Sarangerel Ider

Directions Contact the organization

Sarangerel Ider Love yourself
Live your life
Keep your inner peace
Kindness is powerful thing

💚 ХАНГАРЬДДАА 30 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ ⚽️ Khangarid FC Эрдэнэт хотынхоо “Хангарьд” хөлбөмбөгийн клубийн 30 жилийн ойн б...
22/09/2026

💚 ХАНГАРЬДДАА 30 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ ⚽️ Khangarid FC

Эрдэнэт хотынхоо “Хангарьд” хөлбөмбөгийн клубийн 30 жилийн ойн баярын мэндийг үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, нийт хамт олон, үнэнч хөгжөөн дэмжигчдэдээ хүргэе. 💚⚽️

Энэ сайхан ойн өдөр надад нэгэн эрхэм дурсамж сэтгэлд минь тодхон бууж байна.

Миний аав Ж.Идэр хүүхэд, залуу наснаасаа хөлбөмбөг, хоккейд дуртай, спортдоо элэгтэй нэгэн байлаа. Өөрөө ч нэгэн цагт тоглож явсаных багийн спортын үнэ цэнэ, тамирчин хүний зүтгэл гээд энэ л спортын сайхныг мэдэрч явсан биз ээ.

Миний хөлбөмбөгийн спорттой холбогдсон зам ч бас ааваас минь эхтэй. Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн хувьд энэ спортын ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ЧАДАХ ХҮРТЛЭЭ өөрийн хувь нэмрээ оруулах боломж надад олдсон нь ч ААВЫН МИНЬ хайрлаж явсан спорттой холбоотой учраас илүү ҮНЭ ЦЭНЭТЭЙ санагддаг.

2023 онд аавтайгаа хамт Хангарьдын тоглолт үзэж суусан энэ зураг миний хамгийн нандин дурсамжуудын нэг болон үлджээ.

Тэр үед энэ зураг хожим надад ийм их үнэ цэнтэй болж, аавыгаа ингэж их санах өдөр ирнэ гэж бодож явсангүй дээ🙏🏻

Өнөөдөр аав минь бидний дунд байхгүй.
Гэхдээ түүний хайрлаж явсан спорт, хөлбөмбөг, тэр дундаа Эрдэнэт хотын Хангарьдтай холбоотой энэ дурсамж миний сэтгэлд үргэлж амьд байх болно. 🥹

Аавын минь хайрлаж явсан спортын нэгэн сайхан хэсэг болсон Хангарьд клубтээ 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.⚽️

ХАНГАРЬД УРАГШАА

Аавынхаа дурсамжийг сэтгэлдээ тээж, Хангарьддаа 30 жилийн ойн мэнд хүргэе. 💚

Төрж өссөн нутгийн минь бас нэгэн бахархал  “ХАНГАРЬД” хөлбөмбөгийн клубийн 30 жилийн түүхийг бичилцэж явсан хэн бүхэнд ...
18/09/2026

Төрж өссөн нутгийн минь бас нэгэн бахархал “ХАНГАРЬД” хөлбөмбөгийн клубийн 30 жилийн түүхийг бичилцэж явсан хэн бүхэнд ойн баярын мэндийг хүргэе ээ.

Үргэлж бахархаж явдаг шүү Khangarid FC ❤️🤘

ХАНГАРЬД FC 30 ЖИЛ! 🔥⚡️

Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгийн клубын нэг, 30 жилийн түүхтэй "ХАНГАРЬД FC" клубын түүхт ойн баярын тов зарлагдлаа!

📆 Хэзээ: 9 сарын 26-ны өдөр
📍 Хаана: Эрдэнэт хот, Цэнгэлдэх хүрээлэн

🔥 9 САРЫН 26-НЫ ХӨТӨЛБӨР:
⚔️ 16:00 - Хангарьд VS Хангарьд (3 үеийн тамирчдын хүндэтгэлийн нөхөрсөг тоглолт)
🎤 19:00 - 22:00 - AFTER SHOW KHANGARID NIGHT SHOW
(Хип-хоп, амьд хөгжим, DJ set, хаалтын шоу тоглолт)

30 жилийн түүхийг хамтдаа бичилцсэн тоглогчид, үнэнч фэнүүд, Эрдэнэтчүүдээ та бүгдийг урьж байна!

