Chingeltei Volunteers - Чингэлтэйн Сайн Дурынхан

Chingeltei Volunteers - Чингэлтэйн Сайн Дурынхан Чингэлтэй дүүргийн сайн дурынханд зориулав :)

Өнөөдөр бол 3 сарын 1 буюу Олон улсын ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ ТЭГЛЭХ, УСТГАХ өдөр.ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ нь аливаа хүнийг...
01/03/2022

Өнөөдөр бол 3 сарын 1 буюу Олон улсын ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ ТЭГЛЭХ, УСТГАХ өдөр.

ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ нь аливаа хүнийг арьс өнгө, хэл соёл, угсаа гарвал, нас, хүйс, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, үзэл бодлоор нь ялгаварлан харьцах үзэл юм.

Монгол улсын үндсэн хуулиар Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг.

Тиймээс амьддаа бие биенээ хайрлацгаая 

Үйлдлээрэй үлгэрлэцгээе залуусаа 🥰

Өнөөдөр бол 3 сарын 1 буюу Олон улсын ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ ТЭГЛЭХ, УСТГАХ өдөр юм.

ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ нь аливаа хүнийг арьс өнгө, хэл соёл, угсаа гарвал, нас, хүйс, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, үзэл бодлоор нь ялгаварлан харьцах үзэл юм.

Монгол улсын үндсэн хуулиар Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг.

Тиймээс амьддаа бие биенээ хайрлацгаая :)

гоё мэдээ :) 👏👏👏
06/01/2022

гоё мэдээ :) 👏👏👏

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд дохионы хэлмэрч, орчуулагчийн үйлчилгээ үзүүлэх Зайнаас зөвлөн туслах төв бид ажиллуулж байна.

Танд орчуулагч, хэлмэрчийн туслалцаа хэрэгтэй бол холбогдоорой.

https://www.duudlaga.mn/

😘👏👏👏
04/01/2022

😘👏👏👏

04/01/2022

Сайн байцгаана уу ?
🎉 Гэрлээ нэм сайн дурын залуучуудын нэгдлээс зохион байгуулж буй "Номтой шинэ жил" аяны маань 2 дахь өдрийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.
🎉 Ийнхүү албан ёсоор бидний анхны үйл ажиллагаа 2 өдрийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа.
🎉 Аяндаа бид нийт 200 гаруй хүүхдийг хамруулж баярлууллаа.
🎉 Энэ хугацаанд биднийг тусалж дэмжиж хамт байж өөрсдийн гэрлээ нэмсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлэе.♡
🎉 Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

МУБИС-ийн дэргэдэх ⚜️Скаутын холбооноос Санаачлан зохион байгуулсан “Шидэт 🎅Санта" аянд Н. Ганчимэг 🥳даргатай Чингэлт...
30/12/2021

МУБИС-ийн дэргэдэх ⚜️Скаутын холбооноос Санаачлан зохион байгуулсан “Шидэт 🎅Санта" аянд Н. Ганчимэг 🥳даргатай Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо, 🤗 Khaligun Lhamdash Чингэлтэй дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 🇲🇳МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимийн
Myagaa Bolooj, Mubis Nat Bagsh багштай нийгмийн ажлын ангийн 👨‍ 👨‍🎓SOCIAL WORKS~2021 НА4👩‍🎓 4 дугаар дамжааны оюутан залуус хамтран 💕сайн үйлсийн аяны хүрээнд 300 хүүхдийн 🎁 бэлгийг Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэглэж гардуулж өглөө 👦

Хүүхдийн 🧒 сайн сайхны төлөө зориулсан сэтгэл, зүтгэл тань
Бум түмээрээ арвижин буян болон хурах болтугай🤗

Чингэлтэйн сайн дурынхандаа үнэхээр их баярлалаа, та бүхэндээ хайртай шүү :)

MSUE SCOUT, •Гэрлээ Нэм•

27/12/2021

Чингэлтэй дүүрэгт оршин суудаг, ажиллаж амьдардаг эсвэл зүгээр л Чингэлтэй дүүрэгт хайртай бүх насны, шашин шүтлэг, хүйс, гарал угсаа үл хамаарах хамгийн сайн сэтгэлтэй сайн дурынхан болон сайн дурын ажилд оролцох дуртай, сонирхогч хэн бүхэн тавтай морилно уу :)

23/12/2021

Сайн дурын ажил бол өөрийн эргэн тойронд хэрэгтэй, бусад хүмүүст тустай зүйлийг хариу нэхэлгүй хийх явдал хэмээн ойлгож болно. Мэдээж хүн бүр өөр өөр учраас янз янзын л шалтгаанаар сайн дурын ажил хийдэг. Зарим нь зүгээр л буян үйлдэх гэж, зарим нь хүмүүстэй танилцах гэж, зарим нь шинэ чадварт суралцах гэж өөрийн нөөцийг бусдад зориулдаг.
Тиймээс энэхүү группийг Чингэлтэй дүүрэгт оршин суудаг, ажиллаж амьдардаг эсвэл зүгээр л Чингэлтэй дүүрэгт хайртай бүх насны, шашин шүтлэг, хүйс, гарал угсаа үл хамаарах хамгийн сайн сэтгэлтэй сайн дурынхан болон сайн дурын ажилд оролцох дуртай, сонирхогч хэн бүхэнд зориулав. 🙂
Сайн дурынхан та бүхэн минь энэ нийгмийг гэрэлтүүлж байгаа жинхэн чимээгүй баатрууд юм шүү!!!
Түлхэдэг биш тусалдаг авдаг биш өгдөг зүрх хамгийн хөөрхөн... яг таны зүрх шиг

Address

Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, Дэжийн 1000 гудамж, 28-р байр
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Chingeltei Volunteers - Чингэлтэйн Сайн Дурынхан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share