Дэлгэрхангай сумын ЗДТГазар

Call Directions Website Contact the organization

Дэлгэрхангай сумын ЗДТГазар Дэлгэрхангай

23/10/2026
23/10/2026

ЗАЛРУУЛГА‼
ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ДУНДГОВЬ АЙМАГТ 10-САРЫН 30, 31-НД АЖИЛЛАХААР БОЛЛОО

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, иргэдэд төрөлжсөн мэргэжлийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

📅 Ажиллах хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 30, 31
📍 Байршил: Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг
📞 Цаг авах утас:
1800-0119
7505-0103

Жич: Та Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүд, хүүхдийн эмч дээр 10-р сарын 30, 31-ний өдрийн цаг авч үйлчлүүлнэ үү.

🇲🇳БОЛОВСРОЛ | ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛЬ БОЛОН ДЭЛГЭРХАНГАЙ ЕБС-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА2016 оноос хэрэгжиж эхэлсэн Шинэ Монгол су...
23/10/2026

🇲🇳БОЛОВСРОЛ | ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛЬ БОЛОН ДЭЛГЭРХАНГАЙ ЕБС-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

2016 оноос хэрэгжиж эхэлсэн Шинэ Монгол сургууль болон Дэлгэрхангай сумын ЕБС-ийн хамтын ажиллагааны “Говь" хөтөлбөрт хамрагдан Улаанбаатар хотыг зорих гэж буй Б.Уранзаяа багштай 11А ангийн сурагчдын төлөөллийг сумын Засаг дарга хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Засаг дарга тус хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, сурагчдын сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэх, мэдлэг, туршлага хуримтлуулахад үзүүлэх үр нөлөөний талаар санал солилцож, сурагчдад амжилт хүсэв.

Мөн сурагчдын сурч хөгжих боломжийг дэмжих зорилгоор 2024-2028 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зардлаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаа.

Дэлгэрхангай сумын ЗДТГазар

22/10/2026
22/10/2026

ТУСГАЙ ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
@дагагч

https://www.facebook.com/share/p/14mPk6RqiYu/
21/10/2026

https://www.facebook.com/share/p/14mPk6RqiYu/

🇲🇳 Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе 🇲🇳

🌐 Энэ жилийн Дэлхийн ёс зүйн өдрийн уриа: Ёс зүйг эргүүлж анхаарлын төвд авчиръя. /“Re-centering Ethics”/

🌐 Дэлхийн ёс зүйн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт тэмдэглэдэг уламжлалтай.

🇺🇸 АНУ-ын Карнейгийн консул 2014 онд анх санаачлан энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн.

🌐 2014 оноос эхлэн өнөөдөр дэлхийн 100 орчим улс Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэж байна.

🌐 Энэ жил Карнейгийн консулаас «Хуваагдмал дэлхий ертөнцөд урагшлах гарцыг эрэлхийлэх нь: Ёс зүйг төвд нь эргэн тавих нь» гэсэн сэдвээр нээлттэй цахим хэлэлцүүлэг болно. Улаанбаатарын цагаар 20:00-д болно.

👉 https://info.carnegiecouncil.org/re-centering-ethics?utm_source=chatgpt.com

МАЛЧИД, МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД  урьдчилан сэргийльеДуут хавдар нь 3.5 сартай тугалаас эхлэн 4 хүртэлх насны үхэр ө...
20/10/2026

МАЛЧИД, МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

урьдчилан сэргийлье

Дуут хавдар нь 3.5 сартай тугалаас эхлэн 4 хүртэлх насны үхэр өвчлөх эрсдэлтэй, хурц явцтай халдварт өвчин юм. Түүнчлэн буга, хандгай, одос үхэр, хонь зэрэг амьтанд тохиолдох боломжтой.



Дуут хавдар нь дэлхийн олон оронд тархсан бөгөөд ялангуяа Африкийн зарим бүс нутагт өргөн тохиолддог өвчин юм. Өвчилсөн малын 10-25 хувь нь хорогдох эрсдэлтэй байдаг. Энэтхэг, Пакистан зэрэг орнуудад гэрийн болон зэрлэг үхрийн дунд түгээмэл тохиолддог байна.

Манай улсын ойт хээр болон тал хээрийн бүсэд уг өвчин бүртгэгддэг боловч жил бүр тогтмол хэрэгжүүлдэг урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнд өвчлөлийн гаралт харьцангуй буурч байна.



Дуут хавдар өвчнийг Clostridium chauvoei хэмээх агааргүй орчинд үрждэг, спор үүсгэдэг савханцар хэлбэрийн бактери үүсгэнэ. Энэхүү нян нь үхсэн малын сэг зэм болон хөрс, тэжээлт орчинд удаан хугацаагаар хадгалагдах чадвартай.

Бактерийн өсөж үржих хамгийн тохиромжтой нөхцөл нь 36-39 хэмийн дулаан, агааргүй орчин байдаг.



Дуут хавдрын үүсгэгч нь чийгтэй хөрс, намаг, шалбааг, тогтмол устай нуур цөөрөмд олон жилийн турш амьдрах чадвартай. Мөн нар салхи хүрдэггүй харанхуй орчинд 10-аас дээш жил хадгалагдаж болох бөгөөд үхсэн малын ялзарсан сэг, хүүрэнд 6 сар хүртэл хугацаанд амьд байж халдвар тараах эрсдэлтэй байдаг.

?

Өвчтэй малын ялгадас болон сэг, хүүрээр бохирлогдсон хэвтэр бууц, хашаа саравч, ус, бэлчээр, өвс тэжээл, тоног хэрэгсэл нь халдварын гол эх үүсвэр болдог.

Хуурайшилт, гангийн үед бэлчээрийн ургамал хатаж ширүүссэнээр малын ам, хамрын салст бүрхүүл шархалж, түүгээр дамжин халдвар нэвтрэх нөхцөл бүрддэг. Мөн салхи шуурганы улмаас хөрсөнд хадгалагдсан нян тоос шороотой хамт агаарт дэгдэж, амьсгалын замаар халдварлах боломжтой.

Зуны улиралд ялаа, шумуул зэрэг цус сорогч шавж халдвар тараах хоёрдогч хүчин зүйл болдог. Үүнээс гадна үхэр гууртах нь өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

хэмжээ

* Урьдчилан сэргийлэх вакциныг 3 сартай тугалаас эхлэн 4 хүртэлх насны бүх үхэрт тарина.
* Вакцинжуулалтыг өвчин гарах эрсдэлтэй хугацаанаас 14-30 хоногийн өмнө хийх шаардлагатай.
* Хашаа саравч, өтөг бууцанд тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийж хэвших.
* Ус, бэлчээрийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах.
* Малын биеийн байдалд тогтмол хяналт тавьж, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн даруй малын эмчид мэдэгдэх.

Малчид, мал бүхий иргэд та бүхэн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлснээр мал сүргээ эрүүл хамгаалж, халдварт өвчний тархалтыг бууруулах боломжтой юм.

Дэлгэрхангай сумын ЗДТГазар

Дэлгэрхангай сумын Мал эмнэлгийн тасаг

Address

Дундговь аймаг, Дэлгэрхангай сум, Номгон, 4-р баг, Хашаат
Mandalgovi

Alerts

Be the first to know and let us send you an email when Дэлгэрхангай сумын ЗДТГазар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Дэлгэрхангай сумын ЗДТГазар:

Shortcuts

Share