Эрдэнэтчүүдээ! — 9 сарын 26-нд Цэнгэлдэх хүрээлэнгээ ДҮҮРГЭЦГЭЭЕ! 🏟💥

АРАЙ АРАЙ⁉️⁉️⁉️Яг ямар шалтгаанаар хасаж байгаагаа ядаж тайлбар өгсөн гэж найдъя дааЭЗНИЙ ХҮСЛЭЭР БҮХ ЗҮЙЛ ШИЙДЭГДДЭГ БО...
24/05/2026

АРАЙ АРАЙ⁉️⁉️⁉️

Яг ямар шалтгаанаар хасаж байгаагаа ядаж тайлбар өгсөн гэж найдъя даа

ЭЗНИЙ ХҮСЛЭЭР БҮХ ЗҮЙЛ ШИЙДЭГДДЭГ БОЛЖ ЖИНХЭНЭ ДАРАНГУЙЛАЛ БИЙ БОЛЖ ДЭЭ.

Эзний ТУСЛАХ нэртэй нэг 🐶 хүртэл ХУРЛЫН ЗАР /ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ/ хэнд өгөх хэнд өгөхгүйг шийддэг болсон ЯЛЗАРСАН, ЗАВААРСАН газар болж дээ.

1-р лигийн багийн менежер хийж байсан хүний хувьд хэлэхэд тэнд чинь
ТОГЛОХ ЧИН ХҮСЭЛТЭЙ, ЭНЭ СПОРТОД ХАЙРТАЙ тийм л ЗАЛУУЧУУД байдаг юм шүү.

Айлд хүргэлт хийж явах зуураа машинаа холбооны гадаа орхиод орж тоглодог, клубийн хувьд ивээн тэтгэгч санхүүжилт байхгүй ч бор зүрхээрээ лигээ хүндлээд спортоо хүндлээд холбооны зүгээс тавьдаг дүрэмд заасны дагуу шаардлага хангачих гээд хувцас, дасгалжуулагч, эмч гээд бүгдийг л болгочих гэсэн хэдэн залуучууд байдаг юм шүү.

Хэсэг бүлэг хэдэн нэр бүхий новшнуудын идэж уусан мөнгөнөөс болж үүссэн өр ширний төлөө яагаад тоглох л хүсэлтэй залуучууд хохирох ёстой билээ.

Тэр туслах Энхдөлгөөн гээд 🐶 минь чи намайг элдэв хэрүүл хийдэг гээд хурлын зар өгөөгүй гэдэг юм билээ. Ер нь хийсээр ч байна. Нээх чам мэтээр амаа таглуулахгүй шүү. Болохгүй зүйлийн талаар дуугарсаар ч байна. Дуугарах ч болно
😡😡😡

Ийм л болчихоод байгаа юм даа. Ямар ч хүндлэл байхгүй хэдэн өлбийсөн “хулгайч”-с болоод өөрийн гэсэн цаг хугацаандаа мон...
04/05/2026

Ийм л болчихоод байгаа юм даа. Ямар ч хүндлэл байхгүй хэдэн өлбийсөн “хулгайч”-с болоод өөрийн гэсэн цаг хугацаандаа монголын хөлбөмбөгтөө зориулсан хүмүүс доромжлуулж байна даа.
Үнэхээр дураараа😡😡😡
Одоо тэгээд юу ч хэлэхэв дээ.
Хэзээ яах нь мэдэгдэхгүй харанхуй бүрэнхий тэмцээн нэртэй доромжлол зохиох бүрт нь очоод оролцоод байхаар ямар үнэ цэнэтэй байхав дээ. Тэгээд л дараа нь “тэр нь ч тийм энэ нь ч ийм гээд” л гомдоцгоогоод байна.
Яг нэг дуустал нь сайхан тууштай зөв шүүмжлээд тэмцье гэхээр чадахгүй. Энд тэнд урвана шарвана, бие биенээ хардана
Нэг нэгийгээ зарж идээд өөрт ашигтай зүйл дээрээ л дуугарна
НИЙТИЙН ЭРХ АШИГ ГЭЖ МЭДЭХГҮЙ

ТАМИРЧИД ТАЛБАЙ ДЭЭР Л АШИГТАЙ БАЙРЛАЛД ТОГЛОХ ЁСТОЙ БОЛОХООС БИШ
ТАЛБАЙН ГАДНА БОДЛОГЫН ХҮРЭЭНД ӨӨРТ АШИГТАЙ БАЙРЛАЛ ДЭЭР ТОГЛОДОГ БЭРТЭГЧИНГҮҮДИЙГ ӨӨХШҮҮЛЭХ ЁСГҮЙ😤😤😤

Save Mongolian Football

Олон жил Монголын шигшээ багт тоглосон найз маань хөлбөмбөгийн холбоон дээр очоод "Шигшээ багт тоглодог нь үнэн" гэсэн тодорхойлолт авах гэтэл: "Бичгээр хүсэлтээ өг, судалж байгаад өгөх үгүйгээ шийднэ" гэсэн хариу сонсжээ.

