Амьд Найдвар ТББ

Амьд Найдвар ТББ Алсын хараа:
Нэг хүүхэд, нэг гэр бүл, нийт Монголд найдвар өгнө.

Бид анх 2016.08.25-ны өдрөөс таван ханатай 1 гэрт, 1 тогооч, 1 багш, 1 туслах багштайгаар сайн дурын үндсэн дээр өөрсдийн санаачлага, итгэл үнэмшлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болно. Уг жилдээ амьдралын болон бусад хүндэтгэх шалтгаантай 15 хүүхдэд Монтессори боловсрол олгож эхэлсэн. 2018-2019 оны хичээлийн жилд хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэн, хэрэгцээ шаардлага их байсан тул үйл ажилл

агаагаа өргөжүүлэн 2 гэр залган барьж, 25 хүүхдийг хамруулав. Тухай жилдээ " Амьд Найдвар" НҮТББ болон өргөжиж 1 тогооч, 1 нягтлан, 2 Монтессори багш, үүсгэн байгуулагчтайгаа нийт 5 хүний бүрэлдэхүүн бүхий сайн дурынхны оролцоотой нийгмийн тэгш бус байдлын эсрэг, гэр бүлүүдээр дамжуулан хүүхэд бүрт тэгш боломж олгох зорилго бүхий ашгийн төлөө бус хамт олон болсон юм.

Өнгөрсөн жилүүдэд давхардсан тоогоор 120 гаруй гаруй хүүхдэд Монтессори боловсрол үнэ төлбөргүй олгон, 5 жилд 30 гаруй хүүхэд төгсгөлөө. Манай төв монтессори сургалт явуулахын зэрэгцээ зан чанарын сургалт, бэлгийн зөв боловсрол олгон, хүчирхийллээс өөрийгөө хамгаалах сургалт, хөгжим, бүжиг зэрэг хүүхдийг олон талаас нь хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Энэ бүх ажлыг бид сайн дурынхны оролцоотой хийж гүйцэтгэж байна.
Үүний зэрэгцээ сурагчдад зориулсан хэлний сургалт бүхий өдөр өнжүүлэх төв, эцэг эхийн клуб, эмэгтэйчүүдийн клуб, номын сан, хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх, хүүхэд хамгаалалтай холбоотой олон талт үйл ажиллагаа явуулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.
Бид ковид-19 цар тахалтай онцгой байдлын үед ч хичээн хөдөлмөрлөж, гадаад дотоодын дэмжигч, хандивлагчдын тусламжаар хүүхэд хөгжлийн төвийн барилгаа барьж дуусгалаа. Энэхүү төвөө олон хүүхдийн ирээдүйд найдвар, гэрэл гэгээ өгнө хэмээн бэлгэдэж “Найдварын өргөө” хэмээн нэрлэсэн болно.

Хүн бүхэн найдвар бэлэглэж чадна, хүүхэд бүхэн найдвар дотор өсөг!

Та ч бас байгаа газартаа найдвар бэлэглээрэй.
Бидэнд ч бас найдвар бэлэглэвэл, бид олон хүүхдэд үргэлжлүүлэн мэргэжлийн аргаар, хүртэх ёстой хүмүүст нь тэгш хүргэх болно.

https://www.facebook.com/share/p/18uzoifG5f/?mibextid=wwXIfr
10/06/2026

https://www.facebook.com/share/p/18uzoifG5f/?mibextid=wwXIfr

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД
👉Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүй үлдээхгүй байх
👉Цонх, тагт, шатанд хамгаалалт хийж, авирах боломжтой эд зүйл байрлуулахгүй байх
👉Халуун ус, хоол, цахилгаан хэрэгсэл газ зэрэг ахуйн эрсдэлээс хамгаалах
👉Хутга, хайч, эм, угаалгын бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах
👉Зоос, зай, товч зэрэг жижиг зүйлсийг ил задгай орхихгүй байх
👉Ил гарсан утас, залгуурыг аюулгүй болгож тогтмол шалгах
👉Ус ихтэй болон цаг агаарын таагүй үед хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх
#ХүүхэддээтавихАнхааралХаламжааСайжруулъя
#НэгдүгээртХүүхэд

https://www.facebook.com/share/p/1Hra6fzxCG/?mibextid=wwXIfr
08/06/2026

https://www.facebook.com/share/p/1Hra6fzxCG/?mibextid=wwXIfr

Хивсэн дээр суун тоглож буй жаал эргэн тойрноо ой модод болгон төсөөлж, буйдан, орны доод талын харанхуй зайг үлгэрийн агуй гэж зүйрлэн, тоглоомуудаа амьтай мэт төсөөлж түүндээ дуу оруулан тоглодог. Хүүхдийн энэ л тоглож буй агшин зүгээр нэг цаг нөхцөөж буй хэрэг ерөөсөө ч биш. Хүүхэд ийнхүү тоглож байхдаа бодит байдлыг өөрийнхөөрөө шинээр эмхлэн цэгцэлж, ирээдүйн “би”-гийнхээ эх зургийг зурж байдаг гэж Зигмунд Фройд...

