07/08/2026
Стратегигүй бизнес урт хугацаанд амжилттай явна гэж байдаггүй.
Өдөр бүр завгүй ажиллаж байгаа нь урагшилж байна гэсэн үг биш. Зөв стратегигүй бол хамгийн үнэтэй зүйл болох цаг хугацаагаа алддаг.
Миний бодлоор бизнесийн хамгийн чухал суурь бол өгөгч хүний сэтгэлгээ гэж боддог.
Зөвхөн ашиг бодох биш, харилцагчдаа үнэ цэн өгөх, хамт олноо хөгжүүлэх, түншүүдтэйгээ хамт өсөх сэтгэлгээтэй бизнес илүү удаан оршин тогтнож, илүү том амжилтад хүрдэг.
Стратеги чиглэлийг өгдөг.
Өгөгч сэтгэлгээ итгэлийг бий болгодог.
Энэ хоёр нийлсэн үед бизнес тогтвортой өсдөг.