Baigali - Mongolian Biodiversity

Directions Website Contact the organization

Baigali - Mongolian Biodiversity Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Baigali - Mongolian Biodiversity, СБД, Сөүлийн гудамж, Найман зовхис, 3 давхар, 302 тоот, Ulaanbaatar.

Baigali - БОЯБ-ын мэдээлэл, мониторинг, байгаль орчны боловсрол болон иргэнд суурилсан шинжлэх ухааны оролцоог нэгтгэсэн Монголын биологийн олон янз байдлын апп.

[English below]🌿 Хангал нуурын дэргэдэх биологийн олон янз байдлыг оюутан залуус баримтжууллаа. 🌿Bioblitz 2026 арга хэмж...
09/06/2026

[English below]

🌿 Хангал нуурын дэргэдэх биологийн олон янз байдлыг оюутан залуус баримтжууллаа. 🌿

Bioblitz 2026 арга хэмжээний хүрээнд их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчид Хан Хэнтийн Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн хамгаалалтын бүсэд орших Хангал нуурын Байгалийн дурсгалт газар хүрэлцэн очиж биологийн олон янз байдлыг баримтжуулах 48 цагийн эрчимжүүлсэн хээрийн судалгаанд оролцлоо. Энэхүү 48 цагийн эрчимжүүлсэн хээрийн судалгааны үйл ажиллагаанд их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн 48 оюутан, сурагчид оролцож, биологийн олон янз байдлыг ажиглах, бүртгэх, баримтжуулах практик мэдлэг, ур чадвараа хөгжүүлэв.

Арга хэмжээний хүрээнд оролцогчид 3800 гаран ургамал, амьтан, шавж зэрэг төрөл, зүйлүүдийн тархац, зураг, бичлэгийг бүртгэж, Монгол Улсын биологийн олон янз байдлын мэдээллийн сангийн нэгэн бүтээгдэхүүн болох “Baigali” аппликэйшнд баталгаажсан ажиглалтын мэдээллийг оруулснаар иргэний шинжлэх ухааны оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр орууллаа.

Тус үйл ажиллагаа нь залуучуудын байгаль хамгаалах мэдлэг, оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ тусгай хамгаалалттай газар нутгуудын биологийн олон янз байдлын мониторингийг дэмжих, үндэсний хэмжээний мэдээллийн санг баяжуулах зорилготой хэрэгжсэн юм.

Энэхүү арга хэмжээ нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-аас санхүүжүүлж, “Team Europe” санаачилгын хүрээнд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Тусгай Хамгаалалттай Газар Нутгуудад Дэмжлэг Үзүүлэх Замаар Экосистемийг Хадгалан Хамгаалахад Хувь Нэмэр Оруулах нь, II үе шат (SPACES II)” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Их Сургуулийн Биологийн тэнхимийн дэргэдэх “Экологи Эрдэм” клуб Хан Хэнтийн Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Хамгаалалтын Захиргаатай хамтран хэрэгжүүлэв.

Залуусын байгаль хамгаалал дахь оролцоо, иргэний шинжлэх ухааны санаачилгыг дэмжих энэхүү үйл ажиллагаа нь биологийн олон янз байдлыг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулж байна. 🌱

🌿 Young People Document Biodiversity at Khangal Lake 🌿

As part of Bioblitz 2026, university and secondary school students gathered at Khangal Lake Natural Monument in the buffer zone of Khan Khentii Strictly Protected Area to take part in an intensive 48-hour biodiversity survey. Through hands-on fieldwork, participants strengthened their skills in observing, documenting, and recording biodiversity while deepening their understanding of nature conservation.

During the event, participants documented around 3800 plant, animal, and insect species through photographs, videos, and field observations. Verified records were uploaded to the Baigali application, contributing valuable data to Mongolia’s national biodiversity information system and promoting citizen science participation.

The activity aimed to enhance youth engagement in biodiversity conservation, support biodiversity monitoring in protected areas, and enrich national biodiversity data.

Bioblitz 2026 was organized by the Ecology Erdem Club under the Department of Biology at the National University of Mongolia and funded by Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) and kindly supported by Khan Khentii State Special Protected Areas Administration.

This event, supported by the Supporting Protected Areas for the Conservation of Ecosystem Services, Phase II (SPACES II) project funded by the Federal Ministry for Economic Cooperation and Development (BMZ) and implemented by Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) under the Team Europe Initiative, was organized by the Ecology Erdem Club of the Department of Biology at the National University of Mongolia in cooperation with and with the support of the Khentii Strictly Protected Area Administration.

