2000 клуб

2000 клуб Оюутан, залуусын 2000 клуб

03/10/2025

🔥 Бид шинэ элсэлтээ авч эхэллээ! 🔥
Манай клубт нэгдэж, өөрийгөө хөгжүүлэх, шинэ найзуудтай болох, сонирхолтой үйл ажиллагаанд оролцож. Хөгжилтэй, мэдлэгтэй, хамтдаа өсөн дэвших орчинд тавтай морил!”

02/10/2025

2000 клуб нь “Монголын хөрөнгийн бирж” ХК-тай хамтран “Залуу хөрөнгө оруулагч” сургалтыг зохион байгуулахад бэлэн болоод байна. Монголын хөрөнгийн бирж нь хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнийг арилжаалахын зэрэгцээ олон нийтэд санхүүгийн мэдлэг олгох, хөрөнгө оруулалтын соёлыг төлөвшүүлэх чиглэлд тогтмол сургалт, арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

✅Энэ удаагийн сургалт нь хөрөнгийн зах зээлд сонирхолтой, мэдлэгээ дээшлүүлэхийг зорьж буй их, дээд сургуулийн оюутнуудад зориулагдсан бөгөөд Тусгаар тогтнолын ордонд 3 өдрийн турш явагдах юм. Сургалтын эхний өдрөөс эхлэн оролцогч оюутнууд хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийх бодит практик ур чадвар эзэмшиж, онолыг дадлагаар бататгах боломжтой.

✅Мөн сургалт өндөрлөснөөс хойш нэг сарын хугацаанд сургалтанд хамрагдсан оюутнуудын дунд онцгой уралдаан зарлаж, мэдлэг, ур чадвар, санаачилгыг нь сорихоор төлөвлөж байна.

✅Хөрөнгө оруулалтын мэдлэгийг зөв төлөвшүүлж, санхүүгийн ирээдүйгээ бүтээх энэхүү сургалтад идэвхтэй оролцож, өөрийн боломжийг нээхийг урьж байна. Өнөөдрийн суралцагч нь маргаашийн хөрөнгө оруулагч байх болно.

🗑Байгалийн сайхан, хаврын дулаахан өдрийг тохиолдуулан Аглаг бүтээлийн хийдтэй хамтран   үйл ажиллагааг амжилттай зохион...
07/04/2025

🗑Байгалийн сайхан, хаврын дулаахан өдрийг тохиолдуулан Аглаг бүтээлийн хийдтэй хамтран үйл ажиллагааг амжилттай зохион байгуулагдлаа.Аяны хүрээнд 2000 клубийн удирдах зөвлөлийн гишүүд, амрагчид мөн оролцлоо😍Энэхүү challenge-д Сити Их Сургуулийн Оюутны Холбоог дуудаж байна🫂

🚯Тархиндаа хогтой хүн таарсан газраа хогоо хаядаг шүү!
Энэ цэвэрлэчих юм чин гээд өөдөөс харж байгаад хогоо хаячихаад явдаг хүмүүс ч бий! Гэртээ хогоо хаяад байдаггүй л байх байгаль орчин бидний гэр орон юм шүү! ✅СЭТГЭЛ, СЭТГЭЛГЭЭ, ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ ЦАГ ИРСЭН.

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойн мэнд хүргэе! 🇲🇳❤️🇲🇳 МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯР🇲🇳Өдгөөгөөс 104 жи...
18/03/2025

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойн мэнд хүргэе! 🇲🇳❤️

🇲🇳 МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯР🇲🇳

Өдгөөгөөс 104 жилийн тэртээ буюу 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхэн ялалтаа тунхаглаж байсан түүхтэй билээ. Тиймээс БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор, 1946 оноос эхлэн энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж ирсэн байна. Эх орон дуудахад хэзээд бэлэн байдаг бүх эрэлхэг эрчүүддээ баярын мэнд хүргэе 🫡🫡🫡

Шинэ үеийн залуус бидэнд шийдэл бий❤

“ОЮУТАН ЦЭРЭГ”-Т ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ📍Шинэчилсэн журамд тусгагдсан гол өөрчлөлтүүд Үүнд:📍...
25/02/2025

“ОЮУТАН ЦЭРЭГ”-Т ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

📍Шинэчилсэн журамд тусгагдсан гол өөрчлөлтүүд
Үүнд:

📍Магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллеж,МСҮТ-ийн 1 дүгээр дамжаанаас гадна 2, 3 дугаар дамжааны эрэгтэй оюутан, суралцагч хамрагдах боломжтой боллоо (голч оноо 2,8 хэвээрээ);

📍Бүртгэлийг төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-аар явуулна

📍Засгийн газрын 2024 оны 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам"-ын дагуу эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах зохицуулалтыг тусгалаа.

