ЭВ ХҮЧ эмэгтэйчүүдийн нэгдэл ТББ / PEACE and POWER women’s union NGO

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • ЭВ ХҮЧ эмэгтэйчүүдийн нэгдэл ТББ / PEACE and POWER women’s union NGO

ЭВ ХҮЧ эмэгтэйчүүдийн нэгдэл ТББ / PEACE and POWER women’s union NGO Эв Хүч эмэгтэйчүүдийн нэгдэл ТББ нь Жендэрийн тэгш байдал, хүний эрхийн төлөөх эрхэм зорилготой.

ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ТОМ НҮҮДЭЛМонгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн...
24/10/2024

ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ТОМ НҮҮДЭЛ

Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагчийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах хууль гэж бий. Нэр нь Цөмийн энергийн тухай. УИХ-ын дарга нь Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд нь С.Баяр байх үед буюу 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр парламентаас ёсчлон баталсан хууль. Үүнээс өмнө Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай конвенц зэрэг олон улсын гэрээ, конвенцод Монгол Улс нэгдэн орж, түүгээр зохицуулалт хийж ирсэн түүхтэй. 1972-2009 оныг хүртэл гэсэн үг.
Улмаар 8 бүлэг, 51 зүйлтэй эл хуульд нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 8 бүлэг, 38 зүйлийн хэсэг, заалтад өөрчлөлт оруулжээ. Сонирхолтой нь, 14 мега төслийг ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хоршиж, хамтарсан энэ Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь 2009 оноос хойших анхны томоохон улс төрийн шийдвэр болох нь. Гэдгийг одоо тайлбарлая.
15 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар цөмийн энерги, цацраг идэвхт ашигт малтмалын харилцааг зохицуулдаг ч хөрөнгө оруулагчдад хамгийн халтай, хориг бүхий заалт бий нь 33.1 дэх хэсэг. Өөрөөр хэлбэл, “Монгол Улсын нутаг дэвсгэрт зэвсгийн зориулалттай цөмийн материалыг боловсруулах, үйлдвэрлэх, бусад аргаар олж авах, эзэмших, хадгалахыг хориглоно” хэмээх заалт.
Үндсэндээ ямар ч том хэлэлцээр, Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн ч хуулийн энэ заалтыг өөрчлөхгүйгээр Монгол Улсад уран олборлож, боловсруулах, түүнээс цөмийн эрчим хүч гаргаж авах нь хаалттай бас хоригтой гэсэн үг. Монгол, Францын Ерөнхийлөгч нарын харилцан айлчлалаар гарын үсэг зурсан ураны төсөл өнөөг хүртэл хүлээлтийн байдалтай яваа шалтгаан нь ч ийм. Гагцхүү эрчим хүчний томоохон реформыг нэн тэргүүнд эхлүүлэхээ тунхагласан Л.Оюун-Эрдэнийн танхимаас Францын “Орано майнинг”, Монголын “Эрдэнэс Монгол” гэсэн компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ шувтрах тийш яваа энэ цаг үед хуулийн хоригоо эргэж харахаар, бүр “цуцлах” шийдвэрийг ийнхүү гаргахаар болж байх шиг.
Монгол Улсын ураны нөөц 200 мянга орчим тн-ноор хэмжигддэг. Үүний 100 орчим мянга нь Францтай хамтран хэрэгжүүлэх Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордод бий. Ирээдүйд байж болох таамаг нөөц нь 1.5 сая гаруй гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд онцолдог. Өөрөөр хэлбэл, хоёр улс хамгийн түвшиндөө төслийг явуулах бодлогын мөн зарчмын тохироог Засгийн газраас үргэлжүүлснээр Зүүн хойд Азид ашиглалтад орох хамгийн том ураны төслийг Монгол Улс Францын дэмжлэгтэйгээр Дорноговь хөдөлгөх нь. Төслийг хэрэгжүүлэх хугацаанд нийт дүнгээрээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төсөв төвлөрүүлэх урьдчилсан тооцоололтой.
Нэг үгээр Монголын эдийн засагт жин дардаг, дарж ирсэн Оюу Толгой, “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй стратегийн орд газрын тоо уран гэсэн агуулгаар баяжиж, Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” болгох УИХ-ын 64 дүгээр тогтоол бодитоор ажил хэрэг болох замыг ийн засах нь. Онцлоход УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэх хуулийн төсөлтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Мэдээж энэ бүгд нь ураны төслийг хэрэгжүүлэхтэй шууд хамааралтай гэдгийг энд тодотгох нь зүй.
Г.Эрхэс

