МҮХАҮТ-н Бизнес Эрхлэгч Залуучуудын Зөвлөл

Call Directions Website

МҮХАҮТ-н Бизнес Эрхлэгч Залуучуудын Зөвлөл МҮХАҮТанхимын дэргэдэх Залуу Бизнес Эрхлэгчийн Зөвлөл
MNCCI - Young Entrepreneurs Council

29/09/2026

🎙️ Сургалтад оролцогчийн сэтгэгдэл

Г.Жанчивдорж
Consulting Engineer
ISO/IEC 27001 Senior Lead Auditor

“Бизнес процесс автоматжуулалт: Copilot & Power Automate” сургалтад оролцож, AI болон автоматжуулалтын шийдлүүдийг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн үр дүнтэй ашиглах боломжтой талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Сургалтаар Copilot, AI Agent, Copilot Studio болон Power Automate-ийн хэрэглээ, байгууллагын процесст тохируулан ашиглах боломжуудтай танилцсан юм.

Үнэтэй санал, сэтгэгдлээ хуваалцсан Г.Жанчивдорж танд баярлалаа. 🙌

Хамтран зохион байгуулагч:
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл × Эмпасофт ХХК

28/09/2026

🎙️ “Бизнес процесс автоматжуулалт: Copilot & Power Automate” сургалтын талаар МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлийн Тэргүүн дэд дарга Х.Нямсүрэн сургалтын ач холбогдол, бизнес эрхлэгчид AI болон автоматжуулалтыг өдөр тутмын ажилдаа ашиглах боломжийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

Сургалтад 30 гаруй оролцогч, тэр дундаа МҮХАҮТ-ын ажилтнууд хамрагдаж:

✨ Copilot Workplace-ийн өдөр тутмын хэрэглээ
✨ AI Agent үүсгэх
✨ Copilot Studio ашиглан байгууллагын процесст тохирсон Agent хөгжүүлэх
✨ Давтагддаг ажлыг автоматжуулж, цаг хэмнэн бүтээмжээ нэмэгдүүлэх боломжуудтай танилцлаа.

Сургалтад идэвхтэй оролцсон нийт оролцогчиддоо баярлалаа. 💙

Хамтран зохион байгуулагч:
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл × Эмпасофт ХХК

25/09/2026
 # # # Хөтөлбөр товч08:45–09:00 — Бүртгэл & Welcome ☕09:00–11:00 — Сургалт: Copilot & Power Automate11:00–12:00 — Discus...
22/09/2026

# # # Хөтөлбөр товч

08:45–09:00 — Бүртгэл & Welcome ☕
09:00–11:00 — Сургалт: Copilot & Power Automate
11:00–12:00 — Discussion, Q&A & Networking 🤝

📅 2026.09.23 | Лхагва гараг
📍 503 тоот, МҮХАҮТ
☕ Кофе, цайтай

👨‍🏫 Зочин багш: Ц.Баатар
Эмпасофт ХХК-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх
Эмпасофт Технологийн сургуулийн хамтран үүсгэн байгуулагч

🎟️ YEC-ийн гишүүд таксаа төлсөн бол үнэ төлбөргүй
🎟️ Гишүүн бус оролцогч — 40,000₮

📲 Бүртгэлээ YEC апп-аар баталгаажуулна уу. https://ybcouncil.clubi.mn/resource/clubi/qr_redirect.html

Суудлын тоо хязгаартай.

18/09/2026

🇲🇳🇨🇳🇷🇺 Монгол, Хятад, Оросын Худалдаа, эдийн засгийн XIX нэгдсэн чуулган амжилттай зохион байгуулагдлаа

Монгол, Хятад, Орос гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын Худалдаа, эдийн засгийн XIX нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Чуулганы үеэр МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар дэлхийн эдийн засгийн шинэ нөхцөл байдал, бизнесийн орчинд тулгарч буй сорилтууд болон гурван улсын Танхимуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар илтгэл тавилаа.

🌐 Тэрээр Танхимуудын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах “Chamber 5.0” чиг хандлагыг танилцуулж, гурван улсын Танхимуудын зөвлөлдөх хороо байгуулах, хамтарсан бизнес уулзалт, үзэсгэлэнг өргөжүүлэх, худалдаа, бизнесийн мэдээлэл солилцох цахим платформ бий болгох зэрэг саналыг дэвшүүлэв.

🤝 Чуулганы хүрээнд гурван улсын бизнесийн төлөөллүүд худалдаа, хөрөнгө оруулалт, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, харилцаа холбоогоо өргөжүүллээ.

