Ховд Аймгийн Фейсбүүк Хуудас

Ховд Аймгийн Фейсбүүк Хуудас Баруун таван аймгийн иргэдийн цахим нэгдэл. Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай.

Ховд аймгийн төв нь Ховд хот. Шинэтгэгч, хууль тогтоон сахиулагч, дипломатч, цэргийн жанжин, хутагт хэмээн алдаршсан Зүүн гарын улсын хаан Галданбошогт 1685 онд Ховд голын хөвөөний Улаанхаргана хэмээх газар манжийн түрэмгийллийг эсэргүүцэх цэргийн бэхлэлт байгуулж, орд өргөө бариулан төвлөн сууж, цэрэг дайчлан бэлтгэл сургууль хийлгэж зэр зэвсэг үйлдвэрлүүлж, хоол хүнс базаан, тариа ногоо тариулж

байжээ.
Хожим нь манж нар өөрсдөө тарианы сууринг цэргийн бэхлэлт болгон хувиргаж 1762 онд Буянт голын хөвөөнд нүүлгэн шилжүүлсэн байна.


Ховд хот 1685 -1717 онд Монгол цэргийн бэхлэлт, тарианы суурин, 1717-1730 онд манжийн цэргийн тарианы суурин, 1730-1762 он хүртэл манжийн цэргийн бэхлэлт байлаа.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1960 онд гарч Ховд хот байгуулагдсаны 200 жилийн ойг 1962 онд ёслол төгөлдөр тэмдэглэсэн бөгөөд 240 жилийн ой нь 2002 онд болно.
Ховд хот XIX зууны үед сангийн хот, худалдааны дүүрэг буюу наймаачин, Түгээмэл амаржуулагч хийд, гэр хорооллоос бүрдэж байжээ. Сангийн хотод манж амбан байрлан засаг захиргааны алба явуулж байв.
Энэ хот нь дөрвөлжин шавар хэрмээр хүрээлэгдсэн байжээ. Хэрмийн өндөр гь 4.5 метр, өргөн нь 1.5 метр, эргэн тойрон 1.2 км хэмжээтэй, зүүн хаалга нь Бэлгийг угтсан, Баруун хаалга нь Баярыг бадруулсан, өмнөт хаалга нь Буян чуулсан нэртэй байв. Дөрвөн өнцөгт нь алсын бараа харах асар босгож, хэрмийн гадна талыг тойруулан усан хаалт байгуулж, хаалга тус бүрд зориулан гүүр барьжээ. Хэрэм дотор Хэвэй амбан, Цэрэг сангийн яам, монголчуудын хэрэг эрхлэн шийтгэх яам, пүүсүүд, цэрэг сангийн хүнсний агуулахууд, Гэсэр сүм, гяндан байршиж байжээ.
Наймаачны дүүргийн тухай Оросын эрдэмтэн А.М.Позднеев "Түүхий тоосгоор барьсан хотын бүх байшингууд жигд цэвэрхний хувьд зөвхөн Хятадын хотуудаар үл барам Оросын хотуудыг ч ийм байгаасай гэмээр ажээ. 15 сажин өргөн төв гудамж өндөр гуалиг улиас тарьсан нь Монголын уудам талд алжаасан хүний нүдэнд их л аятайхан харагдана.
Ховдын гудамжны сэтгэл булаасан байдлыг энд ирсэн бүх жуулчид магтан бичиглэсэн бөгөөд тэр нь одоо бүр уламжлал болжээ гэж хэлж болмоор байна хэмээжээ. "Тэр цагт Ховдод Засагт хан, Сайн ноёны халхчуудаас гадна Алтайн урианхай, Булган голын торгууд, Увс нуурын дөрвөд, Улаан залаат юүдэн өмссөн баядууд, тариачин мянгад, захчин, өөлд зэрэг монголчуудаас гадна малгайдаа шувууны өд сөд хадсан хасаг, цоохор тоорцогтой чантуу, ганц хоёр тангад зэрэг есөн хэлийн амьтан мал, ангийн үс, арьс нэхий, ноос ноолуур өгч хятад оросоос эд бараа авч байсан билээ" хэмээн Засагт хан аймгийн Дархан гүн Маньбазарын хошууны ард өвгөн Бандийн ярьсан нь бидний үед уламжлагдан иржээ.
Монгол Улсын Засгийн газраас Баруун хязгаарыгтүвшитгэн тогтоож сайдаар Баргын манлай баатар ван Дамдинсүрэн, Халхын Хатанбаатар ван Магсаржав нарыг томилон явуулжээ.
Тэд нийслэл хүрээнээс дайчилсан 500, баруун хязгаар Ховд нутгаас дайчилсан 2500 цэргийг удирдан 1912 оны 8-р сарын 6-ны өдөр Ховд хотыг Манж-Хятадын түрэмгийллээс чөлөөлжээ.
Нэрт түүхч Д.Гонгор "Монголын баруун хязгаарын олон ястны улс төр, эдийн засгийн гол төв болж байсан Ховд хотыг чөлөөлсен нь 1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний том ялалт бөгөөд үүний үр дүнд Манж чин улсын 220 жилийн ноёрхол эцэс болсон юм" гэж тэмдэглэжээ.
Иймийн учир Ховдынхон
Алдар нь мөнхөрсөн Галдан хааны асаасан галтай
Алтайн хязгаарт од болж тодорсон хотоо
Хатанбаатар Манлай вангийн нээсэн хаалгатай
Харийн амбанаас хамгийг аварсан баатар хотоо хэмээн сүсэглэн дуулдаг билээ.
Ховдынхон Хатанбаатар Магсаржавын цэргийн гол хүчин байрлаж байсан Талын улаан уулыг "Баатархайрхан" хэмээн нэрлэж дээдлэн тахиж иржээ.
Одоо Ховд хот олон ястан түмний төр, засаг захиргаа, үйлдвэр үйлчилгээ, худалдаа, эрүүлийг хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухааны төв болон хөгжиж байна.

