11/05/2026
ХУВАНЦАР ТОГЛООМОНД ФОРМАЛЬДЕГИД ИЛЭРЧ БАЙНА
📌 Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тоглоом худалдан авахдаа чанар, аюулгүй байдлыг сайтар нягталж, гарал үүсэл тодорхой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна.
Формальдегид нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн бодис бөгөөд чанаргүй хуванцар тоглоомонд агуулагдах тохиолдол байдаг. Иймээс:
• Хурц химийн үнэртэй тоглоомоос татгалзах
• Стандарт, тохирлын тэмдэглэгээг шалгах
• Найдвартай худалдааны газраас худалдан авах
• Хүүхэд амандаа хийх эрсдэлтэй тоглоомыг онцгой анхаарах хэрэгтэй.
Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хамтдаа анхаарцгаая.