Төв аймгийн Монгол Ардын намын хороо

Call Directions Contact the organization

Төв аймгийн Монгол Ардын намын хороо Төв сайхан нутгийн залуучуудаа эв нэгдлээр манлайлна

Төв аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээн 5 дахь жилдээ Төв аймгийн Цээл суманд 8 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэ...
31/08/2026

Төв аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээн 5 дахь жилдээ Төв аймгийн Цээл суманд 8 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хоёр өдрийн турш өргөн дэлгэр, амжилттай зохион байгуулагдлаа. 🎉🐴
Тус тэмцээнийг Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, Монгол Ардын намын хорооны дарга Б.Сэргэлэнбаатарын дэмжлэгээр Эх нутгийн хөгжлийн эзэд ГҮТББ хамтран зохион байгууллаа.
Энэ жилийн тэмцээнээр хурдан хүлгийн хийморь, адуучин залуусын ур чадвар, монгол түмний уламжлалт өв соёлыг дэлгэрүүлсэн олон сайхан уралдаан, тэмцээн боллоо.
🏆 ТӨВ АЙМГИЙН АВАРГА АДУУЧИН
2025 оны Аймгийн аварга адуучин Цээл сумаас тодорч байсан бол 2026 оны Аймгийн аварга адуучин мөн л Цээл сумаас төрөн гарлаа.
🥇 Аймгийн аварга адуучин – Цээл сумын Г.Батбаатар
👏 Дөнгөж 20 насандаа Аймгийн аварга адуучин цолонд хүрч, залуу адуучдынхаа манлайлал боллоо.
🥈 2-р байр – Баяндэлгэр сумын адуучин Буянбаатар
🥉 3-р байр – Угтаалцайдам сумын харьяат Хаш-Эрдэнэ
🏅 4-р байр – Лүн сумын харьяат Түвшинбаяр
🏅 5-р байр – Лүн сумын адуучин Батгэрэл
🐎 АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХОС МОРЬТОН
🥇 Эрдэнэсант сумын Доржпүрэв Янжинлхам – Хүрэн халзан морьд
🥈 Цээл сумын Энхбат Одонтуяа – Зээрд халзан морьд
🥉 Цээл сумын Энхбаяр Ууганцэцэг – Хээр алаг морьд
🏇 ЖОРОО МОРИНЫ УРАЛДААН
Баянчандмань сумын адуучдын хурдан жорооноос:
🐴 Шийравын Хээр
🐴 Мөнх-Оргилын Хул
🐴 Баттүшигийн Хүрэн
гэсэн гурван жороо морь угсарч, унаган нутгийнхаа нэрийг дуурсгалаа.
🤼 ДЭЭЛТЭЙ БӨХИЙН БАРИЛДААН
🥇 Бүрэн сумын харьяат, сумын аварга адуучин Адъяабазар
🥈 Өндөрширээт сумын харьяат, сумын аварга адуучин Найданпэлжээ
🏅 Их шөвөгт Заамар сумын Адуучдын холбооны тэргүүн, сумын аварга адуучин Мөнхтүвшин
🏅 Батсүмбэр сумын харьяат Регзингийн Атарням нар шалгарлаа.
🎲 ДЭМБЭЭНИЙ ТЭМЦЭЭН
🥇 Борнуур сумын харьяат Содномжамц
🥈 Эрдэнэсант сумын харьяат Сумъяабазар
🥉 Угтаалцайдам сумын харьяат Хашбат
👩🏻‍🌾 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН СААД СҮЛЖИХ ТӨРӨЛ
🥇 Баяндэлгэр сумын Номин-Эрдэнэ
🥈 Баянцогт сумын Нарангарав
🥉 Аргалант сумын харьяат Гэсэржумаа
🌟 ТАЛАРХАЛ
Тус тэмцээнийг амжилттай зохион байгуулахад сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулан хамтран ажилласан нийт зохион байгуулагчид, оролцогчид, дэмжигчид, уяачид, адуучид болон хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🙏
🐎🇲🇳 Нүүдэлчин монгол түмний минь адуу дагасан өв соёл, эрийн гурван наадам, адуучин удам уламжлал өнө мөнхөд үнэн зөвөөр түгэн дэлгэрч, үр хойч үедээ өвлөгдөн мөнхрөх болтугай!
Хийморь өөдөө, хүлэг хурдан, Монгол адууны түүх мөнх оршиг! 🇲🇳🐎❤️

