Мандал Суварга Буян

Call Directions

Мандал Суварга Буян Буяны цогц үйлчилгээ

17/10/2026

🙏 ДАРЬ ЭХИЙН МАНДАЛ ШИВАА, ГЭНЦЭН ПЭЛИЙН ДАЛЛАГА ХУРНА

Намрын адаг шар нохой сарын шинийн 8-ны өдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагт Дарь эхийн мандал шиваа, Гэнцэн пэлийн даллага хурна.

Энэхүү ном нь амирлуулах, дэлгэрүүлэх, эрхэнд хураах, хатуу үйл хэмээх дөрвөн их үйлсийг эрхшээхээс гадна хилэнц, дэв, өвчин хижиг, ад зэтгэр, муу ёр, хэрүүл тэмцэл, атаа хонзон, хэл ам, хараал, өр ял, хор мэсний аюул, хулгай дээрэм, цаг бусын үхэл, их найман аюул, саад тотгор, хөнөөлийг амирлуулахын бэлгэдэлтэй.

Мөн нас буян, цог учрал, буяны садан нөхөд арвижиж, яруу алдар, өндөр язгуур дэлгэрэн, хичээл зүтгэл, сүсэг бишрэл нэмэгдэнэ. Билгүүн ухаан, ариун санваар, асрах энэрэхүйн сэтгэл төрж, эрдэм ухаан арвижин, сайн сайхан, амгалан жаргал дэлгэрч, санасан үйлс сэтгэлчлэн бүтэхийн ерөөлтэй билээ.

Дарь эхийн мандал шиваа хэмээх их даллагад эд баялаг, мал сүрэг, орон гэр, үр хүүхэд, хань нөхрийн даллага багтдаг тул сар бүрийн билгийн тооллын 8-ны өдөр даллага авахуулж, буян хишгээ арвижуулахыг урьж байна.

🍎 Хуралд оролцогчид тавгийн идээтэй хүрэлцэн ирнэ үү.

🌙 Оройн 20:00 цагаас Дарь эхийн магтаал хурж, хонох тул сүсэгтэн олон та бүхнийг шөнийн хуралд оролцон, буян хишгээ хурааж, номын буянаа арвижуулахыг урьж байна.

📍 Хурал болох газар: Улаан сахиусны өргөө

📅 Огноо: 2026 оны 10 дугаар сарын 18
⏰ Цаг: 11:00 болон 20:00

🙏 Хуралд даган баясах хандивын данс:

Хаан банк: 5023294000
Данс эзэмшигч: Энхмандах
IBAN: 43000500

Гүйлгээний утга: Өөрийн нэр, ам бүлийн тоог бичнэ үү.

Буяны үйлсэд даган баясаж, сүсэг бишрэлээрээ нэгдэн оролцохыг нийт сүсэгтэн олондоо урьж байна.

Буян хишиг тань дэлгэрч, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай! 🙏

Өнөөдөр Намрын дунд сарын шинийн 17-ний өдөр Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр билээ. Энэ өдөр сүсэгтэн олон т...
28/09/2026

Өнөөдөр Намрын дунд сарын шинийн 17-ний өдөр Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр билээ. Энэ өдөр сүсэгтэн олон та бүхэн буян номын үйл үйлдэх, сан тавиулахад маш сайн бөгөөд үйлдсэн буян тань бум түмэн үрждэг билээ.
Буян номын үйлс дэлгэрч, хамаг амьтан амар амгалан байх болтугай.

24/09/2026

БУЯНЫ ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ
-Хайртай дотны хүнээ хүндэтгэлтэй ёс заншилын дагуу үдэхэд тань бид тусална
Манай цогц үйлчилгээ
-Суварга, Хөшөө, дурсгал бичиглэл
-Хайрцаг
-Буяны хөсөг
- Газар (Хойд зүг, зүүн зүг, баруун зүг, Өлзийт нарангийн
Яаралтай үед 24/7 залгаж болно
Хаяг: Төв гандангийн баруун талд Улаан сахиусын өргөө
Утас: 89677414

18/09/2026

2026-09-19нд намрын дунд сарын шинийн 8ний өдөр 11цагаас Дарь эхийн мандал шива, гэнцэн пэлийн даллага хурна.
Амирлуулах,Дэлгэрүүлэх,Эрхэнд хураах,Хатуу үйл,4 их үйлсийг эрхшээхээс гадна хилэнц дэв,өвчин хижиг,ад зэтгэр,муу ёр, хэрүүл тэмцэл,атаа хонзон,хэл ам,хараал,өр ял, хор мэсний аюул,хулгай дээрэм,цаг бусын үхэл,их найман аюул,саад тотгор хөнөөл бүгд амирлаж насбуян,цог учрал,буяны садан нөхөд хурах,яруу алдар,өндөр язгуурыг олж хичээл сүсэг арвидах,билгүүн ухаан, ариун санваар,асрах энэрэхийн сэтгэл үүсч егүүзэрийн эрдэм олох сайн амгалан бүгд арвижиж үйлс сэтгэлчлэн бүтэх болой.
Түүнчлэн Дарь эхийн мандал шиваа их даллагад эд баялаг, мал сүрэг,орон гэр,үр хүүхэд хань нөхрийн даллага байдаг тул сар бүрийн билгийн тооллын 8нд авахуулах аваас дээрхи дурьдсан бүхэн номын ёсчилон бүтэх болой.хуралд тавгийн идээтэй ирнэ

📍 УЛААН САХИУСНЫ ӨРГӨӨ-нд

⏰ 2026.09.19нд Хуучдын 8- нд 11:00 цаг дор.
Хуралд даган баясах данс: Хаан банк 5023294000 Энхмандах
Iban:43000500
гүйлгээний утга: нэр, ам бүлээ бичнэ.

