Хөвсгөлийн Аутизмын Холбоо

Call Directions Contact the organization

Хөвсгөлийн Аутизмын Холбоо ❤❤ хүн бүр адилхан ❤❤

08/10/2026

📚 ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХҮРЭЭНД БОЛОВСРУУЛАГДСАН НОМ, ГАРЫН АВЛАГА, ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГЭЖ БАЙНА

Тэгш хамруулах боловсролын чиглэлээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд боловсруулагдсан ном, гарын авлага, зөвлөмжүүдийг багш, боловсролын мэргэжилтэн, сургалтын байгууллагын удирдлага, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад зориулан хүргэж байна.

Эдгээр материал нь ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хамруулах, чанартай боловсрол олгох, сургалтын орчныг тохируулах, онцлог хэрэгцээнд нь нийцсэн сургалтын төлөвлөгөө боловсруулах, суралцагчийн хөгжлийн түвшин болон ахицыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой.

✅ “СТАРТ I, II” ТӨСӨЛ

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн I, II шатны хүрээнд боловсруулсан ном, гарын авлага, зөвлөмжүүд.

📌 1. Суралцахуйн бэрхшээлтэй, зан үйлийн асуудалтай хүүхдэд дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмж
https://shortlink.win/1E8SI

📌 2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн түвшинг тодорхойлох, багшлах арга зүйн гарын авлага
https://shortlink.win/1ymrG

📌 3. Туршилтын сургуулийн жишээний эмхэтгэл
https://shortlink.win/1E8T9

📌 4. Өдөр тутмын хэрэглээний 450 үгсийн зурган цомог
https://shortlink.win/1E8Tk

📌 5. 18 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг хийх гарын авлага
https://shortlink.win/1yms4

📌 6. Аутизмын хүрээний бэрхшээлийн тухай ойлголт
https://shortlink.win/1ymsi

📌 7. Эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөмж
https://shortlink.win/1ymsw

📌 8. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр ашиглах гарын авлага
https://shortlink.win/1E8Ub

📌 9. Цэцэрлэгийн насны хүүхдэд зориулсан явуулын сургалтын гарын авлага
https://shortlink.win/1E8Ui

📌 10. Хүүхдийн цэцэрлэгт тэгш хамран сургах үйл ажиллагааг зохион байгуулах нь /зөвлөмж/
https://shortlink.win/1E8Ut

📌 11. “Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй” – Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулж буй цэцэрлэгүүдийн туршлагын эмхэтгэл
https://shortlink.win/1E8UJ

📌 12. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад чиглэсэн эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл
https://shortlink.win/1E8UZ

📌 13. Тэгш хамруулан сургах боловсрол – Боловсролын бүх түвшний мэргэжилтнүүдэд зориулсан зөвлөмж
https://shortlink.win/1yAIc

📌 14. Тэгш хамруулан сургадаг сургууль – Сайн жишээний эмхэтгэл
https://shortlink.win/1ymtO

📌 15. Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж
https://shortlink.win/1ymtY

📌 16. Ерөнхий боловсролын сургууль ба туслах багшийн оролцоо
https://shortlink.win/1ymu6

📌 17. Брайл бичиг, орон зайн баримжаанд сургах үеийн дэмжлэгийн аргууд
https://shortlink.win/1ymuk

✅ “ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ” ТӨСӨЛ

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн хүрээнд боловсруулсан ном, гарын авлага, зөвлөмжүүд.

📍 18. Тэгш хамран сургах боловсрол – Бодлого, эрх зүйн шинжилгээ
https://shortlink.win/1yAIh

📍 19. ТХСБ – Оролцогч талуудын чадавх бэхжүүлэх сургалтын модуль
https://shortlink.win/1yAIp

📍 20. Тэгш хамран сургах боловсролын бодлого, соёл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх сургалтын гарын авлага
https://shortlink.win/1EnCy

📍 21. Тэгш хамран сургах боловсрол – Бодлогын хураангуй
https://shortlink.win/1EnCD

📍 22. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд суралцахуйн түгээмэл загварын зарчмыг тусгах арга зүйн зөвлөмж
https://shortlink.win/1yAIS

📍 23. Тэгш хамран сургах боловсролд хамтдаа
https://shortlink.win/1EnCQ

📍 24. Монгол Улсад тэгш хамруулах боловсролыг дэмжих нь
https://shortlink.win/1E8VS

✅ “МОНГОЛ УЛСЫН ХҮҮХЭД БҮРИЙГ БОЛОВСРОЛД ТЭГШ ХАМРУУЛАХ ЗАРЧМЫГ ДЭМЖИХ НЬ” ТӨСӨЛ

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Японы Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлсэн “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-I (2018–2021)”, “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-II (2021–2024)” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн багш, сургуулийн ажилтан, эцэг эхчүүдэд зориулан боловсруулсан материалууд.

