Women in Biomedical Engineering, Mongolia

Directions

Women in Biomedical Engineering, Mongolia Эрүүл мэндийн салбар дахь эмэгтэй инженерүүд

🌐 MWBEA – ICDBE 2026 ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧААР АЖИЛЛАЛААМонголын Биоанагаахын Эмэгтэй Инженерүүдийн...
29/08/2026

🌐 MWBEA – ICDBE 2026 ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧААР АЖИЛЛАЛАА

Монголын Биоанагаахын Эмэгтэй Инженерүүдийн Холбоо (MWBEA) нь “The 2nd International Conference on the Development of Biomedical Engineering – ICDBE 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хамтран зохион байгуулагчаар амжилттай оролцлоо.

Тус хурал 2026 оны 8 дугаар сарын 22–26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, Монгол Улсад биоанагаахын инженерчлэлийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойтой давхцсанаараа онцлог байлаа.

ICDBE 2026 нь Монгол болон олон улсын биоанагаахын инженерчлэлийн салбарын эрдэмтэн, судлаач, инженер, багш, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, салбарын боловсрол, судалгаа, инноваци, хиймэл оюун ухаан, эмнэлгийн технологи болон олон улсын хамтын ажиллагааны өнөөгийн хөгжил, ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг, туршлага солилцсон өргөн хүрээний талбар боллоо.

Хурлын хүрээнд MWBEA нь биоанагаахын инженерчлэлийн салбар дахь эмэгтэй инженерүүдийн оролцоо, манлайлал, мэргэжлийн хөгжил болон олон улсын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр идэвхтэй оролцож, “Women in Biomedical Engineering” сэдэвт тусгай хэлэлцүүлгийг зохион байгуулахад хувь нэмрээ орууллаа.

Энэхүү олон улсын хурлыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан зохион байгуулагч байгууллагууд, эрдэмтэн судлаачид, инженерүүд, илтгэгчид, оролцогчид, сайн дурын ажилтнууд болон дэмжигч байгууллагууддаа Монголын Биоанагаахын Эмэгтэй Инженерүүдийн Холбооны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эмэгтэй инженерүүдийн оролцоо, манлайллыг дэмжиж, биоанагаахын инженерчлэлийн ирээдүйг хамтдаа бүтээцгээе!

We’re biomedical engineers ❤️‍🔥👏
28/08/2026

We’re biomedical engineers ❤️‍🔥👏

28/08/2026

ICDBE2026

ICDBE 2026: "Биоанагаахын инженерчлэлийн хөгжил" 2 дахь олон улсын бага хурлын вебсайт ажиллаж эхэллээ.https://msbe.mn/Т...
18/03/2026

ICDBE 2026: "Биоанагаахын инженерчлэлийн хөгжил" 2 дахь олон улсын бага хурлын вебсайт ажиллаж эхэллээ.
https://msbe.mn/
Тус ОУ-ын хурал нь ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТ мэргэжлийн 30 жилийн ойн хүрээнд 2026 оны 8-р сарын 22-26-ны хооронд зохион байгуулагдана.

The 2nd International Conference on the Development of Biomedical Engineering. August 22-26, 2026 | Ulaanbaatar, Mongolia.

08/03/2026
08/03/2026

International Women's Day is celebrated on March 8, commemorating women's struggle for equality and liberation, along with the broader women's rights movement. Women are strong, beautiful, intelligent, and valuable partners in our lives.

Сайн байцгаана уу, 2026 онд эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер бэлтгэж эхэлсний 30 жилийн ой тохиож байгаа,...
27/01/2026

Сайн байцгаана уу, 2026 онд эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер бэлтгэж эхэлсний 30 жилийн ой тохиож байгаа, ойн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны талаарх мэдээлэл удахгүй батлагдан гарах болно.
Инженер, техникч нарын үнэн зөв дата мэдээлэлтэй болох, ойн үйл ажиллагаанд оролцуулах, нийгэмлэгийн гишүүний бүртгэлийг шинэчлэн үнэмлэхжүүлэх зорилгоор бүртгэл авч байна.
Салбарт ажиллаж байгаа инженер, техникч та бүхэн энэхүү судалгааг цаг гарган бөглөнө үү. Цаашдын үйл ажиллагааг төлөвлөх, дата мэдээлэл бэлтгэхэд нэн чухал болно.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойтой холбоотой дата мэдээлэл авах, ойн үйл ажиллагаанд оролцуулах, нийгэмлэгийн гишү....

Address

Ulaanbaatar
14911

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Women in Biomedical Engineering, Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share