Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт

Call Directions Website Contact the organization

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь мэргэжлийн этгээдүүдийг нэгтгэсэн, нийгэмд үйлчилдэг, өөрөө удирдах ёсны, нягтлан бодох бүртгэлийн үндэсний мэргэжлийн байгууллага байна.

Институт нь 1996 оны 3 дугаар сарын 9 -ний өдөр байгуулагдсан.

Институт нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Олон улсын гэрээ, хэлэлцээр, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллана.

Институт нь Олон улсын нягтлан бодогчдын холбоо (IFAC) -нд Монгол Улсыг төлөөлөх эрх бүхий байгууллага байх бөгөөд гишүүнээр элсэн орсон Олон улсын холбоодын мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм, журам, шийдвэрт нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулна.

Институтийн гишүүд нь хувь хүн болон байгууллага байна.

Аудиторын батламж болон Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн материалыг хүлээн авч эхэллээ.Материалыг...
27/10/2026

Аудиторын батламж болон Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн материалыг хүлээн авч эхэллээ.

Материалыг 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны 18:00 цаг хүртэл [email protected] мэйл хаягаар хүлээн авна.

Аудиторын батламжийн хүсэлт илгээхэд бүрдүүлэх материалын жагсаалт харах:
Холбоос: https://monicpa.mn/c/576093?content=4175825

Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргахад бүрдүүлэх материалын жагсаалт харах:
Холбоос: https://monicpa.mn/c/576093?content=4175844

Аудитор болон аудитын байгууллагыг бүртгэх, бүртгэлээс хасах болон холбогдох зохицуулалтын журам унших:
Холбоос: https://monicpa.mn/c/794658

Санхүүгийн Зохицуулах Хороо, ММНБИ хамтран зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудит хийх эрх олгох сург...
26/10/2026

Санхүүгийн Зохицуулах Хороо, ММНБИ хамтран зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудит хийх эрх олгох сургалтын бүртгэл нээгдлээ.
Аудиторуудад зориулсан энэхүү сургалт нь 11 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болох тул та бүхнийг цаг заваа зохицуулан сургалтдаа идэвхтэй оролцохыг урьж байна.
Сургалтад www.dynamic.monicpa.mn хаягаар орж бүртгүүлнэ үү!

ММНБИ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛИЙН ГИШҮҮНИЙГ  СОНГОН ШАЛГАРУУЛНАММНБИ-ийн дүрмийн 16 дугаар зүйлийн 16....
23/10/2026

ММНБИ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛИЙН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

ММНБИ-ийн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.2, Удирдах зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 26/19 дүгээр тогтоолоор батлагдсан “Удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөллийн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөллийн гишүүн”-ий нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
• Сул орон тоо: 3 (гурав)
• Сонгон шалгаруулалтын үе шат: Өргөдөл хүлээн авах → Урьдчилсан шалгаруулалт → Ярилцлага → Томилгоо

• Тавигдах шаардлага
- Нийгэмд болон мэргэжлийн салбартаа нэр хүндтэй;
- ММНБИ-ийн гишүүн бус;
- Мэргэжлийн байгууллагын засаглал, стратеги төлөвлөлт, хөгжлийн бодлого боловсруулах туршлага, чадвартай;
- Нийгэм, олон нийтийн итгэл, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцооны үүрэг, оролцоо, ач холбогдлыг таниулах, бодлогод нөлөөлөх туршлага, чадвартай;
- Олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлсөн мэргэжлийн байгууллага, зөвлөл, хороонд удирдах үүрэгтэй ажилласан туршлагатай;
- Институтийн УЗ-ийн хурал, холбогдох үйл ажиллагаанд тогтмол оролцоход хангалттай цаг боломжтой байх;
- Ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй;
- Гэмт хэрэгт холбогдон шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

• Бүрдүүлэх материал
- Нэр дэвших тухай өргөдөл – /Өргөдөлд мэргэжлийн байгууллагын хөгжилд оруулах хувь нэмэр, хийж бүтээхээр төлөвлөж буй ажлын талаар мөрийн хөтөлбөр байдлаар дэлгэрэнгүй тусгасан байна./
- Намтар (CV);
- Иргэний үнэмлэхний лавлагаа
- Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Одоо ажиллаж буй ажлын газрын тодорхойлолт
- Ёс зүйн шаардлага хангаж буй тухай баталгаажуулалт;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;
- Судалгаа, нийтлэл, мэргэжлийн бүтээлийн жагсаалт;

• Материал хүлээн авах хугацаа: 2026.11.20-ны өдрийг хүртэл
• Материал хүлээн авах хаяг: [email protected] цахим хаягаар материалуудыг нэгтгэн 1 PDF болгон ирүүлнэ.
• Холбогдох ажилтан, утас: Удирдах зөвлөлийн Ажлын албаны дарга, 95290020

