JCI Eco

JCI Eco Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгодог JCI " олон улсын" залуучуудын байгууллага.

✨ JOIN JCI 2026 – 2 дахь удаагийн нээлттэй эвент ✨Суралцаж, хөгжиж, манлайллаа дараагийн түвшинд гаргахыг хүсэж байна уу...
20/01/2026

✨ JOIN JCI 2026 – 2 дахь удаагийн нээлттэй эвент ✨

Суралцаж, хөгжиж, манлайллаа дараагийн түвшинд гаргахыг хүсэж байна уу?

Тэгвэл энэ эвент яг танд зориулагдсан 💡

JOIN JCI нь:
✅ Өөрийгөө хөгжүүлэх
✅ Манлайллын ур чадвар эзэмших
✅ Шинэ хүмүүстэй танилцах
✅ Боломж, туршлагаа тэлэх гэх мэт боломжуудыг хүн бүрт нээлттэйгээр санал болгож байна.

📌 Мэргэжил, туршлага хамаарахгүй
📌 Зөвхөн өсөж, хөгжих хүсэл байхад л хангалттай.

👉 Хүн бүрт нээлттэй.
👉 Боломж хүн бүрт адил.

⏰ 2026.01.24 17:00
📍 Birthday Magic (Galaxy tower-ийн 10 давхарт)
📞 99 991751, 88107507

JCI Eco салбар байгууллага

JCI ECO САЛБАР БАЙГУУЛЛАГА- SAVE SMILE ТӨСӨЛSAVE smile төсөл нь  2025 оны 10-р сарын 8-ны өдрөөс 10-р сарын 12-ны өдрийг...
16/10/2025

JCI ECO САЛБАР БАЙГУУЛЛАГА- SAVE SMILE ТӨСӨЛ

SAVE smile төсөл нь 2025 оны 10-р сарын 8-ны өдрөөс 10-р сарын 12-ны өдрийг хүртэл 4 өдрийн турш “ТАВАН УХААН” шүдний эмнэлгүүдийн холбоотой хамтран, эмч болон салбар байгууллагын гишүүд нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй Дорноговь аймгийн алслагдсан сум болох Хатанбулаг, Мандах сумдад 4 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаа.

Энэ удаагийн хувьд нийт 557 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, 236 хүүхдэд эмчилгээ хийсэн байна.

Төслийг дэмжин ажилласан ТАВАН УХААН шүдний эмнэлгүүдийн холбоо, эмч нар, JCI ЭКО салбар байгууллагын гишүүд, нийт хандивлагч нартаа талархал илэрхийлье.

Инээмсэглэлийг аварцгаая!

JCI ECO САЛБАР БАЙГУУЛЛАГА- SAVE SMILE ТӨСӨЛSAVE smile төсөл нь  2025 оны 10-р сарын 8-ны өдрөөс 10-р сарын 12-ны өдрийг...
16/10/2025

JCI ECO САЛБАР БАЙГУУЛЛАГА- SAVE SMILE ТӨСӨЛ

SAVE smile төсөл нь 2025 оны 10-р сарын 8-ны өдрөөс 10-р сарын 12-ны өдрийг хүртэл 4 өдрийн турш "ТАВАН УХААН” шүдний эмнэлгүүдийн холбоотой хамтран, эмч болон салбар байгууллагын гишүүд нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй Дорноговь аймгийн алслагдсан сум болох Хатанбулаг, Мандах сумдад 4 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаа.

Энэ удаагийн хувьд нийт 557 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, 236 хүүхдэд эмчилгээ хийсэн байна.

Төслийг дэмжин ажилласан ТАВАН УХААН шүдний эмнэлгүүдийн холбоо, эмч нар, JCI ЭКО салбар байгууллагын гишүүд, нийт хандивлагч нартаа талархал илэрхийлье.

Инээмсэглэлийг аварцгаая!

06/05/2025

JCI Эко салбар байгууллагын “Залуу Ой” төсөл 8 дахь жилдээ

06/05/2025

“JCI Эко” салбар байгууллагын санаачилгаар 2018 оноос хойш Богд хан уулын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, унаган төрхөөр нь ирээдүй хойч үедээ үлдээх зорилго б....

𝐒𝐚𝐯𝐞 𝐒𝐦𝐢𝐥𝐞  төсөл нь 2022 оноос хэрэгжиж эхэлсэн ба, 3дах жилдээ  Дорноговь аймгийн Мандах сумаас үргэлжилж байна. Төсли...
14/11/2024

𝐒𝐚𝐯𝐞 𝐒𝐦𝐢𝐥𝐞 төсөл нь 2022 оноос хэрэгжиж эхэлсэн ба, 3дах жилдээ Дорноговь аймгийн Мандах сумаас үргэлжилж байна.

Төслийн багийн гишүүд болон Таван Ухаан хувийн шүдний эмнэлэгүүдийн холбооны эмч нар маань ийнхүү Мандах сумын эрүүл мэндийн төв дээр үзлэгүүдээ эхлүүлээд байна.

2024 онд бид 615 хүүхдийн шүдийг үзэх ба, халдваргүйжүүлэлтийг өндөр түвшинд хангаж, олон инээмсэглэлийг аврах болно. 🥰🥰

Төслийг дэмжин ажиллагч, "Таван ухаан" хувийн шүдний эмнэлэгүүдийн холбоо болон эмч, сувилагч, хандивлагч, JCI Эко салбар байгууллагын гишүүд та бүхэнд талархал илэрхийлье.