🌿✨ АХМАДУУДЫН СУРГАЛТ, СЕМИНАР, АЯЛАЛ САЙХАН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ ✨🌿Төв аймгийн Монгол Ардын  Намын хорооны дэргэдэх Ахмадын хо...
31/08/2026

🌿✨ АХМАДУУДЫН СУРГАЛТ, СЕМИНАР, АЯЛАЛ САЙХАН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ ✨🌿
Төв аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх Ахмадын холбооны дарга, тэргүүлэгчдийн сургалт, семинар 15–16-ны өдрүүдэд “Цагаан бургастай” амралтын газарт амжилттай зохион байгуулагдлаа. 🤗🌸
Тус арга хэмжээнд Төв аймгийн МАН-ын дарга Б.Сэргэлэнбаатар, Чойжамц хамба нар хүрэлцэн ирж, ахмад буурлуудтайгаа нэгэн өдрийг хамт өнгөрүүллээ. 🙏
📌 Аймгийн МАН-ын дарга Б.Сэргэлэнбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, намын байгууллага болон ахмадын холбооны цаашдын үйл ажиллагааны талаар санал бодлоо хуваалцан, ахмадуудаа мэдээллээр хангалаа.
🪷 Чойжамц хамба маань ухаарал, гэгээрэл, хайр энэрлийг түгээсэн сайхан лекц уншиж, ахмад буурлуудынхаа сэтгэлд хүрсэн үнэ цэнтэй сургаал, ухаарлыг хайрлалаа. 🙏💛
Мөн Ахмадын холбооны дарга Цэрмаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өгч, цаашид ахмадынхаа төлөө хэрхэн ажиллах, хийх ажлынхаа талаар дарга, тэргүүлэгчидтэйгээ санал солилцож, халуун дотно яриа өрнүүллээ. 🌷
🌳🐾 Семинарын хоёр дахь өдөр Баянчандмань сумын Амьтны хүрээлэн, Аглаг бүтээлийн хийд-ээр зочлон үзэж сонирхож, байгаль дэлхийн сайхныг мэдрэн, цэвэр агаарт аялан алжаалаа тайлж, дурсамж дүүрэн сайхан өдрийг өнгөрүүллээ. 🏞️❤️
🐻🦌 Амьтны хүрээлэнгээр аялахад Баянчандмань сумын Ахмадын холбооны дарга Удвал ахмадуудаа хөнгөлөлттэй үнээр үзүүлж, зайрмагаар дайлан, халуун сэтгэлээр угтан үйлчилсэнд нийт ахмад буурлуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🌸 Буянтай буурлуудын минь нас урт, сэтгэл тэнүүн, бие эрүүл байж, үр хүүхэд, ач зээ нараа түшин жаргах болтугай!

Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр, ёслол төгөлдөр сайхан болж байна.Арвин баял...
18/07/2026

Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр, ёслол төгөлдөр сайхан болж байна.

Арвин баялаг түүх, хөдөлмөрч зон олныхоо бүтээл зүтгэлээр хөгжил дэвшлийн жишиг болсон Баянчандмань сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоо нутгийн зон олон, үе үеийн уугуул иргэд, зочид төлөөлөгчдийн хамт өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Түүхт ойн баярын хүрээнд
Баянчандмань сумын уугуул,
Төв аймгийн Монгол Ардын Намын Хяналтын хорооны дэд дарга Г.Оюунболд
Социал Демократ Ахмадын холбооны хойд бүс хариуцсан дарга Удвал нар ахлан, Баянчандмань сумын Монгол Ардын Намын хорооны хамт олон уламжлалт өргөө цагаан гэрээ барьж, үе үеийн журмын нөхөд, ахмад буурлууд, нутгийн иргэд, зочдоо халуун дотноор хүлээн авч, дурсамж хуучлан, эв нэгдэл, нөхөрлөлийн сайхан уур амьсгалыг бүрдүүлэн ажиллаж байна.

