Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Нийгмийн харилцааны хэлтэс

  • Home
  • Mongolia
  • Orkhon
  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Нийгмийн харилцааны хэлтэс

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Нийгмийн харилцааны хэлтэс Нийгмийн хариуцлагыг дээшлүүлнэ

26/12/2024

#ЭрдэнэтҮйлдвэр #ҮйлдвэрчнийЭвлэлийнХолбоо #ХамтынГэрээ

“ХАМТЫН ГЭРЭЭ”-НИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭВ

📄 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний хэрэгжилтийг өчигдөр дүгнэн хэлэлцлээ. 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжсэн 11 бүлэг 114 заалттай “Хамтын гэрээ”-ний энэ жилийн биелэлт 98.87 хувьтай дүгнэгджээ.

📄 Энэхүүг гэрээний хэрэгжилтийг Хамтын гэрээ дүгнэх Ажлын хэсэг дангаараа хэлэлцэж дүгнэдэггүй бөгөөд Үйлдвэрийн газрын бүтцийн 30 гаруй нэгжийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, цехийн удирдлагууд заалт тус бүрээр үнэлгээ өгснийг нэгтгэн, гомдол, санал, цаг хугацаа хоцорсон эсэхийг дахин хэлэлцсэний эцэст дүгнэлт, шийдвэр гардаг. Ажлын хэсэг “Хамтын гэрээ”-ний дүгнэлт 100 хувьд хүрээгүй шалтгааныг тодорхойлон, цаашид авах арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөх боломж бүрдэж байгааг Хамтын гэрээ дүгнэх Ажлын хэсгийн дарга, Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат онцоллоо. Ингэснээр “Хамтын гэрээ”-ний хяналтыг улам сайжруулах нөхцөл бүрдэж байна.

📄 Эрдэнэт үйлдвэрийн захиргааны санаачилгаар “Хамтын гэрээ”-ний зарим заалтад тавьсан мөнгөн дүн нэмэгдсэн, хамрах хүрээг нь өргөжүүлсэн тохиолдолд тухайн заалтыг 100-аас дээш хувиар биелсэн гэж үздэг. Энэ удаа үйлдвэрийн ажилтнууд болон ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдийн хүүхдүүдийг их, дээд сургуульд сургахад Эрдэнэт үйлдвэрээс үзүүлдэг мөнгөн дэмжлэгийн дүн өссөнийг Үйлдвэрчний эвлэлийн холбоо 110 хувиар биелсэн хэмээн дүгнэв. Харин ажилтны ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажлын байранд ашиглаж хэвшүүлэхэд хяналт тавьж, гарсан зөрчил бүрийг арилгах арга хэмжээ авах зорилгоор ХАБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Үйлдвэрчний байгууллагаас ажиллуулна гэсэн заалт оноо даржээ.

https://erdenettoday.mn/art/6708

26/12/2024

#ЭрдэнэтҮйлдвэр #ЭрдэнэтМедикал #ЭрдэнэтСувиллынЦогцолбор #ЭрүүлМэндийнҮзлэг

ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ЭНЭ ЖИЛ ХАМГИЙН ОЛОН ХҮН ХАМРАГДЖЭЭ

🩺 Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтан, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамрагддаг. Үзлэгийг үйлдвэрийн харьяа “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт медикал” эмнэлэг хамтран зохион байгуулж байна. 2024 оны урьдчилан сэргийлэх үзлэг дууссантай холбогдуулан Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат болон “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт медикал” эмнэлгийн удирдлага, нарийн мэргэжлийн эмч нар өнөөдөр үзлэг оношилгооны талаар мэдээлэл өглөө. 2024 онд тус үзлэгт Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтан, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд зэрэг нийт 8729 хүн хамрагджээ. Энэ нь сүүлийн 8 жилд хамрагдсан байдлаар нь авч үзвэл, хамгийн өндөр үзүүлэлт болж буйг эмч нар онцлов.

🩺 Эрүүл мэндийн үзлэг оношилгооны дүнгээр ажилтнуудын дунд хоол боловсруулах замын өвчлөлт голлон зонхилдог учраас энэ удаа бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээний хамруулалтад анхаарсан байна. Өвчлөлийн далд үеийн хугацаа урт, эрсдэл өндөр байдаг уг өвчний шинжилгээнд 754 хүн хамрагдсанаас 45 хувь нь бүдүүн гэдэсний өөрчлөлттэй гэсэн оноштой гарчээ. Энэ өвчлөлөөр эрэгтэйчүүд илүү өвчлөх магадлалтай бөгөөд 113 ажилтан одоогийн байдлаар мэс засалд орсон тухай мэдээлэв. Ийм учраас хүн бүр бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Мөн ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсан ажилтнуудаас хавдрын 4 онош батлагдсан бөгөөд хоёр жил тутам эдгээр шинжилгээнд хамрагдаж байхыг анхаарууллаа.

🩺 Энэ жилийн эрүүл мэндийн үзлэгийн үеэр шинжилгээний онош өөрчлөлттэй гарсан тохиолдолд “Эрдэнэт медикал” эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар тухайн ажилтантай холбогдон, өдрийн эмчилгээ буюу хэвтэн эмчлүүлэх зөвлөмж өгч, арга хэмжээ авч ажилласан нь үр дүнгээ өгсөн байна.