Дараагийн буюу ХХ нэгдсэн чуулганыг БНХАУ-д зохион байгуулахаар болж, XIX нэгдсэн чуулган амжилттай өндөрлөлөө.

Тус чуулганд МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлийн төлөөлөл мөн оролцож, гурван улсын бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй танилцаж, мэдээлэл солилцлоо.

⚙️ Бизнес процесс автоматжуулалт: Copilot & Power AutomateМҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл болон Эмп...
15/09/2026

⚙️ Бизнес процесс автоматжуулалт: Copilot & Power Automate

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл болон Эмпасофт ХХК хамтран өдөр тутмын ажлаа илүү хялбар, хурдан, үр дүнтэй зохион байгуулахад технологийг хэрхэн ашиглаж болох талаар “Бизнес процесс автоматжуулалт: Copilot & Power Automate” сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтаар Microsoft Copilot болон Power Automate-ийг өдөр тутмын ажилдаа хэрхэн ашиглах, давтагддаг ажлуудаа автоматжуулах, цаг хэмнэж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх боломжуудыг олж мэдэх болно.

👨‍🏫 Зочин багш:
Ц.Баатар
Эмпасофт ХХК-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх
Эмпасофт Технологийн Дээд сургуулийн хамтран үүсгэн байгуулагч

📅 2026.09.23 | Лхагва гараг
⏰ 08:45–12:00
📍 503 тоот, МҮХАҮТанхим

🗓️ Хөтөлбөр

08:45–09:00 — Бүртгэл & Welcome ☕
09:00–11:00 — Сургалт: Copilot & Power Automate
11:00–12:00 — Discussion, Q&A & Networking 🤝

☕ Арга хэмжээний үеэр кофе, цайтай. Сургалтын дараа зочин багш болон бусад оролцогчидтой асуулт, хариулт өрнүүлж, туршлага солилцон, шинэ холбоо тогтоох боломжтой.

🎟️ YEC-ийн жилийн таксаа төлсөн гишүүд — үнэ төлбөргүй
🎟️ Гишүүн бус оролцогч — 40,000₮

📲 Бүртгэл: MNCCI YECouncil апп-аар бүртгүүлж, оролцох бүртгэлээ баталгаажуулна уу.
Апп татах линк: https://ybcouncil.clubi.mn/resource/clubi/qr_redirect.html

Суудлын тоо хязгаартай тул бүртгэлээ эрт баталгаажуулаарай.

Хамтран зохион байгуулагч:
МҮХАҮТ-н Бизнес Эрхлэгч Залуучуудын Зөвлөл × Empasoft

🚀 Монголын AI стартапуудыг TiBOOST 2026 олон улсын тэмцээнд оролцохыг уриалж байна!Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаан...
11/09/2026

🚀 Монголын AI стартапуудыг TiBOOST 2026 олон улсын тэмцээнд оролцохыг уриалж байна!

Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас TiBOOST Innovation Growth Program 2026 хөтөлбөрт оролцох урилга ирлээ.

Хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг стартап, компаниуд та бүхэн бүтээгдэхүүн, шийдлээ олон улсад танилцуулж, хөрөнгө оруулагчидтай холбогдох энэхүү боломжийг ашиглаарай!

🏆 Нийт шагналын сан: 5 сая шинэ тайвань доллар
🤝 Тайванийн технологийн компаниуд, хөрөнгө оруулагчидтай танилцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж
✈️ Эцсийн шатанд шалгарсан гадаадын компаниудад 1,500 ам.доллар хүртэлх нислэгийн зардлын дэмжлэг болон байрны хөнгөлөлт эдлэх боломж

📅 Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026.09.29-ний 12:00 цаг /Улаанбаатарын цагаар/
📣 Эцсийн шатанд шалгарсан компаниудыг зарлах: 2026.10.23
🎤 Форум, эцсийн шатны тэмцээн, шагнал гардуулах ёслол: 2026.11.10

🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэл: asia-innovation-cup.tw

Монголын технологийн шийдлүүдийг олон улсад таниулахад нэгдэж, идэвхтэй оролцоорой! Сонирхож болох стартап, бизнес эрхлэгч найзууддаа энэхүү мэдээллийг түгээгээрэй. 🇲🇳🌏

#МонголСтартап

24/07/2026

Happy 20th Anniversary Empasoft 👏👏👏

01/07/2026

Бид энэ удаагийн Coffee talk буландаа Мэдээллийн технологийн инженер, Эмпасофт компанийн захирал Г.Мөнх-Эрдэнийг урьж ярилцлаа.

Address

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ өөрийн байр
Ulaanbaatar
15071

Alerts

Be the first to know and let us send you an email when МҮХАҮТ-н Бизнес Эрхлэгч Залуучуудын Зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share