Монголын Циркчдийн Холбоо ''Association of Mongolian Circus''

Монголын Циркчдийн Холбоо ''Association of Mongolian Circus'' Монголын Циркчдийн Холбооны албан ёсны пэйж хуудас. Та бүхэн бидэнтэй холбоо барих, санал гомдол илэрхийлэхийг хүсвэл захидал илгээнэ үү.

"Монголын Циркчдийн Холбоо" НҮТББ нь Монголын циркийн урлагийг хөгжүүлэх, бүх төрлийн үйл ажиллагааг албан ёсны болгох, статистик бүртгэл, тайлан мэдээлэл зэргийг бэлтгэн төр, засаг, соёлын асуудал эрхэлсэн төв байгууллагад хүргэх, циркчдийн эрх ашиг, нийгмийн баталгааг сайжруулах үйл ажиллагааг Монгол улсын Засгийн газар, Соёлын яамны хамт явуулж байна.

01/06/2026
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулж Орхон аймгийн хүүхэд ...
25/05/2026

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулж Орхон аймгийн хүүхэд багачуудад зориулж бид тоглолтоо хийхээр боллоо.

#Орхонаймгийнзасагдаргынтамгынгазар
#ОрхонаймгийнсоёлспортаялалжуулчлалзалуучуудынГазар

20/04/2026

World circus day
Монте Карлын шагналт Монголын Гавьяатууд

19/04/2026

ДЭЛХИЙН ЦИРКИЙН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

✅ Жил бүрийн 04 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт тохиодог уламжлалтай "Дэлхийн циркийн өдөр" нь 2026 оны хувьд 04 дүгээр сарын 18-ны өдөр тохиож байна.

✅ Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсад циркийн урлагийг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж буй үе үеийн уран бүтээлчид, ахмад зүтгэлтнүүд, залуу уран бүтээлчид болон энэхүү гайхамшигт урлагийг шимтэн үзэгч та бүхэндээ халуун мэндийг өргөн дэвшүүлье.

✔️ Хүний биеийн гоо сайхан, эрхэм дээд тэсвэр хатуужил, авьяас чадвар, эр зоригийг гайхамшигтайгаар хослуулан харуулдаг циркийн урлаг нь хүн төрөлхтний соёлын үнэлж баршгүй өв билээ. Монголын циркчид олон улсын А зэрэглэлийн уралдаан тэмцээнүүдээс удаа дараалан тэргүүн шагнал хүртэж, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, соёлын элчийн үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсээр ирсэн бахархам түүхтэй.

📌 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны хүрээнд бид өв соёл, орчин үеийн урлагийг дэмжин хөгжүүлэх, "Go Mongolia" үндэсний брэндийг олон улсад сурталчлан таниулахад циркийн урлагийн гүйцэтгэх үүрэг, оролцоог өндрөөр үнэлж байна.

✅ Цаашид салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, циркийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэж, залуучуудыг чадавхжуулах, тэднийг олон улсын уралдаан тэмцээн, соёлын солилцооны томоохон хөтөлбөрүүдэд амжилттай оролцох нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө яамны зүгээс бодлогын түвшинд онцгойлон анхаарч, бүх талаар дэмжин ажиллах болно.

Монголын гайхамшигт циркийн урлагийн мандал бадарч, уран бүтээлчдийн маань авьяас билэг улам бүр оргилон ундрахын өлзийтэй ерөөлийг өргөж байна.

🌐 https://mocsty.gov.mn/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд ‘Алтан гадас’ одонгоор шагнуулсан  УГЖ Жанчивдоржийн шавь, удам залгас...
25/11/2025

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд ‘Алтан гадас’ одонгоор шагнуулсан УГЖ Жанчивдоржийн шавь, удам залгасан Улсын Циркийн жүжигчин Ц. Доржбат танд халуун баяр хүргэе.

Address

Ulaanbaatar

Telephone

+97699292966

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Циркчдийн Холбоо ''Association of Mongolian Circus'' posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Циркчдийн Холбоо ''Association of Mongolian Circus'':

Share