Монголын хувийн шүдний эмнэлгүүдийн нэгдсэн холбоо Molar Dental Clinic/Молар шүдний эмнэлэг River Dent Гэр бүлийн шүдний эмнэлэг JCI Mongolia

𝐒𝐚𝐯𝐞 𝐒𝐦𝐢𝐥𝐞  төсөл нь 2022 оноос хэрэгжиж эхэлсэн ба, 3дах жилдээ Алслагдсан аймаг, сумын хүүхэд багачуудын амны хөндийн ...
12/11/2024

𝐒𝐚𝐯𝐞 𝐒𝐦𝐢𝐥𝐞 төсөл нь 2022 оноос хэрэгжиж эхэлсэн ба, 3дах жилдээ Алслагдсан аймаг, сумын хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэнд, шүдний өвчлөлийн хор, дам нөлөөг олон нийтэд сурталчлан таниулах гол зорилготой үйл ажиллагаа явуулж байна.

✅Бид бүхэн 2 жилийн хугацаанд давхардсан тоогоор Дорноговь, Дорнод аймгуудад Цэцэрлэг, ЕБС, болон дотуур байрны нийт 754 хүүхдүүдийн амны хөндийн үзлэг хийж, зөвлөгөө, мэдээллийг хүргэн, үүнээс нэн шаардлагатай 389 хүүхдэд эмчилгээ хийсэн байна.

✅2024 онд, 11/13-11/17 өдрүүдэд мөн 615 хүүхдүүдэд үзлэг хийн, шаардлагатай хүүхдүүдэд эмчилгээ хийхээр төлөвлөсөн байна. Төслийг дэмжин ажиллагч, "Таван ухаан" хувийн шүдний эмнэлэгүүдийн холбоо болон эмч, сувилагч, хандивлагч, JCI Эко салбар байгууллагын гишүүд та бүхэнд талархал илэрхийлье.

Инээмсэглэлийг аврахаар явж буй төслийн багийн гишүүддээ амжилт хүсье!

Монголын хувийн шүдний эмнэлгүүдийн нэгдсэн холбоо Molar Dental Clinic/Молар шүдний эмнэлэг River Dent Гэр бүлийн шүдний эмнэлэг JCI Mongolia

𝐒𝐚𝐯𝐞 𝐒𝐦𝐢𝐥𝐞  төслийн шүдний дагинас 😍𝐒𝐚𝐯𝐞 𝐒𝐦𝐢𝐥𝐞  төсөл нь 2022 оноос хэрэгжиж эхэлсэн ба, Алслагдсан аймаг, сумын хүүхэд ...
06/11/2024

𝐒𝐚𝐯𝐞 𝐒𝐦𝐢𝐥𝐞 төслийн шүдний дагинас 😍

𝐒𝐚𝐯𝐞 𝐒𝐦𝐢𝐥𝐞 төсөл нь 2022 оноос хэрэгжиж эхэлсэн ба, Алслагдсан аймаг, сумын хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэнд, түүнийг арчлан хамгаалах, тогтмол үзлэгт хамрагдаж хэвшүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, шүдний өвчлөлийн хор, дам нөлөөг олон нийтэд сурталчлан таниулах гол зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

2024 онд, 11/13-11/17 өдрүүдэд мөн 615 хүүхдүүдэд үзлэг хийн, шаардлагатай хүүхдүүдэд эмчилгээ хийхээр төлөвлөсөн байна. Төслийг дэмжин ажиллагч, "Таван ухаан" хувийн шүдний эмнэлэгүүдийн холбоо болон эмч, сувилагч, хандивлагч, JCI Эко салбар байгууллагын гишүүд та бүхэнд талархал илэрхийлье.

@Монголын хувийн шүдний эмнэлгүүдийн нэгдсэн холбоо River Dent Гэр бүлийн шүдний эмнэлэг Dental Clinic/Молар шүдний эмнэлэг

𝐒𝐚𝐯𝐞 𝐒𝐦𝐢𝐥𝐞  төслийн тухай | 2023 оны зургууд, үйл ажиллагаанаас хүргэж байна🦷Энэхүү төсөл нь 2022 оноос хэрэгжиж эхэлсэн...
05/11/2024

𝐒𝐚𝐯𝐞 𝐒𝐦𝐢𝐥𝐞 төслийн тухай | 2023 оны зургууд, үйл ажиллагаанаас хүргэж байна

🦷Энэхүү төсөл нь 2022 оноос хэрэгжиж эхэлсэн ба, Алслагдсан аймаг, сумын хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэнд, түүнийг арчлан хамгаалах, тогтмол үзлэгт хамрагдаж хэвшүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, шүдний өвчлөлийн хор, дам нөлөөг олон нийтэд сурталчлан таниулах гол зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

🦷Төслийн хүрээнд, “Таван ухаан шүдний холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг зурж, холбооны гишүүн эмнэлэгийн эмч, сувилагч нар хүүхдүүдэд үзлэг эмчилгээ хийж, хамтран ажиллаж байна.

📍𝟐𝟎𝟐𝟑 онд: Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдуудад нийт 324 хүүхэд үзэн 189 хүүхдэд буюу нийт үзлэг хийсэн хүүхдийн 77%-д эмчилгээ хийж, амны хөндийн эрүүл мэндийн талаар боловсрол олгох сургалтыг амжилттай хүргэлээ.

Төслийн үйл ажиллагааг дэмжин оролцдог “Таван ухаан шүдний холбоо”, JCI Монгол байгууллагын гишүүддээ талархал илэрхийлье. Илүү олон инээмсэглэлийг аврая. 🦷💚

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when JCI Eco posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to JCI Eco:

Share