Gun Galuut Nature Conservation Center

Gun Galuut Nature Conservation Center Гүн Галуут Байгаль Хамгаалах Төв The center's aim:
1. GGNCC locates in Gun-Galuut Local Protected Area of the Bayandelger soum, Tuv province.

Gun-Galuut Nature Conservation Center (GGNCC) is founded and coordinated by “Saraana” nature conservation foundation, a charitable non-profit and non-government organization. To conduct biodiversity surveys of the Gun-Galuut local protected area, especially to monitor bird surveys including shorebird-ringing, habitat ecology, and breeding research, and to implement bird conservation management and

activities based on the results of the ecological and biological surveys
2. To educate the young generation, local people to learn the environmental&ecological education, biodiversity conservation, and urban ecology through the scientific surveys and results
3. To develop and promote nature-friendly sustainable tourism based on local biological and cultural resources through bird watching and eco-tours based on nature conservation management. It is the closest LPA to the urban city and is rich in biodiversity and cultural resources. It is far from 130 km from Ulaanbaatar city, and 16 km from Baganuur city.


Сараана байгаль хамгаалах сан нь "Гүн-Галуут Байгаль Хамгаалах Төв (ГГБХТ)" -ийг байгуулж, үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. ГГБХТ нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт харьялагдах "Гүн-Галуутайн орон нутгийн хамгаалалттай газар нутагт" хамаардаг бөгөөд УБ хотоос 130 км, Багануур хотоос 16 км зайд оршдог. ГГБХТ нь дараах зорилоготойгоор байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна.
1. ГГОНХГ-ын биологийн олон янз байдлын судалгаа, ялангуяа шувуудын судалгааг тогтмол явуулж, холбогдох хамгааллын менежентийг төлөвлөн, хэрэгжүүлэх
2. Байгаль орчин, экологийн боловсрол олгох сургалтуудыг урбан экологи, биологийн олон янз байдлын хамгаалал, шинжлэх ухааны судалгаанууд дээр үнэдэслэн хүүхэд багачууд, олон нийт, мэргэжилтэнгүүдэд мэдлэг олгон таниулах
3. Байгаль орчны хамгааллын менежмент, судалгааны үр дүн, биологийн болон соёлын нөөц дээр тулгуурлан эко-аялал, шувуу ажиглах тусгай сонирхлын аялалуудыг явуулж байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, сурталчилан таниулах

08/06/2026

Манай орон төдийгүй дэлхийд ховордсон Цагаан тогоруунууд сүүлийн 4 хоног Гүн Галуутад түр саатаж байна. Ингэж бүлээрээ тааралдах нь маш ховорхон тохиолддог бөгөөд энэ гайхалтай агшинг гайхалтай буулгаж, баримтжуулж өгсөнд их баярлалаа.

07/06/2026
27/05/2026
 # # Төв аймгийн Баяндэлгэр сум “ЭСГИЙ УРЛАЛЫН АЖЛЫН БАЙРТАЙ" боллоо  # # ✅ Гүн Галуут БНГ-ын ус намгархаг газрын хамгаа...
20/03/2026

# # Төв аймгийн Баяндэлгэр сум “ЭСГИЙ УРЛАЛЫН АЖЛЫН БАЙРТАЙ" боллоо # #

✅ Гүн Галуут БНГ-ын ус намгархаг газрын хамгааллын “Lake Keeper” жижиг төслийн хүрээнд Баяндэлгэр сумын Ахуй, үйлчилгээний сургалтын төвд нэг өрөөг бүрэн засварлан, Эсгий Урлалын Урлан болгон тохижуулж, шаардлагатай багаж хэрэгслээр хангалаа.

✅ Ингэснээр сумын иргэд, малчид ноосоо ашиглан урландаа эсгий таавчик, гутал, олбог, түлхүүрийн оосор, аяганы суурь зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн урлах, цаашлаад нутгийн брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж бүрдэж байна. Мөн ноос эсгийрүүлэх савангийн иж бүрэн хэрэгслийг ашиглан бүтээгдэхүүнээ өөрсдөө бэлтгэх нөхцөл бүрдлээ.

✅ Төслийн хүрээнд нийт 3 удаагийн сургалт зохион байгуулж, 17 хүн эсгий урлалын бүтээл хийхэд суралцсан ба орон нутагт ховордож буй амьтан, ургамлыг бүтээлдээ шингээн сурталчлан таниулах чиглэлээр ажиллах бөгөөд бүтээлүүдээ Гүн Галуут байгаль хамгаалах төвд борлуулснаар нэмэлт орлого олох боломжтой юм.

🙏 Биднийг дэмжин хамтран ажилласан БНСУ-ын KOICA-KIDC , Баяндэлгэр сумын ЗДТГ болон сургалтад идэвхтэй оролцсон бүх хүмүүстээ талархал илэрхийлье.
Та бүхний цаашдын үйл хэрэгт өндөр амжилт хүсье!
---------------------------------------------------------------------------
# # Wool Handicraft Workspace established in Bayandelger soum, Tuv province # #

✅ Under the “Lake Keeper” project of KOICA-KIDÇ for wetland conservation in Gun Galuut Nature Reserve, a workspace room at the Bayandelger Soum's Vocational Training Center has been fully renovated and equipped as a wool handicraft with all necessary tools and materials.

✅ This initiative enables local residents and herders to process wool and create a variety of wool products, including slippers, boots, seat mats, keychains, and cup coasters. It also opens opportunities to develop locally branded products. Participants now have access to complete soap-making kits used in the felting process.

✅ As part of the project, three training sessions were organized for 17 people to make wool product skills while incorporating images of locally threatened wildlife and plants into their products promoting conservation awareness through local product. These products can now be sold at the Gun Galuut Nature Conservation Center, providing additional income opportunities for local communities in further.

🙏We would like to express our sincere gratitude to our partners KOICA-KIDC, special thanks to project leader Suyeon Cha, the Bayandelger Soum local administration, and all participants who actively took part in the training.
We wish you all continued success in your future endeavors!

 # # ДЭЛХИЙН ЗЭРЛЭГ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!  # #
03/03/2026

# # ДЭЛХИЙН ЗЭРЛЭГ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! # #

23/02/2026

🐎 Гал Морин жилийн мэнд хүргэе!

Эрч хүч, тэсвэр хатуужлыг билэгдсэн Гал Морин жилдээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлс маань улам өргөжин тэлэх болтугай.

Та бүхэндээ эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

13/02/2026

Шивүүр зүүн анхны сургалт гэхэд олон сайхан бүтээлүүдийг бид урлалаа

Address

Баяндэлгэр сум, Төв аймаг
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Gun Galuut Nature Conservation Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Gun Galuut Nature Conservation Center:

Shortcuts

Share