Манай БЗД-ийн 40-р хорооны Засаг дарга Одноо маань нэр дэвшиж байгаа л даа. Яг үнэндээ ийм царайтай. Дандаа л хүмүүсийн ...
09/10/2024

Манай БЗД-ийн 40-р хорооны Засаг дарга Одноо маань нэр дэвшиж байгаа л даа. Яг үнэндээ ийм царайтай. Дандаа л хүмүүсийн төлөө явна. Их ч муулуулна. Бас их сайшаагдана. Гүй тэгээд бод л доо над мэтийн хэрүүлч иргэдтэй, олон зах дэлгүүртэй хороог удирдахад их л сэтгэлийн тэнхээ шаардана даа. Манай хотхон Даа хүрээгийн ченжүүд ихтэй болохоор машинаа хаа хамаагүй орхино, холдуул гэвэл хэрэлдэнэ, хэцүү шдээ. Би бүүр яг дотор нь орсон юм шиг мэднээ. Яагаад гэвэл би бас ченж нөхөртэй болохоор кк. Манай Засаг даргын Одонтөгс Цэгмид -ийн нэг л зүйл маш их таалагддаг. Тэрийг нь мэдээд илүү юм ярихаасаа ч больсон. Тэр нь юу гээч, хуулийн хүрээнд ажиллаж чаддаг, ардуур урдуур гүйж ажлаа бүтээдэг арга зальтай хүн бишээ. Яг л хууль журмаар нь явдаг зантай. Би арга зальтай ар өврөөр гүйдэг хүнд дургүй. Хуулийн хүрээнд ажилладаг хүнийг л илүү дээр тавина. Тиймээс би Одноогоо дэмжинээ. Яадийе, зарим хүмүүс долоогч нтр гэх л байх. Гэхдээ яг л нүдэн дээр харагдаад байхад яаж дэмжихгүй байх юм бэ?

Танай дүүрэг, хорооноос хэн гэдэг хүн дэвшиж байгааг хараарай. Харьцуулаарай.
07/10/2024

Танай дүүрэг, хорооноос хэн гэдэг хүн дэвшиж байгааг хараарай. Харьцуулаарай.

ИТХ-ын Сонгууль 2024

Сүүлийн үед улстөрийн хүрээнд хийхээсээ илүү гоё гоё ярьдаг хүмүүс олон гарч ирээд байгаа. Харин ингэж “попорч” огт хара...
07/10/2024

Сүүлийн үед улстөрийн хүрээнд хийхээсээ илүү гоё гоё ярьдаг хүмүүс олон гарч ирээд байгаа. Харин ингэж “попорч” огт харагддаггүй, чимээгүйхэн ажлаа хийдэг, амласнаа биелүүлдэг цөөхөн хүмүүсийн нэг нь Нийлэлийн ИТХ-ын төлөөлөгч асан Сайхансамбуугийн ЭРДЭНЭТУУЛ.

👉2016-2020 онд төлөөлөгчөөр ажиллахдаа дараах ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Тэрээр энэ тухайгаа энд тэнгүй яриад яваад байсан нь үгүй, харин ажлын тайландаа дурдаад өнгөрч. Гэвч хийсэн ажлынх үр дүн эзнийхээ өмнөөс ярьдаг гэгчээр тухайн үеийн тойргийнх нь сонгогчид болох Баянзүрх дүүргийн 11, 20, 23, 28 дугаар хорооны иргэд түүнийг сэтгэлтэй, зүтгэлтэй төлөөлөгч байсан гэдгийг нь батлан ярих юм билээ.

👉Сайн үйлсийн аян ч мөн олон удаа зохион байгуулж, гэр оронгүй болсон, ядарсан зовсон хүмүүст тусалсаар ирсэн хэдий ч зарлаад, сайрхаад байсан нь үгүй. Энгийн даруу, ажил хэрэгч ийм нэгэн бүсгүй энэ удаагийн Нийслэлийн ИТХ-д Баянзүрх дүүргийн гуравдугаар тойрогт нэр дэвшиж байна.

