EcoDevshilt NGO

Call Directions Website Contact the organization

EcoDevshilt NGO Our Umbilical Connection to Nature

экоДэвшилт ТББ нь Монгол орны үзэсгэлэнт онгон дагшин байгаль, соёлын өвөрмөц, гайхамшигт өвийг хамгаалах, эко спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 1999 оноос эхлэн “Монголын Хоёр Нарны Хооронд” олон улсын хандивын марафоныг Хөвсгөл нуурын баруун эрэг дээр зохион байгуулж ирсэн.
Бид энэхүү хандивын марафоноос олсон орлогоор Хөвсгөл нуурын баруун эргийн эзэнгүй хуурай хог хаягдлыг сайн дурын үндсэн дээр түүж цэвэрлэн, тээвэрлэж мөн Хөвсгөл Нуурын Байгалийн Цогцолбор Газрын нэвтрэх цэг дээр байгальд ээлтэй био хогны уутыг үнэ төлбөргүй жуулчдад тарааж 22 жилийн турш байгаль дэлхийгээ хамгаалах үйл хэргээ үргэлжлүүлж байна.
2020 оноос бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн ХБНГУ болон Дэлхийн Байгаль Орчны сантай хамтран Хөвсгөлийн Тусгай Хамгаалалттай Газрын хуурай хог хаягдлын менежментийг дэмжих, хог хаягдлын талаар мэдлэг, дадал олгох сургалт, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах ажлыг зохион байгуулахаар Хөвсгөлийн аялал жуулчлалын бааз, айл өрх, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийг хамруулан “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын экосистемийг хог хаягдлын менежментээр дамжуулан хамгаалах” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Since 1999, ecoDevshilt NGO has been organizing “Mongolia Sunrise to Sunset” international fundraising ultra-marathon on the western shore of Lake Hovsgol in order to protect beautiful and pristine nature, unique lifestyle and cultural heritage of Mongolia and support development of eco-sports and tourism. Funds from ultra-marathon were used to voluntarily collect, transport and dispose of abandoned waste on the west shore of Lake Hovsgol, and to distribute environmentally friendly bio-degradable garbage bags to tourists at the entrance to the Hovsgol Lake National Park and we continue to contribute our effort to protect the environment for 22 years. From 2020, we have expanded our activities in cooperation with German Federal Ministry for Economic Cooperation and Development and Global Nature Fund to implement project “Protecting the ecosystem of the Lake Hovsgol National Park through waste management” involving local households, organizations, schools and kindergartens and tourist camps to support waste management of Hovsgol Special Protected Area and provide training on waste management, waste reduction and sorting waste at source.

🚨 Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81.9% нь цөлжилт, газрын доройтолд  өртөөд байна.Улаанбаатар хотноо болж буй НҮБ-ын...
24/08/2026

🚨 Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81.9% нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байна.

Улаанбаатар хотноо болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын бага хурлын үеэр танилцуулсан Монгол орны Цөлжилтийн үндэсний тайлан, шинэчилсэн атласын судалгаагаар:

🌾 Нийт нутаг дэвсгэрийн 42.9% нь дунд, 31.9% нь сул, 6.2% нь хүчтэй, 0.9% нь нэн хүчтэй зэрэглэлийн цөлжилт, газрын доройтолд өртсөн байна.

🌡 1941–2025 онд Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.5°C-аар нэмэгджээ.

💧 Нийт нутаг дэвсгэрийн 93.3%-д хөрсний чийг буурах хандлага ажиглагдсан байна. Мөн нийт нутгийн 53.5%-д гангийн эрчимжилт нэмэгдэж, 22.3%-д ургамлын бүтээмж буурсан байна.

🌲 Газар, хөрс, ус, бэлчээрээ хамгаалах нь зөвхөн өнөөдрийн төдийгүй ирээдүйн амьдралын баталгаа юм.Байгаль эхээ хамгаалж, цөлжилттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал. 🌍💚

COP17: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр экоДэвшилт ТББ нь Монголын Байгаль О...
17/08/2026

COP17: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр экоДэвшилт ТББ нь Монголын Байгаль Орчны Залуучуудын Эвсэл байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 🇲🇳🌿

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдал, тогтвортой хөгжлийн чиглэлээр ажиллаж буй залуус, байгууллагуудын хамтын ажиллагааг нэгтгэж, дуу хоолойг нь илүү хүчтэй хүргэх энэхүү санаачилгын нэг хэсэг болж байгаадаа баяртай байна.

