Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо, Youth Organization, Ulaanbaatar.

Монголын Залуучуудын холбооны солонгосын мэдээллийн төвд ахлах ангийн сурагчдад зориулсан солонгос хэлний клуб нээгдлээ....
06/10/2020

Монголын Залуучуудын холбооны солонгосын мэдээллийн төвд ахлах ангийн сурагчдад зориулсан солонгос хэлний клуб нээгдлээ.
Солонгосын мэдээллийн төвийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж аваарай: http://www.myf.mn/n/k4ny
#БүтээгчЗалуус
#АндынЁсБарилдахЖил2020
#МЗХ100Жил
#МЗХ

Монголын Залуучуудын холбооны солонгосын мэдээллийн төвд ахлах ангийн сурагчдад зориулсан солонгос хэлний клуб нээгдлээ.

Солонгосын мэдээллийн төвийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж аваарай: http://www.myf.mn/n/k4ny

#БүтээгчЗалуус
#АндынЁсБарилдахЖил2020
#МЗХ100Жил
#МЗХ

Монголын Залуучуудын Холбоо “Дэлхийн Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан МХЗЭ, МЗХ –ы үе үеийн  ахмадуудаа хүлээн авч хүндэтг...
06/10/2020

Монголын Залуучуудын Холбоо “Дэлхийн Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан МХЗЭ, МЗХ –ы үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Монголын Залуучуудын Холбоо жил бүр уламжлал болгон МЗХ, МХЗЭ-ийн үе үеийн ахмадууддаа Дэлхийн ахмадын өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 2020.10.03 Монголын Залуучуудын Холбоо болон Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн ахмад ажилтан, үе үеийн ахмадын төлөөллүүдээ хүлээн авах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг Монголын Залуучуудын Холбооны залуус амжилттай зохион байгууллаа.
Хүндэтгэлийн ёслолыг Монголын Залуучуудын Холбооны Дэд Ерөнхийлөгч Б. Бэлгүтэй ахмадууддаа хүндэтгэл үзүүлж ерөөл хэлж нээлээ. МХЗЭ-ийн “Ахмад ажилтны холбоо”-ны гүйцэтгэх захирал С.Батмягмар ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, ахмад ажилчдаа танилцууллаа.
Энэ удаагийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа нь Монголын Залуучуудын Байгууллагын үе үеийн ажилчид ахмадуудын дурдатгал, шүлэг найраглал, зохиосон номоор үзэсгэлэн гаргаж “Номын баяр” болгосон нь онцлог байлаа. Монголын Залуучуудын Байгууллага үүссэн тэр цагаас эхлээд эдүгээ энэ цаг хүртэлх Залуучуудын байгууллагын түүхийн 15 боть номын 10 боть ном нь үзэсгэлэнд тавьсан нь залуу үедээ хийж бүтээснээ толилуулах, ямар их үнэ цэнээр энэ бүхэн бүтсэнийг таниулах маш чухал арга зам байлаа.
Монголын Залуучуудын холбооны Дэд Ерөнхийлөгч Н.Энхбаатар хуран цугларсан Монголын Залуучуудын Байгууллагын үе үеийн ахмадуудад Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойн хүрээнд хийгдэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг танилцуулж “Халамжлан Хүмүүжүүлэгчдийн Холбоо”-г цаашид чиглүүлэн авч явах саналыг ахмадууддаа тавилаа.
МУ-ын Соёлын Гавьяат зүтгэлтэн, МЗХ-ны Ахмадын зөвлөлтийн дарга С.Даш гуай Монголын Залуучуудын Байгууллагын түүхийн тухай, үе үеийн Залуучуудын Байгууллагад ажиллаж байсан ахмад гавьяатнуудаа дурсаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Номын баярт ахмадуудаа хүндэтгэж Монголын Залуучуудын Холбооны салбар нэгж болох Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Мөст сумын Залуучуудын Холбооны гишүүн, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Дэд ахлагч Гантулгын Түвшиндалай Морин хуурын хөг эгшиг нэмэн мэндчиллээ. ХААИС-ийн оюутан Дугарсүрэнгийн Доржпүрэв ая дуу өргөж, МЗХ-ны “Залуу Бүжигчдын Холбоо”-ны гишүүд буюу “Огторгуйн Биелгээ Төв”-ийн бүжигчид биелж, МЗХ-ны гишүүн охид Уран нугаралтын хайхамшигтай үзүүлбэр үзүүлж МЗХ, МХЗЭ-ийн үе үеийн ахмадуудаа хүндэтгэх ёслолын үйл ажиллагаа амжилттай зохин байгуулагдаж өндөрлөлөө.
Монголын Залуучуудын Байгууллагын ахмадууддаа гялайлаа.
Өнгөрсний Ирээдүйг Өнөөдөр бүтээе
#БүтээгчЗалуус
#АндынЁсБарилдахЖил2020
#МЗХ100Жил
#МЗХ

Залуус та бүхэнд “Солонгосын Мэдээллийн Төв”-өөр хэрхэн үйлчлүүлэх зааврыг хүргэж байнаМЗХ, Солонгосын мэдээллийн төвийн...
09/09/2020

