Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо-МЗБЭЭХ

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо-МЗБЭЭХ

Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо-МЗБЭЭХ Бизнес эрхлэгч залуу эмэгтэйчүүд
шинэ түүхээ эхлүүлэх боломж...
🤝Албан ёсны пэйж хуудсанд тавтай морил

20/03/2026

"ЗОЧЛОХ ӨДӨР" Дугаар 9🧘‍♀️

✨ Эрүүл мэнд, дотоод амар амгалангийн төлөөх аялал…

Энэ удаад бид Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны гишүүн Bio-Spa Meditation centre-т зочлон, үйл ажиллагаатай танилцаж, гишүүнчлэлийн батламжийг гардууллаа.

Бие махбодь, оюун санааг цогцоор нь сэргээх энэхүү орчин нь орчин үеийн технологи, тайвшрал хосолсон онцгой мэдрэмжийг бидэнд бэлэглэлээ. 🌿

Эрүүл, тэнцвэртэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж буй Oyuntsetseg Damba танай хамт олонд талархал илэрхийлье. 💫

Ивээн тэтгэгч байгууллагууд:
Corni'S Stem Cell Mongolia
LuMi Premium Flower
Royaldbel Mongolia

#ЭрүүлАмьдрал #Бясалгал #ЭмэгтэйчүүдийнХөгжил #Зочлохөдөр #бизнесэрхлэгчбүсгүйчүүд

12/03/2026

"ЗОЧЛОХ ӨДӨР" Дугаар 8☕️

Энэ удаад бид тансаг, уран нарийн хийцтэй 🫖 гангар шаазан эдлэлийн ертөнцөөр аялуулах мэт 🪷Lotus House дэлгүүрт зочиллоо

✨Өргөө гэр болоод, зоогийн ширээг чимэх урлагийн бүтээл мэт эдгээр гайхамшигт бүтээгдэхүүнүүд нь чанар, гоо зүйг төгс хослуулжээ

🍽️Тансаг бөгөөд эрүүл мэндэд ээлтэй,органик хэрэглээ, гоо зүйн соёлыг түгээн дэлгэрүүлж, олон хүний нүдийг баясгаж, сэтгэлд нь баяр жаргалыг авчрах болтугай🌸

Дэлгүүрийн хамт олондоо улам их амжилт, өргөжин тэлсэн бизнес, тасралтгүй хөгжил дэвшлийг хүсэн ерөөе👏

Ивээн тэтгэгч байгууллагууд:
💚Corni'S Stem Cell Mongolia
🌷LuMi Premium Flower
🤍Royaldbel Mongolia

#Зочлохөдөр #бизнесэрхлэгчбүсгүйчүүд

09/03/2026

"ЗОЧЛОХ ӨДӨР" Тусгай дугаар 2

🌹"Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-т зориулсан дараагийн тусгай дугаар Эрхэм асралт илч тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийг дэмжих төвөөс үргэлжилж байна.

Энэ өдөр бидний хувьд тус төвийн "Тусгай хэрэгцээт боловсролын мэргэшсэн багш" нарын хайр энэрэл, итгэл, нөр их хөдөлмөрөөр бахархсан гэгээлэг нэгэн өдөр байлаа👏

Та бүхний гэгээн үйлс үргэлж гэрэл мэт түгэж байх болтугай. 💐

Ивээн тэтгэгч байгууллагууд:
Lotus House
Baby Lab
STAY Premium Yoga Center
Corni'S Stem Cell Mongolia
Торхондой цэцгийн дэлгүүр
Royaldbel Mongolia

#ЭмэгтэйчүүдийнЭрхийгХамгаалахӨдөр
#бизнесэрхлэгчбүсгүйчүүд #зочлохөдөр #МЗБЭЭХ

08/03/2026

"ЗОЧЛОХ ӨДӨР" тусгай дугаар 1

🌹Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Хавдар судлалын үндэсний төвийн Хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч нартаа талархал илэрхийлж, баяр хүргэсэн юм.

🌹Та бүхний энэрэнгүй сэтгэл, тэвчээрийн хүч олон эмчлүүлэгчид итгэл найдварыг бэлэглэж байдаг жинхэнэ баатрууд билээ.

🌹Монголын Эрүүл мэндийн салбарт ажилладаг бүх сайхан бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

♥️Ивээн тэтгэгч байгууллагууд:
Corni'S Stem Cell Mongolia
Lotus House
STAY Premium Yoga Center
Royaldbel Mongolia
Торхондой цэцгийн дэлгүүр

#ЭмэгтэйчүүдийнЭрхийгХамгаалахӨдөр
#бизнесэрхлэгчбүсгүйчүүд #зочлохөдөр #МЗБЭЭХ

🌹🌹🌹Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.🌹🌹🌹Өөртөө итгэлтэй, зоригтой, бүтээлч Монгол бүсгүйчүүд...
08/03/2026

🌹🌹🌹Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.🌹🌹🌹

Өөртөө итгэлтэй, зоригтой, бүтээлч Монгол бүсгүйчүүд та бүхний хүч хөдөлмөр, оюун санаа нийгмийн хөгжилд гэрэл гэгээ нэмсээр байна.
Шинэ боломжийг нээж, шинэ түүхийг хамтдаа бүтээх болтугай.

