Chuluut Tul

Directions Website

Chuluut Tul Эх оронч, байгаль орчноо хайрлан хамгаалдаг, ёс суртахуунтай, иргэн бидний үнэт зүйл 🌏

🇲🇳Та бүхэн биднийг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган — COP17-д хоёр өдрийн турш ...
23/09/2026

🇲🇳Та бүхэн биднийг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган — COP17-д хоёр өдрийн турш амжилттай оролцсоныг мэдэж байгаа байх.

🤝Энэ үйл ажиллагаанд өөрсдийн цаг зав, мэдлэг, ур чадвараа харамгүй зориулан, сайн дураар хамтран ажиллаж, бидний үйл ажиллагааг дэмжин оролцсон нийт дүү нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та бүхний идэвх санаачилга, хариуцлагатай оролцоо, хамтын зүтгэл нь энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр орууллаа.

🐟Цаашид Байгалийн Загас Үржүүлэгчид нь үйл ажиллагааныхаа хамрах хүрээг тэлж, байгаль орчны боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, сурагч, залууст зөв мэдлэг, ойлголт олгох, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд илүү анхааран ажиллах болно.

———————————————————————————

🇬🇧You may already know that we had the opportunity to successfully participate for two days in the 17th session of the Conference of the Parties (COP17) to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD).

🤝We would like to express our heartfelt gratitude to all of our younger colleagues and volunteers who generously contributed their time, knowledge, and skills, and supported us throughout this event. Your enthusiasm, initiative, sense of responsibility, and collective efforts made a valuable contribution to the successful implementation of this event.

🐟Going forward, “Baigaliin Zagas Urjuulegchid” (Nature Fish Breeders) will continue to expand the scope of our activities, with a greater focus on promoting environmental education, providing children, school students, and young people with accurate knowledge and understanding, and increasing public participation in environmental protection and conservation.

Байгалийн Загас Үржүүлэгчид нь хэрэгжүүлж буй хоёр төслийнхөө хүрээнд Монгол Улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэ...
27/08/2026

Байгалийн Загас Үржүүлэгчид нь хэрэгжүүлж буй хоёр төслийнхөө хүрээнд Монгол Улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган — COP17-д хоёр өдрийн турш амжилттай оролцлоо.

Энэ хугацаанд манай байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг сонирхон хүрэлцэн ирж, санал бодол, туршлагаа хуваалцсан нийт хувь хүн, байгууллага, хамтран ажиллагчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

COP17 нь байгаль орчны тогтвортой хөгжил, мэдлэг боловсрол, олон нийтийн оролцоо болон салбар хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлыг дахин мэдрүүлсэн үнэ цэнтэй өдрүүд байлаа. Энэ хугацаанд бид олон талын туршлага, шинэ санаа, хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг сонсож, цаашдын ажлын чиглэлээ өргөжүүлэх урам зориг авлаа.

Цаашид Байгалийн Загас Үржүүлэгчид нь үйл ажиллагааныхаа хамрах хүрээг тэлж, байгаль орчны боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, сурагч, залууст зөв мэдлэг, ойлголт олгох, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд илүү анхааран ажиллах болно. Үүний зэрэгцээ байгаль хамгаалагчдын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх сургалт, туршлага солилцооны үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлэхээр зорьж байна.

Мөн байгальд ээлтэй дадал хэвшлийг түгээн дэлгэрүүлэх, мод тарих зэрэг бодитой санаачилгуудыг өрнүүлж, байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжлийн төлөө илүү өргөн хүрээнд эерэг өөрчлөлт бүтээхийн төлөө хамтран ажиллана.

Бидэнтэй уулзаж, дэмжиж, хамтын ирээдүйн төлөө санал нэгдсэн бүх хүмүүстээ баярлалаа.

#БайгалийнЗагасҮржүүлэгчид #БайгальОрчныБоловсрол #БайгальХамгаалал #ТогтвортойХөгжил #БайгальХамгаалагч #ОлонНийтийнОролцоо #ХамтынАжиллагаа

ТалархалӨнөөдөр бид 300 гаруй хүнд үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүдээ танилцууллаа.🐟Биднийг дэмжиж, урмын үг хайрла...
24/08/2026

Талархал

Өнөөдөр бид 300 гаруй хүнд үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүдээ танилцууллаа.🐟

Биднийг дэмжиж, урмын үг хайрлан хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа! 🙏

Амжиж ирээгүй та бүхнийг маргааш буюу 8 дугаар сарын 25-нд 38 дугаар павильонд хүлээж байна. ✨

24/08/2026

🌱 COP17 Mongolia арга хэмжээ маань амжилттай үргэлжилж байна!

Бид та бүхнийг 38 дугаар павильондоо хүлээж байна!

Хамтдаа байгалиа хамгаалж, тогтвортой хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулцгаая. 🌿

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна!COP17 Mongolia арга хэмжээний хүрээнд бид бүхэн Ногоон бүсийн 38 дугаар павильонд...
24/08/2026

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна!

COP17 Mongolia арга хэмжээний хүрээнд бид бүхэн Ногоон бүсийн 38 дугаар павильонд байрлаж, загас үржүүлгийн чиглэлээр хэрэгжүүлж буй “Чулуут тул” болон “Илэнх” төслүүдээ танилцуулж байна.

