STEM Girls Mongolia

STEM Girls Mongolia Ахлах ангийн охидыг STEM салбарт сонирхолтой болгох зорилготой 5 сарын хөтөлбөр

👩‍🔬2024 оны 2 сарын 11-нд Шинжлэх ухааны салбар дах охид, эмэгтэйчүүдийн олон улсын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ас...
11/02/2024

👩‍🔬2024 оны 2 сарын 11-нд Шинжлэх ухааны салбар дах охид, эмэгтэйчүүдийн олон улсын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2015 оны 12 дугаар сарын 22-ны тогтоолоор энэ өдрийг бий болгосон бөгөөд энэ жил 9 дэхь удаагаа тус өдрийг тэмдэглэж байна. Энэхүү олон улсын өдөр нь охид, эмэгтэйчүүдийг шинжлэх ухааны салбарт татан оролцуулах, энэ салбарт ажиллаж сурч буй эмэгтэйчүүдэд тэгш боломж олгох зорилготой.

👩‍🔬Шинжлэх ухааны салбар дах бүх охид, эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе.

08/02/2024

#Канадсангийн санхүүжилтээр 🇲🇳ахлах сургуулийн охидод ШИМТ сургалтуудыг амжилттай явуулсан Ирээдүй хөгжлийн хүрээлэнд баяр хүргэе. 🇨🇦улс цаашид ч 🇲🇳олон охид эмэгтэйчүүдэд чиглэсэн урт болон богино хугацааны төслүүдийг дэмжихдээ баяртай байх болно.

Congratulations to Institute for Future NGO for successfully completing their supported project which organized STEM training for 🇲🇳 girls studying in public high schools. 🇨🇦will continue supporting long&short term projects that benefit 🇲🇳 girls and women.

07/02/2024

ТУРШИЛТ ХИЙНГЭЭ ХИМИ СУРЦГААЯ!

❗2-р сарын 14-өөс шинэ анги хичээллэх гэж байна.

⚛️ Нэг сарын хугацаанд нийт 8 удаа хичээллэнэ.

⚛️ Хичээл бүрд энгийн атлаа сонирхолтой туршилтууд хийнгээ ажиглах, турших, дүгнэх, тооцоолох чадварууд хөгжүүлэх даалгаврууд хийж гүйцэтгэнэ.

⚛️ 10, 11-р ангийнханд тохиромжтой.

⚛️ Зөвхөн 3 хүүхэд бүртгэнэ.

⚛️ Төлбөр: 200,000₮

📍МУИС-ийн хичээлийн 5-р байрны хойно байрлах Velox оффис, 4-р давхар

Бүртгүүлэх холбоос:

https://forms.gle/YZ3HF3j1zRXju76E6

07/02/2024
STEM Girls хөтөлбөрийн төгсөлтEmbassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам-ны санхүүжилтээр Ирээдүйн Хөгжлийн...
05/02/2024

STEM Girls хөтөлбөрийн төгсөлт

Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам-ны санхүүжилтээр Ирээдүйн Хөгжлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн STEM Girls хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа 2 сарын 2-нд зохион байгуулагдлаа.
Үйл ажиллагаанд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани, Канад сангийн менежер С.Мөнхзул, Канад сангийн төслийн зохицуулагч А.Баярдэлгэр, Ирээдүйн Хөгжлийн Хүрээлэнгийн тэргүүн М.Оюунчимэг, Эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн холбоо-ны удирдах зөвлөлийн дарга, Монгол улсын зөвлөх инженер, Герман -Монголын хамтарсан сургуулийн багш П.Ариунболор, Эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн холбоо-ны удирдах зөвлөлийн гишүүн, Менежментийн шийдэл ТББ Гүйцэтгэх захирал, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Ш.Энхтуул, МУИС Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв - NUM NanoCenter-г төлөөлж тус төвийн судлаач, STEM Girls 2022-2023 хөтөлбөрийн ментор М.Отгон-Үжин, Science Café Ulaanbaatar хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, STEM girls хөтөлбөрийн ментор Э.Анар, МУИС-ийн дэд профессор Т.Энхдөл, ШУТИС-ийн дэд профессор Б.Мөнхтуяа, ШУТИС-ийн ахлах багш Т.Батгэрэл болон менторууд маань хүрэлцэн ирж, хөтөлбөрийн оролцогч охидтой маань хамт төгсөлтийн баяр тэмдэглэлээ.

Оролцогч охиддоо ирээдүйн хичээл, сурлага, амьдралд нь амжилт хүсье.

