25/08/2026
Сайн байна уу?
Инженер, технологийн дээд боловсрол (MJEED) төслийн хүрээнд хамтдаа бүтээж, суралцаж, хөгжиж ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
2014 оноос эхэлсэн MJEED төсөл маань энэ жил үйл ажиллагаагаа өндөрлүүлж байна. Энэ бол бидний хувьд нэгэн чухал үе шатыг үдэж, олон жилийн хамтын хөдөлмөр, амжилт, дурсамжаа эргэн санах онцгой мөч юм.
Энэ хугацаанд MJEED төслийн хүрээнд олон залуус Япон улсад суралцаж, шинэ мэдлэг, ур чадвар эзэмшин, мэргэжлийн болон хувь хүний хувьд хөгжиж, олон сайхан дурсамжийг бүтээсэн билээ. Японд өнгөрүүлсэн суралцах үе, хамт олон, найз нөхөд, анхны туршлага, мэргэжлийн замналд тань үлдээсэн өөрчлөлт гээд хүн бүрт өөрийн гэсэн MJEED-ийн түүх бий.
Эдгээр түүхийг хамтдаа үлдээхийн тулд “Аригато MJEED” аяны хүрээнд Та бүхнийг өөрийн дурсамж, туршлага, сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахыг урьж байна.
Таны түүх ямар нэгэн албан ёсны тайлан байх шаардлагагүй. Японд өнгөрүүлсэн нэгэн онцгой өдөр, мартагдашгүй хүн, анхны мэдрэмж, сурсан зүйл, амьдралд тань үлдсэн нэгэн дурсамж байхад л хангалттай.
Түүхээ бичихдээ дараах мэдээллийг оруулна уу:
• Овог, нэр
• Япон улсад төгссөн сургууль, хөтөлбөр
• Одоо ажиллаж буй байгууллага, албан тушаал
• MJEED-ийн хүрээнд Японд суралцсан үеийн дурсамж, онцгой мөч
• MJEED таны амьдрал, мэргэжлийн замналд үлдээсэн дурсамж, өөрчлөлт, үнэ цэнээсээ хуваалцах
Мөн “Аригато MJEED” photo frame дээр зургаа байршуулж, богино түүхийнхээ хамт илгээнэ үү.
📩 Түүхээ илгээх: [email protected]
📅 Эцсийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 31
Таны бичсэн хэдхэн өгүүлбэр, нэг зураг олон жилийн дараа MJEED-ийн хамтын аяллыг эргэн санах нандин дурсамж болон үлдэх болно.
Олон жилийн турш MJEED төсөлтэй хамт байсан Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.
Аригато, MJEED! 🇯🇵❤️🇲🇳
Хүндэтгэсэн,
MJEED төслийн хамт олон