By encouraging youth participation in conservation and citizen science initiatives, the event contributed to a greater understanding and protection of Mongolia’s rich biodiversity. 🌱

🌍 Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар эко системийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь I...
23/05/2026

🌍 Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар эко системийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь II SPACES II төслийн хүрээнд Байгаль аппыг Европын холбооны өдөрлөгөөр сурталчлав. 🌿

12/05/2026
27/04/2026

📣АНХЛАН ШУВУУ АЖИГЛАГЧДАД ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ

🐦Таныг Дэлхийн нүүдлийн шувуудын өдөрт зориулан зохион байгуулж байгаа цуврал арга хэмжээний нэг болох “Анхлан шувуу ажиглагчдад зориулсан цахим сургалт”-нд урьж байна.

📲Сургалтыг Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн Facebook хуудсаар 4 сарын 28-ны 17 цагаас шууд дамжуулна.

🍀Тус цахим сургалтаар шувуу ажиглаж сурахад анхаарах зүйлс, eBird/Merlin апп ашиглах зааварчилгаа, мөн Монголын анхдугаар шувуу ажиглах уралдааны талаарх мэдээлэл, зөвлөмжийг танд танай судлаачид хүргэнэ.

🔎Бусад үйл ажиллагааны дэлгэрэнгүйг ➡ https://www.facebook.com/share/1CN1Br7f73/

🌿 2026 оны 3-р сарын 15-ны өдөр бид 40,000 дахь ажиглалтаа хүлээн авсан бөгөөд уг ажиглалтыг “Erka” нэртэй хэрэглэгч Хов...
19/03/2026

🌿 2026 оны 3-р сарын 15-ны өдөр бид 40,000 дахь ажиглалтаа хүлээн авсан бөгөөд уг ажиглалтыг “Erka” нэртэй хэрэглэгч Ховд аймагт шувуу ажиглан бүртгэжээ.

Энэ бол Монголын биологийн олон янз байдлыг хамтдаа бүртгэж буй бидний хамтын амжилт юм.

🙏 Бүх хэрэглэгчдэдээ баярлалаа!
📲 Та ч бас ажиглалтаа нэмээрэй.

🌿 On March 15, 2026, we received our 40,000th observation, recorded by a user named “Erka,” who spotted a bird in Khovd.

This is a shared achievement in documenting Mongolia’s biodiversity together.

🙏 Thank you to all our users!
📲 You can contribute too—add your observations!

“Дэлхийн ус, намгархаг газрын өдөр” тэмдэглэлт өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.Улаанбаатар хотод 2025 оны 2-р сарын 7-...
11/02/2026

“Дэлхийн ус, намгархаг газрын өдөр” тэмдэглэлт өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.

Улаанбаатар хотод 2025 оны 2-р сарын 7-ы өдөр Дэлхийн ус, намгархаг газрын өдрийг Монголын Шувуу Хамгаалах Төв болон Монголын Биологийн Олон Янз Байдлын Ирээдүйн Сан хамтран, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилттэй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ Mongolia)-ийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд:
• Нуга, намгархаг газрын ургамлын судалгаа,
• Монгол Дагуурын РАМСАР дахь шувуудын судалгаа зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдаж асуулт-хариултын тэмцээний үеэр оролцогчид ерөнхий мэдлэг болон арга хэмжээнээс олж авсан мэдлэгээ сорин өрсөлдсөн.

Мөн энэхүү өдөрлөгт Усны газрын дарга З.Батбаяр биечлэн оролцож арга хэмжээний ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлэн цэнгэг усны нөөцийн орлуулшгүй үнэ цэнэ, тогтвортой хамгаалал, зөв зохистой ашиглалтын талаар илтгэл хэлэлцүүлж, усны нөөцийг хамгаалах үйлсэд салбар хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн BAIGALI аппликэйшний 2025 оны шилдэг хэрэглэгчдийг шалгаруулж, “Өвлийн шувуу ажиглах уралдаан”-ы үр дүнг танилцуулсан.

🏆 BAIGALI апп – 2025 оны шилдэг ажиглагчид
Г. Булганчимэг – 2025 онд хамгийн олон зураг илгээсэн
П. Энхсайхан – 2025 онд хамгийн олон зураг илгээсэн
Ц. Отгонгэрэл – 2025 оны хамгийн идэвхтэй ажиглагч
Н. Аллаберди – 2025 оны хамгийн идэвхтэй ажиглагч

🐦 Улаанбаатар хотын өвлийн шувуу ажиглах уралдаан – Шилдэг оролцогчид
Б. Батбаясгалан – Хамгийн олон зүйл бүртгэсэн
Б. Цоггэрэл – Хамгийн олон зүйл бүртгэсэн
Э. Мөнхбаяр – Шилдэг гэрэл зураг
Д. Хүрэлсүх – Хамгийн урт жагсаалтын ажиглалт

Baigali апп хэрэглэгчид болон уралдааны олорлцогчдод баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

-----------------------------------------------------

The “World Water and Wetlands Day” celebration was successfully held.