🩺 Эрдэнэт үйлдвэрийн хувьд ажилтнууд, мэргэжилтэй боловсон хүчнүүд үнэт баялаг бол бие хүний хувьд эрүүл мэнд хамгийн чухал зүйл юм. Тиймээс үйлдвэрийн нийгмийн бодлогыг боловсруулахдаа ажилтнуудынхаа эрүүл мэндийн асуудлыг эн тэргүүнд тавьсаар ирсэн. Ингэхдээ өвчлөлийн дараах үед халамжийн дэмжлэг тусламж үзүүлэх биш өвчлөхөөс өмнө нь буюу урьдчилан сэргийлэхэд нь бодлогоо чиглүүлэн ажиллаж байгааг Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат энэ үеэр онцоллоо. Эрдэнэт үйлдвэр 2024 онд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 7,5 тэрбум төгрөг зарцуулсан байна.

https://erdenettoday.mn/art/6707

10/12/2024

#ЭрдэнэтҮйлдвэр #НэгАжилтанНэгЦэцэг

“НЭГ АЖИЛТАН-НЭГ ЦЭЦЭГ” АЯН ШИНЭ ОН ГАРТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ

🪴💐 Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энхийн санаачилгаар Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд өрнөж буй “Нэг ажилтан-Нэг цэцэг” аяны үргэлжлэх хугацааг нэг сараар сунгаж, ирэх оны нэгдүгээр сарын 10-нд үр дүнг танилцуулахаар Ажлын хэсэг шийдвэрлэжээ.
Ногоон ажлын байр бий болгох зорилтыг хангахад, цех, нэгжүүд өөрийн онцлогийг илтгэсэн төлөвлөлт, тохижилт хийхэд, нэг өнгийн саваар жигдрэхийн тулд өвлийн улиралд цэцгийг нэг савнаас нөгөө рүү шилжүүлэхэд дасах хугацаа хэрэгтэй байгаа тул уг аяны үргэлжлэх хугацааг сунгах хүсэлт бүтцийн нэгжүүдээс ирж байгааг харгалзан үзэж, Ажлын хэсэг ийнхүү шийдвэрлэсэн байна.

🪴💐 Түүнээс гадна төвлөрсөн газрууд болох Ерөнхий захиргааны нэг, хоёрдугаар байрны газар, хэлтсүүд нэгдэж, жижиг цэцгээс гадна том цэцгээр тохижилт хийх санаа, шийдэлтэй зохион байгуулалтад ороод ажиллаж байгааг Нийгмийн харилцааны хэлтсийн Хамтын ажиллагаа, төслийн албаны дарга Д.Эрдэнэбат мэдээллээ.

🪴💐 Өнгөрсөн нэг сарын хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн 29 нэгж “Нэг ажилтан-Нэг цэцэг” чалленжид нэгдэж, 2000 гаруй цэцэг цугларчээ. Одоогийн байдлаар Оёдлын цех, Спорт цогцолбор, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Засвар, механикийн завод ногоон ажлын байр тохижуулах ажилд манлайлж явна.

🔗 https://erdenettoday.mn/art/6684

10/12/2024
04/12/2024

#эрдэнэтмедикал
NT-proBNPбуюу натриуретик пептидийн шинжилгээ хийгдэж эхэллээ.
☎️ 7777-7103

29/11/2024
14/11/2024

#ЭрдэнэтҮйлдвэр #ЭрдэнэтСувиллынЦогцолбор

Б.БУРМАА: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТНУУД ЯМАР НЭГ ШАТЛАЛГҮЙ “ЭРДЭНЭТ КЛИНИК”-ЭЭР ШУУД ҮЙЛЧЛҮҮЛДГЭЭРЭЭ ДАВУУ ТАЛТАЙ

🩺 Бид өмнө нь Сувиллын дэргэдэх Оношилгоо эмчилгээний тасаг гэсэн тасгийн зохион байгуулалттай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан. Харин 2019 онд Клиникийн бүтэц үйл ажиллагааны стандарт шинээр гарч, 2023 оны наймдугаар сард оношилгоо, эмчилгээний тасаг маань уг стандартын дагуу магадлан итгэмжлэлийн шалгалтад орж тэнцсэнээр, “Эрдэнэт клиник” нэртэйгээр клиникийн үйл ажиллагаа эрхлэх, магадлан итгэмжлэгдсэн Эрүүл мэндийн байгууллага болж өргөжөөд байна.

🩺 “Эрдэнэт клиник” одоо Амбулаторийн хэсэг, Яаралтай тусламжийн хэсэг, Орос мэргэжилтэнд тусламж үзүүлэх гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Эхний хоёр хэсэгт нийт 50 гаруй эмч, сувилагч ажиллаж байгаа бол Орос мэргэжилтэнд тусламж үзүүлэх хэсэг дотроо гурван чиглэлийн албатай ажилладаг.

🩺 Иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шатлалын дагуу авдаг. Тухайлбал, эхлээд өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлж, шаардлагатай тохиолдолд БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарт өрхийн эмчийн заалтаар үзүүлж тусламж үйлчилгээ авдаг гэх мэт. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад, ахмад, МШӨ иргэдийн хувьд шууд үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт клиник”-ийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, тусламж үйлчилгээг авч байна. Нөгөөтээгүүр, цех хариуцсан нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар ажилчдын эрүүл мэндийг хариуцаж ажлын байранд үзлэг хяналт хийж буйгаараа онцлог давуу талтай.

🔗 https://erdenettoday.mn/art/6645

12/11/2024

2024 оны 10.28.31 хооронд Баяжмалын уут оёх хэсэг 3225ш шуудай үйлдвэрлэв.

Address

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай, Ерөнхий захиргааны II байр
Orkhon
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Нийгмийн харилцааны хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Нийгмийн харилцааны хэлтэс:

Share