🎄Баярлалаа 2024🙏🏻🤍- Энэ жил дуусахаас өмнө хийсэн алхам, тулгарсан бэрхшээл, ахиц дэвшлийн төлөө өөрийгөө үнэл. Та бодсо...
31/12/2024

🎄Баярлалаа 2024🙏🏻🤍

- Энэ жил дуусахаас өмнө хийсэн алхам, тулгарсан бэрхшээл, ахиц дэвшлийн төлөө өөрийгөө үнэл. Та бодсоноосоо илүү хүчтэй бөгөөд таны хийсэн бүх зүйлээр би бахархаж байна. Үргэлжлүүлэн урагшил! 🥂✨

Үүний зэрэгцээ эргэцүүлэн бодохоо түр зогсоож, бидний учруулсан аливаа үл ойлголцол, алдаа, гомдоосныхоо төлөө уучлал гуйцгаацгаая. Биднийг гомдоосон хэн бүхэнд “Уучлаарай” гэж чин сэтгэлээсээ хэлээрэй. 🧡

Бид 2024 онтой салах ёс гүйцэтгэхдээ талархал, хайр, итгэл найдварыг урагш тэмүүлэх болтугай. 2025 ондоо шинэ эрч хүч, эерэг сэтгэлээр алхцгаая. Ирж буй шинэ ондоо илүү гэрэл гэгээтэй, илүү эелдэг, илүү утга учиртай байх болтугай!✨

БАЯРЛАЛАА, 2024. 🧡

Сайн байна уу, 2025 он! ♥️🥂✨ ~ Hello there, 2025🥰

❔2000 КЛУБИЙН АНХДУГААР БАГА ХУРАЛ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.📍2000 клубийн  анхдугаар бага хурал нь 2024 оны...
11/11/2024

❔2000 КЛУБИЙН АНХДУГААР БАГА ХУРАЛ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

📍2000 клубийн анхдугаар бага хурал нь 2024 оны 11 сарын 01-ний өдөр МУИС-ийн Багш, Оюутан хөгжлийн төвд хуралдлаа.

🖋️Уг хурлаар бүтэц бүрэлдэхүүнийг шинэчилж, үйл ажиллагааны төлөвлөгөөнд санал боловсруулан Их, дээд сургуулийн оюутны холбоодтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, гишүүдийг хэлэлцэн баталлаа.

🧷Мөн тус хурлаар:
Ерөнхий зохицуулагчаар Ч.Ариунсувд
Ерөнхий менежерээр Б.Дөлгөөн
Менежерээр Б.Өсөх-Ирээдүй, Т,Дашзэгвэ, Э,Мөнхзаяа, С.Нямбаатар нар томилогдон сонгогдлоо.

❇️Удирдах зөвлөлийн гишүүнээр:
А.Шаравдорж /Дотоод хэргийн их сургууль/
Б.Отгонтуяа /Дотоод хэргийн их сургууль/
Ц.Отгонбаяр / Дотоод хэргийн их сургууль/
Ц.Хишигбуян /Соёл Урлагийн их сургууль/
Г.Сэр-Од /Монгол Улсын их сургууль/
Б.Ариунтуяа /Монгол Улсын Боловсролын их сургууль/
Б.Пүрэвсэнгээ /Монгол Улсын Боловсролын их сургууль/
А.Сүлд-Эрдэнэ / Их Засаг Олон Улсын их сургууль/
Ө.Ганжуур / Их Засаг Олон Улсын их сургууль/
Б.Дэлгэрбаяр /Глобал Удирдагчийн их сургууль/
А.Дэлгэрсайхан / Этүгэн их сургууль/
А.Янжинлхам /Оточ Манрамба их сургууль/
Н.Энхзул / Хүрээ, мэдээлэл холбоо, технологийн их сургууль/
Б.Сүхбат / Санхүү Бизнзсийн их сургууль/
М.Мөнгөнцоож /Хангай дээд сургууль/
М.Базаррагчаа / Эмзүйн Шинжлэх ухааны их сургууль/

🔹Их, дээд сургуулийн зохицуулагчаар:
Т.Дашзэгвэ /Монгол Усын их сургууль/
Д.Бат-Эрдэнэ /Дотоод Хэргийн их сургууль/
Б.Батцацрал / Соёл Урлагийн их сургууль/
М.Мөнхмаа /Хөдөө Аж Ахуйн их сургууль/
М.Нямдорж /Этүгэн их сургууль/
Б.Дөлгөөн /Төмөр замын дээд сургууль/