👉Түүний 2016-2020 онд төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлсэн ажлуудаас чухлыг нь тоймлолоо.

☀ЗОРЧИХОД ХҮНДРЭЛТЭЙ ЗАМУУДЫГ ЗАСАЖ САЙЖРУУЛАВ☀

📌Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Зэвсэгт хүчний 015 дугаар анги руу өгсдөг замыг засаж сайжруулах ажлыг орон нутгийн сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтад оруулж шийдвэрлэсэн. Хавар, намартаа шороон зам нь тоос ихтэй, зундаа ус тогтож шалбааг үүсэн, өвлийн цагт халтиргаа ихтэй байдгаас үүдэн явган хүн болон машин явахад хүндрэлтэй байсан энэ замыг зассанаар тус хорооны 1, 2-р хэсгийн 1000 гаруй хүний өдөр бүр зорчдог замын асуудал шийдэгдсэн юм.

📌Дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 2-р хэсэгт хамаарах “Тэгш хэм” дэлгүүрээс 120 дугаар сургууль хүртэлх замыг тэгшилж засах ажлыг мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлсэн. Энэ ажлын үр дүнд бороо устай үед явган зорчигчид явахад хүндрэлтэй байсан замын асуудал шийдсэн юм.

📌Дараагийн энэ чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил бол Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 2а хэсэг дэх Халамжийн худгаас горхины далан хүртэлх 500 м замын ажил. Тухайн замын ажлыг хийж гүйцэтгэснээр ус шалбааг их тогтдог, явган зорчигч болон машин явахад хүндрэлтэй байсан асуудлыг шийдвэрлэж чадлаа.

☀ГҮНИЙ ХУДГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БУЮУ УС ОЙРТОВ☀

📌Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн дээд хэсэг Баянголын аманд гүний худаг гаргахаар төлөвлөсөн хэдий ч тухайн байршил хамгаалалтын бүс учир худаг гаргах боломжгүй байв. Энэхүү шийдэгдэхгүй удаашралтай байсан худгийн байршлыг өөрчлөх шийдвэр гаргаж, Шарын аманд Орон нутгийн сангийн хөрөнгөөр 45 сая төгрөгийн өртөг бүхий гүний худаг гаргаж, иргэдийн ундны усны асуудлыг шийдвэрлэсэн юм.

📌Дараагийн гүний худгийн ажил Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 1 дүгээр хэсэг дэх 920 дугаар гүний худаг, 20 дугаар хорооны Баяндөхөм хэсэгт гүний худаг, 23 дугаар хорооны 2 дугаар хэсэг 211 дүгээр цэцэрлэгийн гэр бүлгийн хашаан дахь худгууд юм. Ийнхүү гүний худгийн тоо нэмэгдсэнээр иргэд өвлийн хүйтэн өдрүүдэд ундны усаа авахаар Туул голыг зорих эсвэл ус өгч буй айл хайж явдаг байсан хүндрэлтэй асуудал шийдэгдэж, иргэд гэрийнхээ ойролцоох худгаас усаа авдаг болсон юм.

☀ХҮҮХДҮҮД ТОГЛОХ, АХМАДУУД САЛХИЛАХ ТОХИЛОГ ОРЧНЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ☀

📌Айлын байрны гаднах тоглоомын талбайд хорхойсон хоргодох бяцхан үрсийг гэртээ ойрхон тоглох газартай, ахмадууд салхилаад тухлаад суух орчинтой болгохсон гэж хичээж ажилласан хугацаа 2016-2020 он.

📌Энэ хүрээнд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа Орон нутгийн сангийн санхүүжилтээр болон өөрийн хөрөнгөөр дараах байршлуудад тоглоомын талбай байгууллаа.

