Blue Skies Community Kindergarten

Call Directions Website Contact the organization

Blue Skies Community Kindergarten Хөх Тэнгэр Цэцэрлэг Сургуулийн өмнөх боловсролын төв
Blue Skies Community Kindergarten

Хөх Тэнгэр Монтессори цэцэрлэг 26 дахь хичээлийн шинэ жилээ эхлүүллээ 💙Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн харьяа Хөх Тэнг...
01/09/2026

Хөх Тэнгэр Монтессори цэцэрлэг 26 дахь хичээлийн шинэ жилээ эхлүүллээ 💙

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн харьяа Хөх Тэнгэр Монтессори цэцэрлэг энэ намар бяцхан хүүхдүүдээ дахин халуун дотноор угтан авч байна.

Манай цэцэрлэг хүүхэд бүрийн онцлог, хэмнэлийг хүндэтгэн, өөрийн сонголт, хурдаар суралцаж хөгжих орчинг бүрдүүлэн ажилладаг. Монтессори арга зүйгээр хүүхдүүд өдөр тутмын бодит үйл ажиллагаагаар дамжуулан бие даах, төвлөрөх, өөртөө итгэх, бусадтай хамтран ажиллах чадвараа хөгжүүлдэг. 🌱

Шинэ хичээлийн жил хүүхэд бүрийн хувьд шинэ зүйл нээж, суралцаж, тоглож, олон сайхан дурсамж бүтээсэн жил байх болтугай.

📣📣 Тун удахгүй бид шинэ байрандаа нүүж орж, хүүхдүүдээ илүү тав тухтай, хөгжлийг нь дэмжсэн шинэ орчинд хүлээн авах гэж байна.

Хүүхдийн бүртгэл үргэлжилж байна.
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 8602-4946 дугаараар холбогдоорой.

#ХөхТэнгэрМонтессориЦэцэрлэг #ХичээлийнШинэЖил #Монтессори

🇲🇳 ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ | 2026-20272000 онд үүдээ нээсэн Хөх Тэнгэр Монтессори цэцэрлэг 26 дахь жилдээ хүүхэд бүрийн онцлог, х...
17/08/2026

🇲🇳 ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ | 2026-2027

2000 онд үүдээ нээсэн Хөх Тэнгэр Монтессори цэцэрлэг 26 дахь жилдээ хүүхэд бүрийн онцлог, хэмнэлийг хүндэтгэн, бие даан суралцаж хөгжих орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Монтессори арга зүйгээр хүүхдүүд өөрийн сонголт, хурдаар суралцаж, өдөр тутмын бодит үйл ажиллагаагаар бие даах, төвлөрөх, өөртөө итгэх, бусадтай хамтран ажиллах чадвараа хөгжүүлдэг.

Ийнхүү бид 2026–2027 оны хичээлийн жилийн шинэ элсэлтээ эхлүүлж байна.

---

🇬🇧 ENROLMENT OPEN | 2026–2027

Founded in 2000, Blue Skies Montessori Kindergarten is now in its 26th year, continuing to provide an environment where children are encouraged to learn with confidence, curiosity and growing independence.

Guided by the Montessori approach, children learn at their own pace and through purposeful, hands-on experiences that nurture concentration, independence, confidence and collaboration.

We are pleased to open enrolment for the 2026–2027 academic year.

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн дэргэдэх “Хөх Тэнгэр” Монтессори Цэцэрлэгийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаалтын үй...
26/05/2026

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн дэргэдэх “Хөх Тэнгэр” Монтессори Цэцэрлэгийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа 2026 оны 5-р сарын 25-нд зохион байгуулагдлаа. 💙

Энэ хичээлийн жилд манай цэцэрлэгт нийт 93 хүүхэд хамрагдаж, аюулгүй, хүүхэд төвтэй орчинд суралцан, тоглож, өөрийгөө илэрхийлж, өөртөө итгэх итгэлээ хөгжүүлэн нэгэн жилийг өнгөрүүллээ. Мөн 18 хүүхэд сургуулийн өмнөх боловсролоо амжилттай эзэмшин төгсөж, дараагийн шатны боловсролдоо шилжин орж байна. 🎓✨

