Хөвсгөл Улаан Загалмай хороо

Хөвсгөл Улаан Загалмай хороо Энэхүү хуудас нь Хөвсгөл аймгийн Улаан загалмай хороо?

Хөвсгөл аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран хэрэгжүүлж буй *Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн...
14/10/2026

Хөвсгөл аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран хэрэгжүүлж буй *Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ*-г
1.Гэрийн асаргаа хийх
2.Гар хөлийн сэргээх дасгал
3.Тайвшруулах,хүчилтөрөгч хуримтлуулах ач холбогдол бүхий амьсгалын дасгал
4.Асрахуйн ачаалалтай холбоотой сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх
5.Эрүүл мэндийн анхан шатны арчилгаа хийх зэргээр үзүүллээ.

“ХОЙД БҮС АНХНЫ ТУСЛАМЖИЙН УЛСЫН УРАЛДААН-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛЛООМонголын улаан загалмай нийгэмлэгээс 2 жил тутамд...
09/10/2026

“ХОЙД БҮС АНХНЫ ТУСЛАМЖИЙН УЛСЫН УРАЛДААН-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛЛОО

Монголын улаан загалмай нийгэмлэгээс 2 жил тутамд зохион байгуулдаг “Анхны тусламжийн улсын уралдаан-2026” тэмцээн энэ сарын 07-08-ны өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээнийг Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмай нийгэмлэг, Австралийн улаан загалмайн нийгэмлэг, Яаралтай Түргэн Тусламжийн нийгэмлэг хамтран зохион байгуулав.

Анхны тусламжийн нөхөрлөлүүдийг үүрэг гүйцэтгэх чадварыг сайжруулах, бэлэн байдлыг олон нийтэд сурталчлах, анхны тусламж үзүүлэх, дадал эзэмшүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа холбоо, сайжруулах, сурталчлах зорилготой энэхүү тэмцээн нь энэ жил 21 аймгийг бүсчилсэн байдлаар 5 багт хуваан зохион байгуулагдснаараа онцлог байлаа.

Тэмцээнд Д.Тунгалаг дасгалжуулагчтай, Н.Бодьхүү ахлагчтай ХОЙД БҮСИЙН “Шударга” баг, Ч.Батзориг ахлагчтай, А.Цагаандархи дасгалжуулагчтай Баруун бүсийн “Аврагч” баг, Б.Гансүх ахлагч, Б.Отгончимэг дасгалжуулагчтай Зүүн бүсийн “Нэгдмэл” баг, Э.Алиманцэцэг ахлагчтай Төвийн бүсийн “Номгон” баг, Л.Энхжаргал ахлагчтай, Д.Бат-Анар дасгалжуулагчтай Говийн бүсийн "Амьдрал Бэлэглэгчид" гэсэн багууд анхны тусламжийн талаарх мэдлэг, дадлага чадвараараа өрсөлдсөн юм.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн сургагч багш, УНТЭ-ийн Яаралтай тусламжийн эмч, Анагаах ухааны магистр, Ахлах зэргийн эмч Б.Тамир, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн сургагч багш, Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Яаралтай тусламжийн эмч Ц.Отгонбаяр, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн сургагч багш, Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Яаралтай тусламжийн эмч Ц.Энэбиш, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн сургагч багш, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Яаралтай тусламжийн эмч М.Ундраа, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн сургагч багш, Монгол-Япон сургалтын эмнэлгийн Яаралтай тусламжийн эмч М.Мандах нар өртөөний шүүгчээр ажилласан юм.

Тэмцээн жагсаалын бэлтгэл, онолын мэдлэг, өртөөлчилсөн дадлага ажил гэсэн хэсгээс бүрдэж, багийн гишүүд өртөө хооронд сугалаа сугалж, өгөгдсөн анхны тусламжийн дадлага ажлыг хийж гүйцэтгэж, аваргаа шалгаруулав.

Тэргүүн байрт - ХОЙД БҮСИЙН "ШУДАРГА" БАГ
дасгалжуулагч -Б.Тунгалаг, ахлагч - Н.Бодьхүү
Хоёрдугаар байрт - БАРУУН БҮСИЙН "АВРАГЧ" БАГ
дасгалжуулагч - А.Цагаандархи, ахлагч - Ч.Батзориг
Гуравдугаар байрт -ТӨВИЙН БҮСИЙН “НОМГОН” баг
ахлагч - Э.Алиманцэцэг

Эрүүл Мэндийн Яам
Red Cross
Монголын Яаралтай Тусламжийн Нийгэмлэг
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
Чадраабал Энхжаргал

С.Эрдэнэбат захиралтай *Хүнсний манлай*Аяны жолоо  үйлдвэрийн хамт олон цусаа хандивлах хүмүүнлэгийн аянд нэгдлээ.Эрүүл ...
09/10/2026