09/09/2026

Жамсран сахиусны их тахилга, Жамсрангийн догжүр хурал 2026 оны 9дугаар сарын 10-нд буюу билгийн тооллын Намрын эхэн сар улаан бич сарын шинийн29-нд хурна.Энэ өдөр улаан сахиусны хүч энерги хамгийн бүрэн төгсөөр дэлгэрдэг эрхэм өдөр.

🔥 Жамсран сахиус нь дайсан, хорын хүчийг дарагч, саад тотгорыг арилгагч, ёрын хорлол төөргийг таслан зогсоогч, үйлийн хүчийг хамгаалагч, сүр жавхлант сахиус билээ.
Энэхүү өдөр хийсэн номын буян, сүсэглэн залбирсан эрдэм бүхэн олон дахин арвижиж, хүсэн хүлээсэн үйлс бүхэн бүтэх ерөөлтэй.
Хэтийн ажил үйлс, явдал мөр, буян хишиг дэлгэрэх хийгээд гэнэтийн аюул осол, цаг бусын үхэл, амьтны хар цагаан хэл ам, хараал жатга тэргүүтнээс сахин өршөөхийг сар болгоны дүйчэн өдрүүдэд, ялангуяа билгийн тооллын 29-ний өдөр даатган залбирах аваас тус эрдэм ихэд гарах ба санасан сэдэл бүрт тусыг бүтээх увдис их гэж үздэг.

🙏 Хүссэн хүн бүр өсөн үржих ерөөл, хамгааллын адис, үйлийн заяа тэгшрэхийг бэлгэдэн оролцох боломжтой.

📍 УЛААН САХИУСНЫ ӨРГӨӨ-нд

⏰ 2026.09.10нд Хуучдын 29-нд 11:00 цаг дор.
Хуралд даган баясах данс: Хаан банк 5023294000 Энхмандах
Iban:43000500
гүйлгээний утга: нэр, ам бүлээ бичнэ.

БУЯНЫ ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ-Хайртай дотны хүнээ хүндэтгэлтэй ёс заншилын дагуу үдэхэд тань бид тусална.Манай цогц үйлчилгээ-Сув...
05/08/2026

БУЯНЫ ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ
-Хайртай дотны хүнээ хүндэтгэлтэй ёс заншилын дагуу үдэхэд тань бид тусална.
Манай цогц үйлчилгээ
-Суварга, Хөшөө, дурсгал бичиглэл
-Хайрцаг
-Буяны хөсөг
- Газар (Хойд зүг, зүүн зүг, баруун зүг, Өлзийт нарангийн
Яаралтай үед 24/7 залгаж болно
Хаяг: Төв гандангийн баруун талд Улаан сахиусын өргөө
Утас: 99173849

Гандангын төв хаалганы баруун талд  "Улаан сахиусны өргөө" дотор байрлалтай тоног төхөөрөмж, үйл ажиллагаа явуулахад бэл...
27/05/2026

Гандангын төв хаалганы баруун талд "Улаан сахиусны өргөө" дотор байрлалтай тоног төхөөрөмж, үйл ажиллагаа явуулахад бэлэн цайны газар түрээслэнэ. Лавлах утас: 99888137

18/04/2026

2026-4-24нд хаврын адаг сарын шинийн8 өдөр 11цагаас Дарь эхийн мандал шива, гэнцэн пэлийн даллага хурна.
Амирлуулах,Дэлгэрүүлэх,Эрхэнд хураах,Хатуу үйл,4 их үйлсийг эрхшээхээс гадна хилэнц дэв,өвчин хижиг,ад зэтгэр,муу ёр, хэрүүл тэмцэл,атаа хонзон,хэл ам,хараал,өр ял, хор мэсний аюул,хулгай дээрэм,цаг бусын үхэл,их найман аюул,саад тотгор хөнөөл бүгд амирлаж насбуян,цог учрал,буяны садан нөхөд хурах,яруу алдар,өндөр язгуурыг олж хичээл сүсэг арвидах,билгүүн ухаан, ариун санваар,асрах энэрэхийн сэтгэл үүсч егүүзэрийн эрдэм олох сайн амгалан бүгд арвижиж үйлс сэтгэлчлэн бүтэх болой.
Түүнчлэн Дарь эхийн мандал шиваа их даллагад эд баялаг, мал сүрэг,орон гэр,үр хүүхэд хань нөхрийн даллага байдаг тул сар бүрийн билгийн тооллын 8нд авахуулах аваас дээрхи дурьдсан бүхэн номын ёсчилон бүтэх болой.

Address

Ulaanbaatar
16040

Telephone

+97688048530

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мандал Суварга Буян posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share