🔹 25. Хүүхдийн сурах үйл явцад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх арга зүй
https://shortlink.win/1E8Wg

🔹 26. “Тавдугаар ангийн сурагчдыг бага ангиас дунд ангид дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэх арга зүй” /Сургалтын модуль/
https://shortlink.win/1ymu-

🔹 27. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтын модуль
https://shortlink.win/1ymva

🔹 28. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй холимог бүлэгт зохион байгуулах арга зүй
https://shortlink.win/1ymvk

🔹 29. Боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дэмжих малчин эцэг эх, асран хамгаалагчдын чадавхыг дээшлүүлэх /Сургалтын модуль/
https://shortlink.win/1ymvp

🔹 30. Боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж буй сайн туршлага
https://shortlink.win/1E8WV

✅ “ЕБС-ИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН ЦАХИМ СУРГАЛТЫН ПЛАТФОРМ” ТӨСӨЛ

Боловсролын яам, Люксембургийн Их Вант Улсын Гадаад хэргийн яам, ПАДЕМ олон улсын байгууллагын санхүүжилтээр “Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан тэгш хамруулах боловсролын цахим платформ бий болгох” төслийг Боловсролын ерөнхий газар, “Адина-Тэгш боломж” ТББ хамтран 2024–2026 онд хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн чиглэлээр дараах 9 цахим сургалтын модуль боловсруулсан. Үүнд:

🔹 Аутизмын хүрээний эмгэг
🔹 Тулгуур хөдөлгөөний бэрхшээл
🔹 Хэл ярианы бэрхшээл
🔹 Анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг
🔹 Оюун ухааны бэрхшээл
🔹 Харааны бэрхшээл
🔹 Сонсголын бэрхшээл
🔹 Дауны хам шинж
🔹 Суралцахуйн бэрхшээл

💻 Энэхүү онлайн модуль сургалтаар багш, боловсролын мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцах боломжтой.

🎥 Цахим сургалтын танилцуулга:
https://youtu.be/FgARXoLadoE

📚 Багш, боловсролын мэргэжилтэн, сургалтын байгууллагын удирдлага, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн дээрх материалуудтай танилцаж, үйл ажиллагаандаа ашиглана уу.

28/09/2026
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. Зорилго: Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа аутизмтай хүүхдийн танин мэдэхүйн чадварыг д...
12/08/2026

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Зорилго: Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа аутизмтай хүүхдийн танин мэдэхүйн чадварыг дэмжих, эцэг эх асран хамгаалагчдыг чадавхжуулах сургалт, зөвлөгөө мэдээлэл
Сургалтын багш: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн багш Б.Сарантуяа
Хугацаа: 2026 оны 8 сарын 12-ноос 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

30/07/2026
30/07/2026
30/07/2026

ЗАРЛАЛ - Зан үйл заслын AБA аргачлалын гэр бүлд төвлөрсөн одоогийн чиг хандлага сургалт болно.

АНУ- ын Техасын Их Сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн багш Жэймс Ли (PhD, MPH, BCBA-D) гуравдахь удаагаа манай улсад Монголын Аутизмын Холбооны урилгаар хүрэлцэн ирж ажиллах гэж байна.

Сургалтын агуулга
1. Зан үйл заслын AБA аргачлалын гэр бүлд төвлөрсөн одоогийн чиг хандлага (2 цаг)
• AБA-ийн өнөөгийн хөгжлийн чиглэл
• Хүүхдийн утга учиртай харилцаа холбоо, бие даасан байдал,
• Хүүхдийн сонирхол, сонголт, өдөр тутмын амьдралын хэв маягийн дэмжлэг, гэр бүлийн амьдралын чанарыг АБА-д хэрхэн онцолж буй талаар
• Асуудалтай зан үйлийг ойлгож, эерэгээр дэмжих арга зам, хариу үйлдэл үзүүлэхтэй холбоотой RUBI -гийн жишээ, практик зөвлөмжүүд

2. Асуулт, хариулт (1 цаг)
Оролцогчид Dr. James D. Lee-тэй шууд ярилцаж, ABA болон зан үйлийн дэмжлэгтэй холбоотой асуултуудаа асуух боломжтой.

3. ДЭМБ-ын Асран хамгаалагчдын ур чадварыг сайжруулах сургалтын (CST) хөтөлбөрийн танилцуулга (0.5-1 цаг)
• ДЭМБ-ын боловсруулсан CST хөтөлбөр
• Монгол Улсад хэрэгжүүлсэн туршилтын төсөл
• Эхний үр дүн, цаашдын хэрэгжилтийн тухай

Огноо: 2026.08.06
Хугацаа: 09:00-13:00 /4 цаг/
Байршил: Япон-Монгол төвийн хурлын танхим
Бүртгэл дүүрсэн

жич: Танхимын багтаамжаас хамааран бүртгүүлээгүй бол хамрагдах боломжгүй.

Эцэг эх, асран хамгаалагч, багш мэргэжилтнүүдэд зориулсан сургалт

Жэймс Ли багш нь CST хөтөлбөрийн АНУ-ын талаас холбоо харилцааны зохицуулагч бөгөөд 2024 онд манай холбооны урилгаар ирэхдээ Autism Speaks байгууллагатай хамтран манай холбооноос хэрэгжүүлэх гэж байгаа “Асран хамгаалагчдын ур чадварын сургалт (CST)”-ын туршилтын төслийг эхлүүлэхээс гадна эцэг эхчүүдэд зориулж “АБА”-г гэрийн нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх тухай сургалт хийж, гэр бүлүүдэд бүлгийн зөвлөгөө өгсөн билээ.

Энэ удаад Жэймс багшийн ирж байгаа гол зорилго бол ДЭМБ-ын “Асран хамгаалагчдын ур чадварыг сайжруулах CST” хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлсэн талаар мэдээлж, уг хөтөлбөрийг цаашид өргөжүүлэн, төрийн бодлогын дэмжлэгтэйгээр хамтран ажиллах боломж, тус хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, орон нутагт өргөжүүлэх гэх мэт цаашдын алхмуудыг судлах юм.

Address

Mörön

Telephone

+97689896281

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөлийн Аутизмын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хөвсгөлийн Аутизмын Холбоо:

Shortcuts

Share