On February 7, 2025, World Water and Wetlands Day was celebrated in Ulaanbaatar through a joint initiative of the Mongolian Bird Conservation Center and the Mongolian Biodiversity Future Foundation, with funding from the Federal Ministry for Economic Cooperation and Development (BMZ) and support from the Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ Mongolia).

Within the framework of the event:
• Presentations were delivered on meadow and wetland vegetation research,
• Research on birds at the Mongol Daguur Ramsar Site,
and during the Q&A quiz session, participants tested their general knowledge as well as the knowledge they gained from the event.

The event was further enriched by the personal participation of Mr. Batbayar Zeneemyadar, Head of the Water Agency of Mongolia. He delivered a presentation emphasizing the irreplaceable value of freshwater resources, their sustainable protection and proper use, and highlighted the importance of cross-sectoral cooperation in water resource conservation.

In addition, the best BAIGALI application users of 2025 were recognized, and the results of the “Ulaanbaatar Winter Bird Watching Competition” were announced.

🏆 BAIGALI App – Best Observers of 2025
G. Bulganchimeg – Most photos submitted in 2025
P. Enkhsaikhan – Most photos submitted in 2025
Ts. Otgongerel – Most active observer of 2025
N. Allaberdi – Most active observer of 2025

🐦 Ulaanbaatar Winter Bird Watching Competition – Top Participants
B. Batbayasgalan – Most species recorded
B. Tsoggerel – Most species recorded
E. Munkhbayar – Best photograph
D. Khurelsukh – Longest species list observation

Congratulations to all Baigali app users and competition participants, and we wish you continued success in your future endeavors.

💧🌿

“Дэлхийн ус, намгархаг газрын өдөр” тэмдэглэлт өдөрлөг, хэлэлцүүлэгЗочин илтгэгчид болон илтгэлийн сэдвүүдтэй танилцана ...
06/02/2026

“Дэлхийн ус, намгархаг газрын өдөр” тэмдэглэлт өдөрлөг, хэлэлцүүлэг
Зочин илтгэгчид болон илтгэлийн сэдвүүдтэй танилцана уу.
🚨 Ердөө 5 оролцогчийн суудал үлдлээ.

📝 Бүртгүүлэх холбоос:
https://form.jotform.com/260279173866468

📩 Өнөөдөр бүртгүүлсэн оролцогчдод урилгын мэдээллийг имэйлээр хүргүүлнэ.

🌱 “Дэлхийн ус, намгархаг газрын өдөр” тэмдэглэлт өдөрлөгОлон улсын тэмдэглэлт өдрүүд нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж бу...
04/02/2026

🌱 “Дэлхийн ус, намгархаг газрын өдөр” тэмдэглэлт өдөрлөг
Олон улсын тэмдэглэлт өдрүүд нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулах, хамтын үйл ажиллагааг дэмжих чухал ач холбогдолтой. Тэдгээрийн нэг болох Дэлхийн ус, намгархаг газрын өдөр (World Wetlands Day) нь олон улсад өргөн хүрээнд тэмдэглэгддэг.

Энэхүү өдрийг Монгол Улсад илүү идэвхтэй, жил бүр тогтвортой тэмдэглэх санаачилгыг Монголын шувуу хамгаалах төв болон Монголын биологийн олон янз байдлын ирээдүйн сангаас дэвшүүлж, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ Mongolia) хамтран, ус, намгархаг газрын чиглэлээр судалгаа хийдэг судлаач, байгууллагуудын оролцоотой уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

📌 Уг өдөрлөгийн хүрээнд судалгаа, туршлага, хамтын ажиллагааны боломж, Монгол Улсад тулгамдаж буй хамгааллын сорилтуудын талаар хэлэлцэх бөгөөд арга хэмжээний хөтөлбөрийн мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

🎓 Их, дээд сургуулийн судлаачид, оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, тусгай хамгаалалттай газар нутгийн менежерүүд болон сонирхсон бүх хүнийг урьж байна. Оролцогчдын тоо хягаартай тул та дараах холбоосоор заавал бүртгүүлнэ үү.

📝 Бүртгүүлэх:
https://form.jotform.com/260279173866468


Address

СБД, Сөүлийн гудамж, Найман зовхис, 3 давхар, 302 тоот
Ulaanbaatar
14251

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Baigali - Mongolian Biodiversity posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Baigali - Mongolian Biodiversity:

Shortcuts

Share