Залуус та бүхэнд “Солонгосын Мэдээллийн Төв”-өөр хэрхэн үйлчлүүлэх зааврыг хүргэж байна
МЗХ, Солонгосын мэдээллийн төвийн үйл ажиллагаа ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд хэвийн явагдаж буйтай холбоотой мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тиймээс залуус та бүхнийг хамгийн сүүлийн үеийн ном бүртгэлийн систем бүхий 100 гаруй сургалтын CD, Солонгос хэл дээрх Уран зохиолын болон бусад салбар шинжлэх ухааны 5000 гаруй ном сурах бичиг, тав тухтай орчин, ухаалаг дэлгэц үнэгүй Wi-fi орчин хүлээж байна.
Хаяг: Монголын Залуучуудын Холбоо, 210 тоот, Улаанбаатар хот

23/08/2020

МЗХ-оос 21 дэх жилдээ зохион байгуулагдсан "Цагаан Уул" хайрын шүлгийн наадмын сүүлийн шатны шалгаруулалтыг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизээр "Залуучуудын өдөр" буюу 8-р сарын 25-нд 18:50-аас хүлээн авч үзээрэй.

21/08/2020

Монголын Залуучуудын Холбооны уламжлал болгон зохион байгуулж ирсэн ажлуудын нэг болох хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадмын 21 дэх удаагийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж, Монгол хэлний үгсийн сайханд аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, түгээн дэлгэрүүлэх үйлсийг дэмжин залуу яруу найрагчиддаа урам өгсөн та бүхэндээ гялайлаа.

Амар мэнд үү. Олон улсын залуучуудын өдөр дохиож байна. Залуучууддаа мэнд дэвшүүлье
12/08/2020

Амар мэнд үү. Олон улсын залуучуудын өдөр дохиож байна. Залуучууддаа мэнд дэвшүүлье

10/07/2020
Таны санал дутна ... #МЗХ  #БүтээлчСонгохЭрх  #СонгохЭрхээИдэвхжүүлье  #БүтээнБайгуулалт
10/06/2020

Таны санал дутна ...
#МЗХ
#БүтээлчСонгохЭрх
#СонгохЭрхээИдэвхжүүлье
#БүтээнБайгуулалт

УРИАЛГАХөх Мөнх Тэнгэрийн Хүчин дорИх Суу Залийн Игээгэн дорИх Төрийн минь Сүлд өршөөжИх Монгол Улс минь амар амгалан ба...
09/06/2020

УРИАЛГА

Хөх Мөнх Тэнгэрийн Хүчин дор
Их Суу Залийн Игээгэн дор
Их Төрийн минь Сүлд өршөөж
Их Монгол Улс минь амар амгалан байх болтугай!