Унших: https://share.philosophy.mn/article/6a254dfc5c5c9ca2fc0ee215

https://www.facebook.com/share/14f4nC8u47d/?mibextid=wwXIfr
05/06/2026

https://www.facebook.com/share/14f4nC8u47d/?mibextid=wwXIfr

# ЗОДУУЛЖ ӨССӨН ХҮҮХДҮҮД ЯАГААД ХҮЧИРХИЙЛЭГЧ БОЛОХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙДАГ ВЭ?

Нийгэмд хүчирхийллийн хэрэг гарах бүрт хүмүүс "Ялыг нь чангал", "Хатуу шийтгэ" гэж шаарддаг. Гэвч сэтгэл судлал, мэдрэл судлалын олон арван жилийн судалгаанууд нэг зүйлийг харуулдаг. Хүчирхийлэл үйлддэг хүний асуудал ихэнхдээ тухайн үйлдлээсээ олон жилийн өмнө, хүүхэд насанд нь эхэлсэн байдаг.

Ялангуяа байнга зодуулж, айдас дунд өссөн хүүхдүүд насанд хүрээд хүчирхийлэл үйлдэх эрсдэл бусдаас өндөр байдаг нь олон улсын судалгаагаар тогтоогдсон.

Энэ нь зодуулсан хүүхэд болгон хүчирхийлэгч болно гэсэн үг биш. Харин хүчирхийлэлд өртсөн хүүхэд ирээдүйд хүчирхийлэл үйлдэх магадлал статистикийн хувьд илүү өндөр байдаг гэсэн үг юм.

Хүүхэд төрөхдөө хүчирхийлэгч зан чанартай төрдөггүй. Харин амьдралын эхний жилүүдэд тархи нь орчноосоо суралцдаг. Хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн ярьж байгааг, уур бухимдлаа хэрхэн илэрхийлж байгааг, зөрчилдөөнийг хэрхэн шийдэж байгааг ажиглаж өсдөг.

Хэрэв хүүхэд "Уурлах үед хүн зоддог", "Эрх мэдэлтэй хүн сул доройгоо айлгадаг", "Алдаа гаргавал шийтгэл хүлээдэг" гэсэн орчинд өсвөл тархи нь үүнийг хэвийн харилцааны хэлбэр гэж бүртгэж эхэлдэг.

Сэтгэл судлаач Альберт Бандурагийн Нийгмийн Суралцах Онолын дагуу хүүхдүүд бусдын зан үйлийг ажиглан дуурайж сурдаг. Өөрөөр хэлбэл хүчирхийлэл үзсэн хүүхэд хүчирхийллийг суралцдаг.

Мөн удаан хугацааны айдас, дарамт нь хүүхдийн тархины хөгжилд нөлөөлдөг болохыг мэдрэл судлал харуулсан байдаг. Байнгын айдас дунд амьдардаг хүүхдийн тархи үргэлж аюул мэдэрч байдаг учраас сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сул хөгжих эрсдэлтэй.

Үүний улмаас насанд хүрсэн хойноо бухимдлаа тайван илэрхийлэхийн оронд түрэмгий хариу үзүүлэх магадлал нэмэгддэг.

Өөр нэг чухал асуудал бол хүүхдийн дотоод шарх юм. Зодуулж өссөн олон хүүхэд "Би үнэ цэнэгүй хүн", "Намайг хэн ч ойлгохгүй", "Би сул дорой байж болохгүй" гэсэн итгэл үнэмшилтэй болдог. Насанд хүрээд эдгээр шарх нь уур хилэн, атаархал, хэт хяналт тогтоох хүсэл эсвэл хүч хэрэглэж өөрийгөө хамгаалах хэлбэрээр илэрч болно.

Зарим хүмүүсийн хувьд хүчирхийлэл нь бусдыг гэмтээх зорилго биш, харин өөрийн айдас, өвдөлтөө буруу аргаар илэрхийлж байгаа хэлбэр байдаг.

Хамгийн харамсалтай нь хүчирхийлэл үе дамжин давтагдах эрсдэлтэй байдаг. Зодуулж өссөн хүүхэд өөрөө эцэг эх болоод хүүхдээ яг ижил аргаар хүмүүжүүлэх тохиолдол цөөнгүй. Учир нь өөр арга мэдэхгүй байдаг.

