01/09/2020
Амар мэнд үү сургууль минь, андууд минь❤️🔯🥰
Эрдмийн өргөөний гэрэлт хаалгыг татан орж буй оюутан, сурагчид, ирээдүй хойч үедээ эрдэм өвлүүлэх эрхэм үйлсийн эзэн болсон багш , сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа 2020-2021 оны шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе.
Монгол айл өрх бүрийн сайн сайхан, амар төвшин амьдрал, улс үндэстний хөгжил дэвшлийн эзэн БҮТЭЭЛЧ Монгол хүн бий болгох зам нь боловсрол билээ. Боловсролоор дамнуулан бүтээлч, хариуцлагатай, ёс зүйтэй, мэдлэг чадвартай иргэнийг бүтээх нь сурагч, оюутан залуус, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх та бидний нэгдмэл зорилго буйзаа.
“Улсдаа сайн иргэн төрүүлэх” зорилготой Монголын Залуучуудын Холбоо нь ирэх 2021 онд түүхэн 100 жилийнхээ ойг тэмдэглэхээр бэлтгэн ажиллаж байна. 2020 оныг “Андын ёс барилдах жил” болгон зарлаж, гишүүн андуудаа бүртгэж 240 мянга гаруй залуусыг эгнээндээ нэгтгээд байна. Иймд эрдэм боловсролтой, бүтээлч хариуцлагатай, ёс зүйтэй 15-45 насны Монгол улсын залуу иргэн таныг гишүүнийхээ эрхийг баталгаажуулж улсдаа сайн иргэн болон төлөвшихийг хүсье.
Та бүхэн сурах эрмэлзэл, хариуцлагаа ухамсарлан, зорилгодоо үнэнч байж амжилтад хүрнэ. Аливаа улс орны хөгжлийн үзүүлэлт нь эд баялгаас илүү төлөвшсөн иргэн байдаг . Эрдмийн өргөөнийхөө гэрэлт хаалгыг нээн орж, эрдмийн оргил өөд тэмүүлж буй дүү нартаа, андууддаа эрдэм төгс, хөдөлмөрч, сайн иргэн болохын ерөөлийг дэвшүүлье.
Эрдэм ухаан түгэн дэлгэрч, эх орон, их түүх минь зуу зуун жилээр өртөөлөн дуурсагдах болтугай.
Цаг урагшилчхад Урт зүү түрүүлнэ
Цаг хугацааны эхэнд Залуучууд алхана...