Гааль Бизнес Түншлэлийн Төв Partnership Center of Customs and Business

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Гааль Бизнес Түншлэлийн Төв Partnership Center of Customs and Business
Directions

Гааль Бизнес Түншлэлийн Төв Partnership Center of Customs and Business Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Гааль Бизнес Түншлэлийн Төв Partnership Center of Customs and Business, Non-Governmental Organization (NGO), Хан уул дүүрэг, Цэнгэлдэх хотхон 210-р байр, 202 тоот, Ulaanbaatar.

Манай байгууллага Монгол улсдаа гааль бизнесийн салбарын түншлэлийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах, гадаад худалдаа, гаалийн бүрдүүлэлтийн чиглэлээр мэргэжлийн зөвлөлгөө өгөх, сургалт явуулах зорилт тавин ажиллаж байна.

03/09/2026

ГААЛИЙН ДАМЖИН ӨНГӨРӨХ ЖУРАМ БОЛОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛИЙН ЗОРЧИХ ТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР

2026 оны 7-р сарын 31-ний өдрөөс Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн орнууд 2022 оны 4-р сарын 19-ний өдрийн Евразийн Эдийн Засгийн Холбоонд ачаа тээвэрлэлтийг хянах навигацийн лац ашиглах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх хоёр дахь үе шатандаа орж байна. Уг шатанд гаалийн дамжин өнгөрөх журмын дагуу авто тээврээр тээвэрлэгдэж буй бүх ангиллын бараа бүтээгдэхүүнийг навигацийн лац ашиглан хянах, мөн уг журмын дагуу төмөр замаар тээвэрлэгдэх үед хяналтад хамрагдах бараа бүтээгдэхүүний ангиллыг өргөжүүлэхээр тусгасан болно.
Түүнчлэн, нийтийн хэрэгцээний автозам болон тэдгээрийн төлбөртэй хэсгүүдээр тээврийн хэрэгсэл зорчсоны төлбөр тушаасан эсэхэд шалгалт хийх тухай Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2021 оны 6-р сарын 29-ний өдрийн 1052 тоот тогтоолд оруулсан өөрчлөлтүүд 2026 оны 9-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болно.

НАВИГАЦИЙН ЛАЦ АШИГЛАХ ТУХАЙ
2026 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсууд Тээвэрлэлтийг хянах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоонд навигацийн лац ашиглах тухай 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Хэлэлцээрийг хэрэгжүүлэх практик үйл ажиллагааг эхлүүлсэн.
Нэгдүгээр шатны хүрээнд 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дараах тээвэрлэлтэд лац тавихаар тусгасан:
1. гаалийн транзит горимын дагуу тээвэрлэж буй, экспорт горимын дагуу гаргаж буй, мөн ЕАЭХ-ны гишүүн улсуудын хоорондын харилцан худалдааны хүрээнд авто болон төмөр замаар тээвэрлэж буй согтууруулах ундаа, тамхины бүтээгдэхүүн, мөн «хориг арга хэмжээнд хамрагдсан» бараа;
2. гаалийн транзит горимын дагуу авто тээврийн хэрэгслээр тээвэрлэж буй өндөр үнэтэй (татвар өндөртэй) тодорхой ангиллын бараа.
2026 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс Хэлэлцээрийг хэрэгжүүлэх практик үйл ажиллагааны хоёрдугаар шат эхэлж байна.
Хоёрдугаар шатны хүрээнд гаалийн транзит горимын дагуу хийгдэх дараах тээвэрлэлтийг навигацийн лац ашиглан хянана: Евразийн эдийн засгийн комиссоос тодорхойлсон бараа ба/эсвэл барааны ангилал, тохиолдол ба/эсвэл нөхцөлөөс бусад авто тээврийн хэрэгслээр тээвэрлэх бүх төрлийн бараа (өнөөгийн байдлаар холбогдох шийдвэр гараагүй байна); төмөр замын тээврээр тээвэрлэх өндөр үнэтэй (татвар өндөртэй) тодорхой ангиллын бараа .
Лацжуулах үйл ажиллагааг Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 633-р тоот Захирамжаар лацжуулах үндэсний бүрэн эрхт оператороор тогтоогдсон «Цахим платформ хөгжүүлэлтийн төв» ХХК («ЦПХТ» ХХК)-ийн операторын төлөөлөгчид хэрэгжүүлнэ.
Навигацийн лац ашиглах тухай шийдвэрийг хяналтын байгууллагууд гаргана. Гаалийн байгууллага нь гаалийн транзит болон экспорт горимд хамрагдсан барааны тээвэрлэлтэд ийм шийдвэр гаргадаг.