Тэд хүүхдээ зодохдоо муу хүн болохоороо биш, харин багадаа өөрсдөө ингэж хүмүүжсэн болохоороо тэр аргыг хэвийн гэж үздэг. Аз болоход энэ мөчлөгийг таслах боломж бий.

Хүүхэд насандаа хүчирхийлэлд өртсөн хүн бүр хүчирхийлэгч болдоггүй. Харин өөрийн шархаа ойлгож, сэтгэл зүйн тусламж авч, эрүүл харилцааны арга барил сурсан хүмүүс энэ мөчлөгийг зогсоож чаддаг.

Тиймээс хүчирхийллийн асуудлыг зөвхөн эрүүгийн асуудал гэж харахаас гадна хүүхэд хамгаалал, гэр бүлийн орчин, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал гэж харах шаардлагатай байна.

Өнөөдөр бид хүүхдээ айлгаж хүмүүжүүлэх бүрдээ зөвхөн тухайн мөчийн асуудлыг шийдэж байгаа мэт санагдаж болох ч ирээдүйд өөр нэг шархалсан насанд хүрэгчийг бий болгож байж мэднэ.

Хүүхэд бүрт хамгаалалт хэрэгтэй. Учир нь өнөөдрийн айсан хүүхэд маргаашийн хүчирхийлэгч болж мэдэх ч, өнөөдрийн ойлгогдсон хүүхэд маргаашийн эрүүл, энэрэнгүй насанд хүрэгч болж өсдөг юм. ❤️

#ХүүхдийнХүмүүжил
#ЭцэгЭх
#ГэрБүлХосынСэтгэлЗүйч
#СэтгэлЗүй
#Хүүхэд

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд ээ. Гялалзаж гялтганасан харцнууд нь хадгалагдаж, зүрхэнд нь хайр, найд...
01/06/2026

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд ээ. Гялалзаж гялтганасан харцнууд нь хадгалагдаж, зүрхэнд нь хайр, найдвар дүүрэн байг ээ❤️‍🔥

27/05/2026

Хүүхэд маань хичээлдээ дургүй болоод байна уу, эсвэл суурь ойлголтоо дутуу авснаас болоод урагшилж чадахгүй байна уу? 😟
Хичээлийн хоцрогдол гэдэг зөвхөн дүн муудахын нэр биш юм. Энэ нь цаашлаад сурах идэвх буурах, өөртөө итгэх итгэлгүй болох хамгийн том шалтгаан болдог.
Тиймээс хүүхдийнхээ ирээдүйд одооноос хөрөнгө оруулалт хийж, 6-р сарын "Хоцрогдол арилгах зуны сургалт"-даа амжиж бүртгүүлээрэй. Суурийг нь зөв тавьж, сурах эрмэлзлийг нь хамтдаа сэргээцгээе! 💡🌱
🔹 Хичээлүүд: Математик, Монгол хэл (1-5-р анги)
🔹 Хүүхдийн тоо хязгаартай тул та яараарай.
📞 Холбогдох утас: 88244657, 90737316, 85010111
📍 Хаяг: БЗД 10-р хороо, Хангамж 4а хэсэг, 293 тоот

27/05/2026

"Хэл сурна гэдэг өөр нэгэн амьдралаар амьдрахын нэр..."
Та Солонгос хэлийг анхан шатнаас нь тууштай сурч эхэлмээр байна уу? Нас харгалзахгүй, хүн бүрт нээлттэй Солонгос хэлний сургалтдаа таныг урьж байна. Мягмар, Баасан гаригуудад 11:00 цагаас хичээллэх тул та өөртөө цаг гарган, шинэ чадварыг эзэмшээрэй. 💼🇰🇷

📞 : 88244657, 90737316, 85010111

https://www.facebook.com/share/p/1LT1fJGxyE/?mibextid=wwXIfr
25/05/2026

https://www.facebook.com/share/p/1LT1fJGxyE/?mibextid=wwXIfr

Заримдаа эцэг эхчүүд юу гэж хэлэхээ мэдэхгүйгээс болоод хүүхэдтэйгээ яриа эхлүүлж чаддаггүй. Харилцан яриаг хүчлэхгүйгээр эхлүүлж болох хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй жишээнүүдийг хуваалцаж байна.

#ДарааБишОдооЯрилц

Address

БЗД 10-р хороо Хангамж 4-р хэсэг 293 тоот
Ulaanbaatar
13260

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97694004954

Alerts

Be the first to know and let us send you an email when Амьд Найдвар ТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Амьд Найдвар ТББ:

Share