Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв

Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв Манай компани МУ-аас анх Манжуурын аяллыг санаачлан эхлүүлсэн.
2024 онд 10 жилийн ой тохиож байна.

Дэлхийн шинжлэх ухаан нэгэн гайхалтай нээлтийг баталлаа! ​Саяхан олон улсын нэр хүндтэй "Frontiers in Veterinary Science...
24/03/2026

Дэлхийн шинжлэх ухаан нэгэн гайхалтай нээлтийг баталлаа! ​Саяхан олон улсын нэр хүндтэй "Frontiers in Veterinary Science" сэтгүүлээс нэгэн судалгаа нийтэлжээ. Уг судалгаагаар "Морь унах засал" (Hippotherapy)-ийг танин мэдэхүйн дасгалуудтай хослуулах нь ADHD (анхаарал дутмагшил) болон Аутизмтай хүүхдүүдийн:
​✅ Хөдөлгөөний эв дүй, зохицуулалт,
✅ Биеийн хүч, тэнцвэр,
✅ Анхаарал төвлөрөлт болон хичээл сурлагын амжилтыг маш богино хугацаанд мэдэгдэхүйц сайжруулдаг болохыг тогтоожээ. Бусад улс орнууд энэ эмчилгээг "маш өндөр өртөгтэй" үйлчилгээнд тооцдог бол, Монголчууд бидэнд энэ боломж дэргэд маань байна. ​Бид бол "Морьтон ард түмэн".
​Монгол морины намхан нуруу, номхон дөлгөөн зан нь хүүхдэд хамгийн аюулгүй, тухтай. ​Байгаль эх, амьд амьтантай харилцах нь хүүхдийг дэлгэцийн хамаарлаас гаргаж, сэтгэл санааг нь амар амгалан болгодог. Морь унах нь зөвхөн хөдөөний ахуй биш, энэ бол орчин үеийн ШИНЖЛЭХ УХААН дээр суурилсан эмчилгээ болжээ. Хүүхдийнхээ анхаарал төвлөрөлтийг сайжруулж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийг хүсвэл моринд ойр байлгаад үзээрэй. ​"Морь унахад хүний биеийн бүх булчин ажиллахаас гадна, тархины хөгжлийг гайхалтай дэмждэг гэнэ. ​Хайртай хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө, Монгол мориныхоо гайхамшгийг гаргацгаая...
​ #МонголМорь #ХүүхдийнХөгжил #МоринЗасал #МонголХүүхэд #ЭрүүлИрээдүй #Хуваалцаарай
#Амьдрал #МОНГОЛ #ХҮҮХЭД #ЭрүүлМэнд #Ээж #МонголХүүхэд #Мэдлэг #шинжлэхухаан #эм #Амьдрал #Рийл #Өнөөдөр #ӨглөөнийМэнд

АУГАА ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ АЛТАН СУРГААЛИАС :-Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтү...
08/12/2025

АУГАА ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ АЛТАН СУРГААЛИАС :

-Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй.

Өчигдөр их сууринд суумагц,
Өнөөдөр улсын хэргийг орхиж

Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй.
Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана.
Аливаа хүмний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ.

Хаан гэдэг бол ерийн зэрэг хэргэмтэй адилгүй. Энгийн нэг хэлж хэлэгдэж яахин болмой. үнэндээ хаан хэмээн өргөмжлөгдөөгүй байтал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Ийнхүү хаан бус атал хааны явдлаар яваваас амттай бус уу?Хэрвээ хаан болчихоод хааны явдлаар явж эс чадвал хаан болж юу хиймой. Шившиг

Миний баясах нь энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төв төвшин, энх амгалан болвоос сая миний баясах хэрэг. Эргэн тойрон ёс бус олон хаад баймой. Тэд эрх дураараа аашлан, олон амьтныг зовоож, үргэлж цэрэглэн байлдаж, хүмүүний үхэх нь элс хийсэхтэй адил болжээ. Иймээс би тэднийг номхотгож дэлхий нийтээрээ энх түвшин болгох бодолтой баймой. Учир нь нэгэн хүмүүн төрөөд, түмэн газрыг энхжүүлэх нь хүмүүн болж төрсөн бүх хүнд тустай хэрэг мөн. Үүнийг чадваас дээд тэнгэрт гавьяа, доорд амьтанд өршөөл болох ажээ

“ Тархи нь хоосорвол чөмөг нь хоосорно
Тархи чөмөг хоёулаа хоосорвол үхэж мөхнө шүү
Бодох шинжих бодлого ухаанаа нарийвчлаарай

Нэг сэтгэлтэй, нэг тэргүүнтэй яваарай
Улсаа аваръя гэвэл үндсээ авраарай
Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авраарай

Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл
Сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ шүү”

“Өндөр уулын хөтөл зорь
Өргөн далайн олом зорь
Хол хэмээн бүү цөх, явбаас хүрьюү
Хүнд хэмээнэ бүү цөх, өргөвөөс даагдьюу

Бие бөх бөгөөс ганцыг ялъюу
Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу
Зуун үйл бүтээвээс үйлийн охь
Үнэн үгэнд хүрсэн хүний сэтгэл бөх”

Давшгүй даваа бий гэнэм
Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ.
Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу
Гэтлэшгүй мөрөн бий гэнэм
Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ
Гэтэлье хэмээвээс гэтэлъюу

Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх шүү.
Өчүүхэнийг басваас өргөс болно.
Үсийг томвоос дээс болно.