27/01/2026
🍉ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ТАРВАС🍉🍉🍉🍉Ховдын тарвас хүргэлтээр гарч эхэллээ. 👍👍👍Элдэв химийн гаралтай бордоо амт, өнгө оруулагч ...
15/08/2025

🍉ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ТАРВАС🍉

🍉🍉🍉Ховдын тарвас хүргэлтээр гарч эхэллээ.
👍👍👍Элдэв химийн гаралтай бордоо амт, өнгө оруулагч ашиглаагүй эх орны хөрсөнд ургасан амттай, найдвартай тарвасаа хүргүүлээд аваарай.
Үнэ: 1 шуудай тарвас 65 000
(Шуудайндаа 29-35кг-тай)
👉Захиалга өгөх 80039308
99473342

ХОВДЫН ТАРВАСАА ОЛОН ЖИЛ ИДЭЖ БАЙНА. ХОРДЛОГО АВЧ БАЙСАН УДААГҮЙ. ЭЛЭГ, БӨӨР ЭРХТЭН СИСТЕМЭЭ ЦЭВЭРЛЭЭД ЭРҮҮЛЖЭЭД Л БАЙДА...
13/08/2025

ХОВДЫН ТАРВАСАА ОЛОН ЖИЛ ИДЭЖ БАЙНА. ХОРДЛОГО АВЧ БАЙСАН УДААГҮЙ. ЭЛЭГ, БӨӨР ЭРХТЭН СИСТЕМЭЭ ЦЭВЭРЛЭЭД ЭРҮҮЛЖЭЭД Л БАЙДАГ ДАА🍉🍉🍉
Холын бурхдаас хонхорын чөтгөр туслах гэж үг мэдэх үү...
Ховд бараг 100-гаад мянган хүн амтай...

90.000 хүн амын гуравхан мянга нь ногоочин гэсэн бүртгэлтэй...
90.000 хүн ам, 3.500 ногоочин гээд бод доо...
Тарьсан тарвас, амтат гуаг нь гурван сая Монголчууд хэрэглэнэ гээд бод...

Ногоочид маань хөлс хүчээ шавхан байж ургуулсан нутгийн минь нэрийн хуудас болсон амтат тарвасыг голж шилж амаа олохгүй идчихээд үгээ онохгүй муулах нь хэний хэтийн санаа зорилго вэ...

Гадна гадаргууг нь угааж цэвэрлээд задалж идэж сураагүй байж... цөөхөн хэдэн ногоочдоо жилийн жилд гоочлоод байвал хэн тарвас, амтат гуа тариалах юм бэ?
Гэдэс нь гүйлгэдэг бол идэхээ л больчих...
Бусад нь идэг, элэг, цөс, бөөрөө цэвэрлэг...

Хаваржин, зунжин ноцолдож, ноцолдож ургуулдаг нутгийн минь нэрийн хуудас болсон ногоо, ногоочин хоёрыг муулан муулан иддэг нь юу вэ... Өөрсдөө хэрэгцээнийхээ ногоог тариад сурчих... Тэгээд өөрсдийгөө муул...
Намрын гуравхан сар л иддэг ногоо шүү дээ...
1кг нь ... гэнээ.
Нойлийн цаасны ч үнэгүй зарж байна ш дээ...
Муулан муулан идэхээ л больчих... Эмчилгээний шугамаар сэтгэл амар идэх нь идэг...
✍️Эрдэнэчулуун Барамсай

Ховдын брэнд хотод ирсэн байна🍉🍉🍉.Амттай найдвартай тарвас авах нь утсаар холбогдоод аваарай. Үнэ кг нь 3000📞88089308📞80...
11/08/2025

Ховдын брэнд хотод ирсэн байна🍉🍉🍉.
Амттай найдвартай тарвас авах нь утсаар холбогдоод аваарай.
Үнэ кг нь 3000
📞88089308
📞80039308

26/03/2025

Амнаас гарах үг чинь сайхан бол ➡️ сонсох үг чинь сайхан байна.
Гаргаж буй хандлага чинь зөв бол ➡️ ирэх хандлага ч мөн эерэг байна. https://www.facebook.com/share/v/1EFKvAATRW/

Тун удахгүй…Бид түүхэн мөчийн гэрч болох нь❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤...
27/07/2024

Тун удахгүй…
Бид түүхэн мөчийн гэрч болох нь❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️

Address

Khovd

Alerts

Be the first to know and let us send you an email when Ховд Аймгийн Фейсбүүк Хуудас posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ховд Аймгийн Фейсбүүк Хуудас:

Share