Nest Center for Journalism Innovation & Development, Mongolia

Call Directions Website Contact the organization

Nest Center for Journalism Innovation & Development, Mongolia Nest Center NGO works to ensure information rights by introducing viable media business models.

📢 БИД БАГТАА ШИНЭ ГИШҮҮД ХАЙЖ БАЙНА🔹 Хөтөлбөрийн менежерХэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдлыг сайжруулах, хуурамч мэдэ...
07/10/2026

📢 БИД БАГТАА ШИНЭ ГИШҮҮД ХАЙЖ БАЙНА

🔹 Хөтөлбөрийн менежер
Хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдлыг сайжруулах, хуурамч мэдээлэлтэй тэмцэх, баримт шалгалт, мэдээллийн боловсролын чиглэлээрх төсөл, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг нь ханган ажиллана. Түнш байгууллагуудтай нягт хамтран ажиллана.

🔹 Харилцааны менежер
Байгууллагын төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг олон нийт болон зорилтот бүлэгт хүргэх, контент бэлтгэх, цахим сувгуудыг хөгжүүлэх, сэтгүүлчид болон олон нийттэй харилцах үүрэгтэй.

💡 Санаачилгатай, хариуцлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай, шинэ зүйлд суралцах хүсэлтэй, хэвлэл мэдээлэл болон нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүмүүсийг урьж байна.

📌 Ажлын байрны хүсэлт илгээх:
Хөтөлбөрийн менежер: https://zangia.mn/job/_zzpb17ztt6
Харилцааны менежер: https://zangia.mn/job/_zzsokrlwje
📩 Холбоо барих: 77116569 / [email protected]

🎓 Хиймэл оюун ухаан, их өгөгдлийн төсөл дээр ажиллаж, шинэ мэдлэг, бодит туршлага хуримтлуулахыг хүсэж байна уу?Хиймэл о...
02/10/2026

🎓 Хиймэл оюун ухаан, их өгөгдлийн төсөл дээр ажиллаж, шинэ мэдлэг, бодит туршлага хуримтлуулахыг хүсэж байна уу?

Хиймэл оюуны өгөгдлийн сан хэрхэн бүтдэгийг зөвхөн онолын түвшинд биш, бодитоор харж, өөрийн гараар туршиж, хиймэл оюуны эрин дэх Монгол хэлний хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байвал бидэнтэй нэгдээрэй.

Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв болон Voyager AI хамтран www.data.org байгууллагын дэмжлэгтэйгээр Монголын өдөр тутмын сонинуудын сүүлийн 30 жилийн архивыг цахимжуулах төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд 30 оролцогчийг технологийн багийн нэг хэсэг болж ажиллахыг урьж байна.

💡 Хөтөлбөрт оролцсоноор та:
🤖 Хиймэл оюун ухаан, өгөгдөл, OCR технологийн талаар суурь мэдлэг, ойлголттой болно.
📚 AI модель хэрхэн сурдаг, өгөгдөл яагаад чухал болохыг бодит төсөлтэй холбон ойлгоно.
🗂️ Монголын 30 жилийн хэвлэлийн архивыг цахимжуулах төсөлд гар бие оролцоно.
💻 OCR ашиглан боловсруулсан өгөгдлийг шалгаж, засварлах замаар бодит өгөгдөл дээр ажиллах туршлага хуримтлуулна.
🌐 Монгол хэлний хиймэл оюуны өгөгдлийн санг сайжруулах, өргөжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна.

Техникийн өндөр мэдлэг, ур чадвар шаардахгүй. Суралцах хүсэл эрмэлзэлтэй, нягт нямбай ажиллах, төслийн нэг хэсэг болж бодит үр дүнд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байх нь сонгон шалгаруулалтын үндсэн шалгуур болно.

👥 Сонгон шалгаруулах оролцогчийн тоо: 30
📝 Өргөдлийн холбоос: https://forms.cloud.microsoft/r/gGTCRHNArg?origin=lprLink

Монгол хэл дээрх хиймэл оюуны хөгжилд хувь нэмрээ оруулцгаая.

✨Pluma мэдээллийн товхимлын 32 дахь дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаарт сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт ...
25/09/2026

✨Pluma мэдээллийн товхимлын 32 дахь дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаарт сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт хиймэл оюун хэрхэн нөлөөлж буйг хэлэлцсэн олон улсын болон дотоодын хурлыг онцолж байна. Мөн сэтгүүлчдэд зориулсан олон улсын тэтгэлэг, сургалтын талаарх мэдээллийг хүргэж байна.✨

📧Товхимолд имэйл хаягаа бүртгүүлээд 2 долоо хоног тутам салбарын тойм, шинээр зарлагдсан сургалт, тэтгэлгүүдийн мэдээлэл зэргийг хүлээн аваарай.