ЗАМЫН ДЭД БҮТЦИЙГ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ТӨЛӨЛТӨД ШАЛГАЛТ ХИЙХ ТУХАЙ
2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1052 дугаар тогтоолд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд хүчин төгөлдөр болж байна. Үүнд ашиглалтын төлбөртэй нийтийн хэрэгцээний авто зам болон нийтийн хэрэгцээний авто замын төлбөртэй хэсгээр тээврийн хэрэгсэл зорчсоны төлбөр төлөлтөд шалгалт хийхтэй холбоотой зохицуулалтууд тусгагдсан болно.
Шалгалтыг Гаалийн байгууллагын нэгдмэл автоматжуулсан мэдээллийн системээр дамжуулан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг агуулсан хүсэлтийг Улсын болон орон нутгийн төлбөрийн улсын мэдээллийн систем рүү илгээж, ведомство хоорондын цахим хамтын ажиллагааны нэгдмэл системийг ашиглан төлбөртэй замаар зорчсоны төлбөл зохих төлбөрийн хэмжээний талаарх мэдээллийг хүлээн авах замаар гүйцэтгэнэ.
Улсын болон орон нутгийн төлбөрийн мэдээллийн системд тухайн тээврийн хэрэгслийн төлбөртэй замаар зорчсоны төлбөл зохих боловч төлөгдөөгүй төлбөрийн мэдээлэл байвал гаалийн байгууллагын албан тушаалтан тухайн системээс авсан мэдээлэлд үндэслэн гаалийн байгууллагын мэдээллийн системд үүсгэсэн батлагдсан маягтын дагуу төлбөртэй замаар зорчсоны төлбөрийг төлөх шаардлагыг жолоочид олгож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргана.

25/08/2026
25/08/2026

⚠⚠⚠ АНХААРУУЛГА: БУСДЫН ДАЙВАР АЧААГ БҮҮ АВ!

⚠⚠⚠ WARNING: DO NOT ACCEPT OR CARRY BAGGAGE FOR OTHERS.

https://www.facebook.com/share/p/1NwV7dEqwV/
22/08/2026

https://www.facebook.com/share/p/1NwV7dEqwV/

🔷ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГАЗАР, ХОРООДОД СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА

🔹Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ, Увс, Орхон, Шивээхүрэн, Гашуунсухайт, Бичигт зэрэг гаалийн газрын гүйцэтгэх 43 албан тушаалд хамаарах 53 сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлагдлаа.

🔹Шалгалтын бүртгэл 2026.08.20-ны өдрийн 09:00 цагаас 2026.09.02-ны өдрийн 17:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар явагдана.
🔹Шалгалт 2026.09.08-наас 09-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Шалгалтын зартай дараах линкээр орж танилцана уу👇👇👇
https://se.csc.gov.mn/search?sector_id=6fe411bc-bfa0-42c6-bdce-59e5f74512b3&limit=20&offset=2

19/08/2026

МЭДҮҮЛЭГЧИЙН СУРГАЛТ

Манай байгууллага гадаад худалдаа эрхлэгч иргэд аж ахуйн нэгжүүдэд экспорт импортын бараагаа өөрсдөө мэдүүлэх чадвар эзэмшүүлэх долоо хоногийн сургалт 8-р сарын 28-наас 9-р сарын 3 хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хичээл ажлын өдрүүдэд 18.-20.30 цагийн хооронд, амралтын өдрүүдэд өдрийн цагаар явагдана.
Сургалтанд дараахи линкээр орж бүртгүүлээрэй.

https://m.me/j/AbYcK9kXwJ1-48ZG/?send_source=gc:copy_invite_link_c

Манай лавлах утас☎️ 80884590

Гааль Бизнес Түншлэлийн Төв Partnership Center of Customs and Business.
Манай зарыг түгээн дэлгэрүүлж өгөхийг хүсье!

02/07/2026

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ТҮРГЭН МУУДАХ, ХАДГАЛАЛТЫН ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДАГДАХ БАРААНЫ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙГ ХЭВИЙН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ

🇲🇳 Үндэсний их баяр наадмын нийтээр амрах өдрүүд болох 2026 оны 07 дугаар сарын 10–20-ны хооронд гаалийн байгууллага дараах зохион байгуулалтаар ажиллана.
Энэ хугацаанд гаалийн газар, хороодод “хариуцлагатай жижүүр” ажиллаж, дараах төрлийн барааны гаалийн бүрдүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
Үүнд:
✅ Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн
✅ Хадгалалтын тусгай нөхцөл шаарддаг бараа

📍 Иймд аж ахуйн нэгж, иргэн та бүхэн дээрх өдрүүдэд хүлээн авах зайлшгүй шаардлагатай бараа, тээврийн хэрэгслийн мэдээллээ тээвэр зуучийн байгууллага болон гаалийн хяналтын бүсийн эзэмшигчдэд урьдчилан өгч, гаалийн байгууллагатай хамтран ажиллана уу.
📌 Анхаарах нь: Зохион байгуулалтын ажлыг саатуулахгүй, бараа тээврийн урсгалыг хэвийн байлгах зорилгоор урьдчилсан мэдээлэл өгөх нь чухал болохыг анхаарна уу.
☎️ Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1281 дугаараас аваарай.

Address

Хан уул дүүрэг, Цэнгэлдэх хотхон 210-р байр, 202 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:30 - 17:00
Tuesday 09:30 - 17:00
Wednesday 09:30 - 17:00
Thursday 09:30 - 17:00
Friday 09:30 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гааль Бизнес Түншлэлийн Төв Partnership Center of Customs and Business posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share