26/03/2024
#Тогтвортой хөгжлийн 17 зорилго хэрэгжихэд хүн бүрийн үйлдэл чухал учраас үүрэг амлалтаа тодорхой болгосон байдаг.
UBC brand хоршооны хөдөлмөрч хамт олондоо амжилт хүсэж байна.
#ТХЗ17
ДЭМ хөтөлбөр хүрээнд САВ, ШИМ ертөнцийн тогтвортой байдлын төлөө “ХАСУ ДЭВШИЛ” хоршоо дараах үүрэг амлалтыг авсан юм.
1️⃣Эмзэг бүлгийн иргэд, бага орлоготой өрхүүдэд хувиар болон улирлын чанартай хөдөлмөр эрхлэх боломж олгох, тэднийг борлуулалт болон санхүүгийн зах зээлд холбогдохыг дэмжих замаар ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулна.
2️⃣Өрх бүр хашаандаа ногооны аж ахуй эрхлэхийг дэмжиж эрүүл хүнсийг өөрийн гараар аян өрнүүлнэ.
3️⃣Хоршооны гишүүдийг эрүүл мэндийн даатгал ба эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулна.
4️⃣Нүүдлийн соёл иргэншлийн уламжлалт ёс заншлыг сургуулийн хүүхдүүдэд сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлж, технологийн хичээлийн дадлагыг хоршоондоо хийх боломжийг бүрдүүлнэ.
5️⃣Ажлын байран дахь эмэгтэйчүүд, эрчүүдэд тэгш боломж олгох, ижил төстэй ажлын байранд адил цалин хөлс олгох, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, жендерийн тэгш байдлыг хангах замаар жендерийн тэгш байдлыг хангана.
6️⃣Усны үр ашигтай менежментийн арга барилыг нэвтрүүлэх, ус хэмнэх, тоолууржуулах, ус хангамж ба ариун цэврийн байгууламжийн санаачлагыг дэмжих замаар цэвэр ус, ариун цэврийн байгууламжид хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна.
7️⃣Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй байх, цахилгаан ба дулааны хэрэглээг тоолууржуулах, хямд, цэвэр эрчим хүчний хүртээмжийг дэмжих замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хувь нэмрээ оруулна.
8️⃣Кластерийн үйл ажиллагааг төлөвшүүлж хөдөлмөрийн зохистой дадлыг бий болгож, аюулгүй ажиллагаа, эмх цэгц, хамтын ажиллагаа, оролцооны соёлыг хэвшүүлнэ.
9️⃣Эрдэм шинжилгээний байгууллага, судлаач нартай хамтарч судалгаа бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд хөрөнгө оруулж, шинэ технологи нэвтрүүлж бүтээмжийг дээшлүүлнэ.
🔟Нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байрны боломж олгох, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх аян зохион байгуулна.
1️⃣1️⃣Хоршооны эргэн тойронд ногоон байгууламж байгуулах, зам талбайг тохижуулж аюулгүй байдлын тэмдэгжүүлэлт хийнэ.
1️⃣2️⃣Тогтвортой үйлдвэрлэлийн практикийг нэвтрүүлэх, хог хаягдлыг бууруулах, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах замаар хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжинэ.
1️⃣3️⃣Өөрийн үйл ажиллагаанаас ялгарч буй хүлэмжийн хийг тооцоолж, бууруулах арга зорилт тавин ажиллах; нэгдсэн ложистикийн зохион байгуулалт хийнэ.
1️⃣5️⃣Тэрбум мод хөдөлгөөнд идэвхтэй оролцож, "нэг гишүүн-нэг мод" аян зохион байгуулна.
1️⃣6️⃣Нийгмийн тэгш оролцоог дэмжих, нийгмийн шударга ёс, хүний эрхийг хүндэтгэх үүргийн хүрээнд өртгийн сүлжээний бэлтгэн нийлүүлэгч, үйлчлүүлэгч, хэрэглэгчтэй мэдлэгжүүлэх ажил зохион байгуулна.
1️⃣7️⃣Дэм дэмэндээ байж, клубийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож олон талт хамтын ажиллагааг эрхэмлэнэ.