Баян-Өлгий Аймгийн Ардчилсан Залуучуудын Холбоо

  • Home
  • Mongolia
  • Ul'gey
  • Баян-Өлгий Аймгийн Ардчилсан Залуучуудын Холбоо
Directions Website

Баян-Өлгий Аймгийн Ардчилсан Залуучуудын Холбоо Баян-Өлгий Аймгийн Ардчилсан Залуучуудын Холбоо

AРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

1206 онд Их Монгол улс байгуулагдсан түүхэн үйл явдлыг билэгдэн ардчиллын төлөөх улс төрийн намууд 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Их Хурлаа хийж, Ардчилсан намыг байгуулсан билээ. Энэхүү нэгдэлд оролцогч улс төрийн намуудын дэргэдэх залуучуудын байгууллагууд эвсэн нэгдэж, 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр анхны Үндэсний чуулганаа хуралдуулж, Ардчилсан намын дэргэдэх албан ёсны залуучуудын байгууллага болох Ардчилсан Залуучуудын Холбоог үүсгэн байгуулсан юм.

Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, ардчилсан үзэл санаа, ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, нээлттэй нийгмийг төлөвшүүлэх, залуучуудын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, төр болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудад залуучуудын төлөөллийг нэмэгдүүлэх, төрөөс залуучуудын талаар явуулж байгаа бодлого, гарах шийдвэрт нөлөөлөх, түүнийг гардан хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох, Ардчилсан намын бодлого, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдлыг эрхэм зорилгоо болгосон Ардчилсан Залуучуудын Холбоо нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэднийг хөгжүүлэх талаар бодлого боловсруулан ажиллах, Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааг дэмжин ажиллах, гишүүн, дэмжигч залуучуудын нийгэм, улс төрийн идэвхи, оролцоог дэмжих, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагуудад залуучуудын төлөөллийг нэмэгдүүлэх, залуучуудыг чадваржуулах, тэдний улс төрийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын ижил төстэй залуучуудын байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийнхээ хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Ардчилсан Залуучуудын Холбоо нь Ерөнхийлөгч, 4 Дэд Ерөнхийлөгч, Бага чуулганы 82 гишүүн, Удирдлагын зөвлөлийн 60 гишүүн, Хяналтын зөвлөлийн 5 гишүүн, Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын нийслэл, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, бүх сумдад салбар байгууллага, залуучуудын сайн дурын байгууллагууд, нийт 60 гаруй мянган гишүүн, дэмжигчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус холбооны Ерөнхийлөгчөөр Б.Баттүвшин сонгогдон ажиллаж байна.

Ардчилсан Залуучуудын Холбооны гишүүн, дэмжигч нараас төр болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд, Ардчилсан намын бүх шатны удирдах байгууллагуудад олон зуун залуучууд сонгогдон үр бүтээлтэйгээр ажиллаж байгаа нь тус холбооны боловсон хүчний үндсэн цөм болж байгаа юм.

19/10/2026
21/09/2026

🔔Материал хүлээн авч байна🔔
✅Ардчилсан залуучуудын холбоо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академитай хамтран "1000+ хөтөлбөр", Глобал удирдагч их сургуультай хамтран "50+50 хөтөлбөр", БНСУ-ын Wonkwang их сургуультай хамтран "30+ хөтөлбөр"-ийг тус тус хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүлээд байна.
✅Эдгээр хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй гишүүдийн бүртгэл 09 сарын 25-ныг дуустал 21 аймаг, 9 дүүргийн намын хороо, АЗХ-ын салбар хороодод хийгдэж байна. Гишүүд та бүхэн анхан шатны намын хороо болон АЗХ-ны салбар хороонд хандан өөрийн сонирхсон хөтөлбөрийн бүртгэлээ хийлгэнэ үү.

Хөтөлбөрийн талаар лавлах бол АЗХ-ны сургалт, судалгаа, хөгжил хариуцсан ажлын хэсгийн 83088889 дугаараар холбогдоно уу.

Хэрэг эрхлэх газар

06/05/2026

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдааныг нээж Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл үг хэлэв.

Тэрээр "Арван жил үүдээ нээгээгүй Ардчилсан Намын хаалга үүдээ нээж, хана туургаа сольсон шинэчлэлийн ажил үргэлжилсээр намын удирдлагуудаа гүйцээн сонгох, дүрэм журмуудаа эцэслэх ээлжит нэгэн хурал ийн эхэлж байна. Ардчилсан Нам бүх шатандаа сонгуультнуудаа шинээр сонгож төв, анхан, дунд аль ч шатанд сонгуультнуудын 70 хувь нь анх удаа сонгогдсон залуучуудаас бүрдлээ. 1990 онд эхэлсэн Ардчиллын үйл хэрэг ахин дараагийн шатандаа гарсан онцлог сонгууль, шинэчлэлийн үйл явц намд өрнөлөө. Зориг гарган өрсөлдөж, энэхүү өөрчлөлт, шинэчлэлийн эзэд болсон шинээр сонгогдсон ҮБХ нар, тэр тусмаа залуу ҮБХ-ны гишүүддээ онцгойлон талархал илэрхийлье.

Зарчмын улс төр, зарчмын ойлголцол, зарчмын эв нэгдлийг барин фракц, талцал биш бодлого суурьтай намыг бий болгохоор томилгоог санал болгож буйг эрхэм ҮБХ-ны гишүүд ойлгож буй байх. Ялалт үргэлж олных байдаг. Ялагдлын буруутан харин дандаа дарга гэж би боддог. Гэтэл дарга яаж хариуцлага хүлээх вэ? намын даргаас буух нь хариуцлага биш, хариуцлагаа хамтдаа, цугтаа үүрье, асуудлаа ил тод яриад олонхын саналаар томилгоо хийе гэж өмнөх хурал дээр олон хүн хэлснийг эргэн сануулъя.

