10/06/2024
МАЛ, АМЬТНЫ ЭМ, ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАВ.
Мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, оношлуур, ариутгалын бэлдмэл, тэжээлийн нэмэлтийн зөвшөөрөл, бүртгэл, үйлдвэрлэл, баталгаажуулалт, худалдаа, хангамж, хэрэглээ, хяналт шалгалттай холбогдсон харилцааг зохицуулахаар Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төслийг тус яамнаас боловсруулж Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 06 дугаар сарын 05-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулав.
Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийг дагалдан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулан, хууль хоорондын зөрчил, хийдлийг арилгав.
Хууль батлагдсанаар мал, амьтны эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын чиг үүрэг, хяналтын үүрэг илүү тодорхой болж, эмийн чанар, аюулгүй байдал, хангамж сайжирч, хүнсний аюулгүй байдлыг хангахад төр болон хувийн хэвшлийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ.
https://mofa.gov.mn/news/TIME/6662d48249f00f22aed6f4ce