Аз Өвлөгч НҮТББ

Аз Өвлөгч НҮТББ Монгол өв соёл, хүүхдийн хөгжил, хүмүүнлэгийн үнэт зүйлсийг үе дамжуулан өвлүүлэх зорилготой байгууллага.

17/07/2026

"Ариун сайхан Монгол хэлээ мартаж болохгүй ээ" гэнээ 🥰

12/07/2026
🇲🇳 Аз Өвлөгч ТББТулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, А...
11/07/2026

🇲🇳 Аз Өвлөгч ТББ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг нийт Монгол түмэндээ өргөн дэвшүүлье.

Монгол өв соёл, эх хэл, ёс заншлаа эрхэмлэн хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх үйлс бүхэн улам бүр дэлгэрч, айл өрх бүр аз жаргал, амар амгалан, сайн сайхан бүхнээр бялхаж байхыг хүсэн ерөөе.

Сайхан наадаарай!

🛡️ Эцэг эхчүүдийн хамгийн их асуудаг зүйл бол аюулгүй байдал.MINI NOMAD хөтөлбөрийн үеэр:✅ Хүүхэд бүр даатгалд хамрагдан...
16/06/2026

🛡️ Эцэг эхчүүдийн хамгийн их асуудаг зүйл бол аюулгүй байдал.

MINI NOMAD хөтөлбөрийн үеэр:
✅ Хүүхэд бүр даатгалд хамрагдана
✅ Багш, сургагч нарын хяналттай байна
✅ Бүх үйл ажиллагаа аюулгүй ажиллагааны зааврын дагуу явагдана
✅ Анхны тусламжийн хэрэгсэл бэлэн байна
✅ Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас бөглөнө

📍 Байршил:
Улаанбаатар хотоос ойролцоогоор 25 км зориулалтын баазууд дээр явагдана
Өглөө хотоос хөдөлж, орой буцаж ирэх өдрийн хөтөлбөр.

Хүүхдийн аюулгүй байдал бидний хамгийн эхний зорилт юм.

🏹 ДАЙЧИН ӨВ СОЁЛМонгол дайчдын эр зориг, тэсвэр хатуужил, байгальтай зохицон амьдрах ухаанаас суралцана.Хөтөлбөрт:🐎 Морь...
13/06/2026

🏹 ДАЙЧИН ӨВ СОЁЛ
Монгол дайчдын эр зориг, тэсвэр хатуужил, байгальтай зохицон амьдрах ухаанаас суралцана.

Хөтөлбөрт:
🐎 Морь унах
🏹 Нум сум харвах
🔥 Гал түлэх
🧭 Зүг чиг олох
🐾 Мөр таних
🗺️ Адал явдалт багийн даалгавар

Шинэ ур чадвар.
Шинэ найзууд.
Шинэ адал явдал.

📖 Паспортын тамга
🏅 Тусгай тэмдэг

🌿 СУУРИН ӨВ СОЁЛМонгол ахуй, урлаг, гар урлалын ертөнцөөр хамтдаа аялцгаая.Хөтөлбөрт:🧵 Эсгий урлал🪢 Утсан зангилаа урлал...
10/06/2026

🌿 СУУРИН ӨВ СОЁЛ

Монгол ахуй, урлаг, гар урлалын ертөнцөөр хамтдаа аялцгаая.
Хөтөлбөрт:
🧵 Эсгий урлал
🪢 Утсан зангилаа урлал
🎲 Монгол наадгай
✍️ Монгол уран бичлэг
🎵 Ардын дуу
💃 Бий биелгээ

Өв соёлыг зөвхөн сонсох биш, өөрийн гараар бүтээж, өөрийн биеэр мэдэрнэ.

📖 Паспортын тамга
🏅 Тусгай тэмдэг

📖 БЯЦХАН НҮҮДЭЛЧИН ПАСПОРТMINI NOMAD-ын аялал бүр хүүхдэд шинэ мэдлэг, шинэ ур чадвар, шинэ дурсамж бэлэглэнэ.Хүүхэд бүр...
09/06/2026

📖 БЯЦХАН НҮҮДЭЛЧИН ПАСПОРТ

MINI NOMAD-ын аялал бүр хүүхдэд шинэ мэдлэг, шинэ ур чадвар, шинэ дурсамж бэлэглэнэ.

Хүүхэд бүр өөрийн гэсэн Бяцхан Нүүдэлчин Паспорттой болох бөгөөд оролцсон хөтөлбөр бүрдээ:
🏅 Тусгай тэмдэг хүртэнэ
📍 Паспорт дээрээ тамга даруулна

Паспорт нь хүүхдийн туулсан адал явдал, сурсан зүйлс, цуглуулсан дурсамжийн бяцхан түүх байх болно.

Өв соёлоо сур.
Адал явдалд гар.
Бяцхан Нүүдэлчин бол.

Address

Hunnu Street
Ulaanbaatar
13311

Opening Hours

Monday 11:00 - 19:00
Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00
Saturday 00:00 - 18:00

Telephone

+97680680220

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аз Өвлөгч НҮТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share