20/01/2026
“ЭКО ЕРТӨНЦ-БАЙГАЛЬД ХАЙРТАЙ" СУРАГЧ, ОЮУТНУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА📖✍️🌲
Залуу үеийн байгаль орчны мэдлэг, ухамсар, хандлагыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, экологи, тогтвортой хөгжлийн талаар санаа бодлоо хуваалцан, шинэ санаачилга, хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор экологи, байгаль орчны чиглэлээр суралцаж буй оюутан, ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн сурагчдын уулзалт боллоо.
Уулзалтад Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр “Байгальд ойр Монгол” сэдвээр, ШУА харьяа Технологийн инкубаторын Инноваци хариуцсан мэргэжилтэн, БУ-ны магистр Ч.Номинчулуун “Биологийн гаралтай бүтээгдэхүүнийг байгаль орчинд ашиглах нь” сэдвээр илтгэл тавьж, их дээд, ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн гишүүд үйл ажиллагаа, сайн туршлагаа хуваалцлаа.
Тус уулзалтыг “Оюуны хөгжлийн институт” ТББ, “Гүүд Нэйборс” ОУТББ, Боловсролын яам, ШУА-ийн харьяа Технологийн инкубатор, Монгол Улсын Үндэсний номын сан хамтран зохион байгуулав.