Өмнөтгөл

[English below] 🤖 Хэвлэл мэдээллийн байгууллагуудад хиймэл оюуныг зөв зохистойгоор ашиглах бодлогын загварыг “Сэтгүүл зү...
17/09/2026

[English below]

🤖 Хэвлэл мэдээллийн байгууллагуудад хиймэл оюуныг зөв зохистойгоор ашиглах бодлогын загварыг “Сэтгүүл зүйн ёс зүйн форум - 2026" дээр танилцууллаа.

📌 Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвөөс Data.org олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Steppe Forward: Хиймэл оюунд тэсвэртэй мэдээллийн эдийн засгийг бүтээх нь” төслийн хүрээнд уг баримт бичгийг боловсруулсан юм.
Нийт 13 бүлэгтэй. Үүнээс нийтлэг зохицуулалт 10 бүлэг, хэвлэл мэдээллийн байгууллагад түгээмэл хэрэгждэг 3 төрлийн үйл ажиллагаагаар хуваарилсан үндсэн практик хэрэглээ зохицуулах 3 бүлэг нь дараах агуулгатай:
🔹 Текст агуулга, судалгаанд хиймэл оюун ухаан ашиглах бодлого ба хязгаарлалт
🔹 Видео, аудио болон зурган агуулгад хиймэл оюун ухаан ашиглах бодлого ба хязгаарлалт
🔹 Байгууллагын бүтээмж, үйл ажиллагааг оновчлоход хиймэл оюун ухаан ашиглах бодлого ба хязгаарлалт

💬 Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн Хөтөлбөр хариуцсан захирал Л.Анударь:
"Хиймэл оюуны хэрэглээнээс үүсч болох эрсдэл, тохиолдлуудыг өргөн хүрээнд тусгасан тул энэхүү баримт бичиг нь редакцуудад чухал ач холбогдолтой юм. Хиймэл оюуны боломжийг ухаалгаар ашиглан ХМБ-уудын бүтээмж, инновацыг дэмжих нь Үүр төвийн зорилго тул редакцууд хэрэгцээндээ нийцүүлэн өөриймшүүлж ашиглах боломжтойгоор нээлттэй хуваалцаж байна.”

📣 Тус ёс зүйн баримт бичгийг нээлттэй ашиглаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.

Бүрэн эхээр унших: https://shorturl.at/iOtqt



🤖 We presented the policy model for the responsible use of artificial intelligence by media organizations at the “Journalism Ethics Forum – 2026.”

📌 The document was developed by the Nest Center for Journalism Innovation and Development as part of the “Steppe Forward: Building an AI-Resilient Information Economy Mongolia” project, supported by the Data.org.

📑 The document consists of 13 chapters. Of these, 10 chapters cover general provisions, while 3 chapters address practical AI use in three common areas of media organizations:
🔹 Policy and limitations on the use of artificial intelligence in text content and research
🔹 Policy and limitations on the use of artificial intelligence in video, audio, and visual content
🔹 Policy and limitations on the use of artificial intelligence to optimize organizational productivity and operations

💬 Anudari L., Program Director of the Nest Center for Journalism Innovation and Development:

“As this document covers a wide range of potential risks and scenarios arising from the use of artificial intelligence, it is an important resource for newsrooms. Since supporting the productivity and innovation of media organizations through the thoughtful use of AI is one of the Nest Center’s goals, we are sharing it openly so that newsrooms can adapt and use it according to their needs.”

📣 We encourage media organizations to openly use this ethical framework and integrate it into their operations.

Read the full document: https://shorturl.at/iOtqt

🤖 Хиймэл оюуныг сэтгүүлчийн өдөр тутмын ажилдаа ёс зүйтэй, бүтээлчээр ашиглаж сурмаар байна уу?Хоёр өдрийн практик сурга...
14/09/2026

🤖 Хиймэл оюуныг сэтгүүлчийн өдөр тутмын ажилдаа ёс зүйтэй, бүтээлчээр ашиглаж сурмаар байна уу?

Хоёр өдрийн практик сургалтаар хиймэл оюуны тусламжтайгаар ажлаа хөнгөвчлөх, шинэ контент бүтээх, мэдээлэл боловсруулахад хэрхэн ашиглах, мөн хиймэл оюунаар бүтээсэн хуурамч мэдээллийг хэрхэн таньж, баталгаажуулах талаар хамтдаа сурцгаая.

Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвөөс KAS Media Programme Asia-ийн дэмжлэгтэйгээр сэтгүүлчдэд зориулсан “Хиймэл оюун ба сэтгүүл зүйн дархлаа” сэдэвт хоёр өдрийн сургалтад цөөн тооны сэтгүүлчдийг урьж байна.

📅 2026 оны 10-р сарын 14–15
📍 Улаанбаатар хот
👥 Нийслэл болон орон нутгийн редакцын төлөөлөл 15–20 сэтгүүлч

Сургалтаар:
🔹 Хиймэл оюуны суурь ойлголт, түгээмэл хэрэгслүүд болон зөв prompt бичих арга
🔹 Хиймэл оюун ашиглан видео контент бүтээх
🔹 “Vibe coding” ашиглан өөрт хэрэгтэй жижиг хэрэгсэл бүтээж турших
🔹 Хиймэл оюун ашиглан өгөгдөл шинжлэх, дүрслэх
🔹 Хиймэл оюунаар үүсгэсэн хуурамч мэдээлэл, контентыг таних, шалгах, баталгаажуулах
🔹 Сэтгүүл зүйд хиймэл оюуны хэзээ, хэрхэн ашиглах, ёс зүй болон эрсдэлийг ойлгох талаар суралцана.

Тус сургалт нь дан ганц хиймэл оюуны хэрэгслүүдийг танилцуулахаас илүү сэтгүүлчийн өдөр тутмын ажилд үүнийг хэрхэн бодитоор ашиглаж болохыг туршиж, бүтээж, хамтдаа суралцах практик сургалт байна.

Оролцогчдод тавигдах шаардлага:
- Монгол улсад харьяалалтай ХМБ-д ажилладаг байх
- Хоёр өдрийн сургалтад хоцрохгүй, ирц бүтэн хамрагдах боломжтой байх
- Сургалтаас олж авсан мэдлэг, ойлголтыг ашиглан өдөр тутмын ажилдаа шинэ боломж бий болгох, практикт турших хүсэл эрмэлзэлтэй байх
- Сургалтын үеэр ашиглах зөөврийн компьютертай байх
- Оролцогч тус бүр редакцын эрхлэгч/захирлаас дэмжих захидал ирүүлсэн байх шаардлагатай.

Орон нутгийн оролцогчдын унааны зардлыг зохион байгуулагч талаас хариуцна.
Өргөдөл хүлээн авах сүүлийн: 2026 оны 09-р сарын 25-ныг дуустал
Бүртгүүлэх холбоос: https://forms.cloud.microsoft/r/qBQvG1xBKc?origin=lprLink

Холбоо барих: [email protected] / +97688128233

Хиймэл оюуныг сэтгүүлчийн ажлыг орлуулах зүйл биш, илүү бүтээлчээр ажиллахад туслах хэрэгсэл болгоцгооё.

Бид энэхүү асуудлыг цаашид анхааралтай ажиглаж, санал шүүмжээ өгч ажиллах болно.👇📣Эрүүгийн хуульд “гүтгэх” заалт оруулах...
03/09/2026

Бид энэхүү асуудлыг цаашид анхааралтай ажиглаж, санал шүүмжээ өгч ажиллах болно.👇

📣Эрүүгийн хуульд “гүтгэх” заалт оруулахыг эрс эсэргүүцэж байна

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ нь хэвлэл мэдээллийн хараат бус, олон нийтийн төлөөх үйл ажиллагааг дэмжиж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах эрсдэлтэй аливаа хуулийн өөрчлөлт, шийдвэрийг эсэргүүцэж ирсэн билээ.
ХЗДХЯ-аас боловсруулсан “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд 14.10 дугаар зүйлд “Гүтгэх” гэх заалт оруулж ирсэн нь ҮХЦ-ээс 2025 оны 11 дүгээр сарын 25-нд гаргасан дүгнэлт, түүнд үндэслэн УИХ-аас 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг хүчингүй болгосон амжилтыг үгүйсгэсэн, өмнөх хүчин чармайлтаас ухарсан үйлдэл гэж үзэн эрс эсэргүүцэж байна.
Олон улсын сайн туршлагад нийцэхгүй байдлаар гүтгэх, худал мэдээлэл тараах үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж яллан, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж байсныг залруулснаар Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 17 байр урагшилж, 85 дугаарт эрэмбэлэгдсэн билээ.
Харин ийнхүү Эрүүгийн хуульд буцаан нэмж оруулах, цаашлаад дордуулсан байдлаар өртөтгөн оруулж ирж байгаа нь өмнөх ахицаас үлэмж хэмжээгээр ухрах, цаашлаад Монгол Улсын нэгдэн орсон олон улсын баримт бичгүүдийн үзэл баримтлалд нийцэхгүй үйлдэл болох юм.
Иймээс цаашид гүтгэх үйлдлийг Иргэний болон Зөрчлийн журмаар шийдвэрлэх одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хэлбэрийг хадгалах, улмаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд заналхийлж байгаа бусад хууль эрх зүйн зохицуулалтыг эргэж харах, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр дорвитой алхам хэрэгжүүлэхийг уриалж байна.