Нөгөө талаас дарга багаа зарлах эрхгүй, босго давуулах ёстой болсон хатуу дүрэм ч батлагджээ. Аливаа бүхэн цагтайгаас гадна хэмжээ хязгаартай. Нээлттэй, ил тод байх нь сайн ч хэмжээнээсээ хэтэрвэл намаа ч сүйрүүлэх эрсдэлтэй. Дотооддоо үргэлжилж буй хэрүүл тэмцлээ зогсоож, ялалт, амжилт руугаа дөтлөх цаг хэдийн ирснийг сануулъя. Ардчилсан Намын ялалт, бадралын он цагийг эхлүүлэхийн тулд өнөөдөр энд халуун тогоондоо хэлэлцэж генсек, дэд даргаа томилох шаардлага буйг тодотгоё" хэмээв.

Өлгий сумын 3-р багийн засаг даргын дахин сонгуульд ялалт байгуулж сонгогдсон журмын нөхөр К.Аманбек-т баяр хүргээд ажлы...
28/02/2026

Өлгий сумын 3-р багийн засаг даргын дахин сонгуульд ялалт байгуулж сонгогдсон журмын нөхөр К.Аманбек-т баяр хүргээд ажлын амжилт хүсье.

🎉 АЗХ байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе!Ардчиллын үнэт зүйлсийг түгээн, залуусын манлайллыг бэхжүүлж ирсэн...
07/12/2025

🎉 АЗХ байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Ардчиллын үнэт зүйлсийг түгээн, залуусын манлайллыг бэхжүүлж ирсэн Ардчилсан Залуучуудын Холбооны түүхт 25 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Энэхүү байгууллагыг улс орныхоо ирээдүйд итгэдэг эрхэм улс төрч Батхүү агсан санаачлан байгуулсныг энэ өдөр онцлон дурсаж байна.

Эх оронч, хүсэл тэмүүлэлтэй залуусын хүчээр АЗХ өдгөө улс орныхоо шинэчлэл, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг бахархалтайгаар тэмдэглэж байна.

Ирээдүйн хөгжлийг залуус бид хамтдаа авч явна.
Ардчилсан залуусын эрч хүч бадраг!

Хүндэтгэсэн Баян-Өлгий аймгийн Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүн Б.Тимур

06/12/2025

Ардчиллын үнэ цэнийг эрхэмлэгч нийт иргэд, эрх чөлөөт нийгмийг бүтээх үйлсэд зүрх сэтгэлээ нэгтгэсэн үе үеийн ардчиллын төлөөх үйл хэргийг манлайлагчид, та бүхэнд энэ түүхэн өдрийн мэндийг хүргэе.

1990 оны Ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний өөрийн эрх чөлөө, хүний эрх, нийгмийн шударга ёсыг сонгосон түүхэн сонголт байсан. Ардчилал бол бидэнд бэлэн ирээгүй, нэгэн үеийнхэн зүтгэж авчирсан үнэт зүйл. Энэ үнэ цэнийг хамгаалж, шинээр бүтээж, улам боловсронгуй болгох нь өнөөдрийн бидний үүрэг.

Ардчиллын үзэл санааг тууштай дэмжигч намууд нэгдэн нийлж 2000 онд Ардчилсан намыг байгуулсан нь Монголын улс төрийн системд шинэ соёл, шинэ орон зайг бий болгосон чухал алхам болсон. Өнөөдөр бид тус намын 25 жилийн ойг тэмдэглэж байна. 25 жил гэдэг бол алдаа оноогоо дүгнэж, шинэ зорилго, шинэ хандлагатайгаар урагшлах мөч.

Баян-Өлгий аймаг бол ардчиллын үнэ цэнийг хамгийн өндөр түвшинд хадгалж ирсэн аймаг. Иргэдийн оролцоо, үзэл бодлын олон янз байдал, залуусын идэвх, ахмад үеийн үнэт туршлага — энэ бүхэн манай аймагт ардчиллын суурь бат бөх байгаагийн илэрхийлэл юм.

Аймгийн ИТХ-ын даргын хувьд, мөн Ардчилсан намын аймгийн хороог удирдаж буй хүний хувьд би ардчиллын суурь үнэт зүйл болох нээлттэй байдал, хариуцлага, шударга ёсыг бодлого, шийдвэр бүрдээ баримталж ирсэн. Цаашид ч иргэдтэйгээ илүү ойр, асуудлыг шууд шийдвэрлэх, төрийн хариуцлагыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог бодит болгох чиглэлд тууштай ажиллах болно.

Манай намын гол зорилго бол зөвхөн улс төрийн оролцогч байх биш, харин нийгмийн хөгжилд бодит ахиц авч ирдэг шинэчлэлийн хүч байх явдал. Бид залуусаа дэмжсэн, хариуцлагатай, шударга, ил тод улс төрийн соёлыг бүрдүүлж байж ирээдүйн 10, 20 жилийн хөгжлийн хандлагыг тодорхойлно.

Энэ ой бол өнгөрснөө дурсах төдий биш, харин хариуцлагатай ирээдүйг бүтээх шинэ эхлэл. Ардчилсан Монгол Улс, ардчилсан үнэт зүйлсээр хөгжин дэвших Баян-Өлгий аймаг — энэ бол бидний хамтын зорилго.

Ардчиллын төлөө нэгэн үзэл санаанд нэгдэж, илүү эрх чөлөөт, илүү шударга ирээдүйн төлөө хамтдаа урагшилцгаая.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА, АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА А. БЕГАРЫС

Address

Ul'gey

Alerts

Be the first to know and let us send you an email when Баян-Өлгий Аймгийн Ардчилсан Залуучуудын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share