Терроризмын эсрэг цагдаагийн холбоо

Терроризмын эсрэг цагдаагийн холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Терроризмын эсрэг цагдаагийн холбоо, Non-Governmental Organization (NGO), Mongolia Ulaanbaatar BZD 8-r khoroo, Ulaanbaatar.

Хятад улс төрийн албанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, цагдаагийн офицер болон олон нийтийн ажилтнаар хүншин роботуудыг ...
28/02/2025

Хятад улс төрийн албанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, цагдаагийн офицер болон олон нийтийн ажилтнаар хүншин роботуудыг байрлуулж байна. Shenzhen EngineAI Robotics Technology Co.-ийн боловсруулсан хиймэл оюун ухаанаар ажилладаг эдгээр машинууд нь хотын засаглал, аюулгүй байдлыг сайжруулахад зориулагдсан. Хамгийн сүүлийн үеийн загваруудын нэг болох PM01, 1.38 метр өндөртэй бөгөөд хөдөлгөөний дэвшилтэт чадамжаар тоноглогдсон бөгөөд гудамжинд эргүүл хийх, газруудад үзлэг хийх, олон нийттэй харилцах боломжтой. Бас нэгэн хүнлэг робот офицеруудтай гар барьж, захиргааны чиг үүрэг гүйцэтгэхэд туслалцаа үзүүлж байна. Хотын засаглалд хиймэл оюун ухааны интеграци өргөжин тэлснээр Shenzhen технологийн дэвшилд тэргүүлж, төрийн албаны ирээдүйг ухаалаг роботоор шинэчилж байна.

Гэмт этгээдүүд, үймээн самуун үүсгэгчид, ашиг хонжоо хайгчид аль аль нь төр засгийн буруу шийдвэрүүд, иргэдийн хүндрэл, ...
12/01/2025

Гэмт этгээдүүд, үймээн самуун үүсгэгчид, ашиг хонжоо хайгчид аль аль нь төр засгийн буруу шийдвэрүүд, иргэдийн хүндрэл, бухимдлыг далимдуулж санаа зорилгоо биелүүлдэг нь дэлхийн олон улс оронд болж өнгөрсөн жагсаал цуглааны таагүй үр дүнгүүдээс харж болно.Тиймээс иргэд маань жагсаал цуглаанд оролцохдоо доорх зүйлийг судалж анхаарч байж жагсаал цуглаанд оролцох нь өөрсдийн аюулгүй байдлыг хангах үндэс болно.
Жагсаал цуглаанд оролцогчдын анхаарах ёстой хамгийн гол хоёр зүйл бол:
1. Жагсаал цуглааныг хэн зохион байгуулж байгаа.
2. Жагсаал, цуглаан нь ямар зорилготой

АЯЛАЛЫН ҮЕД АЮУЛГҮЙ БАЙХБидний хувьд террорист үйл явдалд өртөх магадлал бага боловч дэлхийн олон улс оронд   харгис хэр...
03/01/2025

АЯЛАЛЫН ҮЕД АЮУЛГҮЙ БАЙХ
Бидний хувьд террорист үйл явдалд өртөх магадлал бага боловч дэлхийн олон улс оронд харгис хэрцгий үйлдлүүд гарч байгааг бид мэдээллийн янз бүрийн сувгаар сонсож байна. Хүн бүр сонор сэрэмжтэй байх нь чухал бөгөөд хэрэв хамгийн муу зүйл тохиолдвол юу хийхээ мэддэг байх ёстой. Амралтаараа аялахаас өмнө хийх ёстой 3 зүйл байна. Айлчилж буй улс орныхоо Гадаад болон Хамтын нөхөрлөлийн албаны аялал жуулчлалын хамгийн сүүлийн үеийн зөвлөмжийг үзнэ үү.Та хангалттай аялалын даатгалтай эсэхээ шалгаарай.
Аюул тохиолдвол дараах гурван зөвлөмжийг дагаарай

ГҮЙ - аюулгүй газар руу. Энэ нь бууж өгөхийг оролдох эсвэл хэлэлцээр хийхээс хамаагүй дээр юм.