🔸Ажлын албаны гишүүд:
Б.Гарьд-Эрдэнэ / Хүрээ мэдээлэл технологийн дээд сургууль/
Б.Бат-Орших /Хөдөө Аж Ахуйн их сургууль/
А.Тэргэл / Монгол Улсын их Сургууль/
Д.Мөнгөншагай /Улаанбаатар их сургууль/
Б.Үүрцайх /Улаанбаатар их сургууль/
Э.Төрболд / Улаанбаатар их сургууль/
Н.Төгөлдөр / Дотоод хэргийн их сурууль/
Г.Оюумаа / Сити Их сургууль/
З.Амин-Эрдэнэ /Этүгэн их сургууль/ нар ажлаа хүлээн авлаа.

📍Оюутны эрх ашгийг хамгаалж, хамтын оролцоонд тулгуурласан олон талт үйл ажиллагаа тогтмол зохион байгуулж ажиллахаа илэрхийллээ.

#Шинэ мянганы залууст шийдэл бий.....

2000 клубийн "АНХДУГААР БАГА ХУРАЛ" өнөөдөр зохион байгуулагдаж байна. Тус хуралд: 📢 Их дээд сургуулийн Оюутны Холбооны ...
01/11/2024

2000 клубийн "АНХДУГААР БАГА ХУРАЛ" өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Тус хуралд:
📢 Их дээд сургуулийн Оюутны Холбооны тэргүүн, гишүүд
📢 Их дээд сургуулийн төлөөлөл оюутнууд
📢 МСҮТ, Политехник коллежийн төлөөлөл оюутнууд
📢 2000 клубийн шинэ гишүүд тус тус оролцож байна.

БИД: 2000 клубийн бүтэц бүрэлдэхүүнийг шинэчилж, үйл ажиллагааны төлөвлөгөөнд санал авч, боловсруулах юм.

🗣️ Оюутны эрхийг хамгаалах олон талт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
🗣️ Их дээд сургуулийн Оюутны Холбоодтой хамтран ажиллах санамж бичиг зурах
🗣️ Тулгамдаж буй асуудлыг танилцуулах юм.

ШИНЭ МЯНГАНЫ ЗАЛУУСТ
ШИЙДЭЛ БИЙ...


“ЗАЛУУЧУУДЫН ОЛОН ТАЛТ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 2000 КЛУБ ОРОЛЦЛОО. ✍️📌Соёл, спорт, аялал жуулчл...
18/10/2024

“ЗАЛУУЧУУДЫН ОЛОН ТАЛТ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 2000 КЛУБ ОРОЛЦЛОО. ✍️

📌Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын алба, Монголын залуучуудын эвсэл төрийн бус байгууллага хамтран “Залуучуудын олон талт хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох” хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

📌Тус хэлэлцүүлгээр салбар бүрийн залуучуудын төлөөллүүдийг оролцуулан Залуучуудын хөгжлийг дэмжих бодлого, үйл ажиллагааг олон нийтэд таниулах, өсвөр үе, оюутан, залуучуудын санал хүсэлт, дуу хоолойг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгон залуучуудын хөгжлийн бодлогын стратегийг боловсруулах зорилготой юм.

📌10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт их, дээд сургуулиудын оюутны зөвлөл, холбоодын төлөөллүүд оролцож мэргэжлийн болон дээд боловсрол эзэмшиж буй оюутан, суралцагчдын сурч боловсрох эрхийн асуудал сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар санал дэвшүүлж хэлэлцлээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Залуучуудын Хөгжлийн Үндэсний Зөвлөлийн Ажлын алба

10/10/2024

📌 Оюутан, залуус та бүхэн ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2400 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

✅ Шимтгэлээ тогтмол төлж өөрийнхөө болон өвдсөн нэгний эрүүл мэнд, амь насыг хамгаалж байдаг эх орны ирээдүй болсон оюутан, залуусдаа баярлалаа!

⚖️ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т заасны дагуу Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээсэн байдаг.

#ЭерэгХандлагаЭрүүлОюутан #ШимтгэлТөлөлт #ХувьХэмжээ

10/10/2024

👉Оюутан даатгуулагч та И-баримт гар утасны аппликэйшнээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхдөө ОЮУТАН цэсийг сонгоорой.

ЭМД-ын шимтгэлээ хариуцлагатай төлдөг оюутан танд баярлалаа🥰

#ЭерэгХандлагаЭрүүлОюутан #ШимтгэлТөлөлт

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 2000 клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share