19/10/2026
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ ОРОН ДАЯАР ЗЭРЭГ ЭГШИГЛЭНЭ🇲🇳
• Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Одмөндөр” сувгийн ерөнхий найруулагч А.Гансүхийн санаачилгаар энэ өдөр Төрийн дууллын өдөр болгосон юм.
• Тодруулбал, 2026 оны 10-р сарын 20-ны өдрийн морин цагт буюу 11:40 цагаас нийслэлийн төв талбай болон 21 аймгийн төв талбайд тус тус Төрийн дууллыг эгшиглүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид та бүхнийг өргөнөөр оролцож, эх орноо хайрлах, үндэсний бахархлаа дээдлэх үзэл санаагаар нэгдэн Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэхийг урьж байна.