НУУГДАХ - Сөргөлдөхөөс нуугдах нь дээр. Утсаа чимээгүй болгож, зөвхөн аюулгүй үед нь ашиглах.

МЭДЭГДЭХ- Та аялж буй улсынхаа яаралтай тусламжийн дугаарыг мэдэж байгаа эсэхээ шалгаарай. Европийн холбооны бүх орнуудын хувьд 112 руу мэдээддэг.

25/12/2024

Шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулдаг "Baja Mongolia 250" бартаат замын уралдаанд холбооны  гишүүн С.Га...
18/10/2024

Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулдаг "Baja Mongolia 250" бартаат замын уралдаанд холбооны гишүүн С.Ганбат, О.Ууганбаяр нар оролцож 4-р байр эзэлсэн байна. Тэмцээнд амжилттай оролцож байр эзэлсэн баг тамирчиддаа баяр хүргэе.

Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулдаг "Baja Mongolia 250" бартаат замын уралдаан 2024/10/13,14 ны өдрүү...
14/10/2024

Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулдаг "Baja Mongolia 250" бартаат замын уралдаан 2024/10/13,14 ны өдрүүдэд зохион байгуулагдаж уг тэмцээнд холбооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Наранхүү хамтрагч Б.Наранбаатарын хамт анх удаа оролцож финиш медалийн эзэн боллоо. Уг тэмцээнд 37 баг тамирчнаас эхний 10 -т багтсан амжилт үзүүлсэнд халуун баяр хүргэж, дараагийн тэмцээндээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

2024.10.12
12/10/2024

2024.10.12

28/09/2024

ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболдын ярилцлагыг үзлээ. Нийгмийн эрэлт хэрэгцээ, цагдаагийн алба хаагчийн аюулгүй байдлыг хангасан бодлого үйл ажиллагааг явуулж, иргэд болон цагдаагийн байгууллага бие биедээ итгэх итгэл, зөв харьцаа, хүний эрхийг дээдлэхийг шинэ шатанд гаргаж, цагдаагийн байгууллагыг шинэчлэн сайжруулж буй ажилд нь амжилт хүсье.
Амар тайван амьдралыг хамтдаа бүтээе.

Холбооны гишүүн С.Ганбат,О.Ууганбаяр нар МУ-ын спортын дэд мастер боллоо. Нийт гишүүд, дэмжигчидийнхээ өмнөөөс халуун ба...
28/09/2024

Холбооны гишүүн С.Ганбат,О.Ууганбаяр нар МУ-ын спортын дэд мастер боллоо. Нийт гишүүд, дэмжигчидийнхээ өмнөөөс халуун баяр хүргэе .

Бүгд найрамдах Киргиз улсын Бишкек хотод Гардан тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 09 дүгээр сарын 1...
26/09/2024

Бүгд найрамдах Киргиз улсын Бишкек хотод Гардан тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 09 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Ази тивийн 16 улсын 300 гаруй тамирчин эрэгтэй 19 жинд, эмэгтэй 12 жинд хурд хүч, авхаалж самбаа, техник ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Энэ тэмцээний өөрийгөө хамгаалах төрөлд холбооны гишүүн цагдаагийн бэлтгэл хурандаа С.Энхсайхан 85 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж бид бүхнийгээ баярлууллаа. С.Энхсайхан багшдаа нийт гишүүдийнхээ өмнөөс баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

26/09/2024

Холбооны гишүүдийн төлөөлөл оролцсон зүүн бүсийн аялал 2024.

"Монгол ралли 2024 " тэмцээнд түрүүлсэн холбооны гишүүн С.Ганбат,О.Ууганбаяр нартаа халуун баяр хүргэе .
23/09/2024

"Монгол ралли 2024 " тэмцээнд түрүүлсэн холбооны гишүүн С.Ганбат,О.Ууганбаяр нартаа халуун баяр хүргэе .

Address

Mongolia Ulaanbaatar BZD 8-r Khoroo
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Терроризмын эсрэг цагдаагийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Терроризмын эсрэг цагдаагийн холбоо:

Share