02/02/2024
STEM Quiz - Багийн тэмцээнSTEM Girls хөтөлбөрийн оролцогчид маань 5 сарын турш үргэлжилсэн STEM Saturday цуврал хичээлээ...
27/01/2024

STEM Quiz - Багийн тэмцээн

STEM Girls хөтөлбөрийн оролцогчид маань 5 сарын турш үргэлжилсэн STEM Saturday цуврал хичээлээс сурч мэдсэн зүйлсээ багийн уралдаант тэмцээнээр бататган авлаа. Хамгийн өндөр оноог цуглуулан, 1-р байранд орсон Цэнд-Аюуш менторийн "Nebulas" багийн охиддоо баяр хүргэе. Тэмцээндээ идэвхитэй оролцсон бүх охиддоо баяр хүргэе.

STEM Saturday  #15Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам-ны санхүүжилтээр Ирээдүйн Хөгжлийн Хүрээлэнгээ...
27/01/2024

STEM Saturday #15

Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам-ны санхүүжилтээр Ирээдүйн Хөгжлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй STEM Girls хөтөлбөрийн Математик модулийн хичээлийг Кюүшү их сургуулийн докторант А.Сугармаа багш "Математик бидний амьдралд" сэдвээр орлоо. Хичээл орсон Сугармаа багшдаа баярлалаа.

STEM Saturday  #14Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам-ны санхүүжилтээр Ирээдүйн Хөгжлийн Хүрээлэнгээ...
24/01/2024

STEM Saturday #14

Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам-ны санхүүжилтээр Ирээдүйн Хөгжлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй STEM Girls хөтөлбөрийн Инженерчлэл модулийн лабораторийн хичээлийг МУИС Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв - NUM NanoCenter төвийн лабораторид хийж гүйцэтгэлээ. Лабораторийн хичээлийг удирдан явуулсан тус төвийн судлаач залуучууддаа баярлалаа.
Мөн НИТХ-ын гишүүн Пүрэвсүрэнгийн Наранбаяр-Naranbayar Purevsuren хөтөлбөрийн оролцогчидтой уулзан, байгалийн ухаан болон нийгмийн ухааны ялгаа, STEM салбарын тэргүүлэгч эмэгтэйчүүдийн талаар товч яриа хийлээ.

STEM Girls хөтөлбөрийн хоёр менторуудын маань хичээллүүлдэг сургалтаас сонирхолтой эвент зохион байгуулах гэж байгаа юм ...
18/01/2024

STEM Girls хөтөлбөрийн хоёр менторуудын маань хичээллүүлдэг сургалтаас сонирхолтой эвент зохион байгуулах гэж байгаа юм байна.

👩‍🔬 Хими, биологийн хичээлийг арай өөрөөр үзмээр байна уу? Тийм бол хагас сайн өдөр зохиогдох "Way of water" нээлттэй хичээлд хүрэлцэн ирэхийг урьж байна.

📌 Энэхүү хичээлээр усны шинж чанар, онцлогийг хими болон биологийн талаас хэрхэн тайлбарладаг болохыг та бүхэн мэдэж авах болно.

📌 Түүнчлэн гарын доорх материал ашиглан сонирхолтой туршилт хийж гүйцэтгэнэ.

📌 Нийт 15-20 хүн бүртгэнэ.
Үргэлжлэх хугацаа: Хичээл - 1 цаг, Туршилт - 1 цаг

📌 Хэрвээ та зөвхөн хичээлд суух бол ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ. Харин үргэлжлүүлээд туршилт хийх хүсэлтэй бол 20000₮ төлөөд бүртгэлээ баталгаажуулаарай.

БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС:

https://forms.gle/E6xED5hPNcDpXbMp9

Эсвэл DM-ээр шууд бүртгүүлж болно.

⚛️ Мөн манай сургалтыг сонирхож байгаа, багш нарын заах арга барилтай танилцахыг хүсэж байгаа хүмүүст нээлттэй шүү.

STEM Saturday  #13Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам-ны санхүүжилтээр Ирээдүйн Хөгжлийн Хүрээлэнгээ...
16/01/2024

STEM Saturday #13

Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам-ны санхүүжилтээр Ирээдүйн Хөгжлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй STEM Girls хөтөлбөрийн 2024 оны анхны хичээлийг МУИС-ийн профессор, МУИС Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв - NUM NanoCenter-ийн захирал Ч.Ганзориг багш маань орчин үеийн их сургуулийн бүтэц зохион байгуулалт ба хөгжлийн хандлага, эрэлттэй мэргэжил гэж юу болох, нанотехнологийн салбарын талаар орлоо. Хичээл орсон Ганзориг багшдаа баярлалаа.
Мөн хөтөлбөрийн санхүүжүүлэгч байгууллага болох Канад сангийн төслийн зохицуулагч ирж хичээлийн үйл явцтай танилцлаа.

Address

Ulaanbaatar

Telephone

+97695387654

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when STEM Girls Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to STEM Girls Mongolia:

Share