28/01/2026
Барилга гоё харагдахаас илүү олон жил асуудалгүй байх нь чухал.
Өнөөдөр манайд барилгын хяналт ихэвчлэн ашиглалтад оруулах үед л хийгддэг. Гэтэл жинхэн чанарын асуудал нь:
• суурь
• арматур
• сантехник, цахилгаан
• дулаалга, цонхны суурилуулалт
зэрэг далд, харагддаггүй үе шатанд гардаг.
Үүний гол шалтгаан нь:
• Хяналт ихэвчлэн эцсийн шатанд хийгддэг
• Далд хийц, инженерийн шугам сүлжээнд бие даасан хяналт сул
• Захиалагч – гүйцэтгэгч – хяналтын ашиг сонирхол давхцдаг явдал юм.
Ямар шийдэл хэрэгтэй вэ?
Барилгын явцад заавал хөндлөнгийн, хараат бус хяналт хийх тогтолцоог бий болгох ёстой. Энэ нь дэлхийн жишиг болохоос шинээр хийх зүйл биш.
Гэхдээ энэ нь нөгөө “улсын комисс” маягийн төрийн нөхдүүд биш,
👉 бүртгэлтэй, мэргэжлийн, хөндлөнгийн компаниуд байх ёстой.
“Далд хийцийг битүүлэхээс өмнө заавал шалгана” гэсэн зарчим нь
• Суурь, арматур
• Сантехник, цахилгаан, дулаалга дээр баых жишээний.
Хөндлөнгийн хяналтын эерэг дүгнэлтгүй бол дараагийн шат руу орохыг хориглодог байх. Ингэснээр гарах алдаанаас сэргийлж аль аль талдаа хэрэгтэй.
Хяналт хийх үндсэн чиглэлүүд нь хамгийн багадаа:
1️⃣ Бүтээц, далд хийц
• Суурь
• Арматур, бетон
• Дам нуруу, хучилт
2️⃣ Инженерийн систем
• Сантехник (далд шугам, ус алдалтын тест)
• Цахилгаан (кабель, газардуулга, галын аюулгүй байдал)
3️⃣ Цонх, дулаан тусгаарлалт
• Цонхны суурилуулалтын стандарт
• Дулааны гүүр, чийг, салхины хамгаалалт
4️⃣ Гадна фасад
• Дулаалгын материал, технологи
• Ус чийгний хамгаалалт
5️⃣ Дотор засал
• Ус тусгаарлалт
• Агааржуулалт
• Суурийн тэгшлэл
Хахин хөндлөнгийн хяналтын компанид
• Захиалагч, гүйцэтгэгчээс санхүү, захиргааны хувьд хараат бус
• Хариуцлагын даатгалтай
• Ил тод тайлан, дүгнэлттэй байх шаардлагатай.
Ингэснээр бид
• Барилгын чанар бодитоор сайжирна
• Иргэдийн засварын зардал буурна
• Ослын эрсдэл багасна
• “Гоё харагддаг ч дотроо асуудалтай барилга” гэдэг ойлголт алга болно.
“Баригдсаны дараа засах” биш
👉 “Барьж байх үед нь зөв хянах” цаг болсон.
Алдааг нуун дарагдуулах биш —
алдааг барилгын явцад нь илрүүлж, засах тогтолцоо хэрэгтэй.
Таны саналыг сонсоё?!