📌:🎀Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 5 дугаар хэсгийн Хүүхдийн тоглоомын талбайн тохижилт /2018.09.10/

📌:🎀Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн эцсийн 6 дугаар цэцэрлэг орчмын 350 орчим өрхийн 1300 гаруй хүүхэд хөгшид амарч салхилах талбайгүй байсныг шийдсэн. /2018 он/

📌:🎀Баянзүрх дүүргийн 28-р хорооны 2,3,5 дугаар хэсэг буюу Хужирбулан орчим тохижилт бүхий талбайгүй байв. Тиймээс хорооны байрны өмнөх 16х11 хэмжээтэй нийтийн эзэмшлийн газрыг тохижуулан хүүхдийн тоглоомын талбай барих ажлыг санаачилж, хэрэгжүүллээ. Үүний үр дүнд хорооны 2,3,5-р хэсгийн 1000 орчим айл өрхийн хүүхэд багачууд тоглох газартай болсон /2018.09.10/.

📌:🎀Баянзүрх дүүргийн 23-р хороо 3-р хэсэг нийтийн эзэмшлийн талбайд сагсны талбай, чийрэгжүүлэлт, хүүхдийн тоглоомын талбайг барьж тохижуулав /2018.09.10/.

📌:🎀Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах Наран хороололд тохижилтын ажил хийж, ашиглалтад оруулсан. /2020.10.13/

📌:🎀Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачууртын төв хэсэгт хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн талбай, салхилах орчин бүхий тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. /2020.09.18/

📌:🎀Баянзүрх дүүргийн 28-р хороо 5-р хэсэг "Жаргалан" дэлгүүрийн урд хэсэгт хүүхдийн тоглоомын талбай, саравч, явган хүний замыг барьж тохижуулав. / 2018.09.10/

☀МЯНГА ГАРУЙ СУРАГЧИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ СУРАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЛЭЭ☀

📌Баянзүрх дүүргийн 28-р хороо буюу Хужирбуланд байрлах Ерөнхий боловсролын 120-р сургуулийн орох, гарах гарц буюу шат нь хэт өндөр стандартын шаардлага хангахгүй, сурагч, эцэг эхчүүд зорчиход гэмтэж бэртэх эрсдэлтэй байв. Энэ чиглэлээр “Барилгын тухай хуулийн 11.1.1 дэх заалт буюу барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эзлэхүүн нь барилгын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бөх тогтвортой байх гэсэн заалтын хэрэгжилтийг хангахгүй байна" гэсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гараад байсан юм.

📌Иймээс тус хорооноос сонгогдсон төлөөлөгчийн хувьд 1000 гаруй сурагчийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалахад анхаарч, шат, даланг стандартын дагуу болон засварлав. Үүний зэрэгцээ сургуулийн гадна талбайн ашиглаагүй байсан хэсгийг Сагсан бөмбөгийн талбай болгон тохижуулав.

📌Түүнчлэн сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, сурагч, асран хамгаалагчдыг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх зорилгоор шаардлагатай замуудад тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч хийлгэх саналыг нийслэлийн Автозамын хөгжлийн газарт хүргүүлж ажилласан. Үүний үр дүнд Баянзүрх дүүргийн 28-р хороо Ерөнхий боловсролын 120-р дунд сургуулийн урд зам буюу "Тэгш хэм" дэлгүүр орчимд хурд сааруулагч хийж, шаардлагатай хэсгүүдэд тэмдэг тэмдэглэгээ хийв.

📌Тус сургуулийн Мэдээлэлзүйн кабинетад 15 ширхэг компьютер гардуулан өгч, мэдээллийн технологийн хичээл явагдах орчныг сайжрууллаа.

📌Мөн Баянзүрх дүүргийн 88-р сургуулийн багш нарын өрөө, спорт заалыг тохижуулав.

☀ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУДЫН СУРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАВ☀

📌НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан хугацаандаа цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, бяцхан хүүхдүүдийн сурах орчны тохижилтыг сайжруулахыг зорьж ажилласан.

📌:🎀Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 120 хүүхэд хүлээн авах чадалтай 211-р цэцэрлэгийг ашиглалтад оруулав. Цэцэрлэгийн дотор тохижилт болох зөөлөн эдлэл, хивс хивсэнцэр, болоод бусад зүйлсийг авах 50 сая төгрөгийн санхүүжилтийг шийдсэн. Тус цэцэрлэгийн гадна, дотно талыг иж бүрэн камержуулах санхүүжилтийг шийдвэрлэсэн.