Буга гөрөөсийг битгий угт, буруулсан дайсныг бүү нэх.
Самуун улсыг цэргийн хүчээр тэгшитгэх, энх төр дор бичгийн ухаанаар засах.
Үлэмж хүчээ өгсөн хүмүүнийг илүү эс хайрлаваас хожим хүчээ өгөгчдөд хясамж болно.

Алтны дэргэд аваас шар нь халдмой.
Аргалын бөгөөд дэргэд аваас үнэр нь халдмой.
Хэн өөрийн гэрийн аж байдлыг сайн зохиож чадвал тэр харьяат улсаа захирч чадна.

Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай

Олон улсыг баръя гэвэл биеийг нь хураахаас сэтгэлийг нь хураахтун.
Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа одох вэ?

Хоёр наран гарваас худгийн ус ширгэ юу
Хоёр хаан сууваас хамаг улс барагдъюу

Шадарлан явж хүчээ өгсөн бол сарьсан дээлтэд ч суудал өгч ноён босго.
Төр ёсны олсыг цэцдээс асууж сурагтун.
Ханьсан нийлэн явахад хашин бяруу мэт ханилан яв
Харьтан дайсан лугаа харвалдахад харцага шувуу мэт яв.
Эвийн хаан засаг залваас түмэнд өлзийтэй.

Бие баатар болбоос нэгэн үеийн баатар
Билэг баатар болбоос түмэн үеийн баатар.
Биеийн бөхөөр нэгийг ялъюу
Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу

Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй.
Үгэнд ижилдвэл цэцэн болох
Илдэнд ижилдвэл баатар болох.

Газрын доорх баялагыг гадаадын хүмүүст өгвөл өчиггүй ал
Саруул ухаанаас илүү сайхан нөхөр гэж үгүй
Мунхаг хэл амаас илүү дайсан үгүй
Ариун явдлаас илүү амьд өлзийтэй зүйл гэж үгүй

Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно.
Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ.. Хорт мууг сайтар засаж
Хотол улсыг хичээн хамгаалагтун

Чийрэг эзэн, чадвартай сайд улсыг байгуулах эрдэнэ.
Чанга цааз, чанартай цэрэг, чигч жонон, чадмаг жанжин чанадсыг дийлэх үндэс.

Хатагтай хүнд гурван эр буй.
Анхны эр нь алтан төр
Дараах эр нь ариун нэр
Түүний дараах эр нь авсан эр мөн болой.

Алтан төрийг хатуужин дагаваас ариун нэр бэлэн болмой.
Ариун нэрийг бэхэлбээс авсан эр ангид үл болмой.

Арга хүчээ их болгоё гэвэл ард цэрэг юүгээ асар.
Уужим сул жаргая гэвэл эе эв юүгээ ямагт хичээ.

Харийн газар арга чадлаа бэхэлж яв
Халуун зуураа эв нэгдлээ хичээж яв.
Эв найрамдлаас илүү
Их хүч энэ дэлхий дээр байхгүй.

Алд бие минь амсхийвээс
Ахуй төр минь алдруузай

Бүтэн бие минь амсхийвээс
Бүрэн улс минь сандруузай

Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай

Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай

Бие хэврэг, билиг мөнх

Улсын эзэн нь зөөлөн намууд автаж, жаргал цэнгэлд шунаж, бичгийн түшмэдийн хоосон хоншоорын чимэглэх үгэнд хууртан сууваас өтөл нэгэн мунхаг хүмүүн болмой.

Эмээл ихэдвээс тохсон моринд зовлон болмой.
Янз ихэдвээс эл улсын дотор зүдүүр болмой
Иймээс хоосон сүр, илүү янз маяг, ёслолын хэрэггүй.
Хэтэрхий их ёслол жирийн ард олонд омог дээрэнгүйг төрүүлэх гэмтэй.
Дээл гоёл ихэдвээс өмссөн хүний биед нь ачаа болохын адил.

Хоосон хуудам дүрэм ёс хэтэрснээс ард иргэд нь эзэн лүгээ нэвтэрч чадах үгүй болж залихай сайд нар завсарт нь завшиж, төр улсыг бусниулна.
Миний сонссоноор хуучин хүчирхэг “СҮН” улс үүнээс болж мөхөөд хойд “ЛЯО” хүчирхийлэхэд хүргэжээ.

Зүтгэл тэмцлийг үнэлж мэдэхгүй, харанхуй эзний өмнө бөхийж юу хиймой.