📬 Pluma мэдээллийн товхимлын 29 дэх дугаар гарлаа! Салбарын онцлох үйл явдал, хэрэгтэй нөөц, шинэ боломжуудыг нэг дороос...
22/06/2026

📬 Pluma мэдээллийн товхимлын 29 дэх дугаар гарлаа! Салбарын онцлох үйл явдал, хэрэгтэй нөөц, шинэ боломжуудыг нэг дороос хүлээн аваарай. ✨

Өмнөтгөл

“Өөр нэг улсын дотоод дахь том гүрний нөлөөллийн талаар суралцахаар очсон би өөрөө "Молдавын нөлөөнд" багагүй автчихсан ...
17/06/2026

“Өөр нэг улсын дотоод дахь том гүрний нөлөөллийн талаар суралцахаар очсон би өөрөө "Молдавын нөлөөнд" багагүй автчихсан бололтой.”

Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн Хөтөлбөрийн захирал Л.Анударь Молдав улсад болсон туршлага судлах хөтөлбөрт оролцож, сонгуулийн үеийн хуурамч мэдээлэл, гаднын мэдээллийн хортой нөлөөлөлтэй тэмцэх чиглэлээрх туршлагатай танилцжээ.

Түүний тэмдэглэлд Молдавын төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл ардчиллаа хамгаалахын төлөө хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар, энэ туршлага Монголд ямар асуулт үлдээсэн тухай өгүүлсэн байна.

Нийтлэлийг бүрэн эхээр унших бол:

Молдав улсад болсон туршлага судлах хөтөлбөрт оролцох үеэр төрийн байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзаж, сонгуулийн үеийн хуурамч м...

Үзэн ядах үг хэллэгийг хэвийн мэт хүлээн зөвшөөрөх нь хүчирхийлэл, гарз хохирол гэх мэт ноцтой үр дагаварт хүргэж болзош...
17/06/2026

Үзэн ядах үг хэллэгийг хэвийн мэт хүлээн зөвшөөрөх нь хүчирхийлэл, гарз хохирол гэх мэт ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй.

📅 Үзэн ядах үг хэллэгтэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан, энэ төрлийн үг хэллэг нь “зүгээр л үг” төдий бус бодит хор хөнөөл дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй.

https://www.youtube.com/watch?v=1bzk6Za7jGY



👇 English below

The normalization of hate speech can contribute to real-world violence, loss, and irreversible consequences. On the International Day for Countering Hate Speech, we are reminded that hate speech is never “just words.”

Check the link:
https://www.youtube.com/watch?v=1bzk6Za7jGY

Say

Words have power. They can unite us or break us apart. Today, with ...

📰 Үзэн ядах үг хэллэг нь нийгмийн эв нэгдэл, ардчилсан хэлэлцүүлэг, хүний эрхэд ноцтой эрсдэл учруулдаг. Ийм нөхцөлд сэт...
16/06/2026

📰 Үзэн ядах үг хэллэг нь нийгмийн эв нэгдэл, ардчилсан хэлэлцүүлэг, хүний эрхэд ноцтой эрсдэл учруулдаг. Ийм нөхцөлд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд энэ сорилтод ёс зүйтэй, хариуцлагатайгаар хариу үйлдэл үзүүлэх чухал үүрэгтэй.

UNESCO-ийн “Covering Hate Speech” буюу “Үзэн ядах үг хэллэгийн эсрэг мэдээлэх нь” гарын авлагатай танилцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүний нэр төр, эрх тэгш байдал, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхтэй хэрхэн тэнцвэржүүлэх талаар практик зөвлөмжүүдийг аваарай.


👇 English below

📰 Hate speech threatens social cohesion, democratic dialogue, and human rights. Journalists and media professionals play a critical role in responding to these challenges ethically.

Explore UNESCO’s Guide for Journalists, “Covering Hate Speech,” which provides practical recommendations on how journalism can balance freedom of expression with the rights to dignity, equality, and non-discrimination.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Nest Center for Journalism Innovation & Development, Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Nest Center for Journalism Innovation & Development, Mongolia:

Shortcuts

Share