Цаашид бид мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтарсан төсөл, санаачилга хэрэгжүүлэн, Монгол Улсын байгаль орчны бодлого, шийдвэр гаргалтад залуусын оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллах болно. 🌍🤝

08/08/2026

"ЭКО ДЭВШИЛТ" НҮТББ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА 🤝🌿

"Ногоон оноо байгаль" НҮТББ нь байгаль хамгаалал, экологийн боловсрол, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг "Эко Дэвшилт" НҮТББ-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

"Байгальд ээлтэй байгууллага" сертификатын тогтолцоо:
"Эко Дэвшилт" НҮТББ-тай хамтран ажилладаг байгууллагуудын байгальд ээлтэй үйл ажиллагааг Ногоон оноогоор баталгаажуулж, "Байгальд ээлтэй байгууллага" гэрчилгээ олгох системийг нэвтрүүлнэ.

"Sunrise to Sunset" марафон болон спорт арга хэмжээнүүд:
"Монголын Sunrise to Sunset" марафон болон цаашид зохион байгуулагдах ижил төстэй арга хэмжээнд оролцогчдын байгальд ээлтэй үйлдэл (хог хаягдал ангилах, олон нийтийн тээвэр ашиглах гэх мэт) болон гүйлт, алхалтыг "GreenScore" платформоор дамжуулан урамшуулж, ногоон оноо олгоно.

Байгаль дэлхийдээ ээлтэй, тогтвортой ирээдүйн төлөө хамтран зүтгэж буй "Эко Дэвшилт" НҮТББ-ын хамт олонд талархал илэрхийлье! 💚💚💚
#НогоонОноо #ТогтвортойХөгжил #БайгальдЭэлтэй

Хогийн цэг хог хаягдлын жинхэнэ шийдэл мөн үү?Монгол Улсад үүсэж буй хог хаягдлын 73.2% нь төвлөрсөн хогийн цэгт булшлаг...
05/08/2026

Хогийн цэг хог хаягдлын жинхэнэ шийдэл мөн үү?

Монгол Улсад үүсэж буй хог хаягдлын 73.2% нь төвлөрсөн хогийн цэгт булшлагдаж, ердөө 7-9% орчим нь дахин боловсруулагдаж байна.

Хогийг газарт булснаар асуудал алга болдоггүй. Хогийн цэгүүд нь газрын ашиглалт, хөрсний чанар, усны нөөц, экосистемд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг
Шийдэл нь:
♻️ Хог хаягдлаа бууруулах
🔄 Дахин ашиглах
♻️ Дахин боловсруулах

Өнөөдрийн бидний хэрэглээ, сонголт ирээдүйн газрын төлөвийг тодорхойлно.

Хөрс бол хогийн сав биш. Байгалиа хамгаалах шийдэл бидний өдөр тутмын үйлдлээс эхэлнэ.

30/07/2026

Just 14 days until Race Day at Mongolia Sunrise to Sunset 2026!

More than a race, MS2S is a shared journey. We're looking forward to bringing together runners, volunteers, local communities, and supporters for another memorable year.

 #хуванцараастатгалзъя    #ХоггүйХөвсгөл #Хариуцлагатайиргэн
28/07/2026

#хуванцараастатгалзъя

#ХоггүйХөвсгөл
#Хариуцлагатайиргэн

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд хэрэгжүүлж буй ЮНЕСКО-гийн Шим Мандалын нөөц газар Хөвсгөл нуур – тогтвортой аялал жу...
28/07/2026

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд хэрэгжүүлж буй ЮНЕСКО-гийн Шим Мандалын нөөц газар Хөвсгөл нуур – тогтвортой аялал жуулчлалаар нүүдэлчин малчин иргэдийн орлогын эх үүсвэр бий болгох" төслийн хүрээнд оролцогч иргэдэд хүлэмжийн аж ахуйн суурь мэдлэг, аюулгүй ашиглалт, арчилгаа, хүнсний ногоо тарих, арчлах, ургац хураах арга технологийг хамарсан цогц сургалтыг зохион байгуулж, практик ур чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Хүнсний аюулгүй байдал - Үндэсний аюулгүй байдлын үндэс

26/07/2026
23/07/2026

Only 20 days until Race Day at Mongolia Sunrise to Sunset 2026!

Dense forests, winding trails, and endless wilderness await. In less than three weeks, we'll be running through one of Mongolia's most beautiful and remote regions.

Хоггүй Хөвсгөл Хоггүй Хатгалын төлөө хамтдаа
23/07/2026

Хоггүй Хөвсгөл
Хоггүй Хатгалын төлөө хамтдаа

Address

Хан-Уул дүүрэг, 11-р хороо, ММ Проперти, 3 давхарт, 303 тоот
Ulaanbaatar
14252

Alerts

Be the first to know and let us send you an email when EcoDevshilt NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to EcoDevshilt NGO:

Shortcuts

Share