09/06/2026
Монголын Залуу Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр хатагтай П.Бүдхандыг Холбооны АНЭУ-ын Дубай хот дахь төлөөлөгчөөр томилсныг батламжилж, батламжийг холбооны ээлжит өглөөний уулзалтын үеэр гардуулан өглөө.
Төлөөлөгч нь Холбооны дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэн, АНЭУ дахь үйл ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн бизнесийн байгууллага, холбоодтой хамтын ажиллагааг хөгжүүлэх, гишүүдийн олон улсын харилцаа, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах юм.
Мөн уулзалтын үеэр Холбооны 2026 оны “Бизнес-Инноваци” олон улсын аяллыг энэ оны 10 дугаар сард АНЭУ-ын Дубай хот – БНТУ-ын Истанбул хот чиглэлд зохион байгуулах талаар хэлэлцэн, урьдчилсан төлөвлөгөөг боловсрууллаа. Энэхүү аялал нь олон улсын бизнесийн туршлага судлах, шинэ түншлэл, хамтын ажиллагааны боломжийг нээх, гишүүдийн бизнесийн хүрээг тэлэхэд чиглэсэн онцлог арга хэмжээ байх юм.
П.Бүдханд таны төлөөлөгчийн ажилд амжилт бүтээл, эрч хүч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлж, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг олон улсын тавцанд холбох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.