С.Эрдэнэбат захиралтай *Хүнсний манлай*Аяны жолоо үйлдвэрийн хамт олон цусаа хандивлах хүмүүнлэгийн аянд нэгдлээ.
Эрүүл ахуйч эмч Ж.Оюун-Эрдэнэ энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулав.
Компанийн удирдлага цусаа өгч буй ажилчдадаа анхаарал тавин таатай орчин бүрдүүлж тухтай ширээ сандал бэлтгэн халуун цайгаар дайлав.
Мөнхтулга даргатай Цусны банкны хамт олон цусаа хандивласан иргэдэд даралтыг нь үзэх,цусны бүлгийг нь тодорхойлох В,С вирусын сорил тавих шинжилгээг газар дээр нь зохион байгуулав.
Мөн түүнчлэн Улаан загалмайн арга зүйчтэй хамтран цусаа хандивлахыг ач холбогдлын тухай мэдээллийг хүн бүрт тайлбарлан өглөө.
Хүн арддаа эрүүл хүнс бэлэглэх их үйлсэд тань амжилт хүсье.
Хүний амийг аврах ариун үйлсэд нэгдсэн хүн бүрт сайн сайхныг хүсэж урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе.
Хөвсгөл Цусны Салбар Төв
Аяны Жолоо Ххк
Чадраабал Энхжаргал
Haltarnym Monhtulga

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн хөтөлбөрийн хүрээнд халамжлуулагч айлаар зочлон гэрийн эргэлт хийлээ. Хөвсгө...
05/10/2026

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн хөтөлбөрийн хүрээнд халамжлуулагч айлаар зочлон гэрийн эргэлт хийлээ. Хөвсгөл аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Дэлхийн анхны тусламжийн өдрийг тохиолдуулан Мөрөн сумын 14 багийн  болон 22 сум 1 тосгоны нийгмийн ажилтнуудад анхны ту...
14/09/2026

Дэлхийн анхны тусламжийн өдрийг тохиолдуулан Мөрөн сумын 14 багийн болон 22 сум 1 тосгоны нийгмийн ажилтнуудад анхны тусламжийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг танхим,цахим хэлбэрийг хослуулан явууллаа.
Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

10/07/2026

Үер, усны аюулаас хэрхэн сэргийлэх вэ? Доорх зөвлөмжийг дагаж үер, усны аюулаас сэргийлнэ үү.👇

30/06/2026

ХҮМҮҮНЛЭГИЙН АНДУУД ТА БҮХЭНДЭЭ МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН БАЙГУУЛАГДСАН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ

1939 оны 06 дугаар сарын 30- ны энэ өдөр “Монголын Улаан Хэрээстийн эвлэл”-ийн анхдугаар Их хурал Улаанбаатар хотноо хуралдаж, анхны дүрмээ баталж байсан түүхтэй.

Монгол Улсад хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө нэмэлт хүч болж ажиллаж байгаа Монголын улаан нийгэмлэгийг үүсгэн байгуулахад тулгын чулууг тавилцсан үе, үеийн удирдлага, ахмадууд Та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлье.

Монголын улаан загалмай нийгэмлэгийг үе, үед нь хөгжүүлж ирсэн ахмад, дунд үеийн улаан загалмайчиддаа баярын мэнд хүргэе.

Бидний ирээдүй болсон хүүхэд залуучууд Та бүхэнтэйгээ Энэхүү тэмдэглэлт өдрийн мэнд хүргэж байна.

Өнөөдөр 191 оронд Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүд үйл ажиллагаагаа явуулж байна.

Монголын улаан загалмай нийгэмлэг нь 1959 онд Олон улсын Улаан загалмай хороогоор хүлээн зөвшөөрөгдөж, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 84 дэх гишүүн байгууллага болсон.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулиар Улаан загалмай нийгэмлэгийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болж ажиллах цорын ганц үндэсний нийгэмлэг мөн болохыг баталгаажуулсан билээ.

Тус нийгэмлэг нь төр, захиргааны байгууллагатай харилцахдаа бие даасан байдлаа хадгалж, хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ЭХ ОРНЫХОО ДӨРВӨН ЗҮГ, НАЙМАН ЗОВХИСТ ТҮҮЧЭЭЛЭН ХҮН АРДЫНХАА ТӨЛӨӨ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙГ МАНЛАЙЛАГЧ НИЙТ УЛААН ЗАГАЛМАЙЧИД, ХҮМҮҮНЛЭГИЙН АНДУУД ТА БҮХЭНДЭЭ МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН БАЙГУУЛАГДСАН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.

Address

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашаан дотор Хөвсгөл аймгийн Улаан Загалмайн Хороо
Murun-Kuren

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөл Улаан Загалмай хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share