Хөвсгөл аймгийн Байгаль Орчны газар

Call Directions Contact the organization

Хөвсгөл аймгийн Байгаль Орчны газар Аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцвэрийг хангах

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчин, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрөөс болон орон нутгаас ногоон хөгжил, байгаль орчны чиглэлээр баримталж буй бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт, хамгаалал, нөхөн сэргээлтийг явуулах замаар байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, оролцоог хангах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны орон нутгийн байгууллага юм.

🌿 ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР🌏 ЁС ЗҮЙТЭЙ АЛБАН ХААГЧ — ИРГЭДИЙН ИТГЭЛТөрийн албан хаагчийн ёс зүй нь шударга, ил тод, хариуцлаг...
21/10/2026

🌿 ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР

🌏 ЁС ЗҮЙТЭЙ АЛБАН ХААГЧ — ИРГЭДИЙН ИТГЭЛ

Төрийн албан хаагчийн ёс зүй нь шударга, ил тод, хариуцлагатай үйл ажиллагааны үндэс бөгөөд иргэдийн итгэлийг бэхжүүлэх чухал үнэт зүйл юм.

Байгаль орчны салбарын төрийн албан хаагч бид бүхэн:

🍀 Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах;

🤝 Иргэдтэй хүндэтгэлтэй, соёлтой харилцах;

⚖️ Шударга ёсыг эрхэмлэн, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

🌱 Албан үүргээ чин сэтгэлээсээ, хариуцлагатай биелүүлэх нь бидний эрхэм зорилго билээ.

Ёс зүйг эрхэмлэж, итгэлийг бүтээж, байгаль дэлхийгээ хамтдаа хамгаалцгаая! 💚

#ДэлхийнЁсЗүйнӨдөр #ТөрийнАлбанХаагчийнЁсЗүй #БайгальХамгаалал #ШударгаБайдал #ХариуцлагатайАлбанХаагч

20/10/2026

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаар тогтоолоор Мөрөн суманд 19 сумын нутгаас 3,990 м³ түлээний мод, 7,700 м³ хэрэглээний мод бэлтгэн нийлүүлэх дээд хязгаарыг баталсан.
2026 оны зун, намрын мод бэлтгэлийн ажлын явцад сум, орон нутагт бензин, шатахууны нийлүүлэлт хомсдож, мод бэлтгэлийн ажлыг хэвийн явуулахад хүндрэл, бэрхшээл үүссэн. Мөн 2026 оны 9 дүгээр сараас эхлэн ойд баавгай үзэгдэх болсон нь мод бэлтгэлийн ажилд оролцож буй ажилчдын аюулгүй байдалд эрсдэл учруулж, ойд ажиллах хүн хүчний олдоцод сөргөөр нөлөөлж байна.
Тухайлбал, Мөрөн сумын “Сантын өвөр” ХХК-ийн ажилчид Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэрт байрлах Нарийн хонгор хэмээх газарт 2026 оны 10 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд мод бэлтгэлийн ажил гүйцэтгэж байгаад түр орхисон гэрийг баавгай нурааж, дотор байсан хүнсний бүтээгдэхүүнийг идэж сүйтгэсэн тохиолдол гарсан. Энэхүү нөхцөл байдал нь мод бэлтгэлийн ажил эрхэлж буй ажилчид болон нутгийн иргэдийн аюулгүй байдалд санаа зовних нөхцөл үүсгээд байна.
Гэсэн хэдий ч дээрх хүндрэл, эрсдэлийг үл харгалзан батлагдсан дээд хязгаарын хүрээнд түлээ болон хэрэглээний модыг бэлтгэн нийлүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж, модны нийлүүлэлтийг хэвийн түвшинд хүргэх чиглэлээр ажиллаж байна.

🇲🇳 МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛЭЛЭЭ.2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11:40 цагт Монгол ...
20/10/2026

🇲🇳 МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛЭЛЭЭ.

2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11:40 цагт Монгол Улсын Төрийн дууллыг 21 аймаг, 9 дүүргийн төв талбайд нэгэн зэрэг эгшиглүүлэх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Байгаль Орчны газрын хамт олон идэвхтэй оролцлоо.

🇲🇳 Эх орноороо бахархаж, Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлье!

#ТөрийнДууллынӨдөр #МонголУлс #ҮндэснийБахархал

19/10/2026

✅“ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР НЭГДЛЭЭ.

