Khan-Uul District Youth Red Cross Committee

Khan-Uul District  Youth Red Cross Committee ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРОО
/ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛГӨӨН/

24/10/2025
22/10/2025

We are excited to announce the release of the 2025 American Heart Association Guidelines for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care: http://spr.ly/6189A73V1

The purpose of the guidelines is to provide best practice recommendations in cardiopulmonary resuscitation and emergency cardiovascular care. These guidelines are an update to the recommendations in the 2020 guidelines and provide new recommendations to topics where recommendations previously did not exist.

НИЙГЭМ СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГИЙН ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭГДЭЖ БАЙНА Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, ни...
22/10/2025

НИЙГЭМ СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГИЙН ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭГДЭЖ БАЙНА

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газраас Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгуулагатай хамтран "Нийгэм-сэтгэл зүйн дэмжлэгийн үндэсний сургагч багш бэлтгэх” сургалтыг 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулж байна.

Сургалтыг “Уур амьсгалаас үүдэлтэй гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд хөдөө орон нутгийн иргэд, ялангуяа эмзэг нөхцөлд байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн мэдээлэл, дэмжлэг, нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Тус сургалтад Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны арга зүйч, Өсвөрийн Улаан загалмайн клубын ахлагч нар хамрагдав.

22/10/2025
20/10/2025
Өнөөдөр харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдр...
15/10/2025

Өнөөдөр харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээр “Цагаан таягтны өдөр” хэмээдэг.
Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, БНХАУ-ын Шинмү сан, Тэнгис кино театр хамтран харааны бэрхшээлтэй соёлын арга хэмжээнд хамруулсан юм. Уг кино үзүүлэх үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний ахлах ангийн 20 гишүүд маань сайн дурын хүмүүнлэгийн ажилд амжилттай оролцлоо💙💙💙

💙🩵💙
13/10/2025

💙🩵💙

13/10/2025
ӨНӨӨДӨР “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”ТОХИОЖ БАЙНАНҮБ-ын Ерөнхий ассамблейн 1989 онд гаргасан шийдвэрийн...
13/10/2025

ӨНӨӨДӨР “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”ТОХИОЖ БАЙНА

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1989 онд гаргасан шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Иргэдийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулах зорилгоор дэлхийн улс орнууд энэ өдөр нэгэн зорилго, уриан дор нэгддэг.

Энэ жилийн хувьд Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг “Санхүүжилтийг гамшгийн үед зарцуулахаас илүү даван туулах чадавхийг бэхжүүлэхэд чиглүүлье”уриан дор тэмдэглэнэ.

Олон улсын өдрийг тохиолдуулан Монголын улаан загалмай нийгэмлэгээс аймаг, нийслэлийн Улаан загалмайн Дунд шатны хороодоор дамжуулан олон нийт, хүүхэд залуусын дунд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

13/10/2025

60 years. One set of Principles.

From Vienna in 1965 to today’s frontlines, the Fundamental Principles remain the compass that makes humanitarian action possible.

"Дулаан Шийдэл II" төслөөс байшингийн дулаан алдагдлыг бууруулах хялбар дулаалгын аргуудыг боловсруулсан гарын авлагаа т...
10/10/2025

"Дулаан Шийдэл II" төслөөс байшингийн дулаан алдагдлыг бууруулах хялбар дулаалгын аргуудыг боловсруулсан гарын авлагаа та бүхэнтэйгээ хуваалцаж байна🤗
Тус гарын авлагад гарын доорхи олдоц сайтай материал ашиглан, бага төсвөөр байшингийн цонх, хаалга, шал, хана болон яндангаа хэрхэн дулаалж болох аргуудыг санал болгодог. Эдгээр шийдлүүдтэй сайтар танилцаж, хамаатан садан, найз нөхөд, хөршдөө хуваалцан, байшингаа дулаалаарай☺️
Дулаахан байшин тав тухтай амьдрал🏠https://drive.google.com/file/d/1pl4_Zc6ixJZeR8e8TQkxDQpOSZk1oO41/view?usp=sharing

01/10/2025

Address

Чингисийн Өргөн Чөлөө, Улаанбаатар
Ulaanbaatar

Telephone

+97685910068

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Khan-Uul District Youth Red Cross Committee posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Khan-Uul District Youth Red Cross Committee:

Share