Түүхт ойн өдрөөр
Төв аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Б.Сэргэлэнбаатар хүрэлцэн ирж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, уламжлалт мал аж ахуй, нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн эрхэм иргэдэд
Монгол Улсын төрийн дээд одон, медаль гардуулан, халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Тэрээр хэлсэн үгэндээ Баянчандмань сумын үе үеийн хөдөлмөрч, бүтээлч иргэдийн хичээл зүтгэлээр өнөөдрийн хөгжил дэвшлийн суурь тавигдсан болохыг онцлон тэмдэглээд, түүхт 90 жилийн ой нь эв нэгдэл, бахархал, шинэ бүтээн байгуулалтын эхлэл байхыг ерөөсөн юм.

Түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж буй Баянчандмань нутгийн зон олон, уугуул иргэд, үе үеийн хөдөлмөрчид та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

🇲🇳 Улсын тэргүүний Алтанбулаг сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр, ёслол төгөлдөр болж...
17/07/2026

🇲🇳 Улсын тэргүүний Алтанбулаг сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр, ёслол төгөлдөр болж байна.

Түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдрүүдэд Төв аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Б.Сэргэлэнбаатар Алтанбулаг сумын Төв асарт зочлон, сумын удирдлагууд болон иргэд, наадамчин олонтой уулзан баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр Алтанбулаг сумын Засаг дарга, сумын Монгол Ардын Намын хорооны дарга Д.Батсуурь болон түүхт 90 жилийн ойг зохион байгуулж буй хамт олонд баяр хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөв.

Мөн түүхт 90 жилийн ойг зохион байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг болгон Төв аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Б.Сэргэлэнбаатар 10,000,000 (арван сая) төгрөгийн мөнгөн урамшуулал гардуулан өгч, нутгийнхаа хөгжил дэвшил, эв нэгдэл, бүтээн байгуулалтын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй нийт Алтанбулагчуудын хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, "Арвин баялаг түүх, хөдөлмөр бүтээлээрээ улсдаа тэргүүлсэн Алтанбулаг сум улам бүр хөгжин дэвжиж, иргэд нь аз жаргалтай, элбэг хангалуун амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье" хэмээн онцлон тэмдэглэв.

Түүхт 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж буй Алтанбулаг сумын нийт иргэд, уугуул нутаг нэгтэн, ажил хөдөлмөрөөрөө сумынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж яваа эрхэм Та бүхэндээ Үндэсний их баяр наадам, түүхт 90 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

🎉 Улсын тэргүүний Алтанбулаг сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын мэндийг нийт Алтанбулагчууд та бүхэндээ...
15/07/2026

🎉 Улсын тэргүүний Алтанбулаг сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын мэндийг нийт Алтанбулагчууд та бүхэндээ өргөн дэвшүүлье!
🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
Эрхэм хүндэт ахмад буурлууд, хөдөлмөрч иргэд, үе үеийн удирдлага, уугуул нутаг нэгтэн, Алтанбулаг сумынхаа хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж ирсэн нийт иргэддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏
Түүхт 90 жилийн ой бол өнгөрсөн хугацаанд бүтээсэн амжилт бүтээлээ дүгнэж, ирээдүйн хөгжил цэцэглэлтийн шинэ зорилгоо тодорхойлох үнэ цэнтэй баяр юм. Эв нэгдэл, хөдөлмөр зүтгэл, өв уламжлал, бахархлаа эрхэмлэн тэмдэглэж буй энэ сайхан ой нь Алтанбулаг сумын хөгжил дэвшлийн шинэ хуудсыг нээх өлзийтэй үйл явдал болж байна.
🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝
Мөн түүхт ойн арга хэмжээг өндөр түвшинд, өргөн цар хүрээтэй, эмх цэгцтэй зохион байгуулан ажиллаж буй Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсуурь Д. Батсуурь тэргүүтэй ажлын хэсэг, төрийн албан хаагчид, байгууллага, аж ахуйн нэгжүүд, сайн дурынхан болон зохион байгуулалтад хүчин зүтгэсэн нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🫂🫂🫂🫂🫂🫂🫂🫂🫂🫂🫂🫂🫂🫂🫂🫂

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Арды...
14/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Төв аймаг байгуулагдсаны 103, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсэний 120 жилийн ойн баяр наадамд,
Төр, нийгэм, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн намын ахмад зүтгэлтнүүд төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
Эрхэм ахмадууддаа төрийн дээд шагнал хүртсэнд нь чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Шагналтнууддаа халуун баяр хүргэе!

ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕТөв аймгийн Монгол Ардын Намын хорооны үе үеийн хамт олон, нийт гишүүд, дэмжигчдийн нэрийн өмнөөс ...
08/07/2026

ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Төв аймгийн Монгол Ардын Намын хорооны үе үеийн хамт олон, нийт гишүүд, дэмжигчдийн нэрийн өмнөөс Монгол Ардын Намын ахмад гишүүн, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, хөдөлмөрч малчин, Мижидийн Мягмардорж агсан таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье.

Мижидийн Мягмардорж нь 1940 онд Төв аймгийн Галбадрах сумын “Эхт” хэмээх газар төрж, залуу наснаасаа эхлэн эх орон, ард түмэн, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөсөн эрхэм буурал байлаа.

Тэрээр хугацаат цэргийн албыг нэр төртэй хааж, армийн мэргэн буудагчийн тэмцээнд удаа дараа “Онц буудагч” цол хүртсэнээс гадна, насан туршдаа мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй хөдөлмөрлөж, Төв аймгийн дөрвөн удаагийн, сумын найман удаагийн “Аварга малчин” болж, “Сумын алдарт уяач” цол хүртсэн хөдөлмөрийн манлайлагч байсан юм.

1965 онд Монгол Ардын Хувьсгалт Намын эгнээнд элсэж, олон жилийн турш сум, аймгийн Ардын депутатаар, улмаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллан, орон нутгийн хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан улс төр, нийгмийн идэвхтэй зүтгэлтэн байв.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, “Алтан гадас” одон болон олон арван төрийн болон салбарын одон, медаль, шагналаар шагнасан нь эрхэм буурлын бүтээлч амьдралын тод илэрхийлэл юм.

Ажилч хичээнгүй, шударга зан чанар, эх оронч үзэл, үр хүүхэд, ач зээгээ зөв хүмүүжүүлсэн үнэт өв нь үргэлж мөнхөд дурсагдах болно.

Талийгаач Мижидийн Мягмардорж агсны гэр бүл, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, төрөлх Галбадрах сумын иргэдэд Төв аймгийн Монгол Ардын Намын хорооны нэрийн өмнөөс чин сэтгэлийн гүн эмгэнэл илэрхийлж, уй гашууг нь хамтдаа хуваалцаж байна.

Ум сайн амгалан болтугай.

🇲🇳 Төв аймаг байгуулагдсаны түүхт 103 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр, өргөн дэлгэр үргэлжилж байна.Энэ түүхэн бая...
08/07/2026

🇲🇳 Төв аймаг байгуулагдсаны түүхт 103 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр, өргөн дэлгэр үргэлжилж байна.

Энэ түүхэн баярын хүрээнд Төв аймгийн Монгол Ардын Намын өргөө цагаан гэрт улс эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүст төрийн дээд одон, медаль гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Эв нэгдэл, эх оронч үзэл, хөдөлмөр бүтээлийн үнэ цэнийг эрхэмлэсэн энэхүү хүндэт ёслол нь Төв нутгийн зон олны бахархал, баяр наадмын өнгө төрхийг улам тодотгож, иргэд түмэн үндэсний өв соёл, ёс заншлаа дээдлэн, хүчит бөх, хурдан морь, мэргэн харваачдаа алдаршуулсан өргөн дэлгэр наадамлаж байна.

Төв нутгийнхаа нийт иргэд, наадамчин олондоо Төв аймаг байгуулагдсаны түүхт 103 жилийн ойн баяр наадмын мэнд өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, ажил үйлсийн арвин их амжилтыг хүсэн ерөөе.

Address

Төв зуунмод
Ulaanbaatar
976

Telephone

+97699951706

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Төв аймгийн Монгол Ардын намын хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Төв аймгийн Монгол Ардын намын хороо:

Shortcuts

Share