Баянхонгор аймгийн Заг сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Баянхонгор аймгийн Заг сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо

Баянхонгор аймгийн Заг сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Баянхонгор аймгийн Заг сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо, Youth Organization, СБД 8-р хороо Бага тойруу/42, Ulaanbaatar.

27/08/2020

МХЗЭ-ийн ахмадын мэндчилгээ

Өнөөдөр монголын залуучуудын өдөр. Залуучуудын байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд, гишүүд, дэмжигчид болон нийт залуучууддаа Монгол улсад Залуучуудын байгууллага үүсэн хөгжсөний 99 жилийн ойн өдрийн мэндийг дэвшүүлье!

Монголын үндэсний эх орончдын мятаршгүй тэмцлийн үр дүнд манай монголд ялсан 1921 оны Ардын хувьсгалын дараахан нь их жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын санаачлагаар манай улсад анхны залуучуудын байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр үүсэн бий болсон билээ. Ардын Хувьсгал бол харийн булаан эзлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулж эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэр үеийн залуу эх орончдын хурц ширүүн тэмцлийн үр дүн байсан. Анхны залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулагчид нь Ардын хувьсгалыг маналайлагчдын нэг хэсэг нь байсан бөгөөд тэд монголын залуучуудын ууган байгууллага болох Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийг байгуулалцсан билээ.

Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл нь улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, монгол улсыг аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болгон хөгжүүлэх, соёлын довтолгоог өрнүүлэх, атар газар эзэмших, шинэ хот суурин, үйлдвэр завод байгуулах үйл хэрэгт маналайлан оролцохын хамт монголын нийт ард түмнийг соён гэгээрүүлэх, залуу үеийнхнийг ахмад үеийн эх оронч, хөдөлмөрч уламжлалаар төлөвшүүлэн хүмүүжүүлэх үйлст онцгой үүрэг гүйцэтгэсэн учраас МХЗЭ-ийг Монгол төрөөс 6 одонгоор шагнасан билээ.

Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн олон арван ажилтан өнөөдөр ч төр, нийгэм, эдийн засгийн олон салбарт нэр төртэй ажиллаж явааг тэмдэглэхэд таатай байна.

Энэ онд болсон Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар эрдэм чадвар төгс, өндөр боловсролтой олон залуу төрийн түшээдээр сонгогдсонд талархаж, улс орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт МХЗЭ-ийн ахмад ажилтнууд бид итгэж найдаж байна.

Нийгмийг ардчилах өөрчлөлт шинэчлэлтийн нөлөөгөөр 1991 онд МХЗЭ-ийн суурин дээр үүсгэн байгуулагдсан Монголын Залуучуудын Холбоо нь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн албан ёсны залгамжлагч юм. Монголын Залуучуудын Холбооноос нийгмийн ардчилал, зах зээлийн эдийн засгийн цоо шинэ харилцаа бүрэлдэн тогтох үеийн залуучуудын нийгмийн сэтгэлгээ, оюун санааны хөгжлийг зөв төлөвшүүлэх, тэдний нийтлэг хүсэл сонирхол, эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, бүтээлч эерэг хандлагатай, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч, өв уламжлалаа тээгч монгол залуу хүнийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх зорилго чиглэлтэй ажиллаж байгааг Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Ахмад Ажилтны Холбоо дэмжин ажиллаж байна.



Монгол орон мандан бадрах болтугай!
Монголын залуучуудын яруу алдар улам бадартугай !

МХЗЭ-ИЙН АХМАД АЖИЛТНЫ ХОЛБООНЫ

ТЭРГҮҮН , АКАДЕМИЧ
Д.ДАШЖАМЦ



2020.08.25

25/08/2020
23/08/2020

МЗХ-оос 21 дэх жилдээ зохион байгуулагдсан "Цагаан Уул" хайрын шүлгийн наадмын сүүлийн шатны шалгаруулалтыг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизээр "Залуучуудын өдөр" буюу 8-р сарын 25-нд 18:50-аас хүлээн авч үзээрэй.

16/08/2020

Эрчим хүчний салбарын андууддаа баярын мэнд хүргэе.🇲🇳🇲🇳🔯

09/08/2020

Эрүүл мэндийн салбарын андууддаа баярын мэнд дэвшүүлье. 🔯🔯🇲🇳

31/07/2020
Залуустаа өгөх "ТАВАН ЗӨВЛӨМЖ" ‼️ #Зөвлөмж5 #МЗХ #СонгохЭрхээИдэвхжүүлье #ХариуцлагатайСонголт #МэдээлэлтэйЗалуу #Хариуц...
13/06/2020

Залуустаа өгөх "ТАВАН ЗӨВЛӨМЖ" ‼️

#Зөвлөмж5
#МЗХ
#СонгохЭрхээИдэвхжүүлье
#ХариуцлагатайСонголт
#МэдээлэлтэйЗалуу
#ХариуцлагатайЗалуу
#БүтээнБайгуулалт
#БүтээлчСонголт
#ЗалууҮе

 #Өнөөдөр 5 сарын 29 нь Григорийн тооллын жилийн 149 дахь (өндөр жил бол 150 дэх) өдөр юм.📷 Мөн он дуустал 216 өдөр үлдэ...
29/05/2020

#Өнөөдөр
5 сарын 29 нь Григорийн тооллын жилийн 149 дахь (өндөр жил бол 150 дэх) өдөр юм.📷
Мөн он дуустал 216 өдөр үлдэж байна мөн өнөөдөр бол Дэлхийн энхийг сахиулагчдын өдөр юм🦹‍♂️🦹‍♀️
НҮБ-ын энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, үүргээ нэр төртэй биелүүлж буй "Цэнхэр дуулгатан"👮‍♀️👮‍♂️
Та бүхэнд “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндийг хүргэе! 👏👏👏
Улс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөн цуурайтуулж яваа та бүхэн маань юм шүү.🥰🇲🇳🇲🇳🇲🇳
#МЗХ
#БүтээнБайгуулалт
#БүтээгчҮе
#БүтээхЦаг
#БүтээгчЕртөнц
#ХариуцлагатайМонгол
2020-05-29

Өдрийн мэнд   🎈Монголын Залуучуудын холбоо нь ирэх онд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан “Мон...
26/05/2020

Өдрийн мэнд
🎈Монголын Залуучуудын холбоо нь ирэх онд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан “Монголын Залуучууд Музей”-д зориулан түүхэн эд өлгийн зүйлсийг хүлээн авч байна. http://www.myf.mn/n/r1ny
Дэлгэрэнгүй мэдээллийг:
🎈
99720490, 99975182,8006989,80008101
🎈
Емэйл хаяг: [email protected]

Address

СБД 8-р хороо Бага тойруу/42
Ulaanbaatar
14191

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянхонгор аймгийн Заг сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share