Хѳвсгѳл-ЛЭОС

Хѳвсгѳл-ЛЭОС Залуучууд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжиж идэвхжүүлэх. Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ

09/03/2025

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8- ыг энэ жил "For ALL Women and Girls: Rights. Equality. Empowerment." гэсэн уриан дор тэмдэглэгдэхээр тогтож, олон улсын байгууллагууд, улс орнуудын засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон нийт хамтран ажиллахыг UN Women уриалж байна.

Энэ хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаанууд БҮХ эмэгтэйчүүд, охидын эрх, тэгш байдал болон тэднийг чадавхижуулах үйлсэд чиглэгдэж байна. Мөн хаштагыг ашиглан дижитал платформууд дээр мэдээлэл хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлэхийг санал болгож байна.

Эмэгтэйчүүд Залуучуудын Оюуны Сан Үндэсний сүлжээ,
Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан жил бүрийн Мартын 8-ийг баяр ёслолын байдлаар биш үндсэн агуулгаар нь тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалдаг.

Дэлхийн улс орнууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 1910 оноос эхлэн тэмдэглэж байгаа бөгөөд энэ өдөр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэх, дайныг эсэргүүцэх, үзэл бодол, эв санааны нэгдлээ илэрхийлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Бид ч энэ давалгааг эх орондоо эхлүүлж, үргэлжлүүлсээр ирсэн.

Харин сүүлийн үед “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” хэмээх үндсэн агуулга нь бүдгэрч, баяр наадмын өнгө аястай болж ирсэн. Иймд “Эмэгтэйчүүд залуучуудын оюуны сан” Үндэсний сүлжээ, ЛЭОС ТББ өмнөх жилүүдийн нэгэн адил энэ өдрийг үндсэн утга агуулгынх нь хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг УРИАЛЖ байна.

Байгууллага аж ахуйн нэгжүүд, хамт олон бүр энэ өдөр БАЯРЫН ширээний ард биш ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ширээний ард сууж, эмэгтэйчүүдээ сонсож, эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлыг хэлэлцэх, шийдэл гаргах БҮТЭЭЛЧ арга хэмжээ зохион байгуулж хэвшье.

Энэ өдрийг эмэгтэйчүүд бид нийгмийн шударга ёс, хөгжил дэвшил, эв нэгдлийн асуудлаар дуу хоолойгоо өргөдөг, “АРХИГҮЙ” өдөр болгох зорилгод нэгдэцгээе.

Өмнөх жилүүдийн нэгэн адил бидний уриалгыг дэмжин ажиллах Төрийн захиргааны болон боловсрол шинжлэх ухааны байгууллагууд олон байгаа гэдэгт итгэж байна.

“ӨӨРЧЛӨЛТИЙН ДУУ ХООЛОЙ” СЭДЭВТ ИНБ-ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА✅Тус форумд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн 21-н  #ай...
31/01/2025

“ӨӨРЧЛӨЛТИЙН ДУУ ХООЛОЙ” СЭДЭВТ ИНБ-ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
✅Тус форумд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн 21-н #аймгийн зохицуулагчид, ИНБ-ын 70 гаруй төлөөлөл оролцлоо
✅ Монгол Улсын иргэний нийгмийн өнөөгийн байдал, "Хөгжлийн төлөөх хариуцлага: Иргэний нийгмийн санаачилга" зарчмыг хэлэлцэж хамтын санаачилгыг сайн дурын үндсэн дээр дэмжихээ илэрхийллээ.
Тус санаачилга нь төрийн бус байгууллагуудын нийгэмд үзүүлэх үр нөлөө, ил тод байдлыг чухалчилж, шударга ардчилсан нийгэмд оруулж буй хувь нэмэр, ололт амжилтыг тодотгон, хөгжлийн төлөөх манлайлыг таниулахад оршиж байгаа юм.
✅Уг форум нь Европын Холбооны дэмжлэгтэйгээр ХМЗ, ХБНГУ-ын Дойче Велле Академийн хамтран хэрэгжүүллээ.
✅Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэж ИНБ-ын санаачилгыг хэрэгжүүлэх #Зарчим баталлаа.
Эмэгтэйчүүд Залуучуудын Оюуны сан
Ц. Бүжидмаа
Хөвсгөл Лэос Салбар
Сараа Сарантуяа Сараа

Address

8-р баг
Murun-Kuren

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хѳвсгѳл-ЛЭОС posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share