Дэлхий хэмээх цэнхэр гарагийн 4.5 тэрбум жил, оюун ухаант хүн төрөлхөтний нэг дэх сая жилийн босгон дээр энэ цагт биеийг олсон амьтай үйлтэй бүхэн, энэ цагт хүний төрлийг олсон олон олон хүн ард, улс үндэстнүүд, мөн их түүхийн эзэд болсон хүмүүний уг, хөх нуруут Монголчууд бид ч бүгдээр нэгэн мөрт өнгөрсөн цагийн үргэлжлэл, ирээдүй цагийн эхлэл болох хамгийн аугаа их түүхэн цаг хугацаатай нүүр туллаа.
Энэ аугаа их түүхэн цаг хугацааны учрыг тайлж, утгыг дээдэлвээс ертөнцийн мөн чанар 13 дахь бүхлээр нэгэн эгшнийг бүтээн орон зайг хэм тэнцүүлж, сансар огторгуйн 9 дэх үечлэлийн хөгжлийг дэлгэж, эх дэлхий маань 7 дахь цаглабарынхаа тэнхлэгт тохирч, хүн төрөлхөтний хөгжил оюун санааны орон зайн энгээр оюун мандлын соёл иргэншилд бүрэн шилжиж буйгаар тодорхойлогдоно.
Энэхүү түүхэн цаг үед 2 эрин, 2 мянган, 2 зууны босгыг дамнан хөгжсөн, 99 жилийн түүхтэй, Азийн залуучуудын анхны байгууллага болох Монголын Залуучуудын Холбоо түүхэн хөгжлийнхөө тодорхой үе шатыг даван туулж, ирж буй цаг үетэй хөл нийлүүлэн, дараагийн нэгэн шинэ үеийн их түүхээ бичихэд бэлэн боллоо. Энэхүү түүхийг бүтээх их үйл хэрэг нь оюун мандлын соёл иргэншлийг эхлүүлж буй дээрх цаг хугацааны шаардлага болох ертөнцийн мөн чанараас эрхшээх нэгэн бүхэл эгшний амьсгал, сансар огторгуйн хөгжлийн үечлэл, мөн эх дэлхийн маань хөгжлийг хэмнэх цаглабарын тэнхлэгт үндэстнүүдийн үнэт зүйлээр тодорхойлогдох шинжлэх ухааны гүн гүнзгий үндэслэлтэйгээр тохирон хөгжих зам мөр байх нь зайлшгүй.
Иймийн тулд Монголын Залуучуудын Холбооны түүхэн хэрэгцээ нь шинжлэх ухаан, тэр дундаа нийгмийн шинжлэх ухаанаар дүгнэж хэлбэл Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллага, гүнзгийрүүлэн хэлбэл Сонгодог Монгол Иргэний Нийгмийн Байгууллага байх ёстой болно.
Тэгвэл Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллага гэдэг нь хүний хөгжлийн байгаль зүйн үндэслэлээр зохион байгуулагдсан, нийгмийн хөгжлийн цаг хугацааны хүчин зүйл дээр тулгуурлан хөгжих хүн бүхний иргэний эрхээ эдлэх нийгмийн хариуцлагын орон зай байх ёстой.
Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллагын нийгмийн хариуцлагын орон зай нь эрүүл иргэний нийгмийн харилцааг бүрдүүлж чадна. Эрүүл нийгэмд л эрүүл засаглал, эрүүл улс төрийн харилцаа хэрэгтэй. Тэгвэл эрүүл нийгэмд л эрүүл засаглал, эрүүл улс төр байна. Эрүүл засаглал, эрүүл улс төр л эрүүл нийгмийг хүснэ. Ийм учраас эрүүл нийгмийн харилцааг бүтээж чадах Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллагыг хөгжүүлэх нь нийгмийн шинжлэх ухааны үндэслэлээр зөвшөөрөгдөх зайлшгүй түүхэн үйл явц юм.
Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллагын байгалийн үндэслэл нь хүний байгалиас олгогдсон хүйсийн ялгаа эрэгтэй, эмэгтэй, хүний хөгжлийн насжилтаар тодорхойлогдох боловсролын хөгжлийн ялгаа болох хүүхэд, залуу, ахмад гэсэн 3 үеийн онцлог хөгжлөөр тодорхойлогдоно.
Нийгмийн хүчин зүйл нь дээрх бодит үндэслэлээр, тухайн цаг хугацаанд, хүний хөгжлийн суурь хэрэгцээнээс хүний хөгжлийн эцсийн зорилго хангагдах шалтгаан дор нийгмийн хамтын хариуцлагын орон зайг бүтээж, удирдан чиглүүлэх үйл хэрэг байх ёстой. Иймээс Монголын Залуучуудын Холбоо нь байгаль зүйн шаардлага хэрэгцээ, нийгмийн харилцааны бодит тулгуур хүчин зүйлийн дор хүлээн зөвшөөрөгдсөн Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллага болохынхоо хувьд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн, хувь хүний иргэний эрхээ эдлэх түүхэн нэн хариуцлагатай үүргийг өөр дээрээ хүлээж, нийгмийн хариуцлагын орон зайг итгэл төгс бүтээн байгуулах болно.
Бид иргэний нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлэн, эрхээ эдлэхийн тулд хууль ёс зүйн дор бүхий л талын хүчин зүйлтэй хамтран нэгдэж ажиллахад бэлэн байна. Иймд улс төр, эдийн засгийн харилцааг удирдан чиглүүлж буй Улс Төр, Эдийн Засаг-ийн Байгууллага-ууд, Төр Засаг-ийн эрх зүйт бүхий л Эрх Бүхий Байгууллага-уудаас нийгмийн харилцааг нэхэн шаардаж, тэдгээрээс тавигдах шаардлага, хэрэгжүүлж буй үйл хэргүүдийг хүлээн зөвшөөрч хамтран, мөн дэмжиж ажиллахаа илэрхийлж, нийгмийн хариуцлагын орон зайг бүтээн байгуулах их үйл хэрэгт уриалж байна!
Хууль ёс зүйт төр,
Нийгмийн хариуцлагат иргэний эрх,
Шинжлэх ухааны үндэслэлтэй
Хүний хөгжил,
Улсын хөгжил,
Дэлхийн хөгжилд хамтдаа!
Хүндэтгэсэн,
ЕРӨНХИЙЛӨГЧ А.МӨНХБАТ

Монголын Залуучуудын холбоо нь ирэх онд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан “Монголын Залуучууд...
02/06/2020

Монголын Залуучуудын холбоо нь ирэх онд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан “Монголын Залуучууд Музей”-д зориулан түүхэн эд өлгийн зүйлсийг хүлээн авч байна. http://www.myf.mn/n/r1ny

 . ❤ #БүтээнБайгуулалт #БүтээгчҮе #БүтээхЦаг #ХариуцлагатайМонгол #БүтээгчЕртөнц #УБХАЗХ
01/06/2020

. ❤

#БүтээнБайгуулалт

#БүтээгчҮе

#БүтээхЦаг

#ХариуцлагатайМонгол

#БүтээгчЕртөнц

#УБХАЗХ

Address

Ulaanbaatar
14191

Alerts

Be the first to know and let us send you an email when Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share