18/05/2026
Сайн байна уу?
Нэрийг минь нууцлаад өгөөрэй.
Би 37 настай 4 хүүхдийн ээж. Амьдрал болж бүтэж явна гээд тас тас хөхөрсөн энгийн нэгэн багш хүн. Товчхондоо их лөөдрөг үзэлтэй хүн дээ. 2 хүүхэд минь хэцүү эрдсийн дутагдал гэсэн оноштой хичнээн жил зууралдаж 1 жилийн өмнөөс л бие нь гайгүй болж одоо л амьдралд жинхэнээсээ инээх болох нь гэхэд 2026.02.24 ний үүрийн 3 цагт эр нөхрөө хөлдчихвий гэж хайж яваад. Өөрөөс нь 10 дүү цуг ажилладаг эмэгтэйн өврөөс олж аваад амьдралын хамгийн том шокондоо орсон доо. Хүн гэхдээ шоконд орохоороо юу ч хийж чадахгүй бүр уйлж ч чаддаггүй юм билээ. 15 жил ханилсан хань минь 4 хүүхдийн минь аав тийм тэнэг үйлдэл хийнэ гэж би ёстой зүүдлээгүй явсан. Бас гэнэн, тэнэг ч байж....
Хамгийн түрүүнд ЯАГААД гэдэг асуулт толгойноос гараагүй юмаа. Үнэхээр хорвоо буруу л эргээд байх шиг. Хөхөрч хөшөөд инээгээд л явдаг хүн чинь дотогшоогоо болсон яг л галзуу хүн шиг л...
Амьдралаа дуусгаад салаад явчихвал хаана ажиллаад амьдраад явчихаж чаднаа. Хамгийн гол нь хүүхдүүд минь шилжилтийн насан дээрээ байгаа болохоор яаж ч чадахгүй л ганцаараа галзуураад ажлаа хийж сатаарч л явна даа. Хүүхдүүд минь өсөөд өндийгөөд ирвэл энэ амьдралын хаалгыг хэзээ ч хаасан яахав дээ...
Нөхөр 100% буулт хийсэн ч нэгэнт сэвтсэн сэтгэл тэгтлээ амархан хэвийн болдоггүй юм байна.