04/08/2026
Монгол улсын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд дэлхийн нөхцөл байдлын шууд нөлөөгөөр урьд өмнөхөөс илүү олон сорилттой нүүр тулж байна.
Дайн, геополитикийн тогтворгүй байдал, олон улсын нислэгийн өөрчлөлт, шатахуун, дизель түлшний нийлүүлэлтийн хүндрэл зэрэг хүчин зүйлс нь зөвхөн нэг салбарт бус, аялал жуулчлалын бүх гинжин хэлхээнд нөлөөлж байна.
Жуулчдын аяллын төлөвлөгөө өөрчлөгдөх, тээврийн зардал өсөх, шатахууны хомсдолоос шалтгаалсан логистикийн хүндрэлүүд нь аяллын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд бодит сорилт болж байна.
Гэсэн ч Монголын аялал жуулчлалын салбарынхан энэхүү хүндрэлийг даван туулахын төлөө тасралтгүй ажиллаж, жуулчдад аюулгүй, чанартай үйлчилгээ хүргэхийг зорин ажилласаар байна. Ийм цаг үед салбарын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг хамгийн үнэ цэнтэй юм.
УРИАЛГА
Үүсээд буй шатахууны хомсдол, шатахуун түгээх станцуудын урт дараалал зэрэг нөхцөл байдал нь аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаанд бодит хүндрэл учруулж байна.
Ялангуяа гадаад, дотоодын жуулчдад үйлчилгээ үзүүлж буй жуулчин тээврийн үйлчилгээ нь цагийн нарийн хуваарь, аюулгүй ажиллагааг ханган ажиллах онцгой үүрэгтэй байдаг.
Иймд төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон шатахуун түгээх байгууллагуудыг аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, жуулчин тээврийн хэрэгслийн шатахууны хангамжид боломжит хэмжээнд дэмжлэг үзүүлэн, хүндрэл учруулахгүйгээр хамтран ажиллахыг хүндэтгэн хүсэж байна.
Аялал жуулчлал бол Монгол Улсын эдийн засаг, олон улсын нэр хүндэд чухал хувь нэмэр оруулдаг салбар юм. Бид хамтын ажиллагаа, харилцан ойлголцлоор энэ хүндрэлтэй үеийг даван туулна гэдэгт итгэлтэй байна. Аялал жуулчлал бол бидний хамтын хариуцлага юм.
Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Хөгнө говь трэйвэл” компанийн захирал А.Батхүүтэй аялал жуулчлалын салбарт тулгамдаж а...