DX Mongolia

DX Mongolia DXCup: Business plan contest using DX technology. Supernova: Computer Sci BA, Data Sci MBA programs..

13/10/2025
24/09/2025
Япон улсад ажиллах хүсэлтэй Монгол улсын Их сургуулийн болон Технологийн коллежийн оюутан, төгсөгч та бүхнийг Япон улсын...
09/09/2025

Япон улсад ажиллах хүсэлтэй Монгол улсын Их сургуулийн болон Технологийн коллежийн оюутан, төгсөгч та бүхнийг Япон улсын Эдийн засаг, аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулж байгаа Ажлын байрны өдөрлөг буюу JAPAN JOB FAIR 2025-т урьж байна. Энэхүү өдөрлөгт оролцохын өмнө танилцуулах семинар 2025 оны 9 сарын 20-ны өдөр Техник Технологийн Их сургуулийн урлаг зааланд болно. Семинарт оролцсноор компанийн танилцуулга, бүртгэл, Япон улсад ажиллаж амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой тул та бүхэн хүрэлцэн ирнэ үү.
JAPAN JOB FAIR 2025 доорx линкээр өдөрлөгт бүртгүүлэх боломжтой.
https://japaninternshipglobal.go.jp/jobfair/formongolians-mn

“DX CUP 2024-winter” тэмцээн 12 сарын 7-нд Z.com ASA Arena-д амжилттай зохион байгуулагдлаа!   Монголын цахим шилжилт бо...
09/12/2024

“DX CUP 2024-winter” тэмцээн 12 сарын 7-нд Z.com ASA Arena-д амжилттай зохион байгуулагдлаа!

Монголын цахим шилжилт болон ICT, дижитал инженерчлэлийн салбарт сонирхолтой залуусын технологи, бизнесийн чадварыг хөгжүүлэх зорилготой DX CUP тэмцээнийг ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Цахим шилжилтийг дэмжих Холбоо 4 дөх удаагаа амжилттай зохион байгууллаа.
2024 оны 9 сарын 2 өдрөөс бүртгэлээ эхлэн эхний шатанд нийт 62 баг санаагаа илгээснээс тэмцээний сүүлийн шатанд Монгол 14 баг, Японы 3 баг, нийт 17 баг оролцох эрхээ авсан билээ. Энэхүү 2 сарын хугацаанд тэмцээнд оролцогчид хамтрагч болон дэмжигч байгууллагуудын менторинг зөвлөгөөний тусламжтай прототип болон хөгжүүлэлтээ хийн, мэргэжилтнүүдийн онлайн тусгай семинарт оролцон бизнес загвар гаргах арга барилд суралцан, илтгэл тавих чадвараа сайжруулж сүүлийн шатанд оролцох бэлтгэлээ хангасан.
Тэмцээний үр дүнд:
GMO нэрэмжит шагнал: Problem solving (ҮБХИС)
1-р байр Ger team (ШУТИС-МХТС)
2-р байр CureAI Solutions (Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль )
3-р байр AERW (Хоккайдогийн их сургууль)
Mobicom нэрэмжит шагнал: Team Anvjin (ШУТИС-МХТС)
НБИГ-ын нэрэмжит шагнал Psychic Worms (ШУТИС-МХТС)
НБИГ-ын нэрэмжит шагнал New AI (Шинэ Монгол Технологийн Коллеж)
шагналуудыг хүртсэн билээ.

Тэмцээнийг тэмцээнийг хамтран зохион байгуулсан Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Innovation HUB, Шинжлэх Ухаан, Технологийн Сан, JICA Mongolia байгууллагууд болон дэмжин ажилласан , , @Цойлогсод байгууллагууддаа баярлалаа.
Мөн бидний тэмцээнийг үргэлж спонсорлон дэмждэг .com_Mongolia_LLC , .,Ltd, , mobicom , , , гүн талархал илэрхийлье.


Дараа жилийн тэмцээнээр дахин уулзацгаая!