Хөлбөмбөгтэй огт хамааралгүй хүмүүст ингэж доромжлуулах гэж олон жил шигшээ багтаа зүтгэсэн юм болов уу даа гэж гуниглан ярихыг нь сонсоход үнэхээр харамсалтай байна. Түүхээ мэддэггүй, тамирчнаа хүндэлдэггүй салбарын удирдлагууд ийм л байна….

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, дотны бүхэнд нь Гүнээ эмгэнэл илэрхийлье🙏🏻🙏🏻🙏🏻
29/04/2026

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, дотны бүхэнд нь
Гүнээ эмгэнэл илэрхийлье🙏🏻🙏🏻🙏🏻

Эмгэнэл
Нэргүйн Болор-Эрдэнэ /1986-2026/
Бидний хайрт найз, сайн хамтрагч, анд нөхөр багийн анд 2026 оны 04-р сарын 29-нд зуурдаар таалал төгсч аав, ээж, ах дүү, анд найз, гэр бүл төрөл төрөгсөд, хамт олондоо нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо.
1999 оноос Хоромхон клубд Б.Гансүх багшийн удирдлаган доор хөлбөмбөгийн спортоор хичээллэж тамирчныхаа гарааг эхэлж, Монгол улсын лигийн аваргаар 2 удаа болон мөнгө хүрэл медалийг авч, Боргио цомын аварга болсноор спортын мастер, “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цолоор шагнагдаж байсан бөгөөд 2014 оноос хойш Хоромхон клубынхээ эмчийн ажлыг давхар гүйцэтгэж хөлбөмбөгийн спорт болон Хоромхон клубынхаа төлөө сэтгэл зүрх хичээл зүтгэл гарган ажиллаж байсан. Бидний анд Нэргүйн Болор-Эрдэнэ нь эгэл жирийн хүмүүний амьдралд сайн хүү, сайн хань, сайн аав , сайн найз сайн хамтрагч байхын төлөө үргэлж хичээнгүйлэн ажиллаж ирсэн билээ.
Бидний анд нөхөр, хамтран зүтгэгч Н.Болор-Эрдэний ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, сэргэлэн цовоо зан чанар үеийн үед дурсагдсаар байх болно.

Бүүр нэг арчаагүй, анхиагүй, сэтгэлгүй нь энэ зэрэгтэй‼️‼️‼️Чухам ЕНБД-тай болсон биз дээ. Иймхэн зүйлд сэтгэл гаргаж ан...
03/04/2026

Бүүр нэг арчаагүй, анхиагүй, сэтгэлгүй нь энэ зэрэгтэй‼️‼️‼️

Чухам ЕНБД-тай болсон биз дээ. Иймхэн зүйлд сэтгэл гаргаж анхаарч анзаарч ажиллахгүй хүн өөр бусад зүйл дээр ч “хоншоор нь дутна”

#МХБХШившиг

МХБХ-ны ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ОРОЛЦОХ ЭРХИЙГ МААНЬ НОЦТОЙ ЗӨРЧИЖ ДУР МЭДЭН ХУРЛЫН ЯМАР Ч ЗАР ХҮРГЭХГҮЙ БАЙГАА ЭНХДӨЛГӨӨН гэх ...
30/03/2026

МХБХ-ны ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ОРОЛЦОХ ЭРХИЙГ МААНЬ НОЦТОЙ ЗӨРЧИЖ ДУР МЭДЭН ХУРЛЫН ЯМАР Ч ЗАР ХҮРГЭХГҮЙ БАЙГАА ЭНХДӨЛГӨӨН гэх хүн ЧИ ЯГ ЯМАР ЭРХТЭЙ ГЭЖ ДУРААРАА АВИРЛАЖ БАЙГАА БИЛЭЭ‼️‼️‼️‼️⁉️⁉️⁉️⁉️

2025 оны ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬТ ИХ ХУРЛААС ХОЙШ МХБХ-ны
ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ ХУВИАР нэг ч удаа МЭДЭЭ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХГҮЙ, ХУРАЛД ОРОЛЦОХ ЭРХ, ҮҮРГИЙГ маань ХАНГАХГҮЙ байгаа ХҮМҮҮСТЭЙ ЯГ ЯАЖ ХАРЬЦАХ ЁСТОЙ ВЭ⁉️⁉️⁉️

МХБХ-г ТОЙРСОН ӨЧНӨӨН АСУУДАЛ БИЙ…ЗӨВИЙГ ДЭМЖДЭГ, БУРУУГ ХЭЛДЭГ байсныхаа ТӨЛӨӨ МХБХ-ны ЭРХ БАРИХ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫНХАА САНАЛ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ЯЛЖ СОНГОГДСОНООС БИШ ЧАМААС ГУЙЖ ОРЖ ИРЭЭГҮЙ ШҮҮ
ЭНХДӨЛГӨӨН ГУАЙ❗️❗️❗️❗️🤬🤬🤬🤬

AFC, EAFF гишүүн байгууллага болж САНХҮҮЖИЛТ АВЧ БАЙЖ МЭРГЭЖЛИЙН СПОРТЫН БАЙГУУЛЛАГЫН ДАГУУ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА.