📌:🎀211-р цэцэрлэгийн дэргэдэх гэр бүлгийн 5 гэрийн халаалтыг шинэчилж, орчин үеийн цахилгаанаар халдаг шалны халаалт суурилуулав.

📌:🎀Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах 200-р цэцэрлэг, 23-р хорооны 211-р цэцэрлэгийн гэр цэцэрлэг салбарыг иж бүрэн камержуулах ажлын санхүүжилтийг Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэв.

📌:🎀Баянзүрх дүүргийн 23-р хороо 6-р цэцэрлэгийн дээвэр, сантехникийн засварт 80 сая төгрөгийг улсын төсөвт суулгаж, 2017 оны 9-р сарын 18-ны өдөр улсын комиссын дүгнэлт гарч байнгын ашиглалтад орууллаа.

📌:🎀Баянзүрх дүүргийн 28-р хороо 203-р цэцэрлэгийн гадна цэвэрлэх байгууламжийн ажилд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 сая төгрөг суулгаж, 2017 оны 9-р сард ашиглалтад хүлээлгэн өгсөн.

☀ГЭРЭЛТЭЙ ГУДАМЖ АЙДАСГҮЙ ОРЧНЫ ТӨЛӨӨ☀

📌Хотын захын хороодын гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгохоор зорсон. Иргэд, хүүхэд багачуудын гэрэлтэй орчинд, айх айдасгүй алхах боломжийг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах ажлуудыг хийлээ.

📌:🎀БЗД-ийн 20-р хороо Туулын 2.3.10.11.18.19-р гудамж дундах гэрэлтүүлгийн угсралтын ажилд 62 сая төгрөгийг дүүргийн орон нутгийг хөгжүүлэх сангаас шийдвэрлүүлж, тухайн гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгов.

📌:🎀БЗД-ийн 20-р хороо төв замаас 85-р сургууль хүртэлх гэрэлтүүлгийг угсралтын ажилд 29 сая төгрөгийг дүүргийн орон нутгийг хөгжүүлэх сангаас шийдэж, 2017 оны наймдугаар сард ашиглалтад оруулав.

📌:🎀Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хороолол, Ногоон зоорь, Эмийн ургамал орчмын гадна талбайн гэрэлтүүлэг,

📌:🎀Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 6-р цэцэрлэгээс 10 байр хүртэлх гадна талбайн гэрэлтүүлэг,

📌:🎀Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 1, 3-р хэсгийн гэрэлтүүлэггүй гудамжнуудын гэрэлтүүлгийн асуудлуудыг тус тус шийдвэрлэв.

☀САЙН ҮЙЛСИЙН АЯН БУЮУ ДЭМЖЛЭГ ЭЗНЭЭ ОЛОХ САЙХАН☀

📌НИТХ-ын төлөөлөгчийн ажил үүргээ гүйцэтгэхээс гадна сайн үйлсийн аяныг үргэлж өрнүүлсээр ирсэн. Гэхдээ дэмжлэгийг эзнийг нь олж, зөв хүнд нь хүргэх хэрэгтэй гэсэн зарчим баримталдаг. Заримаас нь дурдвал Баянзүрх дүүргийн 28-р хороо Хужирбуланд оршин суугч иргэн З.Ичинхорлоогийн арваад жил амьдарсан байшин нь шатаж, гэр оронгүй болсон харамсалтай үйл явдал 2018 онд болж байв. Хөдөлмөрч, хариуцлагатай, амьдралаа өөрийн хүчээр босгосоор ирсэн нэгэн иргэн ийнхүү охин, хүү хоёрынхоо хамт амьдрах газаргүй болсон мэдээг аваад тусламжийн гараа сунган цоо шинэ гэр бэлэглэв.

📌Түүнчлэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11, 20-р хороонд аж төрдөг хаваржилт хүндэрсэн 200 гаруй малчин өрхөд малын тэжээл болон хэрэгцээт хүнсний зүйлийн дэмжлэг үзүүлсэн, нийтийн тээврийн Улаанбаатар смарт картыг Баянзүрх дүүргийн 11, 20, 23, 28-р хорооны 450 хүнд үнэ төлбөргүй олгосон гээд олон ажлууд НИТХ-ын төлөөлөгч болон хувь хүнийхээ хувьд хийв.

