Green Gold - Ногоон Алт

Green Gold - Ногоон Алт For all those people who care and work to preserve Mongolian rangelands.
Монголын бэлчээр нутгийн төлөө ажиллаж яваа бүхий л хүмүүст зориулав.

05/11/2025

Монгол орны цөлжилттэй бүс нутагт 100,000 мод тарьж, “MONGOLZ #1” гэх үг бүтээх төслийн ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар бид 447.8 метр хэмжээстэй “M” үсгийн хэсэгт модны суулгалтыг гүйцэтгэж, усалгааны системийг угсарч дуусгалаа. 🌱

Та ч бас өөрийн нэртэй модтой болж, энэхүү санаачилгын нэг хэсэг болох боломжтой.

Холбоос: https://www.portal.mn/

Цөлжилттэй бүс нутгийг нөхөн сэргээх, хуурай газрын экосистемийг тэнцвэржүүлэх энэхүү бодит төсөлд, та өөрийн хувь нэмрээ оруулаарай 💚

19/04/2025

“Хариуцлагатай нүүдэлчид” бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандарт нэвтрүүлж, тохирлын гэрчилгээ авсан хоршоодын малчдыг аж ахуйн нэгжтэй холбох, хөрөнгө оруулагчдыг татах, гэрээ байгуулах боломжийг бүрдүүлсэн “Хариуцлагатай нүүдэлчид” бизнес түншлэлийн уулзалт /2025.04.17/ боллоо.

Уулзалтыг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Ногоон алт монголын бэлчээр судлалын төв болон “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид” олон улсын байгууллага хамтран зохион байгуулав.

Энэ үеэр үйлдвэр хоршоод нийт 60 орчим гэрээ хийж, 10 орчим санамж бичигт гарын үсэг зурсан юм. Хөдөө аж ахуйн өртөгийн сүлжээнд оролцдог бүх салбарууд нэгдэж байгаа нь анх удаагийнх бөгөөд малын гаралтай бүтээгдэхүүнийг хаягдалгүй ашиглах боломж бүрдэж байна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

18/04/2025

“Хариуцлагатай нүүдэлчид” бизнесийн түншлэлийн уулзалтыг /2025.04.17/ зохион байгуулагч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Бурмаа

18/04/2025

“Хариуцлагатай нүүдэлчид” бизнесийн түншлэлийн уулзалтад /2025.04.17/ оролцогч Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ХХК-ийн Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Х.Анхсүрэн

18/04/2025

“Хариуцлагатай нүүдэлчид” бизнесийн түншлэлийн уулзалтад /2025.04.17/ оролцогч
Их эргэлт ХХК-ийн захирал Ш.Отгонсүрэн

18/04/2025

“Хариуцлагатай нүүдэлчид” бизнесийн түншлэлийн уулзалтад /2025.04.17/ оролцогч Хаадын гэр ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэ

18/04/2025

“Хариуцлагатай нүүдэлчид” бизнесийн түншлэлийн уулзалтад /2025.04.17/ оролцогч Монпеллес ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Дэлгэрмаа

“Хариуцлагатай нүүдэлчид” бизнесийн түншлэлийн уулзалтад өртөгийн сүлжээний бүх төлөөлөл оролцлоо  "Хариуцлагатай нүүдэл...
18/04/2025

“Хариуцлагатай нүүдэлчид” бизнесийн түншлэлийн уулзалтад өртөгийн сүлжээний бүх төлөөлөл оролцлоо

"Хариуцлагатай нүүдэлчид" бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандарт нэвтрүүлж, тохирлын гэрчилгээ авсан хоршоодын малчдыг аж ахуйн нэгжтэй холбох, хөрөнгө оруулагчдыг татах, гэрээ байгуулах боломжийг бүрдүүлсэн “Хариуцлагатай нүүдэлчид” бизнесийн түншлэлийн уулзалт өчигдөр /2025.04.17/ боллоо. Уулзалтыг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Ногоон алт монголын бэлчээр судлалын төв болон “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид” олон улсын байгууллага хамтран зохион байгуулав. Тус уулзалтаар “Хариуцлагатай Малчин” ногоон зээлийн бүтээгдэхүүний танилцуулга, Түүхий эдийн хоршоод, нөөц боломж, Кластерийн үйл ажиллагааны тухай, гадаадын зах зээлд бүтээгдэхүүн гаргаж байгаа үйлдвэрлэгч, брэндийн төлөөллүүд мэдээлэл өглөө. Түүхий эд нийлүүлэх санал солилцох талуудын уулзалтын үеэр түүхий эд нийлүүлэх гэрээг байгуулах талаар үйлдвэр, хоршоодын төлөөлөлүүд харилцан санал солилцов. Мөн энэ үеэр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр хөдөө аж ахуйн салбар тэр дундаа малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр кластер хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааг хамтран хийх боломжууд нээгдэх юм.

МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Д.Бурмаа “Бид "Хариуцлагатай нүүдэлчид" бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартыг 2022 оноос нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар 15 хоршоо гэрчилгээгээ авч, дахиад 15 хоршоо гэрчилгээгээ авах гээд хүлээж байна. Энэ 4 жилийн хугацаанд манай эгнээнд 25 гаруй үйлдвэр нэгдсэн байна. Стандарт зөвхөн ноолуур дээр биш бусад бүтээгдэхүүн дээр ч хэрэгждэг. Энэ удаагийн уулзалтаар малчид хоршоод, мах, арьс шир, ноос, ноолуур, өөх тос, авах хүсэлтэй үйлдвэрлэгчдийг хооронд нь уулзууллаа. Малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авч, нэг ч хаягдалгүй ашиглах зорилготой үйлдвэрүүд маань малчидтай нийт 60 орчим гэрээ хийж, 10 орчим санамж бичигт гарын үсэг зурсан нь том үр дүн гэж харж байна. Бид цаашид энэ гэрээний хүрээнд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхэд нь анхаарах, үйлдвэр хоршоодын хооронд итгэлцэл бий болоход нь нилээн сайн анхаарч ажиллана. Хөдөө аж ахуйн өртөгийн сүлжээнд оролцдог бүх салбарууд нэгдэж байгаа нь анх удаа гэж болно. Мөн үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүнийг гадагшаа гаргахад тусалдаг төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл ч ирлээ. Энэ нь монголчууд малын гаралтай бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлд нэгдэж, хамтарч ажиллаж байгаа маш том үйл ажиллагаа боллоо. Энэ нь монголчууд малын гаралтай бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлд нэгдэж, хамтарч ажиллаж байгаа маш том үйл ажиллагаа юм. Цаашид хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх компаниуд хоршоод хамтран нэгдэж, хүрээгээ улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

http://en.greenmongolia.mn/post/163539
22/01/2025

http://en.greenmongolia.mn/post/163539

The Mongolian Natianol Federation of Pasture User Groups, in collaboration with Khan Bank, is organizing a training on introduction of Responsible Nomads Code of Practice for Sustainable development standard.   As part of Green Finance product development initiative for pastoralists, cooperatives, ...

https://greenmongolia.mn/post/163509 2024.1.20
21/01/2025

https://greenmongolia.mn/post/163509 2024.1.20

ХААН банк малчид, хоршоод, боловсруулах үйлдвэрүүдэд зориулсан Ногоон санхүүжилт -ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хүрээнд Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Хо...

Бэлчээрийн менежментийг сайжруулахад бэлчээрийн мониторинг хөгжүүлсэн туршлага илтгэл тавилаа Монгол оронд бэлчээрийн тө...
03/01/2025

Бэлчээрийн менежментийг сайжруулахад бэлчээрийн мониторинг хөгжүүлсэн туршлага илтгэл тавилаа

Монгол оронд бэлчээрийн төлөв байдлын мониторинг үнэлгээний үндэсний 2 сүлжээ ажиллаж байна. Үүний нэг болох УЦУОСШХ, болон ГЗБГЗЗГ-ын энэхүү хоёр сүлжээ нь:
Бэлчээрийн экосистемийн үйл ажиллагаа, түүний өөрчлөлтийг бүсийн болон улсын хэмжээнд хянаж үнэлдэг бол Газрын харилцааны дэргэдэх фото мониторингийн сүлжээ нь бэлчээр ашиглалтын нөлөө, түүний дотор бэлчээр ашиглалтын нөлөөг хянаж үнэлж байна. Эдгээр мониторингийн мэдээлэл нь жил бүр шинэчлэгдэж мэдээллийн нэгдсэн санд хадгалагдах бөгөөд үүний үр дүнгээр бэлчээрийн гол хэрэглэгчид болох малчид болон малчдын бүлэг мөн орон нутгийн шийдвэр гаргагчдад хүргэдэг. Мониторинг үнэлгээний дүн мэдээлэл нь дараагийн жилийн суурь болохын зэрэгцээ малын гаралтай бүтээгдэхүүний чанар, үнэ ханш, зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл эрүүл, зөв ашиглалттай бэлчээрээс гаралтайг нь мөшгөх боломжтой болсон нь боловсруулах болон хэрэглэгчид өндөр үнээр авах сайн жишээ хэдийн бий болсон талаарх хуралд оролцогчдод хүргэсэн юм.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Green Gold - Ногоон Алт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Green Gold - Ногоон Алт:

Share