09/12/2024
🏆🏆🏆12 сарын 7 өдөр “DXCUP 2024-winter” тэмцээний сүүлийн шат Z.com ASA Arena-д зохион байгуулагдахаар боллоо🏆🏆🏆    4 дөх...
05/12/2024

🏆🏆🏆12 сарын 7 өдөр “DXCUP 2024-winter” тэмцээний сүүлийн шат Z.com ASA Arena-д зохион байгуулагдахаар боллоо🏆🏆🏆

4 дөх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээний эхний шатанд 62 баг санаагаа хураалгаснаас Монголоос 14 баг, Японоос 3 баг сүүлийн шатанд шалгарсан. Сүүлийн шатанд шалгарсан багууд нь хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагуудын менторинг зөвөлгөөг аван 2 сарын хугацаанд прототип хөгжүүлэлт болон бизнес загвараа гаргасан билээ✨. Мөн Монгол болон Япон улсын мэргэжлийн экспертүүдийн онлайн семинараар дамжуулан илтгэл тавих арга барилд суралцан сүүлийн шатанд оролцохоор бэлтгэлээ хийж байна💪.

“DXCUP 2024-winter” сүүлийн шатны тэмцээн нь 12 сарын 7(бямба гараг)-ны 15:30-20:30 цагийн хооронд зохион байгуулагдах болно. 12 сая төгрөгийн шагналын сан дээр нэмэн спонсор байгууллагуудын шагнал болох “GMO шагнал” буюу багаараа япон аялах эрх, тодорхой хугацаанд оффисийг үнэгүй ашиглах эрх буюу “Мобиком шагнал” зэрэг гайхалтай шагналуудын төлөө 17 баг бүтээлийн танилцуулга 6 минутын илтгэлээрээ өрсөлдөх юм.

DXCUP 2024-winter тэмцээний талаар ярилцлага авах болон оролцох хүсэлтэй та бүхэн доорх холбоосоор холбогдоно уу.
Mail: [email protected]     Mobile:85116556

"DXCUP 2024-winter" тэмцээний сүүлийн шатанд оролцох 14 багийг танилцуулж байна✨.DXCUP 2024-winter тэмцээний шүүгчдийн б...
05/10/2024

"DXCUP 2024-winter" тэмцээний сүүлийн шатанд оролцох 14 багийг танилцуулж байна✨.

DXCUP 2024-winter тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүн дахин хуралдаж сүүлийн шатанд Монголын ахлах сургууль, коллеж, их, дээд нийт 10 сургуулийн шилдэг 14 багийн сурагчид, оюутнуудыг өрсөлдүүлэхээр боллоо💪.

Та бүхэн тэмцээний зохион байгуулалттай холбоотой бүх мэдээллийг зөвхөн манай хуудаснаас цаг алдалгүй авах боломжтой.
https://www.facebook.com/dxmongolia

Нийт баг хамт олон болон удирдагч багш нарт амжилт хүсье!



"DXCUP 2024-winter" тэмцээний сүүлийн шатанд оролцох 13 багийг танилцуулж байна✨.DXCUP тэмцээний түүхэнд анх удаа хамгий...
04/10/2024

"DXCUP 2024-winter" тэмцээний сүүлийн шатанд оролцох 13 багийг танилцуулж байна✨.

DXCUP тэмцээний түүхэнд анх удаа хамгийн олон сургууль буюу 9 сургуулийн сурагчид, оюутны нийт 13 баг өөрсдийн технологийн мэдлэг, ур чадвараараа өрсөлдөхөөр сүүлийн шатанд шалгаран үлдлээ💪.

Сүүлийн шатанд тэнцсэн багууд маань нийт 2 сарын хугацаанд ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагуудын мэргэжлийн туршлагатай менторуудаас санаагаа бодит бүтээл болгох тал дээр зөвлөгөө аван прототипээ хийх ёстой бөгөөд мөн бүтээлтэй холбоотой бизнес төлөвлөгөө гарган сүүлийн шатанд өрсөлдөх болно. Тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт 12 сарын 7-ны өдөр зохион байгуулагдах болно.
Та бүхэн тэмцээний зохион байгуулалттай холбоотой бүх мэдээллийг зөвхөн манай хуудаснаас цаг алдалгүй авах боломжтой.

Нийт багийн хамт олон болон удирдагч багш нарт амжилт хүсье!



Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when DX Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to DX Mongolia:

Share