🌷

01/03/2026

🌸 Эв нэгдэл, эерэг энерги, урам зориг дүүрэн нэгэн өдөр 🌸

Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо-ны гишүүн бүсгүйчүүдийн уламжлалт золголт халуун дулаан уур амьсгалтайгаар сайхан болж өндөрлөлөө.

Бид өв уламжлалаа хүндэтгэн золгож, өнгөрсөн амжилтаа дүгнэж, ирэх өдрүүдийн зорилго, тэмүүллээ хуваалцан, эв нэгдлээ бататгасан үнэ цэнтэй уулзалт боллоо.

Эмэгтэйчүүдийн манлайлал, бизнесийн хөгжил, харилцан дэмжлэгийн хүчийг мэдрүүлсэн энэ өдөр бидний хамтын амжилтын эхлэл байг.

#бизнесэрхлэгчбүсгүйчүүд
#ЦагаанСар2026

20/02/2026

ЗОЧЛОХ ӨДӨР Дугаар 6

📗Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Др.Д.Лхагвасүрэн нь манай холбооны бизнес эрхлэгч бүсгүйчүүдэд оюуны өмчийн эрхийн хамгаалалт, брэндийн үнэ цэнийг бий болгох, хууль эрх зүйн зөв зохистой ашиглалтын талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтын ажиллагааг үр дүнтэйгээр өргөжүүлэн ажиллаж байна. Lkhagvasuren Kawa

🤝Энэхүү хамтын ажиллагаа нь бүсгүйчүүдийн бизнесийг илүү бат бөх, өрсөлдөх чадвартай болгоход чухал хувь нэмэр оруулж байна.

Дараагийн 7️⃣ хоногийн "Зочлох өдөр"-өөр дахин шинэ дугаараар уулзацгаая.

🎉МЗБЭЭХ-ны бүх гишүүн бүсгүйчүүддээ сар шинийн мэнд дэвшүүлж, амжилт хүсье

#ЗочлохӨдөр #МЗБЭЭХ #БизнесЭрхлэгчБүсгүйчүүд

#оюуныөмч

"Сүрээр дарагч" хэмээх 🐎гал морин жилдээ хотлоороо эрүүл энх, аз жаргалтай, элбэг хангалуун сайхан шинэлээрэй.МОНГОЛЫН З...
17/02/2026

"Сүрээр дарагч" хэмээх
🐎гал морин жилдээ хотлоороо эрүүл энх, аз жаргалтай, элбэг хангалуун сайхан шинэлээрэй.

МОНГОЛЫН ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО

Монголын Залуу Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооны УЗ-ийн гишүүн, Улаанбаатар хот дахь Баруун бүс хариуцсан тэргүүн Ж...
16/02/2026

Монголын Залуу Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооны УЗ-ийн гишүүн, Улаанбаатар хот дахь Баруун бүс хариуцсан тэргүүн Жамбал Сарангэрэл маань төр, нийгмийн өмнө оруулсан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж өнөөдөр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан сайхан үйл явдал тохиолоо.

Эрхэм хатагтай таны цаашдын ажил үйлс Гал морин жилдээ аз хийморь дүүрэн, эрч хүчтэй өрнөж, эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр улам бүр тэлэхийн өлзийтэй ерөөлийг холбооных нь хамт олны зүгээс өргөн дэвшүүлье.

13/02/2026

"ЗОЧЛОХ ӨДӨР" Дугаар 5
Монгол ахуйн өв соёлыг тээж, үндэсний урлагаа түгээн дэлгэрүүлж яваа Тэнгэрийн угалз ХХК, Хөөрөг тэнгэрийн угалз урлангийн дэд захирал Батдоржийн Гэрэлчимэг танд чин сэтгэлийн халуун мэнд дэвшүүлж, эрүүл энх, ажил үйлс нь улам өрнөн дэлгэрэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.
Уламжлал өв соёлоо хойч үедээ ухаалгаар өвлүүлж, түүхэн үнэт зүйлсдээ үнэнч байж, үндэсний урлагаа хамтдаа түгээн дэлгэрүүлье.
Уламжлал мөнхөрч, урлаг дэлгэрэх болтугай.

https://www.facebook.com/share/1K3aWiSV2D/?mibextid=wwXIfr

#зочлохөдөр

#ҮндэснийУрлаг #МонголӨвСоёл

Address

Bayangol District, 3rd Khoroo Dundgol Street #9
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо-МЗБЭЭХ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share