Дэлгэрэнгүй мэдээлэл болон Өргөдлийн маягтыг дараах линкээс авна уу. https://monicpa.mn/c/576093?content=6577861

10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд явагдах сорил шалгалтын бүртгэл нээгдлээ.www.dynamic.monicpa.mn Шалг...
23/10/2026

10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд явагдах сорил шалгалтын бүртгэл нээгдлээ.
www.dynamic.monicpa.mn
Шалгалт -> Сорил шалгалт -> Дэлгэрэнгүй
Сорил шалгалтад дараах шалгалтууд багтдаг.
* Мэдээллийн технологи
* Мэргэжлийн англи хэл
* Ёс зүй, мэргэжлийн үнэ цэнэ (Урьдчилж сургалтад хамрагдан гэрчилгээ авсан байх)
* Санхүүгийн тайлан гаргах арга зүй (Урьдчилж сургалтад хамрагдан гэрчилгээ авсан байх)
Шалгалтын хэлбэр: Компьютерт суурилсан танхим
Нэг удаагийн шалгуулагчийн тоо: 60
Байршил: ММНБИ-ийн байр
Жич: Шалгуулагчид өөрсдийн компьютерээ авч ирж шалгалт өгөх болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл http://www.monicpa.mn/c/576093?content=6285018

Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт хамтран хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаа...
22/10/2026

Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт хамтран хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тайлагналын найдвартай байдал, аудитын чанарыг бэхжүүлэхэд оролцогч талуудын үүрэг хариуцлага, хамтын ажиллагааг сайжруулах, тулгамдаж буй асуудал, олон улсын туршлага болон цаашдын хөгжлийн боломжийг хэлэлцэх зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр "САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХ АШИГ БА АУДИТОРУУДЫН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА" зөвлөгөөнийг зохион байгуулна.

Жич: Оролцогчид зөвхөн урилгаар оролцох бөгөөд сонирхсон оролцогчид ММНБИ-ийн пэйж хуудсаар шууд хүлээн авах боломжтой.

🌐 ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР | 2026.10.21МЭРГЭЖЛИЙН НЭР ХҮНД БИДНИЙ ЁС ЗҮЙТЭЙ ШИЙДВЭРЭЭС ЭХЭЛНЭ.Ёс зүй бол мэргэжлийн үнэ цэн,...
21/10/2026

🌐 ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР | 2026.10.21

МЭРГЭЖЛИЙН НЭР ХҮНД БИДНИЙ ЁС ЗҮЙТЭЙ ШИЙДВЭРЭЭС ЭХЭЛНЭ.

Ёс зүй бол мэргэжлийн үнэ цэн, хариуцлага, олон нийтийн итгэлийн үндэс юм.

Дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан нягтлан бодох бүртгэл, аудитын салбарын нийт мэргэжилтнүүддээ мэргэжлийн ёс зүйн зарчмуудыг тууштай баримталж, аливаа шийдвэртээ үнэнч шударга, бодитой, хариуцлагатай байдлыг эрхэмлэхийг уриалж байна.

Ёс зүйтэй шийдвэр бүр мэргэжлийн нэр хүндийг бэхжүүлж, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлдэг.

МОНГОЛЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ИНСТИТУТ

#ДэлхийнЁсЗүйнӨдөр #ММНБИ #МэргэжлийнЁсЗүй

АУДИТЫН КОМПАНИУД ТА БҮХНИЙГ “AUDIT CUP 2026”-Д  УРЬЖ БАЙНА.Аудитын компаниудын ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зө...
20/10/2026

АУДИТЫН КОМПАНИУД ТА БҮХНИЙГ “AUDIT CUP 2026”-Д УРЬЖ БАЙНА.

Аудитын компаниудын ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, байгууллага хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, багийн ажиллагааг хөгжүүлэх, спортын авьяас чадварыг нээн илрүүлэх зорилготой “AUDIT CUP 2026” тэмцээн 11 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд V Court спорт төвд болно.

Энэ удаагийн тэмцээнийг “Онч Аудит” ХХК, “Их наяд Аудит” ХХК, “Солид Юнити Аудит” ХХК-ууд хамтран спортын 6 төрлөөр зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Audit Cup 2026 пэйж хуудаснаас авна уу.

Мэргэшсэн нягтлан бодогчийн ЭРХ ОЛГОХ шалгалтад бэлтгэх 2026 оны сүүлийн хагас жилийн сургалтууд 👩‍🏫 үргэлжилж байна. 1....
13/10/2026

Мэргэшсэн нягтлан бодогчийн ЭРХ ОЛГОХ шалгалтад бэлтгэх 2026 оны сүүлийн хагас жилийн сургалтууд 👩‍🏫 үргэлжилж байна.