…. Би танд хурлын зар өгөхгүй гэж шийдээд өгөөгүй юм, танд өгч яадын та ирээд хэл ам хийнэ, жагсаалд оролцсон, бүх зүйлийг сошиалд тавьдаг… гэх мэт юмыг яг нүүрийг маань харж байгаад хэлсэн байдаг юм. Күйээ ямар ЧИНИЙ амьдралыг ярьж байгаа биш ХӨЛБӨМБӨГИЙН ХӨГЖИЛ, НИЙТИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА ГЭЖ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДААСАА САНАЛ АВЧ ОРЖ ИРСЭН ЮМ АА 🤬🤬🤬🤬‼️‼️‼️

Яахав тэгээд хүн болсон хойно ХҮН ХЭЛЭЭРЭЭ, МАЛ ХӨЛӨӨРӨӨ гэгчээр нэг “ҮЗЭЛЦЭЖ” аваад ОВОО ОЙЛГОЛЦСОН ЮМ БАЙХ гэж бодсон ч ТЭР ӨДРӨӨС ХОЙШ ДАХИН НЭГ УДАА ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛОН МАРГААШИЙН ИХ ХУРЛЫН ЗАР гээд аль аль нь дахин ЗАР ИРСЭНГҮЙ бүүр даварчихсан 🐶🐶🐶🐶🐶 ЮМ АА.

Энэ талаар зохих газарт нь ГОМДОЛ гаргана. Тусалж нэгдэх сэтгэлтэй хөлбөмбөгчид байгаа гэж найдаж байна🤘🤘🤘

Эргүү 🐶-ийг өөрийг нь хартал шэйр хийчихээрэй.

Амь орж хурлын зар ирэвшд😁Юу ярьж хэлэх хүмүүс юм байгаан бүү мэд🤷🏻‍♀️
12/03/2026

Амь орж хурлын зар ирэвшд😁

Юу ярьж хэлэх хүмүүс юм байгаан бүү мэд🤷🏻‍♀️

Гарын үсэг зурсан УЗ-ийн гишүүддээ хэлэхэд ТА НАР ШҮҮ🤣🤣🤣 Ямартай ч МХБХ-ны Удирдах Зөвлөл хурлаа хийсээр байгаа юм байна...
03/03/2026

Гарын үсэг зурсан УЗ-ийн гишүүддээ хэлэхэд ТА НАР ШҮҮ🤣🤣🤣

Ямартай ч МХБХ-ны Удирдах Зөвлөл хурлаа хийсээр байгаа юм байна. Хийх хийхдээ хэдүүлэхнээ хийгээд хэвшчихсэн юм байна.

15-8 хүн яаж ийж байгаад 50 хувиа бүрдүүлсэн байхыг бодоход ШИЙДЧИХСЭН ЦАЙЧИХСАН нөхдүүд юмсанж. Та нар ч ичихээ больж дээ.

Гарын үсэг зураагүй бусад гишүүд яасныг мэдэхгүй юм надад лав хурал хуйн талаар ОГТ МЭДЭЭЛЭЛ ИРЭХЭЭ БОЛЬСОН

Хурлын зар ирээд ӨӨРӨӨ ОЧООГҮЙ БОЛ МИНИЙ БУРУУ улаан цайм хурлын зар ч өгөхгүй байгаа нь ЗОРИУДЫН ҮЙЛДЭЛ ЮМ ДАА.

27/02/2026

Mongolian Football Federation
Удирдах зөвлөл маань ХУРЛАА ХИЙСЭЭР Л БАЙГАА БАЙХДАА.

1 жилийн өмнө Liberty Pub Podcast-d орж байжээ.

Хэдий холбооны пэйж дээрээсээ БАНДУУЛСАН ч өөр хаягаар үе үе орж ТА ХЭДИЙГЭЭ ХАРДАГ ШҮҮ😅🤣🤪

Бүтээд болоод байгаа юм байлгүй дээ. Бүгдээрээ дуугүй байхыг бодоход.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sarangerel Ider posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Sarangerel Ider:

Shortcuts

Share