“Хөх Тэнгэр” Монтессори Цэцэрлэг нь Монгол Улсад үнэ төлбөргүй Монтессори боловсрол олгодог цэцэрлэг бөгөөд хүүхэд бүрийн онцлог, мэдрэмж, хүсэл мөрөөдлийг хүндэтгэн, тэднийг аюулгүй, халамжтай орчинд өөртөө итгэлтэйгээр сурч хөгжих боломжийг бүрдүүлэхийг зорин ажилладаг.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүүхдүүд маань:
🌱 Шинэ зүйлсийг сонирхон нээж,
🎨 Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж,
🤝 Найз нөхөдтэй болж,
💙 Өөрсдийн дуу хоолой, мэдрэмжээ илэрхийлж сурлаа.

Мөн хүүхдүүд шүлгийн уралдаан, “Миний гэр бүл” гар зургийн тэмцээн, “Дээлтэй Монгол” зэрэг арга хэмжээнд оролцож, өөрсдийн авьяас чадвар, соёлын үнэт зүйлсээ бахархалтайгаар хуваалцсан билээ.

Байгуулагдсан цагаасаа хойш “Хөх Тэнгэр” цэцэрлэг нийт 1,510 хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй болон хүүхэд хамгааллын цогц дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрийн ирээдүйн эхлэлийг хамтдаа бүтээсээр байна.

Энэ бүх инээмсэглэл, өсөлт хөгжил, итгэл найдварын ард хамтдаа байсан багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид болон биднийг үргэлж дэмждэг хамтрагч, дэмжигч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💙

Ирэх хичээлийн жилд бид хүүхдүүдээ шинээр баригдаж буй “Хөх Тэнгэр” Монтессори Цэцэрлэгийн шинэ байранд хүлээн авах гэж буйдаа баяртай байна. ✨
Илүү аюулгүй, хүртээмжтэй, хүүхэд бүрийн хэрэгцээг хүндэтгэсэн орчинд бяцхан суралцагчдаа угтан авах тэр өдрийг бид догдлон хүлээж байна.

---

The 2025-2026 academic year closing ceremony of CNCF’s Blue Skies Montessori Kindergarten was held on 25 May 2026 in a warm and joyful atmosphere. 💙

Throughout this academic year, 93 children attended our kindergarten, where they were supported in a safe and child-centred environment to learn, play, express themselves, and build confidence. This year, 18 children successfully graduated from pre-school education and are now preparing to begin their journey into primary school. 🎓✨

Blue Skies Montessori Kindergarten provides free Montessori-based education in Mongolia, with a focus on creating a nurturing environment where every child feels safe, respected, valued, and encouraged to grow with confidence.

We believe every child is unique and deserves the opportunity to learn at their own pace, express their thoughts and feelings freely, and develop in a supportive and caring environment.

Over the past year, children had opportunities to:
🌱 Explore and discover new experiences
🎨 Develop their creativity and talents
🤝 Build friendships and social skills
💙 Strengthen their confidence and emotional wellbeing

Children also proudly participated in poetry competitions, the “My Family” drawing competition, and the “Deeltei Mongol” cultural celebration, where they shared their creativity, talents, and cultural pride.

Since its establishment, Blue Skies Kindergarten has supported 1,510 children through holistic education, healthcare, psychosocial support, and child protection services - helping lay the foundation for brighter futures.

We extend our heartfelt gratitude to the teachers, staff, parents, caregivers, partners, and supporters who continue to stand beside our children and make these meaningful moments possible. 💙

We are also excited to welcome our children into the newly constructed Blue Skies Montessori Kindergarten building in the upcoming academic year. ✨
This new space will provide a safer, more inclusive, and inspiring environment where children can continue to learn, grow, and thrive.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97611315611

Alerts

Be the first to know and let us send you an email when Blue Skies Community Kindergarten posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Blue Skies Community Kindergarten:

Shortcuts

Share