1. Сорил шалгалтад бэлтгэх Онлайн сургалт
🗓 Сургалтын хугацаа: 2026.11.11 хүртэл
(МНБ-ийн эрх олгох шалгалт өгөхөөс өмнө "Санхүүгийн тайлан гаргах арга зүй", "Ёс зүй, мэргэжлийн ур чадвар" сургалтад хамрагдан, гэрчилгээг авч сорил шалгалтад тэнцсэн байх шаардлагатай).

2. Мэргэжлийн түвшний шалгалтад бэлтгэх Онлайн болон Танхим сургалт
🗓 Сургалтын хугацаа:
А. ОНЛАЙН сургалт: 2026.11.25 хүртэл
Б. ТАНХИМ сургалт: Доорх хуваарьт өдрүүдийн 17:00 - 21:00 цагт
- Аудит ба баталгаажуулалт - 2026.10.19 - 10.22
- Татварын бүртгэл, тайлагнал - 2026.10.26 -10.30
- Санхүүгийн менежмент - 2026.11.02 - 11.06

📍 Сургалтын онцлох ДАВУУ ТАЛУУД:

• Сурах бичиг, бодлого дасгалын хураамж үнэ төлбөргүй авах
• Шалгалтын агуулгад нийцсэн хөтөлбөрөөр суралцах
• Ойлгомжгүй зүйлсийг багшаас асуух
• Богино хугацаанд, эрчимжүүлсэн хөтөлбөрөөр хичээлийг үзэж судлах
• Бусад суралцагчидтай хамтарч шалгалтдаа бэлтгэх
• Онлайн хичээлийг давтан үзэх
• Онлайн сургалтад суралцагчид танхимын хичээлд хуваарийн дагуу давхар хамрагдах боломжтой.
• Танхимаар суралцагчид онлайн хичээлээ шалгалт хүртэл үзэх боломжтой.

Сургалтад бүртгүүлэх холбоос:
🌐 dynamic.monicpa.mn
☎️ Утас: 7000-7888

📍Та бүхэн хугацаа алдалгүй, Мэргэжлийн карьераа ахиулж, салбартаа үнэ цэнээ нэмэгдүүлэх алхамаа ЯГ ОДООНООС эхлээрэй.

🏮 МНБ болох үндсэн үе шатууд болон гишүүнчлэлийн давуу талуудтай ММНБИ-ийн албан ёсны вэбсайт-аар орж дэлгэрэнгүй танилцах боломжтой.

2026 оны сүүлийн хагас жилд зохион байгуулагдах мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ.Мэргэшсэ...
13/10/2026

2026 оны сүүлийн хагас жилд зохион байгуулагдах мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ.

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг
- Орон нутагт бүсчилсэн хэлбэрээр(бүсчлэлийг шалгалтад бүртгүүлж, баталгаажсан шалгуулагчдын тооноос хамаарч тогтооно),
- Улаанбаатар хотод танхимд компьютер дээр өгөхөөр зохион байгуулна.

Орон нутаг: IX/28 - XI/11-ний 23:00 цаг хүртэл
Улаанбаатар хот: X/12 - XI/25-ны 23:00 цаг хүртэл
www.dynamic.monicpa.mn -ний Шалгалт -> Эрх олгох шалгалт -> Дэлгэрэнгүй товч дарж өгөх шалгалтаа сонгон бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7000-7888

10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд явагдах сорил шалгалтын бүртгэл нээгдлээ.www.dynamic.monicpa.mn Шалгалт -> Сорил шалг...
12/10/2026

10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд явагдах сорил шалгалтын бүртгэл нээгдлээ.
www.dynamic.monicpa.mn
Шалгалт -> Сорил шалгалт -> Дэлгэрэнгүй
Сорил шалгалтад дараах шалгалтууд багтдаг.

* Мэдээллийн технологи
* Мэргэжлийн англи хэл
* Ёс зүй, мэргэжлийн үнэ цэнэ (Урьдчилж сургалтад хамрагдан гэрчилгээ авсан байх)
* Санхүүгийн тайлан гаргах арга зүй (Урьдчилж сургалтад хамрагдан гэрчилгээ авсан байх)

Шалгалтын хэлбэр: Компьютерт суурилсан танхим
Нэг удаагийн шалгуулагчийн тоо: 60
Байршил: ММНБИ-ийн байр
Жич: Шалгуулагчид өөрсдийн компьютерээ авч ирж шалгалт өгөх болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл http://www.monicpa.mn/c/576093?content=6285018 See less

Address

Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, ММНБИ-ийн байр
Ulaanbaatar
15171

Opening Hours

Monday 09:00 - 13:00
14:00 - 18:00
Tuesday 09:00 - 13:00
14:00 - 17:00
Wednesday 09:00 - 13:00
14:00 - 18:00
Thursday 09:00 - 13:00
14:00 - 18:00
Friday 09:00 - 13:00
14:00 - 18:00

Telephone

+97670007888

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт:

Shortcuts

Share