📌Тойргийнхоо ахмадуудын хүлээн авч уулзаж, саналыг бодлыг сонсох, сурагчдад хичээлийн хэрэгсэл, цүнх бэлэглэх гэх мэт ажлуудыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

📌Баянзүрх дүүргийн 28-р хороонд байрлах Аврах гал унтраах 35 дугаар ангийн алба хаагчдын чөлөөт цагаа өнгөрөөх амралтын өрөөг өөрийн хөрөнгөөр тохижуулж өгөх ажлыг 2017 онд хийж байв.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 680 ортой, 55 тасагтай. Үүнээс 12 тасгийн иж бүрэн засвар сая дуусч, үлдсэн т...
07/10/2024

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 680 ортой, 55 тасагтай. Үүнээс 12 тасгийн иж бүрэн засвар сая дуусч, үлдсэн тасгуудын санхүүжилт ирэх оны төсөвт тусгагджээ. ☀Мөн гэр бүлтэйгээ хамт төрдөг 10 өрөөг иж бүрэн тохижуулсан байна шүү. 🥰Энхрий үрсээ эрүүл, аюулгүй орчинд хүлээн авах боломж бүрдлээ🥰 #гоёмэдээ #ЗГ #ес #БАЯРЛАЛААА

"Хүрээ" амаржих газар буюу 2-р төрөхийн шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбулатори бүрэн шинэчлэгдсэн байна ш...
07/10/2024

"Хүрээ" амаржих газар буюу 2-р төрөхийн шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбулатори бүрэн шинэчлэгдсэн байна шүү. Монголын үрс маш олон болтугай 🥰

🇲🇳 Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны мөрийн хөтөлбөрт боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим заалтуудыг үзс...
06/10/2024

🇲🇳 Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны мөрийн хөтөлбөрт боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим заалтуудыг үзсэнээ Та бүхэндээ хуваалцаж байна.
👉Өрхийн эмнэлгүүдийн зарим зохион байгуулалтуудыг нэгтгэж 2-3 хороодын дунд хэвтэн эмчлүүлэх боломж бүхий Эрүүл мэндийн төвүүдийг эмнэлгийн байраар хангана.
👉Сургууль бүрд математик, физик, химийн төрөлжсөн танхимд хөрөнгө оруулалт хийж, багшийн чанарт анхаарч нийгмийн баталгаанд дэмжлэг үзүүлнэ.
👉Сургуулиудын Англи, Солонгос хэлний сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн дэмжлэг үзүүлнэ.
👉“Зөв хүүхэд зөв ирээдүй” дэд хөтөлбөр, “Ахмаддаа дээдэлье” дэд хөтөлбөр, “Багш” дэд хөтөлбөр, “Залуус” дэд хөтөлбөр, “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөр, “Архигүй орчин” дэд, “Бүтээгч Хан-Уулчууд” дэд хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ.
🇲🇳 Багаар нь дэмжихийг та бүхнээсээ хүсч байна💯 Buyantogtokh Batsukh Сүхээгийн Ариунтуяа
#ТаныСонголтЭкоДүүрэг

Улс төрийн манлайлал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо яагаад хэрэгтэй вэ гэж үү? Монгол Улсын хэмжээнд ерө...
03/10/2024

Улс төрийн манлайлал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо яагаад хэрэгтэй вэ гэж үү?

