UN-HABITAT in Mongolia НҮБ-ын Хүн Амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөр

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • UN-HABITAT in Mongolia НҮБ-ын Хүн Амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөр
Directions Website Contact the organization

UN-HABITAT in Mongolia   НҮБ-ын Хүн Амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөр UN-Habitat, is the United Nations agency for human settlements. НҮБ-Хабитат нь хүн амын нутагшил, суурьшлын асуудал хариуцсан НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм.

Өнөөдөр Дэлхийн Хүний Нутагшил, Суурьшлын Өдөр – World Habitat Day.Энэ жилийн Дэлхийн Хабитатын Өдөр “Хүн бүрд зохистой ...
05/10/2026

Өнөөдөр Дэлхийн Хүний Нутагшил, Суурьшлын Өдөр – World Habitat Day.
Энэ жилийн Дэлхийн Хабитатын Өдөр “Хүн бүрд зохистой орон сууц” (Adequate Housing for All) сэдвийн дор тэмдэглэгдэж байна.
Зохистой орон сууц гэдэг нь зөвхөн дөрвөн хана, дээвэр биш. Энэ нь аюулгүй, хүртээмжтэй, боломжийн өртөгтэй, үндсэн үйлчилгээ, дэд бүтцэд холбогдсон, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж юм. Монгол Улсад ч мөн адил хүн бүрийн зохистой орон сууцтай байх боломжийг нэмэгдүүлэх, хот суурин газрын амьдрах орчныг сайжруулах хэрэгцээ нэн чухал хэвээр байна. НҮБ-Хабитатын Монгол дахь оффис энэ чиглэлээр шинэ төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд төслийн эхний санал дэмжигдсэнд бид баяртай байна. Цаашид энэхүү төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцах болно.

Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага

05/10/2026
27/08/2026
27/08/2026
27/08/2026

Highlights from the field visit of Ms. Anacláudia Rossbach, United Nations Under-Secretary-General and Executive Director of UN-Habitat, to UN-Habitat project sites in Ulaanbaatar.

25/08/2026
🌿 ДЭЛХИЙН ТҮВШНИЙ АМЛАЛТ ОРОН НУТАГТ БОДИТ ҮЙЛ ХЭРЭГ БОЛЖ БАЙНА: УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ҮЕРИЙГ ТЭСВЭРЛ...
25/08/2026

🌿 ДЭЛХИЙН ТҮВШНИЙ АМЛАЛТ ОРОН НУТАГТ БОДИТ ҮЙЛ ХЭРЭГ БОЛЖ БАЙНА: УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ҮЕРИЙГ ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА.
UNCCD COP17-д оролцохоор Монгол Улсад айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Анаклаудиа Россбах Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Толгойт голын бүсэд зочилж, Дасан зохицох сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт, үр дүнтэй газар дээр нь танилцлаа.
Айлчлалд Италийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (AICS)-ийн Ерөнхий захирал Марко Риккардо Рускони мөн оролцов. Төслийн талбарт хатагтай Россбах төслийн гүйцэтгэгч байгууллага “Хөгжлийн Шийдэл” ТББ, орон нутгийн засаг захиргааны төлөөлөл болон тухайн бүсийн оршин суугчтай уулзаж, төслийн хэрэгжилт, үр дүн, иргэдийн амьдралд гарч буй өөрчлөлтийн талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан, байгальд түшиглэсэн шийдлүүд нь үер, уур амьсгалын эрсдэлийг бууруулахын зэрэгцээ амьдрах орчныг хэрхэн илүү аюулгүй, ногоон, эрүүл болгох боломжтой талаар санал солилцов.
💧 Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд 2,035 метр үерийн хамгаалалтын суваг, ус хуримтлуулах хоёр бассейн байгуулснаар 60.6 га газар нутаг, 3,000 орчим өрхийн 12,000 орчим иргэнд учрах үер болон халиа тошиноос үүдэлтэй эрсдэлийг бууруулж байна.

Гэхдээ тэсвэрлэх чадвар гэдэг нь зөвхөн дэд бүтэц биш.

🌱 Голын байгалийн төрхийг хадгалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, төслийн төлөвлөлт, хэрэгжилтэд иргэдийн идэвхтэй оролцоог хангах замаар байгаль орчин, эрүүл мэнд, нийгмийн харилцан уялдаатай сорилтуудыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьж байна. Ийнхүү үерийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ гэр хорооллын иргэдэд илүү аюулгүй, ногоон, эрүүл, амьдрахад таатай орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Энэхүү айлчлал нь COP17-ийн дэлхийн түвшний зорилго, хэлэлцүүлгийг хот, орон нутгийн түвшинд бодит үр дүн болгон хэрэгжүүлэхийн ач холбогдлыг харууллаа. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хотыг бий болгох шийдэл нь орон нутгийн иргэдийн хэрэгцээ, мэдлэг, оролцоонд тулгуурлан хэрэгжих үедээ илүү тогтвортой, үр дүнтэй байдаг.
Уур амьсгалын эрсдэл хотуудад улам нэмэгдэж буй энэ үед Улаанбаатарын энэхүү туршлага нэг чухал санааг онцолж байна: Тэсвэртэй хот, ирээдүйг иргэдтэй хамтран бүтээнэ — хэнийг ч хаана ч орхигдуулахгүй.............................................................................................................
FROM GLOBAL COMMITMENTS TO LOCAL ACTION: STRENGTHENING GER COMMUNITY RESILIENCE IN ULAANBAATAR
During her visit to Mongolia for UNCCD COP17, United Nations Under-Secretary-General and UN-Habitat Executive Director Anacláudia Rossbach visited the Tolgoit River area in Songinokhairkhan District, Ulaanbaatar, to see first-hand the progress and results of the “Ger Community Resilience Project,” implemented by the United Nations Human Settlements Programme (UN-Habitat) with funding from the Adaptation Fund.
Mr. Marco Riccardo Rusconi, Director General of the Italian Agency for Development Cooperation (AICS), also joined the visit. At the project site, Ms. Rossbach met with representatives of Development Solutions NGO, the project’s Executing Entity, local authorities, and a local resident to discuss the project’s progress, achievements and the changes it is bringing to the lives of residents.
The visit highlighted how locally driven, nature-based solutions can help reduce flood and climate risks while creating safer, greener and healthier living environments.
💧 To date, the project has constructed 2,035 metres of flood protection channels and two water retention basins, helping protect 60.6 hectares of land and approximately 12,000 residents from around 3,000 households from flooding and winter ice-overflow hazards.
But resilience is about more than infrastructure.
🌱 By preserving the natural character of the river, expanding green areas and actively engaging residents in the planning and implementation of interventions, the project aims to address interconnected environmental, health and social challenges in an integrated way. In doing so, it is not only reducing flood risks but also contributing to safer, greener, healthier and more liveable neighbourhoods for ger-area communities.
The visit demonstrated the importance of translating the global ambitions and discussions of COP17 into tangible results at the city and community levels. Climate-resilient cities are stronger and more sustainable when solutions are rooted in the needs, knowledge and active participation of local communities.
As cities face growing climate risks, Ulaanbaatar’s experience sends an important message: resilient cities and a resilient future are built together with communities — leaving no one and no place behind.

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when UN-HABITAT in Mongolia НҮБ-ын Хүн Амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to UN-HABITAT in Mongolia НҮБ-ын Хүн Амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөр:

Shortcuts

Share