Зөвийг дагаж, үнэнийг дэмжин, төр улсыг засахын төлөө тэмцэгчийг жинхэнэ сайн эр хэмээмой. (Харин тийм сайн эр харанхуй эзэнтэй бол хайран болох)

“Аливаа зовлон зүдүүр, аюул түгшүүрийг үл хайхран эрэлхэг, баатарлаг, хатан зориг гаргаж, намайг тойрон бүлгэмдэн нэгдэж, баяр зовлонг хамтаар эдэлж, эрхэм дээд үр бүтээлийг бүрэлдүүлсэн их улсын ард иргэд минь энэ ертөнц дээр буй олон улсын дотор хамгийн аугаа их ард түмэн болно.

08/12/2025
Энэ үнэн тээ.
08/12/2025

Энэ үнэн тээ.

Хэнри Форд өөрийн салбартаа хамгийн өндөр цалин олгодог гэдгээрээ алдартай байв. Нэгэн өдөр сэтгүүлч түүнээс: "Ноён Форд...
27/10/2025

Хэнри Форд өөрийн салбартаа хамгийн өндөр цалин олгодог гэдгээрээ алдартай байв.
Нэгэн өдөр сэтгүүлч түүнээс: "Ноён Форд танай компанийн хамгийн өндөр цалинг ямар хүн авдаг вэ?" хэмээн асуув.

Форд инээмсэглэн түүнийг маш том үйлдвэрээр дагуулж явав - хаа сайгүй ажилчид, машинууд ажиллаж, хонх дуугарч, лифт дээш өргөгдөж, буцаж бууна.
Яг л зохион байгуулалттай эмх замбараагүй байдал.

Дараа нь явсаар жижигхэн хаалттай оффис гарч ирэв. Дотор нь дамран малгай өмсөж, хөлөө ширээн дээр тавьсан нэг эрэгтэй сууж байв, харваас юу ч хийдэггүй шинжтэй.

Форд хаалга тогшив.
Залуу малгайгаа ялимгүй өргөөд "Эй Генри бүх зүйл зүгээр үү?" гэж асуув.
Форд бага зэрэг инээвхийлэн толгой дохиж, хаалгыг хаан цааш явав.

Сэтгүүлч алмайрч орхив.

Энэ хүн хэн бэ?

Форд инээмсэглэн "Энэ манай компанийн хамгийн өндөр цалинтай хүн"

Сэтгүүлч гайхаж "Гэхдээ....тэр юу ч хийхгүй байна ш дээ"
Форд: Тэр юу ч хийдэггүй. Тэр ороод суугаад боддог. "Би түүнийг бодуулахын тулд ажилд авсан. Шинэ систем, шинэ загварын машин бүр түүний сэтгэн бодох чадвараас гардаг.
Тэр бодож, сэтгэж дараа нь өөрийн санаагаа над руу илгээдэг.
Би түүнийг нь бодит болгож олон сая доллар олдог.
Санаа гаргах нь бусдаас илүү үнэтэй.
Түүнийг бий болгохын тулд хугацаа, нам гүм тийм сэтгэн бодох таатай орчин хэрэгтэй.
Хэрвээ та дандаа завгүй байвал хэзээ ч шинэ зүйлийг бүтээж чадахгүй.
Иймээс л би түүнд сэтгэн бодсоных нь төлөө төлбөр төлдөг.

👏 Сэтгүүлч хэлэх үггүй болж, алга ташив.

Хэнри Форд энгийн хирнээ маш чухал үнэн болох "Том амжилт байнгын ачааллаас бус чөлөөт тархинаас төрдөг" гэдгийг ойлгосон.

Өнөөдөр ч гэсэн Билл Гейтс, Уоррен Баффет нар адилхан зарчмыг мөрддөг.
Баффет өдөрт 4 цагийг уншихад зарцуулдаг бол Гейтс долоо хоногт 2 ном уншдаг байна.
Хоёулаа цаг хугацааг ганцаараа - сэтгэн бодож өнгөрүүлдэг.

🧠 Яагаад гэвэл тархи чөлөөтэй байх тусам шинэ санаа төрдөг. Хэрвээ чи том зүйлд хүрэхийг хүсч байвал тархиа чөлөөл.
Сэтгэн бодох, мөрөөдөх бас бүтээх орон зайг бий болго.
Шилдэг шинэ санаа эмх замбараагүй байдлаас бус чимээгүй тайван байдлаас төрөн гардаг.

28/10/2024

За 10.31-нд гарах автобустай аяллын цөөн суудал байна. Яараарай!!!
Утас 88078178

15/10/2024

Аяллыг ердийн нэг зугаа цэнгэл мэт ойлгох нь бий. Аялал хөгжилтэй байхаас гадна олон сайн нөлөөг үзүүлдэг.
Аяласнаар стресс тайлагдаж, гэр бүлийн харилцаа сайжирч мөн таныг илүү бүтээлч болгодог ажээ.
----------------------------------------------------------------------------

Утас: 80090000, 99072279

15/10/2024
Угаасаа л
02/10/2024

Угаасаа л

Address

МЗХ-ны төв байр 317 тоот
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97680090000

Alerts

Be the first to know and let us send you an email when Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв:

Share