Монгол Улсын хэмжээнд ерөнхийд нь харвал бүх салбарт гүйцэтгэх эсвэл дундаас доод түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо их байдаг. Харин шийдвэр гаргах түвшин буюу манлайллын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь хүн бүрт бэлхэнээ харагдаж байна. Эмэгтэйчүүд боловсрол, эрүүл мэндийн салбарт олноороо оролцож байгаа ч удирдах, шийдвэр гаргах түвшинд олонх байж чадаж байна уу гэвэл үгүй. Бизнесийн салбарт ч мөн ялгаагүй. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн түвшинд бусад салбартай харьцуулбал дундажаас доош хэмжээндээ л байсаар байна.
Онцлож байгаа сэдэв буюу улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайллыг авч үзье. Энэ хүрээнд эмэгтэйчүүд хамгийн бага оролцоотой байна. Эмэгтэйчүүд хүн амын 51 хувийг эзэлж байгаагийнхаа хувьд аливаа бодлого шийдвэр гаргахад 50 хувийн оролцоотой байх учиртай. Ингэснээр бодлого, шийдвэр нь нийгэмд хүртээмжтэй болно. Нөгөө талаасаа жендэрийн эрх тэгш байдал хэр их хангагдана, тэр хэмжээгээр ардчилал баталгаажна, тэр хэмжээгээрээ хувь хүн болоод улс орон хөгжин дээшилнэ. Энэ бол олон улсын туршлагаар баталгаажсан зүйл.
Хүмүүс жендэр гэхээр эмэгтэйчүүдэд л илүү их эрх мэдэл эдлүүлэх гээд байгаа мэт ойлголттой байх нь элбэг. Гэтэл энэ бол огт тийм зүйл биш. Энэ бол нийгмийн давхарга бүрт ашигтай, хүртээмжтэй шийдвэр гаргуулах тухай л ойлголт юм.
Сонгогчид эмэгтэйчүүдэд илүү шүүмжлэлтэй хандаж, ижил өрсөлдөж буй нэр дэвшигчдээс илүү их зүйлийг хүсч, шаарддаг. Угтаа бол сонгогчид бүх улстөрчдөд хүйс хамаарахгүйгээр ижил шаардлага тавих ёстой л доо. Гэхдээ амьдрал дээр тэр нь огт өөрөр эргэх нь бий.
Дээр дурьдсан олон сорилтуудыг давж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үйлсэд эхний алхамаа хийж байгаа Сүхээгийн Ариунтуяа Одонтөгс Цэгмид Хайса Зауреш Сайхансамбуугийн Эрдэнэтуул нартаа нь баяр хүргэж, амжилт хүсмээр байна. Эхний алхамыг хийхэд, эхний хүн байхад үргэлжид хэцүү, төвөгтэй, адармаатай байсаар ирсэн. Тийм ч байсаар байх болно.
Манлайллын орон зай нь эрэгтэйчүүдийнх гэж үзэгддэг энэ үед эмэгтэйчүүд бие биенээ дэмжиж, энэхүү орон зайд тодорхой байр суурь эзлэхэд нь туслах хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй бүгд л жендэрийн эрх тэгш байдал гэж юу болохыг ойлгодог байгаасай гэж бид хүсдэг. Яагаад гэвэл жендэрийн асуудал бол хүн бүрт хамаатай.
Улс төрийн манлайлагч залуу эмэгтэйчүүд та бүхэндээ амжилт хүсье. 🙏 Ирээдүйг гэрэлтүүлээрэй 🥰

С.Эрдэнэтуул бол хүчтэй, зорилготой бас эзэмшсэн мэдлэг боловсролоо бусдад хэрхэн тустайгаар зориулж чадах вэ гэдгээ уха...
03/10/2024

С.Эрдэнэтуул бол хүчтэй, зорилготой бас эзэмшсэн мэдлэг боловсролоо бусдад хэрхэн тустайгаар зориулж чадах вэ гэдгээ ухамсарласан эмэгтэй. ☀🤟 Тэр саяхан олон зуун хүнийг ажилтай, орлоготой байлгах амьдралын гүүр нь болсон “Нарантуул”-аараа ороод гарчээ. Нарантуулчууд нь ерөөлөөр угтаж, амжилтаар үдсэн нь тодорхой. Тэр олон зуун хүний итгэл сэтгэлийг тээгээд гарах ч ээдээ мөн сайхан ч бас их хүнд ачаа байхаа. 🥰 Сайхансамбуугийн Эрдэнэтуул таны “Иргэн нь баян, эмх цэгцтэй нийслэлийн төлөө хамгийн сайнаараа хичээнээ” гэсэн амлалтад тань найдсаар л байгаа шүү. БЗД-ийн 40-р хорооны иргэн нь байнаөө. Амжилт хүсье💪

Address

Баянзүрх дүүрэг, Улаанбаатар
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ЭВ ХҮЧ эмэгтэйчүүдийн нэгдэл ТББ / PEACE and POWER women’s union NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share