💚 Хүүхэд бүрд хайр, гэр бүл бүрд аз жаргал 💚

Хүүхдийн хөгжил, хамгаалал, сайн сайхан ирээдүйн төлөө эцэг эх бүрийн оролцоо, халамж, анхаарал хамгийн чухал билээ.

Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын албан хаагчид “ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хүүхэдтэйгээ хамт цагийг үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрүүлж, тэднийхээ дурсамж бүтээх, ярилцах, тоглох, хайр халамжаа мэдрүүлэх энгийн атлаа үнэ цэнтэй мөчүүдийг хуваалцаж байна.
Учир нь хүүхэддээ зориулсан цаг бол хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт. Өдөр бүр хүүхдээ сонсож, ойлгож, хамтдаа инээж, хамтдаа хөгжих нь гэр бүлийн аз жаргал, хүүхдийн зөв төлөвшлийн үндэс юм.

Хүүхдийн төлөөх сайн үйлс бүрийг өнөөдрөөс эхлүүлье!

#ЗаБолЗаавалХийе
#ЗаБолЗаавал

Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

🌲🌳🌲 Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр тусгай салбараас ирүүлсэн хүсэл...
12/10/2026

🌲🌳🌲 Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр тусгай салбараас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байгууллагын албан хаагчдад Мод тарьж ургуулах, арчлах, тарих модыг сонгоход анхаарах зарим асуудлын талаар зөвлөмж өгч, сургалт зохион байгууллаа.

БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНООС АЛБАН ХААГЧДАД "СТРЕСС ХЯМРАЛЫГ ЗОХИЦУУЛАХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТЫГ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛ...
09/10/2026

БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНООС АЛБАН ХААГЧДАД "СТРЕСС ХЯМРАЛЫГ ЗОХИЦУУЛАХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТЫГ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАСАГТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026.10.09

09/10/2026

ОЙН АШИГЛАЛТ, ОЙЖУУЛАЛТ, НӨХӨН СЭРГЭЭЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Б.ИДЭРСАЙХАН: МӨРӨН СУМАНД ТҮЛЭЭНИЙ МОД НИЙЛҮҮЛЭХ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 38% -ТАЙ ЯВЖ БАЙНА. ИРГЭД, ААНБ-УУДЫГ НАМРЫН МОД ТАРИХ ӨДРҮҮДЭЭР МОД ТАРИХЫГ УРИАЛЖ БАЙНА.

🍂 НАМРЫН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ОРОЛЦЛОО 🍂✅ Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны А/538 дугаар захирамж, Мөрөн сумы...
09/10/2026

🍂 НАМРЫН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ОРОЛЦЛОО 🍂

✅ Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны А/538 дугаар захирамж, Мөрөн сумын Засаг даргын 2026 оны А/321 дүгээр захирамжийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх” ажилд Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын алба хаагчид хуваарилагдсан талбайн хог хаягдлыг цэвэрлэж оролцлоо.
✅ Хогоо ил задгай хаяхгүй байх нь эх дэлхийгээ хайрлах хамгийн энгийн үйлдэл юм.
✅ Хог хаягдал нь зөвхөн байгальд төдийгүй хүн, амьтны амьдралд шууд хор хөнөөл учруулах эрсдэлтэй.
✅ Хоггүй хүрээлэн буй орчныг хамтран бүтээцгээе.

‼️ТҮЛШНИЙ МОД БЭЛТГЭН ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХДЭЭ ОЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ ҮҮ.‼️
09/10/2026

‼️ТҮЛШНИЙ МОД БЭЛТГЭН ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХДЭЭ ОЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ ҮҮ.‼️

08/10/2026

“БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮСЭД НЭВТЭРЧ, ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД БОЛОН МАЛД АЮУЛ, ЭРСДЭЛ УЧРУУЛСАН ТОХИОЛДОЛД ТУХАЙН ИРГЭН ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ, ТУС СУМ ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДАД МЭДЭГДЭЖ АРГА ХЭМЖЭЭ АВХУУЛАХ БОЛОМЖТОЙ.

Address

7-р хороо
Mörön

Telephone

+97677444403

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөл аймгийн Байгаль Орчны газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хөвсгөл аймгийн Байгаль Орчны газар:

Shortcuts

Share