📅 8 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд
🕘 09:00–18:00 цагийн хооронд

Бидний 38 дугаар павильоны үүд хаалга та бүхэнд нээлттэй байх болно.

Та бүхнийг хүрэлцэн ирж, төслүүдтэй маань танилцан, санал бодлоо хуваалцахыг урьж байна.

Байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа! 🐟

23/08/2026

Оройн мэнд.

Бид бүхэн НҮБ-аас зохион байгуулж буй COP17 Mongolia арга хэмжээнд оролцож, загас үржүүлгийн чиглэлээр хэрэгжүүлж буй “Чулуут тул” болон “Илэнх” төслүүдээ олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.

Та бүхнийг 8 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хүрэлцэн ирж, бидний үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдтэй танилцахыг урьж байна.

📍Байршил: Ногоон бүс, Шинжлэх ухаан, олон нийтийн павильон — №38

Та бүхнийг хүрэлцэн ирж, биднийг дэмжин оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Манай төсөл НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган (COP17)-ын хүрээнд зохион байгуула...
20/08/2026

Манай төсөл НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган (COP17)-ын хүрээнд зохион байгуулагдах “Гол мөрөн, усны сав газар болон экосистемийг хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцох болсноо таатайгаар дуулгаж байна.

Тус хэлэлцүүлэгт ус, гол мөрний хамгаалал болон экосистемийн нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд оролцож, Монгол Улсад тулгамдаж буй гол мөрөн, усны сав газрын асуудал, тэдгээрийг хамгаалах бодит боломжууд, мөн иргэн бүрийн оролцоо ямар ач холбогдолтой талаар санал солилцоно.

Та бүхэн манай хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, сонсож, санал бодлоо хуваалцах боломжтой.

2026.08.25 | 14:00–15:30
Ногоон бүс - Өгөөдэй хурлын танхим


www.naturalfishbreeders.org

19/08/2026

Дэлхий дахины байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн тухай хамгийн том хэлэлцүүлэг COP17 манай...

🌿 COP17 арга хэмжээнд уулзацгаая! 🐟НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган (COP17)-ы х...
18/08/2026

🌿 COP17 арга хэмжээнд уулзацгаая! 🐟

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган (COP17)-ы хүрээнд Байгалийн загас үржүүлэгчид ТББ оролцож байна.

Бид Монголын цэнгэг усны гол, мөрний экосистемийг хамгаалах, уугуул загасны зүйлүүдийг сэргээн нутагшуулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Чулуут тул” болон “Илэнх” төслүүдээ танилцуулна.

Манай хамт олон:

📅 8 дугаар сарын 24 — Санхүүжилтийн өдөр
📅 8 дугаар сарын 25 — Усны өдөр

гэсэн сэдэвчилсэн өдрүүдэд Ногоон бүсийн Шинжлэх ухаан, олон нийтийн павильон, №38-д ажиллана.

Та бүхнийг хүрэлцэн ирж, манай төслүүдтэй танилцан, Монголын гол мөрөн болон уугуул загасаа хамгаалах үйлсэд нэгдэхийг урьж байна. Энэхүү арга хэмжээ хүн бүрт нээлттэй.

📝 Ногоон бүсэд үүдээр бүртгүүлэх эсвэл онлайнаар бүртгүүлж болно:
https://event.unccdcop17.org/public/event/1?lang=mn

📍 Байршил: Ногоон бүс, Шинжлэх ухаан, олон нийтийн павильон — №38
📆 Хугацаа: 8 дугаар сарын 24–25

#БайгалийнЗагасҮржүүлэгчид #ЧулуутТул #ИлэнхТөсөл #ЦэнгэгУс #ГолМөрөн #БайгальХамгаалал

Байгалийн Загас Үржүүлэгчид НҮТББ нь өөрсдийн хэрэгжүүлж буй “Чулуут Тул” болон “Илэнх” төслүүдийг төлөөлөн Монгол Улсад...
17/08/2026

Байгалийн Загас Үржүүлэгчид НҮТББ нь өөрсдийн хэрэгжүүлж буй “Чулуут Тул” болон “Илэнх” төслүүдийг төлөөлөн Монгол Улсад зохион байгуулагдаж буй цөлжилттэй тэмцэх асуудлаарх олон улсын COP17 арга хэмжээнд оролцож байгаагаа дуулгахад таатай байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд, 8 дугаар сарын 25-ны Усны өдөр манай байгууллагын ахлах биологич Э. Молор-Эрдэнэ байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүд болон цаашид хийх ажлын чиглэлийн талаар танилцуулж, илтгэл тавина.

Та бүхнийг хүрэлцэн ирж, гол мөрнөө хамгаалах, уугуул загасны нөөцийг нөхөн сэргээх үйл хэрэгт нэгдэхийг урьж байна.

📍 Ногоон бүс, Тулуй танхим
🗓️ 2026 оны 8 дугаар сарын 25
🕚 11:00–11:30

Address

New Millennium Building, 15th Khoroo, Khan-Uul District
Ulaanbaatar
00141

Alerts

Be the first to know and let us send you an email when Chuluut Tul posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share